0:00:00.000,0:00:04.040 Би энэхүү илтгэлээ сайн найз [br]Околома Мадүэвэсийн тухай 0:00:04.040,0:00:06.620 ярианаас эхлэхийг хүсэж байна. 0:00:07.100,0:00:09.306 Околома манай гудамжинд[br]амьдардаг байсан бөгөөд 0:00:09.360,0:00:11.656 намайг яг ах шиг минь[br]харж ханддаг байлаа. 0:00:11.680,0:00:15.540 Хэрэв надад нэг хөвгүүн таалагдвал[br]би Околомагийн бодлыг асуудаг байв. 0:00:16.223,0:00:19.130 Околома 2005 оны 12 сард [br]Нигер улсад болсон 0:00:19.130,0:00:22.400 Сосолисо онгоцны аймшигт ослоор [br]амиа алдсан. 0:00:23.000,0:00:24.680 Яг долоон жилийн өмнө. 0:00:26.080,0:00:30.440 Околома маргалдаж, инээлдэж бас үнэнчээр[br]ярилцаж болохоор тийм л хүн байсан юм. 0:00:31.590,0:00:34.251 Мөн тэр намайг феминист гэж дуудсан[br]анхны хүн байсан. 0:00:35.520,0:00:38.920 Би 14-тэй байсан ба [br]бид тэднийд нэг сэдвээр маргаж байв. 0:00:38.960,0:00:41.716 Бид хоёр уншсан номнуудаасаа[br]олж авсан хагас хугас 0:00:41.716,0:00:43.570 мэдлэгээрээ маргалдаж байсан нь тэр. 0:00:43.570,0:00:46.330 Юуны тухай маргалдаж байснаа одоо[br]санахгүй байгаа ч 0:00:47.230,0:00:49.916 Околома тэр мэтгэлцээнийг таслан[br]миний нүд рүү хараад 0:00:49.916,0:00:53.320 "Чи өөрийгөө феминист гэдгээ мэдэх үү?"[br]гэж хэлсэн нь тодхон санагддаг. 0:00:53.320,0:00:55.146 Энэ магтаал биш байлаа. 0:00:55.146,0:00:56.536 (Инээд) 0:00:56.560,0:00:58.566 Дууны өнгөнөөс нь тодорхой байсан. 0:00:58.566,0:01:00.696 "Чи бол терроризмыг дэмжигч" гэсэн шиг 0:01:00.720,0:01:03.446 сөрөг утгатай зүйл хэлэхэд сонсогддог[br]дууны өнгө байсан. 0:01:03.456,0:01:04.446 (Инээд) 0:01:05.280,0:01:08.936 Тэр үед би феминист гэх үгийн утгыг сайн[br]мэдэхгүй байсан ч 0:01:08.960,0:01:12.176 түүнийгээ Околомад мэдэгдэхийг хүсээгүй. 0:01:12.200,0:01:15.256 Тиймээс би хэлснийг нь үл тоож, [br]маргаанаа цааш үргэлжлүүлсэн юм. 0:01:15.256,0:01:17.656 Тэр өдөр гэртээ очоод би хамгийн түрүүнд 0:01:17.680,0:01:20.256 "феминист" гэдэг үгийг [br]толь бичгээс хайж байсан. 0:01:20.280,0:01:23.416 Энэ явдлаас хэдэн жилийн дараа би 0:01:23.440,0:01:27.866 эхнэрээ зоддог нэгэн залуу ба[br]түүний золгүй төгсгөлийн тухай 0:01:27.866,0:01:29.560 ном бичсэн. 0:01:30.600,0:01:32.766 Намайг Нигер улсад номоо[br]сурталчилж байх үеэр 0:01:32.766,0:01:35.110 нэгэн эелдэг сэтгүүлч эр[br] 0:01:35.110,0:01:38.030 надад зөвлөгөө өгөхийг [br]хүсч байна гэж хэлсэн. 0:01:39.020,0:01:40.866 Энд байгаа бүх нигеричүүдэд хэлэхэд 0:01:40.866,0:01:42.136 бидний мэдэж байгаачлан 0:01:42.160,0:01:48.400 манайхан бусдад сайн дураараа[br]зөвлөгөө өгөхдөө тун сурамгай шүү дээ. 0:01:49.760,0:01:53.336 Миний зохиолыг хүмүүс феминист гэж[br]ярьж байна гэж тэр сэтгүүлч надад хэлсэн. 0:01:53.336,0:01:54.856 Тэр надад зөвлөгөө өгөхдөө 0:01:54.880,0:01:58.050 толгойгоо гунигтайгаар сэгсрэн 0:01:58.060,0:02:00.416 "өөрийгөө хэзээ ч битгий [br]феминист гэж дууд, 0:02:00.416,0:02:03.536 учир нь феминистүүд гэдэг бол [br]нөхөр олж чадахгүйдээ гонсойж яваа 0:02:03.536,0:02:05.696 аз жаргалгүй эмэгтэйчүүд"[br]гэж хэлдэг юм даа. 0:02:05.706,0:02:07.240 (Инээд) 0:02:09.280,0:02:12.180 Иймд би өөрийгөө "аз жаргалтай феминист"[br]гэж нэрлэхээр шийдэв. 0:02:13.040,0:02:15.806 Тэгтэл нэгэн боловсролтой[br]нигери эмэгтэй над дээр ирээд 0:02:15.806,0:02:17.416 "феминизм бол манай соёл биш, 0:02:17.440,0:02:19.056 феминизм Африктай хамааралгүй, 0:02:19.080,0:02:21.176 мөн би өөрийгөө феминист[br]гэж нэрлэж байгаа нь 0:02:21.176,0:02:23.280 барууны номонд[br]толгойгоо мэдүүлснийх" гэлээ. 0:02:24.120,0:02:25.766 Энэ нь намайг их гайхшруулсан. 0:02:25.766,0:02:29.196 Учир нь багадаа уншсан[br]номнууд маань яав ч феминист байгаагүй. 0:02:29.206,0:02:31.430 Би 16 нас хүрэхээсээ өмнө[br]Англид хэвлэгдсэн 0:02:31.430,0:02:33.890 хайр дурлалын тухай бараг бүх[br]зохиолыг уншсан байх. 0:02:33.990,0:02:35.936 "Феминист сонгодгууд" гэгддэг номнуудыг 0:02:35.960,0:02:37.776 унших гэж оролдох бүртээ 0:02:37.800,0:02:40.576 амархан уйдаж, дуусгах гэж зовдог байлаа. 0:02:40.600,0:02:43.336 Феминизм африкийнх биш гэсэн болохоор 0:02:43.360,0:02:46.840 дараа нь би өөрийгөө "аз жаргалтай Африк[br]феминист" гэж нэрлэхээр шийдэв. 0:02:47.840,0:02:51.130 Тэгээд сүүлдээ би эрчүүдийг үзэн яддаггүй,[br]уруулын будагт дуртай, 0:02:51.130,0:02:53.616 эрчүүдэд биш, өөртөө зориулж[br]өндөр өсгийт өмсдөг 0:02:53.640,0:02:56.136 аз жаргалтай Африк феминист болсон доо. 0:02:56.160,0:02:57.896 (Инээд) 0:02:57.920,0:03:00.096 Эдний ихэнх нь мэдээж хэтрүүлэг, 0:03:00.120,0:03:04.736 гэхдээ феминизм гэдэг үг [br]олон утга агуулдаг, ихэнхдээ сөрөг утга. 0:03:04.760,0:03:07.096 Чи эрчүүдийг үздэггүй,[br]хөхний даруулгыг үздэггүй, 0:03:07.120,0:03:09.240 чи Африкийн соёлыг үзэн яддаг гээд л. 0:03:10.240,0:03:12.280 Харин одоо би багынхаа нэг түүхийг ярья. 0:03:13.000,0:03:14.926 Намайг бага сургуульд байхад 0:03:14.926,0:03:19.336 манай багш улирлын эхэнд[br]бид нараас шалгалт аваад 0:03:19.360,0:03:22.296 хамгийн өндөр оноо авсан хүүхдийг [br]ангийн дарга болгоно гэв. 0:03:22.320,0:03:24.400 Ангийн дарга гэдэг том нэр хүнд байлаа. 0:03:25.240,0:03:26.850 Чи ангийн дарга болбол 0:03:26.850,0:03:29.456 шуугилддаг хүүхдүүдийн нэрийг[br]бичиж авна аа гэсэн үг. 0:03:29.480,0:03:31.136 (Инээд) 0:03:31.160,0:03:33.640 Өөрийн гэсэн эрх мэдэлтэй байгаа биз. 0:03:34.480,0:03:39.256 Бас болоогүй багшийн өгсөн савааг бариад 0:03:39.280,0:03:42.240 анги дундуур алхаж,[br]өнөө шуугиан гаргагчдыг дэгэнд нь оруулна. 0:03:43.360,0:03:46.240 Мэдээж тэр савааг [br]жинхэнээсээ ашиглах эрхгүй байсан. 0:03:46.920,0:03:50.336 Гэхдээ л 9 настай надад тэр үедээ л[br]их сонирхолтой санагдаж байв.[br] 0:03:50.360,0:03:53.136 Би ангийн дарга болохыг их хүсэж байлаа. 0:03:53.160,0:03:55.080 Мөн шалгалтад хамгийн өндөр оноог авав. 0:03:55.800,0:03:59.160 Гэтэл багш ангийн дарга эрэгтэй[br]байх ёстой гэж намайг гайхшруулж орхив. 0:04:00.240,0:04:02.210 Багш тэрийгээ урьдчилж хэлэхээ мартчихаж. 0:04:02.210,0:04:04.548 Учир нь багшид энэ ойлгомжтой[br]зүйл байж л дээ. 0:04:04.548,0:04:06.296 (Инээд) 0:04:06.320,0:04:09.096 Шалгалтын хоёр дахь өндөр оноог[br]эрэгтэй хүүхэд авсан бөгөөд 0:04:09.120,0:04:11.160 тэр хүү ангийн дарга болов. 0:04:11.960,0:04:14.136 Бүр хамгийн сонирхолтой нь 0:04:14.160,0:04:17.976 тэр тун эелдэг, даруу хүү байсан бөгөөд 0:04:18.000,0:04:21.049 саваа барьж ангийн дундуур явах[br]ямар ч сонирхолгүй нэгэн байлаа. 0:04:22.120,0:04:25.320 Гэтэл надад тэгэх ямар их хүсэл зориг[br]байсан гэж санана. 0:04:26.560,0:04:28.656 Харамсалтай нь би эмэгтэй, тэр эрэгтэй. 0:04:28.680,0:04:30.497 Тиймээс тэр хүү ангийн дарга болсон. 0:04:31.240,0:04:33.240 Би хэзээ ч энэ явдлыг мартдаггүй. 0:04:34.160,0:04:36.056 Би заримдаа надад илэрхий юм бүрийг 0:04:36.080,0:04:39.536 бусдад ч бас ойлгомжтой байгаа[br]гэж буруу тооцоолох гээд байдаг. 0:04:39.560,0:04:42.506 Найз Луигаа жишээ болгож ярья л даа. 0:04:42.520,0:04:44.376 Луи бол тун гайхалтай, шударга залуу. 0:04:44.400,0:04:46.896 Заримдаа бид ярилцаж байх зуур 0:04:46.920,0:04:50.400 "Эмэгтэйчүүдэд юмс өөр, эсвэл хэцүү[br]гээд байдгийг чинь би ойлгохгүй юм. 0:04:50.960,0:04:53.740 Өнгөрсөнд тийм байсан байх,[br]харин одоо биш" гэнэ. 0:04:53.740,0:04:58.136 Ийм ойлгомжтой зүйлийг Луи яагаад[br]олж харахгүй байгааг би ойлгодоггүй байв. 0:04:58.160,0:05:02.296 Нэг орой Луи бид хоёр Лагост[br]найзуудтайгаа уулзсан юм. 0:05:02.320,0:05:04.776 Лагосыг сайн мэдэхгүй[br]хүмүүст гэж хэлэхэд 0:05:04.800,0:05:06.696 барилгуудын гадаа эргэлдэж, 0:05:06.720,0:05:10.580 зочид машинаа зогсоолд тавихад нь[br]сүр дуулиантай "тусалдаг" 0:05:10.580,0:05:14.400 идэвхтэй эрчүүд гэсэн[br]Лагосын тогтсон соёл бий. 0:05:16.000,0:05:19.296 Тэр орой бидэнд зогсоол олж өгсөн 0:05:19.320,0:05:22.296 залуугийн "үзүүлбэр" надад их таалагдсан. 0:05:22.320,0:05:25.280 Тэндээс явах гэж байхдаа би[br]түүний гарыг цайлгахаар шийдэв. 0:05:26.760,0:05:30.646 Тэгээд цүнхээ онгойлгож,[br]гараа цүнхэндээ хийгээд, 0:05:30.646,0:05:34.270 өөрөө ажиллаж олсон мөнгөнөөсөө[br]тэр залууд өгөв. 0:05:35.600,0:05:39.976 Тун их баярлаж,[br]аз жаргалтай болсон тэр эр 0:05:40.000,0:05:41.776 надаас өнөөх мөнгийг аваад, 0:05:41.800,0:05:43.216 Луи руу эргэж 0:05:43.240,0:05:45.096 "Баярлалаа эрхэм ээ!" гэж хэлэв. 0:05:45.120,0:05:47.600 (Инээд) 0:05:51.160,0:05:54.416 Луи ихэд гайхаж над руу хараад, 0:05:54.440,0:05:57.840 "Тэр яагаад надад баярласан юм бэ?[br]Би мөнгө өгөөгүй шүү дээ" гэсэн юм. 0:05:58.840,0:06:01.800 Тэр үед Луи ухаарах шиг болсон нь[br]царайнаас нь илэрхий байсан. 0:06:03.040,0:06:05.456 Надад байсан мөнгийг ямар нэг байдлаар 0:06:05.480,0:06:09.350 Луи л өгсөн байх гэж бодсоноос гарцаагүй. 0:06:09.580,0:06:10.960 Учир нь Луи эрэгтэй хүн. 0:06:12.600,0:06:14.416 Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд өөр. 0:06:14.440,0:06:17.296 Бид өөр даавартай,[br]өөр бэлэг эрхтэнтэй, 0:06:17.320,0:06:19.376 өөр биологийн чадвартай. 0:06:19.400,0:06:21.860 Эмэгтэйчүүд хүүхэд гаргаж чадна,[br]эрчүүд чадахгүй. 0:06:22.800,0:06:24.016 Одоохондоо. 0:06:24.040,0:06:25.120 (Инээд) 0:06:25.120,0:06:30.530 Эрчүүд тестостерон даавартай, мөн[br]бие махбодын хувьд эмэгтэйчүүдээс хүчтэй. 0:06:30.530,0:06:33.176 Дэлхийд эмэгтэйчүүдийн тоо[br]эрчүүдийнхээс арай илүү. 0:06:33.200,0:06:36.296 Дэлхийн хүн амын 52% орчим нь эмэгтэйчүүд. 0:06:36.320,0:06:39.720 Гэвч дийлэнхдээ эрх мэдэл, нэр алдартай[br]албан тушаалд эрчүүд байдаг. 0:06:40.840,0:06:43.296 Кени улсын Нобелийн энхтайвны шагналт 0:06:43.320,0:06:44.656 Вангари Матайя 0:06:44.680,0:06:46.800 үүнийг тун энгийнээр хэлсэн байдаг. 0:06:47.600,0:06:50.680 "Дээшлэх тусам улам цөөн эмэгтэйчүүд бий." 0:06:51.920,0:06:56.536 Сүүлийн АНУ-ын сонгуулиар[br]Лилли Ледбэтэрийн хууль их яригдсан. 0:06:56.560,0:06:59.976 Толгой холбосон гоё нэртэй[br]энэ хуулийг тунгаан бодвол 0:07:00.000,0:07:02.136 яг адил ажил хийж буй, 0:07:02.160,0:07:04.936 яг адил чадвартай[br]эрэгтэй, эмэгтэй хоёр байхад 0:07:04.960,0:07:07.860 эрэгтэй нь эр хүн гэдгээрээ[br]илүү цалинтай байгаа асуудал юм. 0:07:08.160,0:07:11.496 Энгийнээр бол эрчүүд[br]дэлхийг удирддаг ба үүнийг 0:07:11.520,0:07:14.360 1000 жилийн өмнө ойлгож болохоор байв. 0:07:15.120,0:07:17.976 Учир нь тэр үед хүн төрөлхтний хувьд[br]биеийн хүч чадал гэдэг 0:07:18.000,0:07:22.176 амьд үлдэх эсэхийг нь тодорхойлохуйц[br]чухал хүчин зүйл байсан. 0:07:22.200,0:07:25.480 Бяр чадал ихтэй хүн манлайлагч болох[br]хандлага давамгайлдаг байсан ба 0:07:27.280,0:07:29.856 эрчүүд ерөнхийдөө биеийн хүч ихтэй байдаг. 0:07:29.880,0:07:31.595 Мэдээж олон онцгой тохиолдол байгаа. 0:07:31.619,0:07:33.176 (Инээд) 0:07:33.200,0:07:37.000 Гэвч өнөөдөр бид тэс өөр ертөнцөд[br]амьдарч байна. 0:07:37.720,0:07:41.776 Одоо бол бяр чадалтай нь бус 0:07:41.800,0:07:45.190 хэн илүү бүтээлч,[br]хэн илүү оюуны өндөр чадамжтай, 0:07:45.190,0:07:47.736 хэн илүү шинийг санаачилж байгаа нь[br]манлайлж чадах ба 0:07:47.760,0:07:50.416 үүнд ямар ч даавар чухал нөлөөгүй. 0:07:50.440,0:07:53.056 Эрчүүдийн оюуны чадамжтай,[br]бүтээлч, шинийг санаачлах 0:07:53.080,0:07:55.540 чадвартай байх боломж нь[br]эмэгтэйчүүдийнхтэй яг адил. 0:07:55.800,0:07:57.096 Бид өөрчлөгдсөөр байна, 0:07:57.120,0:08:00.640 гэвч жендерийн тухай хандлага[br]огт өөрчлөгдөөгүй л байна. 0:08:01.760,0:08:05.720 Хэдэн долоо хоногийн өмнө би[br]Нигерийн нэг том зочид буудалд орсон юм. 0:08:06.280,0:08:09.536 Би тэр буудалд нэр өгье гэж бодож байсан ч[br]өгөөгүй нь дээр гэж бодов. 0:08:09.560,0:08:12.920 Орох үед хамгаалагч нь намайг[br]зогсоож ядаргаатай асуултууд асууж эхлэв. 0:08:13.960,0:08:15.776 Учир нь нигери бүсгүй ганцаараа 0:08:15.800,0:08:18.920 буудал руу орж байвал[br]биеэ үнэлэгч байхаас гарцаагүй гэж боддог. 0:08:21.000,0:08:22.216 Ер нь энэ буудлууд яагаад 0:08:22.240,0:08:25.170 биеэ үнэлэгчдийн[br]бодит эрэлтийн оронд 0:08:25.170,0:08:28.210 үзэгдэх төдийн нийлүүлэлтэд[br]илүү анхаараад байдаг юм бэ? 0:08:29.520,0:08:34.775 Лагост би ганцаараа[br]цэнгээний газар луу орж чаддаггүй. 0:08:34.799,0:08:37.216 Тийм газруудад ганцаараа[br]яваа эмэгтэйг оруулдаггүй. 0:08:37.240,0:08:39.290 Харин та эр хүнтэй явж байвал[br]нэг өөр хэрэг. 0:08:39.600,0:08:42.336 Нигерт эрэгтэй хүнтэй хамт ресторанд[br]орох бүрт маань 0:08:42.360,0:08:44.560 зөөгч нар эрчүүдтэй мэндэлж[br]намайг үл тоодог. 0:08:46.320,0:08:47.816 Зөөгчид бол... 0:08:47.840,0:08:48.976 (Инээд) 0:08:49.000,0:08:51.896 Сая зарим эмэгтэйчүүд[br]"Би бас тэгэж бодсон!" гэсэн байх. 0:08:51.920,0:08:54.086 Зөөгчид бол эрчүүд эмэгтэйчүүдээс[br]илүү чухал 0:08:54.086,0:08:56.920 гэж тэдэнд заасан нийгмийн бүтээгдэхүүн. 0:08:58.240,0:09:01.096 Зөөгчид мэдээж муу зүйл санаж[br]тэгдэггүйг би мэднэ л дээ. 0:09:01.120,0:09:05.416 Гэвч аливааг тархиараа мэдэх,[br]сэтгэл хөдлөлөөрөө мэдрэх гэдэг хоёр өөр. 0:09:05.440,0:09:07.916 Үл тоох бүрт нь надад[br]үл үзэгдэгч шиг мэдрэмж төрдөг. 0:09:07.916,0:09:09.170 Таагүй мэдрэмж төрдөг. 0:09:09.780,0:09:12.080 Би ч бас эрчүүдтэй адил, 0:09:12.080,0:09:15.880 бусдад хүндлэгдэх эрхтэй[br]хүн шүү дээ гэж хэлмээр санагддаг. 0:09:16.760,0:09:18.016 Энэ бүгд жижигхэн зүйл, 0:09:18.040,0:09:21.296 гэхдээ жижиг зүйлс хамгийн ихээр[br]хатгаж өвтгөдөг биш гэж үү. 0:09:21.320,0:09:23.056 Саяхан би Лагост амьдардаг, 0:09:23.080,0:09:26.376 залуухан эмэгтэй байх ямар байдаг тухай[br]нэг нийтлэл бичсэн. 0:09:26.400,0:09:28.320 Түүнийг уншсан хэвлэгч надад 0:09:29.120,0:09:30.890 "Таны нийтлэл маш ууртай байсан" гэв. 0:09:30.890,0:09:32.496 Мэдээж тэр нийтлэл ууртай байсан! 0:09:32.496,0:09:34.120 (Инээд) 0:09:36.840,0:09:38.496 Би ууртай байна. 0:09:38.520,0:09:41.656 Өнөөдрийн жендерийн нөхцөл байдал бол[br]эмгэнэлтэй шударга бус явдал. 0:09:41.680,0:09:43.416 Иймд бид бүгд уурлах ёстой. 0:09:43.440,0:09:47.296 Уур бухимдал заримдаа олон эерэг өөрчлөлт[br]авч ирдгийг бид түүхээс мэднэ. 0:09:47.320,0:09:50.120 Ууртай байгаа ч надад бас итгэл бий. 0:09:50.880,0:09:53.496 Учир нь хүн төрөлхтөн[br]сайн сайхны төлөө 0:09:53.520,0:09:55.640 өөрийгөө өөрчлөх чадвартай[br]гэдэгт би итгэдэг. 0:09:56.920,0:09:58.816 Жендер дэлхийн хаана ч хамаатай. 0:09:58.840,0:10:01.220 Гэхдээ би одоо зөвхөн Нигери болон 0:10:01.220,0:10:02.976 Африкийг ерөнхийд нь яримаар байна. 0:10:03.006,0:10:06.576 Учир нь энэ миний сайн мэддэг,[br]бас миний зүрх сэтгэл уяатай байдаг газар. 0:10:06.600,0:10:08.536 Өнөөдөр би та бүхнээс 0:10:08.560,0:10:12.696 өөр, илүү шударга, эрэгтэй эмэгтэй[br]хүмүүс бүгд өөртөө үнэнч байж чадах 0:10:12.720,0:10:16.230 тийм л нийгмийн төлөө 0:10:16.240,0:10:20.416 зүтгэж, мөрөөдөж эхлэхийг[br]уриалмаар байна. 0:10:20.440,0:10:21.976 Үүний тулд эхлээд: 0:10:22.000,0:10:24.456 Бид охидоо өөрөөр өсгөх ёстой. 0:10:24.480,0:10:26.840 Бас хөвгүүдээ өөрөөр өсгөх ёстой. 0:10:27.990,0:10:30.800 Бид хөвгүүдийг тэдэнд тун[br]халгаатай байдлаар өсгөдөг. 0:10:30.800,0:10:33.520 Бид тэдний хүмүүнлэг чанарыг[br]хавчиж боодог. 0:10:34.480,0:10:37.056 Бид эрэлхэг байдлыг маш[br]явцуу утгаар тодорхойлдог. 0:10:37.080,0:10:40.576 Эрэлхэг байна гэдэг[br]хатуу, жижиг гяндан болон хувирч 0:10:40.600,0:10:42.896 бид тэр гяндандаа[br]хөвгүүдийг хорьчихдог. 0:10:42.920,0:10:44.840 Бид хөвгүүдийг айдсаас, сул дорой, 0:10:45.480,0:10:49.240 эмзэг мэдрэмтгий байхаас[br]айдаг болгож өсгөдөг. 0:10:49.800,0:10:52.710 Бид хөвгүүдэд өөрөөрөө бус,[br]баг зүүж амьдрахыг зааж сургадаг. 0:10:52.710,0:10:56.920 Учир нь тэд нигеричүүдийн хэлдгээр[br]"хүчирхэг эр" байх ёстой. 0:10:58.440,0:11:02.576 Дунд сургуулийн хүү охин хоёул[br]өсвөр насныхан, 0:11:02.600,0:11:06.096 тэр хоёрт яг адил хэмжээний[br]халаасны мөнгө байгаа ч 0:11:06.120,0:11:08.896 болзоонд эрэгтэй нь[br]тооцоо хийх ёстой болдог. 0:11:08.920,0:11:10.730 "Эр хүн" гэдгээ[br]батлахын тулд шүү дээ. 0:11:11.130,0:11:15.760 Тэгснээ яагаад тэд аав ээжээсээ мөнгө[br]хулгайлчих гээд байдаг юм бол гэж гайхдаг. 0:11:17.520,0:11:19.706 Хэрэв охид хөвгүүдийн аль аль нь 0:11:20.180,0:11:23.730 эршүүд байдлыг[br]мөнгөтэй холбохгүй өссөн бол, 0:11:23.730,0:11:26.736 "эрэгтэй нь төлөх ёстой" биш, харин 0:11:26.760,0:11:29.960 "хэн мөнгөтэй нь төлнө" гэх[br]хандлагатай байсан бол яах байсан бэ? 0:11:30.360,0:11:32.936 Түүхэн давуу байдалтай[br]холбоотойгоор мэдээж 0:11:32.960,0:11:35.416 эрчүүд илүү их мөнгөтэй байдаг, 0:11:35.440,0:11:38.056 гэхдээ бид одооноос[br]хүүхдүүдээ өөрөөр өсгөж эхэлбэл 0:11:38.080,0:11:40.616 магадгүй 50, 100 жилийн дараа 0:11:40.640,0:11:44.440 хөвгүүд "эр хүн шиг" гэдгээ батлах гэсэн[br]дарамт, шахалтад өртдөггүй болно. 0:11:45.680,0:11:48.696 Эрчүүдэд хийдэг[br]хамгийн хөнөөлтэй зүйл бол 0:11:48.720,0:11:51.476 тэднийг хатуужилтай байх ёстой[br]мэт мэдрэмж төрүүлж, 0:11:51.476,0:11:54.970 үнэн хэрэгтээ тэднийг тун сул дорой[br]эготой болгож орхидогт байгаа юм. 0:11:55.120,0:11:58.520 Жинхэнэ "хүчирхэг эр" байх тусам[br]илүү их дарамт шахалт мэдэрч, 0:11:59.320,0:12:02.180 тэр хэрээр эго буюу өөрийн төсөөлөл нь[br]сул дорой болчихдог. 0:12:02.960,0:12:05.976 Бас болоогүй бид охидод[br]бүр илүү их гай зовлон учруулдаг. 0:12:06.000,0:12:09.320 Учир нь бид охидыг эрчүүдийн эмзэг эгог[br]тэжээдэг нэгэн болгож өсгөдөг. 0:12:10.200,0:12:13.696 Бид охидод өөрсдийгөө үргэлж багасгаж,[br]жижгэрүүлэхийг заадаг. 0:12:13.720,0:12:14.920 Бид охидод ингэж хэлдэг: 0:12:15.560,0:12:17.976 "Чи зорилготой байж болно,[br]гэхдээ хэт их биш." 0:12:17.976,0:12:19.216 (Инээд) 0:12:19.240,0:12:22.346 "Чи амжилтад хүрэхээр зорьж болно,[br]гэхдээ хэт өндөр амжилтад биш. 0:12:22.346,0:12:24.760 Эс тэгвээс чи эрчүүдийн амжилтыг булаана" 0:12:24.760,0:12:27.616 Хэрэв та гэр бүлээ тэжээдэг эмэгтэй бол 0:12:27.640,0:12:29.616 үүнийгээ бусдаас нуух хэрэгтэй, 0:12:29.640,0:12:31.296 ялангуяа олон нийтийн газар, 0:12:31.320,0:12:33.880 эс тэгвээс та эр нөхрийнхөө[br]нэр хүндийг унагах болно. 0:12:34.720,0:12:37.056 Гэхдээ энэ таамгийг ахин нэг[br]бодоод үзвэл ямар вэ? 0:12:37.080,0:12:41.210 Эмэгтэй хүний амжилт яагаад[br]эрчүүдийн эсрэг заналхийлэл байна гэж? 0:12:41.210,0:12:44.736 Бид ер нь энэ үгийг үгийн сангаасаа[br]авч хаявал ямар вэ, 0:12:44.760,0:12:49.380 "эр хүний нэрийг унагах" гэж англи хэлний[br]миний хамгийн дургүй үг байх. 0:12:50.720,0:12:53.016 Нигери танил маань нэг удаа надаас 0:12:53.040,0:12:56.180 "эрчүүд чамаас айдаг байх вий гэж[br]санаа зовдог уу" гэж асуусан. 0:12:56.560,0:12:58.296 Би огт санаа зовдоггүй. 0:12:58.320,0:13:00.576 Надад санаа зовох[br]ямар ч үндэслэл байгаагүй. 0:13:00.600,0:13:02.816 Учир нь надаас айж сүрддэг эр байвал 0:13:02.840,0:13:05.456 тэр яах аргагүй миний[br]огт сонирхохгүй эр хүн гэсэн үг. 0:13:05.480,0:13:06.696 (Инээд) 0:13:06.720,0:13:08.800 (Алга ташилт)[br] 0:13:14.120,0:13:16.960 Гэхдээ л тэр асуулт намайг гайхшруулсан. 0:13:17.640,0:13:21.240 Би эмэгтэй хүн учраас[br]гэрлэлт рүү тэмүүлж байх ёстой, 0:13:21.960,0:13:23.736 би амьдралынхаа сонголтуудыг хийхдээ 0:13:23.760,0:13:26.840 гэрлэлт л хамгийн чухал байхаар[br]тооцоолох ёстой мэт байдаг. 0:13:28.040,0:13:30.016 Гэрлэлт гэдэг сайн зүйл байж болно. 0:13:30.040,0:13:34.456 Гэрлэлт нь аз жаргал, хайр[br]хамтын дэмжлэг байж болно. 0:13:34.480,0:13:37.096 Гэвч бид яагаад охидод гэрлэлтийг[br]чухалчлахыг заагаад, 0:13:37.100,0:13:38.680 хөвгүүдэд ингэж заадаггүй юм бэ? 0:13:40.700,0:13:43.096 Гэрлэж магадгүй эрэгтэй нь[br]айж сүрдэх вий гэсэндээ 0:13:43.096,0:13:46.080 байшингаа зарахаар шийдсэн[br]нэг эмэгтэйг би мэднэ. 0:13:47.880,0:13:52.230 Гэрлээгүй хэрнээ[br]хуралд явахдаа хуримын бөгж зүүдэг 0:13:52.230,0:13:53.736 нэг нигери эмэгтэйг би мэднэ. 0:13:53.760,0:13:54.976 Түүний хэлснээр бол 0:13:55.000,0:13:58.920 хурлын бусад оролцогч түүнийг[br]"хүндлээсэй" гэсэндээ бөгж зүүдэг гэнэ. 0:14:00.120,0:14:02.456 Гэр бүл, найзууд, бүр[br]ажлынх нь хүмүүс үргэлж 0:14:02.480,0:14:06.576 хүнтэй гэрлэ гэх дарамт үзүүлж,[br]аймшигтай сонголт хийхийг нь шаарддаг 0:14:06.600,0:14:08.680 олон залуу бүсгүйчүүдийг би мэднэ. 0:14:09.520,0:14:12.136 Энэ нийгэм тодорхой насанд хүрсэн[br]гэрлээгүй эмэгтэйг 0:14:12.160,0:14:16.280 өөрийгөө азгүй амьтан мэтээр[br]харахыг заадаг. 0:14:17.040,0:14:19.816 Харин тодорхой насанд хүрсэн[br]гэрлээгүй эрэгтэйг 0:14:19.840,0:14:22.456 сонголтоо хийж амжаагүй л яваа[br]юм байна даа гэж боддог. 0:14:22.480,0:14:24.336 (Инээд) 0:14:24.360,0:14:25.976 Бидэнд ингэж хэлэх амархан: 0:14:26.000,0:14:28.806 "Эмэгтэйчүүд энэ бүхэнд[br]зүгээр үгүй гэж хэлж болно шүү дээ." 0:14:28.806,0:14:31.360 Гэвч бодит байдал дээр энэ[br]илүү хэцүү, илүү ярвигтай. 0:14:31.360,0:14:33.136 Бид бүгд нийгмийн амьтад. 0:14:33.160,0:14:35.656 Бид нийгмээсээ үзэл санаагаа олж авдаг. 0:14:35.680,0:14:37.656 Үүний нэг жишээ бол бидний 0:14:37.680,0:14:41.096 гэрлэлт, үерхлийн тухай ярихдаа[br]хэрэглэдэг үг хэллэг юм. 0:14:41.120,0:14:43.976 Гэрлэлтийн тухай ярихдаа бид ихэвчлэн[br]харилцан холбоо бус 0:14:44.000,0:14:46.160 өмчлөлийн утгатай үг хэллэг ашигладаг. 0:14:46.800,0:14:49.496 Бид "хүндлэл" гэх үгийг 0:14:49.520,0:14:52.296 эмэгтэй хүн эрэгтэй хүнд гаргадаг үйлдэл[br]гэж ойлгохоос биш, 0:14:52.320,0:14:54.400 эсрэгээр нь ойлгох тохиолдол тун ховор. 0:14:56.160,0:14:58.616 Нигерид эрэгтэй, эмэгтэйгүй[br]энэ үгийг хэрэглэдэг. 0:14:58.640,0:15:00.936 Энэ миний их гайхдаг хэллэг л дээ: 0:15:00.960,0:15:03.280 "Би үүнийг гэрлэлтийнхээ төлөө хийсэн." 0:15:04.400,0:15:05.976 Эрэгтэй хүн энэ үгийг хэлэх үед 0:15:06.000,0:15:09.176 энэ нь ихэвчлэн эрчүүдийн угаасаа хийх[br]хэрэггүй зүйлс байдаг л даа. 0:15:09.200,0:15:11.136 (Инээд) 0:15:11.160,0:15:13.936 Эрчүүд найзууддаа 0:15:13.960,0:15:17.896 тун бухимдангуй байдлаар[br]эршүүд байдлаа батлан харуулах 0:15:17.920,0:15:21.056 бас ар гэртээ ямар хэрэгтэй,[br]ямар их хайрлаж хүндлэгддэг гэдгээ 0:15:21.080,0:15:22.726 батлах гэж энэ үгийг хэлдэг. 0:15:22.726,0:15:25.750 "Манай эхнэр намайг өдөр бүр[br]цэнгээний газар орж болохгүй гэсэн. 0:15:25.750,0:15:28.176 Тиймээс би гэр бүлээ бодоод[br]амралтын өдөр л ордог." 0:15:28.176,0:15:29.616 (Инээд) 0:15:29.640,0:15:33.896 Харин эмэгтэй хүн "Би үүнийг[br]гэрлэлтийнхээ төлөө хийсэн" 0:15:33.920,0:15:37.230 гэх тохиолдолд ихэвчлэн тэр эмэгтэй[br]ажлаа, хүсэл мөрөөдлөө орхиж, 0:15:37.230,0:15:40.246 албан тушаал хөөцөлдөхөө байсан[br]тухай яриа байдаг. 0:15:41.080,0:15:44.206 Хосын харилцаанд буулт хийх нь[br]эмэгтэйнх нь хийх ёстой зүйл мэт 0:15:44.206,0:15:45.800 бүсгүйчүүдэд зааж сургадаг. 0:15:47.080,0:15:50.496 Бид охидыг бие биенээ ажил амжилтын[br]хувьд өрсөлдөгч гэж харахыг сургавал 0:15:50.496,0:15:53.396 эр хүний анхаарлыг татах тал дээр[br]өрсөлдөгч гэж харахаас 0:15:53.396,0:15:55.350 хамаагүй дээр, бас зөв гэж би боддог. 0:15:55.920,0:15:58.856 Бид охидод хөвгүүд шиг[br]бэлгийн бодгаль 0:15:58.880,0:16:00.376 байж болохгүй гэж заадаг. 0:16:00.400,0:16:03.720 Хүүтэй бол бид хөвгүүдийнхээ найз охины[br]тухай мэдэхэд асуудалгүй. 0:16:04.480,0:16:06.816 Харин охидын найз хөвгүүдийн хувьд?[br]Муу ёр гэм! 0:16:06.840,0:16:08.456 (Инээд) 0:16:08.480,0:16:10.296 Гэхдээ мэдээж цаг нь ирэхээр 0:16:10.320,0:16:14.216 бид охидоо нөхөр болоход яг тохирсон[br]төгс залуу дагуулж ирээсэй гэж хүсдэг. 0:16:14.240,0:16:17.616 Бид охидыг цагдаж[br]ариун онгон байхыг шаарддаг, 0:16:17.640,0:16:19.576 харин хөвгүүдийг тэгдэггүй. 0:16:19.600,0:16:23.505 Энэ бүхэн яг ямар зарчмаар явагдах[br]ёстойг би огт ойлгодоггүй юм. 0:16:23.529,0:16:25.856 (Инээд) 0:16:25.880,0:16:28.840 (Алга ташилт)[br] 0:16:33.760,0:16:37.150 Онгон байдлаа алдах явц ихэвчлэн ... 0:16:38.340,0:16:42.966 Нигерийн их сургуульд нэг залуу бүсгүйг[br]хэсэг залуу хүчиндсэн хэрэг гарсан. 0:16:42.966,0:16:44.956 Зарим нь хэргийн тухай[br]мэдэж байгаа байх. 0:16:44.956,0:16:47.856 Ихэнх залуу нигери эрэгтэй, эмэгтэйчүүдийн 0:16:47.880,0:16:50.376 хариу үйлдэл нь нэг иймэрхүү байсан: 0:16:50.400,0:16:52.576 "Тийм ээ, хүчин бол буруу зүйл. 0:16:52.600,0:16:55.880 Гэхдээ тэр охин 4 залуутай нэг өрөөнд[br]юу хийж байсан юм бэ?" 0:16:56.920,0:17:01.040 Энэ аймшигтай хүний үнэргүй хариу үйлдлийг[br]түр хойш тавиад үзье л дээ. 0:17:02.080,0:17:06.000 Тэр нигеричууд эмэгтэй хүнийг[br]байгалиасаа буруутай, 0:17:06.819,0:17:10.455 харин эрчүүд угаасаа ямар ч хяналтгүй[br]араатан шиг болохоор 0:17:10.480,0:17:13.580 хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй 0:17:13.580,0:17:16.300 гэсэн бодолтой болж[br]өсөж хүмүүжсэн гэсэн үг. 0:17:16.839,0:17:18.856 Бид охидод шившигтэй байдлыг[br]зааж сургадаг. 0:17:18.880,0:17:21.030 "Хөлөө битгий дэлгэ"[br]"Биеэ нууж хаа" гээд л. 0:17:21.440,0:17:23.695 Бид охидыг эмэгтэй[br]болж төрснөөрөө аль хэдийн 0:17:23.720,0:17:25.816 ямар нэг юмны[br]буруутан болсон мэт мэдрүүлдэг. 0:17:25.839,0:17:28.175 Ингээд охид өөрсдийгөө[br]хүсэл тэмүүлэлтэйг мэдэхгүй 0:17:28.200,0:17:30.336 нэгэн болж өсөн хүмүүждэг. 0:17:30.360,0:17:33.240 Өсөж томроод тэд үргэлж дуу хоолойгоо[br]хорьдог нэгэн болдог. 0:17:35.080,0:17:38.496 Тэд бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаггүй[br]нэгэн болж хувирдаг, 0:17:38.520,0:17:39.856 Мөн тэд... 0:17:39.880,0:17:42.276 Энэ бол бидний охидод хийдэг хамгийн[br]буруу зүйл... 0:17:42.276,0:17:46.216 Тэд дүр эсгэлтийг бүр урлагийн нэг хэлбэр[br]болтол мэргэшүүлсэн нэгэн болдог. 0:17:46.240,0:17:50.080 (Алга ташилт)[br] 0:17:52.440,0:17:55.856 Гэрийн ажилд яснаасаа дургүй[br]нэг эмэгтэйг би мэднэ, 0:17:55.880,0:17:57.376 ёстой үнэн голоосоо дургүй. 0:17:57.400,0:17:59.120 Гэхдээ тэр дуртай мэт дүр үзүүлдэг. 0:17:59.930,0:18:04.536 Учир нь тэр гэрийн ажилд сайн байх нь[br]"сайн эхнэрийн чанар" гэж боддог ба 0:18:04.536,0:18:06.696 үүнийг ярихдаа өнөөх[br]нигери үгийг ашиглана: 0:18:06.720,0:18:08.200 тун "гэрсэг" байх ёстой. 0:18:09.440,0:18:11.066 Удалгүй тэр нэг хүнтэй гэрлэв ээ. 0:18:11.066,0:18:14.836 Гэтэл нөхрийнх нь гэрийнхэн түүнийг[br]их өөрчлөгдсөн гэж гомдоллосон гэсэн. 0:18:14.846,0:18:16.416 (Инээд) 0:18:16.440,0:18:18.066 Үнэндээ бүсгүй өөрчлөгдсөн юм биш, 0:18:18.066,0:18:19.840 харин дүр эсгэхээс залхсан хэрэг. 0:18:20.720,0:18:23.856 Жендертэй холбоотой гол асуудал нь 0:18:23.880,0:18:26.416 биднийг ямар хүн бэ гэдгийг[br]таньж мэдэхэд бус 0:18:26.440,0:18:28.440 ямар байх ёстойг зааварчилдагт байгаа юм. 0:18:29.400,0:18:32.136 Бид жендерийн хүлээлтээс ангид байсан бол 0:18:32.136,0:18:34.770 жинхэнэ өөрийнхөөрөө байх 0:18:34.770,0:18:38.040 ямар их эрх чөлөөтэй байх байсныг[br]төсөөлөөд үз дээ. 0:18:39.240,0:18:44.016 Охид хөвгүүдийн биологийн ялгааг[br]үгүйсгэхийн аргагүй ч, 0:18:44.040,0:18:47.016 нийгэм тэр ялгаануудыг[br]бүр илүү дэвэргэж орхидог. 0:18:47.040,0:18:49.616 Ингээд энэ нь өөрийгөө бүтээх[br]явц болох хувирдаг. 0:18:49.640,0:18:51.680 Хоол хийхийг жишээ болгож ярья. 0:18:52.280,0:18:55.776 Өнөөдөр гэрийн ажлыг эрчүүдээс илүү[br]эмэгтэйчүүд голчлон хийдэг, 0:18:55.800,0:18:57.056 хоол хийх, гэр цэвэрлэх. 0:18:57.080,0:18:58.656 Гэхдээ яагаад? 0:18:58.680,0:19:01.536 Эмэгтэйчүүд хоол хийх гентэй [br]төрдөг болохоор гэж үү? 0:19:01.560,0:19:02.976 (Инээд) 0:19:03.000,0:19:07.256 Эсвэл хоол хийх нь эмэгтэй хүний[br]үүрэг гэх ойлголтоор хүмүүжсэнээс үү? 0:19:07.280,0:19:10.856 Уг нь би эмэгтэй хүн хоол хийх гентэй[br]төрдөг байх гэж хэлэх гэж байлаа, 0:19:10.880,0:19:14.336 гэвч бидний "ахлах тогтооч" гэж сүртэй[br]цоллодог дэлхийн хамгийн алдартай[br] 0:19:14.360,0:19:16.656 тогооч нарын дийлэнх нь 0:19:16.680,0:19:17.880 эрчүүд байдаг биш билүү? 0:19:18.960,0:19:20.656 Би гайхалтай мундаг эмэгтэй болох 0:19:20.680,0:19:22.736 эмээ рүүгээ хараад 0:19:22.760,0:19:24.496 өсөж торних үед нь эрчүүдэд 0:19:24.520,0:19:27.880 байсан шиг боломжууд түүнд олдож[br]байсан болов уу гэж боддог байсан. 0:19:28.960,0:19:31.536 Эмээгийн маань үетэй харьцуулахад[br]өнөөдөр эмэгтэйчүүдэд 0:19:31.560,0:19:33.816 маш олон боломжууд бий болж байна. 0:19:33.840,0:19:36.456 Эдгээр нь хууль, эрх зүйн[br]өөрчлөлтүүдтэй холбоотой. 0:19:36.480,0:19:38.056 Мэдээж энэ бүхэн маш чухал. 0:19:38.080,0:19:42.300 Гэхдээ үүнээс илүү чухал зүйл бол[br]бидний жендерийг ойлгох 0:19:42.300,0:19:45.936 итгэл үнэмшил, хандлага сэтгэлгээ юм. 0:19:45.960,0:19:48.376 Бид хүүхдүүдээ өсгөхдөө 0:19:48.400,0:19:51.200 хүйсээс нь илүү чадварт нь[br]анхаарлаа хандуулбал ямар вэ? 0:19:52.000,0:19:56.120 Бид хүүхдүүдээ өсгөхдөө хүйсээс нь биш[br]сонирхолд нь анхаарвал ямар вэ? 0:19:57.000,0:19:59.216 Хүү, охинтой нэг гэр бүлийг би мэднэ. 0:19:59.240,0:20:01.136 Тэд хоёул хичээлдээ их сайн, 0:20:01.160,0:20:03.056 үнэхээр мундаг, хайр татам хүүхдүүд. 0:20:03.080,0:20:05.616 Хүү нь өлслөө гэх тоолонд[br]ээж аав нь охиндоо 0:20:05.640,0:20:07.856 "Ахдаа бэлэн гоймон чанаж өг" гэж хэлдэг. 0:20:07.880,0:20:09.096 (Инээд) 0:20:09.120,0:20:12.616 Охин нь бэлэн гоймон чанахдаа[br]тийм ч дуртай биш ч, 0:20:12.640,0:20:15.416 тэр охин учраас хоол хийх ёстой. 0:20:15.440,0:20:17.216 Ер нь ээж аав хоёр нь 0:20:17.240,0:20:18.856 анхнаасаа л 0:20:18.880,0:20:22.800 хүү охиндоо хоёуланд нь л бэлэн гоймон[br]чанахыг заачихсан байсан бол яах байв? 0:20:23.920,0:20:26.936 Уг нь хоол хийнэ гэдэг хөвгүүдэд[br]тун хэрэгтэй чадвар шүү дээ. 0:20:26.960,0:20:31.816 Өөрөө өөрийгөө тэжээх амин чухал[br]чадварыг заалгүй 0:20:31.840,0:20:33.736 бусдаас хамааралтай болгож орхино гэдэг 0:20:33.760,0:20:34.976 (Инээд) 0:20:35.000,0:20:36.536 байж боломгүй асуудал биш үү. 0:20:36.560,0:20:39.480 (Алга ташилт)[br] 0:20:41.760,0:20:45.616 Нөхөртэйгөө яг адилхан боловсролын зэрэг,[br]ажил мэргэжилтэй нэг эмэгтэйг би мэднэ. 0:20:45.640,0:20:48.536 Хоёулаа ажлаасаа ирээд эхнэр нь л[br]хамаг гэрийн ажлаа хийдэг. 0:20:48.560,0:20:50.736 Ихэнх хосууд яг ийм байдаг байх. 0:20:50.760,0:20:52.496 Гэхдээ хамгийн эмзэглэмээр нь 0:20:52.520,0:20:55.496 нөхөр нь хүүхдээ хуурайлах бүрт 0:20:55.520,0:20:57.800 бүсгүй "баярлалаа" гэж хэлдэг. 0:20:59.040,0:21:03.456 Эр хүн өөрийнхөө хүүхдэд анхаарал тавих нь[br]тун энгийн, байх ёстой зүйл гэж 0:21:03.480,0:21:06.816 бүсгүй хүлээж авдаг байсан бол[br]нөхцөл байдал ямар байх бол? 0:21:06.840,0:21:08.680 (Инээд) 0:21:09.680,0:21:13.176 Бага байхаас минь нийгэм надад заасан [br]жендерийн тухай мэдлэгээ 0:21:13.200,0:21:15.496 буцааж болиулах гэж их хичээж байгаа. 0:21:15.520,0:21:20.576 Гэхдээ л жендерийн хүлээлтээс болж[br]би заримдаа их эмзэг болчихдог. 0:21:20.600,0:21:23.600 Хамгийн анх их сургуульд хичээл[br]заах өдрөө би 0:21:24.360,0:21:25.616 их санаа зовсон. 0:21:25.640,0:21:27.976 Би хичээл дээр заах материалдаа[br]санаа зовоогүй. 0:21:28.000,0:21:29.336 Учир нь би их сайн бэлдсэн, 0:21:29.360,0:21:31.576 бас заах дуртай юмаа заах гэж байсан юм. 0:21:31.600,0:21:33.680 Харин юу өмсөх талаараа их санаа зовсон. 0:21:34.680,0:21:36.280 Намайг хүндлээсэй гэж хүссэн. 0:21:37.480,0:21:39.056 Би эмэгтэй хүн учраас 0:21:39.080,0:21:42.240 бусдад үнэ цэнээ батлах гэж[br]өөрийн эрхгүй хичээхээ мэдэж байсан. 0:21:43.240,0:21:45.496 Хэрэв хэт эмэгтэйлэг[br]харагдвал бусад хүн намайг 0:21:45.520,0:21:47.856 хүлээн зөвшөөрөхгүй[br]байж мэднэ гэж санаа зовсон. 0:21:47.856,0:21:51.656 Уг нь би уруулын будгаа түрхэж[br]эмэгтэйлэг богино хувцсаа өмсөхийг 0:21:51.680,0:21:53.496 хүсэж байсан ч тэгээгүй. 0:21:53.520,0:21:55.896 Харин тун албаны харагддаг, 0:21:55.920,0:21:58.496 эршүүд маягийн, үзэмжгүй хослолоо өмссөн. 0:21:58.520,0:22:00.016 (Инээд) 0:22:00.040,0:22:02.736 Гунигт үнэн гэвэл[br]бид гадаад үзэмжийг ярихдаа 0:22:02.760,0:22:05.360 эрчүүдийг норм, стандарт гэж үздэг. 0:22:05.960,0:22:08.296 Эрэгтэй хүн ажил хэргийн уулзалтад[br]бэлдэж байхдаа 0:22:08.320,0:22:11.166 хэт эршүүд харагдаж, түүнээсээ болж[br]итгэл үнэмшил төрүүлж 0:22:11.166,0:22:13.376 чадахгүй байх вий[br]гэж санаа зовох шаардлагагүй. 0:22:13.376,0:22:15.856 Харин эмэгтэй хүн ажлын уулзалтад[br]бэлдэж байхдаа 0:22:15.856,0:22:18.656 хэт эмэгтэйлэг харагдаж, ингэснээрээ[br]бусдад үл тоогдох вий 0:22:18.656,0:22:22.600 гэдэгт үргэлж санаа зовох[br]шаардлагатай болдог. 0:22:23.700,0:22:27.260 Тэр өдөр би өнөөх үзэмжгүй хослолыг[br]өмсөөгүй байсан ч болоосой гэж боддог. 0:22:27.440,0:22:30.576 Нээрээ би тэр хослолыг хувцасныхаа[br]шүүгээнээс гаргаж хаясан. 0:22:30.600,0:22:35.536 Тэр үед би одоогийнх шиг өөрийнхөөрөө байх[br]хангалттай итгэлтэй байсан бол 0:22:35.560,0:22:38.496 би илүү өөрийнхөөрөө, сэтгэл хангалуун[br]бас тав тухтай байж, 0:22:38.520,0:22:40.576 цаашлаад сурагчид ч[br]заасан зүйлсээс минь 0:22:40.600,0:22:42.600 ихийг сурах байсан болов уу. 0:22:43.800,0:22:47.630 Би ахиж хэзээ ч эмэгтэйлэг,[br]бүсгүй төрх байдалдаа 0:22:47.630,0:22:49.040 гэмшихгүй байхаар шийдсэн. 0:22:49.680,0:22:52.680 (Алга ташилт)[br] 0:22:55.800,0:22:58.656 Өөрийн эмэгтэйлэг шинжээрээ би[br]хүндлэгдэхийг хүсэж байна. 0:22:58.680,0:23:00.240 Учир нь би хүндлэгдэх эрхтэй. 0:23:01.200,0:23:03.640 Жендерийн тухай яриа[br]өрнүүлнэ гэдэг амаргүй. 0:23:05.080,0:23:06.656 Эрэгтэй, эмэгтэйн алинд ч 0:23:06.680,0:23:10.616 жендерийн сэдвийг сөхөх үед шууд[br]эсэргүүцэлтэй тулгарах тохиолдол гардаг. 0:23:10.640,0:23:13.256 Энд байгаа зарим хүн 0:23:13.260,0:23:15.840 "эмэгтэйчүүд ч асуудалтай шүү дээ" гэж, 0:23:17.520,0:23:19.696 мөн зарим эрчүүд ингэж[br]бодож байгаа байх: 0:23:19.720,0:23:21.456 "яахав сонирхолтой л юм, 0:23:21.480,0:23:23.040 гэхдээ би санал нийлэхгүй байна"[br] 0:23:23.960,0:23:26.176 Энэ чинь л асуудлын нэг хэсэг юм. 0:23:26.200,0:23:30.130 Ихэнх эрчүүд жендерийн тухай[br]ухамсартайгаар бодож анзаардаггүй нь 0:23:30.130,0:23:32.736 жендертэй холбоотой[br]асуудлын нэг хэсэг юм. 0:23:32.760,0:23:35.416 Найз Луитэй минь адилаар[br]ихэнх эрчүүд одоо бол 0:23:35.440,0:23:37.120 бүх зүйл өөрчлөгдсөн гэж боддог. 0:23:38.160,0:23:41.016 Мөн ихэнх эрчүүд үүнийг өөрчлөхийн[br]тулд юу ч хийдэггүй. 0:23:41.040,0:23:43.896 Эр хүн та нэг бүсгүйтэй ресторанд ороход[br] 0:23:43.920,0:23:45.600 зөөгч зөвхөн тантай мэндэлж байвал 0:23:46.400,0:23:48.896 зөөгчөөс "Та яагаад энэ бүсгүйтэй 0:23:48.920,0:23:50.770 мэндлэхгүй байгаа юм?" гэж асуудаг уу? 0:23:53.320,0:23:54.816 Учир нь жендер... 0:23:54.840,0:23:56.920 (Инээд) 0:24:04.880,0:24:09.376 Бид энэ сэдвээр бүр удаан яриа[br]өрнүүлж ч болно шүү. 0:24:09.400,0:24:12.976 Учир нь жендер бол харилцан яриа[br]өрнүүлэхэд тун тавгүй сэдэв байж болно. 0:24:13.000,0:24:16.096 Энэ төрлийн яриаг дуусгаж болох[br]олон амархан арга замууд бий. 0:24:16.120,0:24:20.296 Зарим хүн биологи ба мичний[br]хувьслын тухай яриаг сөхөж, 0:24:20.320,0:24:23.000 эм мичнүүд эрийгээ[br]хэрхэн хүлээн зөвшөөрч 0:24:23.000,0:24:25.240 зайгаа тавьж өгдөг[br]талаар яриад ч юм уу. 0:24:25.880,0:24:27.936 Гол нь бид мич биш шүү дээ. 0:24:27.960,0:24:29.376 (Инээд) 0:24:29.400,0:24:33.400 (Алга ташилт)[br] 0:24:34.160,0:24:38.976 Мөн мичнүүд модон дээр амьдарч,[br]өглөөний цайндаа өт хорхой иддэг, 0:24:39.000,0:24:40.610 харин бид тэгдэггүйг санаарай. 0:24:41.240,0:24:45.240 Эсвэл "Хөөрхий эрчүүд ч[br]олон асуудалтай тулгардаг" гэх байх. 0:24:45.880,0:24:47.080 Энэ мэдээж үнэн. 0:24:47.920,0:24:49.256 Гэхдээ... 0:24:49.280,0:24:50.376 (Инээд) 0:24:50.400,0:24:53.080 Гэхдээ энд бид[br]өөр зүйлийн тухай ярьж байна. 0:24:54.480,0:24:58.256 Жендер, анги давхарга гэдэг хоёр өөр[br]төрлийн дарангуйлал шүү дээ. 0:24:58.280,0:25:01.936 Та нарт гэж хэлэхэд би дарангуйллын[br]бүтцийн тухай, 0:25:01.960,0:25:04.416 энэ нь нэгнээ хэрхэн[br]сохолж орхидог тухай багагүйг 0:25:04.440,0:25:06.850 өнгөт арьст эрчүүдтэй ярьж[br]байхдаа мэдэж авсан. 0:25:07.320,0:25:10.496 Нэг өнгөт арьст залуу[br]надтай ярьж байхдаа 0:25:10.520,0:25:11.896 ингэж хэлсэн: 0:25:11.920,0:25:15.420 "Чи яагаад 'эмэгтэй хүний хувьд'[br]гэж ярьдаг юм бэ? 0:25:15.420,0:25:18.520 Яагаад зүгээр 'хүний хувьд' гэж[br]ярьж болдоггүй юм бэ" гэж асуусан. 0:25:19.840,0:25:21.626 Ингэж хэлсэн хүн нь[br]өөрөө үргэлж 0:25:21.626,0:25:24.120 "өнгөт арьст эрэгтэй[br]хүний хувьд" гэж ярьдаг. 0:25:27.360,0:25:28.576 Жендер бол чухал сэдэв. 0:25:28.600,0:25:31.096 Эр, эм хүмүүс дэлхий ертөнцийг[br]өөрөөр даван туулдаг. 0:25:31.120,0:25:33.936 Жендер бидний ертөнц ямар байхыг[br]өнгө будгаар зааж өгдөг. 0:25:33.960,0:25:35.360 Бид үүнийг өөрчилж чадна. 0:25:36.520,0:25:38.456 Эсвэл зарим хүн 0:25:38.480,0:25:42.586 "Үнэндээ эмэгтэйчүүд эрчүүдийг[br]атгадаг шүү дээ" гэх байх. 0:25:42.760,0:25:45.656 Энэ хэллэг нь нигеричүүдийн хувьд[br]эмэгтэйчүүд эрчүүдийг 0:25:45.680,0:25:47.536 бэлгийн дур хүслээр нь барьж 0:25:47.560,0:25:50.320 эрчүүдийг хүссэнээрээ хөдөлгөхийг[br]хэлж байгаа юм. 0:25:51.200,0:25:53.920 Гэхдээ энэ огтоос ч эрх мэдэл биш. 0:25:56.400,0:25:59.176 Энэ тохиолдолд бол эмэгтэйчүүд 0:25:59.200,0:26:02.096 үе үе хэн нэгний эрх мэдлийг[br]өөрт таатай байдлаар эргүүлэх 0:26:02.120,0:26:03.560 нэг шалтагтай л гэсэн үг. 0:26:04.640,0:26:06.496 Гэхдээ хүн ууртай, өвчтэй, аль эсвэл 0:26:06.520,0:26:09.176 эрэгтэй хүний дур хүслийг[br]өдөөж чадахгүй байх тохиолдолд 0:26:09.200,0:26:11.876 яах ёстой вэ гэдэг асуудал гарна. 0:26:12.280,0:26:15.696 (Инээд) 0:26:15.720,0:26:20.500 Зарим хүн эмэгтэйчүүд[br]эрчүүдэд захирагддаг байх нь 0:26:20.500,0:26:22.640 манай соёл шүү дээ гэх байх. 0:26:22.640,0:26:24.616 Гэхдээ соёл зогсолтгүй өөрчлөгдөж байна. 0:26:24.640,0:26:29.296 Надад Лагост амьдардаг, 15 настай хоёр[br]хөөрхөн ихэр дүү байдаг юм. 0:26:29.320,0:26:31.280 Хэрэв 100 жилийн өмнө төрсөн бол 0:26:32.000,0:26:34.136 тэд бусдад алуулж үхэх байсан. 0:26:34.160,0:26:37.200 Тэр үед ихрүүдийг хөнөөх нь[br]бидний соёл байсан. 0:26:39.040,0:26:40.760 Соёлын гол учир нь юу юм бэ? 0:26:41.480,0:26:43.056 Яахав гоёл чимэглэл, 0:26:43.080,0:26:44.696 бүжиг... 0:26:44.720,0:26:49.336 Үүнээс гадна хүмүүсийн өв санг авч үлдэх,[br]үргэлжлүүлэх явдал билээ. 0:26:49.360,0:26:51.546 Манай гэрийн соёл уламжлал, түүх, 0:26:51.546,0:26:54.400 өвөг дээдсээс уламжлагдсан[br]газар шороонд 0:26:54.400,0:26:57.296 хамгийн их ач холбогдол[br]өгдөг ганц хүүхэд нь би. 0:26:57.320,0:26:59.896 Ах нар маань надтай адил сонирхдоггүй. 0:26:59.920,0:27:01.360 Гэхдээ л би үгээ хэлэх, 0:27:02.200,0:27:04.216 уулзалт цуглаанд оролцох 0:27:04.240,0:27:05.976 боломжгүй байдаг. 0:27:06.000,0:27:07.200 Учир нь би эмэгтэй. 0:27:08.080,0:27:10.176 Соёл хүмүүсийг бүтээдэггүй, 0:27:10.200,0:27:11.600 харин хүмүүс соёлыг бүтээдэг. 0:27:12.920,0:27:14.696 Тэгэхээр... 0:27:14.720,0:27:18.216 (Алга ташилт)[br] 0:27:18.240,0:27:20.006 Тэгэхээр эмэгтэй хүнд ээлтэй байх нь 0:27:20.006,0:27:22.460 бидний соёл биш юм бол 0:27:22.460,0:27:24.520 бид л үүнийг өөрсдийн соёл болгох ёстой. 0:27:26.040,0:27:31.656 Би хайрт найз Околома Мадүэвэсийнхээ[br]тухай үе үе боддог юм. 0:27:31.680,0:27:35.656 Миний найз болон Сосолисо онгоцны ослоор[br]өнгөрсөн бусад бүх хүмүүс 0:27:35.680,0:27:37.160 амар тайван нойрсог. 0:27:38.400,0:27:41.480 Найз минь хайртай хүмүүстээ үргэлж[br]дурсагдсаар байх болно. 0:27:42.880,0:27:47.216 Мөн найз минь тэр олон жилийн өмнө[br]намайг феминист гэж дуудсан нь зөв байсан. 0:27:47.216,0:27:48.640 Тийм ээ, би бол феминист. 0:27:49.400,0:27:53.436 Тэр өдөр би толь бичгээс[br]феминист гэдэг үгийн утгыг харахад: 0:27:53.436,0:27:56.776 "Феминист: аль ч хүйсийн[br]хүмүүсийн нийгэм, улс төр, эдийн засгийн 0:27:56.800,0:28:00.496 оролцооны эрх тэгш байдлыг дэмждэг хүн"[br]гэсэн байсан. 0:28:00.520,0:28:03.456 Хүмүүсийн ярианаас сонсоод байхад[br]манай эмэг эмээ ч бас 0:28:03.480,0:28:05.056 феминист байсан юм билээ. 0:28:05.080,0:28:08.456 Эмэг эмээ маань гэрлэхийг хүсээгүй[br]эрэгтэйнхээ гэрээс зугтааж 0:28:08.480,0:28:10.560 хожим нь хайртай хүнтэйгээ[br]хуримлаж байсан. 0:28:11.160,0:28:14.936 Газрын хүртээмж зэрэг нийгмийн асуудлаас[br]хавчигдаж, тусгаарлагдах бүртээ тэр 0:28:14.936,0:28:19.456 татгалзаж, эсэргүүцэж, үгээ хэлж[br]үзэл бодолдоо баттай зогсдог байсан. 0:28:19.480,0:28:22.630 Эмэг эмээ минь "феминист" гэх үгийг[br]мэддэггүй байсан ч 0:28:22.630,0:28:25.030 энэ нь түүнийг феминист биш[br]гэсэн үг огтоос биш. 0:28:26.160,0:28:28.420 Олон хүн өөрийгөө[br]ингэж өргөмжлөх хэрэгтэй. 0:28:30.040,0:28:32.440 Харин би феминист гэх үгийг[br]ингэж тодорхойлно: 0:28:33.200,0:28:35.576 "Феминист гэдэг нь эр, эм 0:28:35.600,0:28:36.800 аль ч хүйсийн... 0:28:37.480,0:28:40.616 (Инээд) 0:28:40.640,0:28:44.400 (Алга ташилт)[br] 0:28:46.600,0:28:49.856 ингэж хэлдэг хүнийг хэлнэ: 0:28:49.880,0:28:53.176 "Тийм ээ, өнөөдөр бидэнд[br]жендерийн асуудал байна, 0:28:53.200,0:28:54.496 үүнийг бид өөрчлөх ёстой. 0:28:54.520,0:28:56.240 Бид илүү ихийг хийх ёстой." 0:28:57.960,0:29:00.016 Миний мэдэх хамгийн мундаг феминист бол 0:29:00.040,0:29:01.360 манай ах Кэнэ. 0:29:02.920,0:29:06.816 Тэр бол тун сайхан сэтгэлтэй,[br]царайлаг, хайр татам залуу, 0:29:06.840,0:29:08.600 мөн тэр их эршүүд. 0:29:09.320,0:29:10.536 Баярлалаа. 0:29:10.560,0:29:14.840 (Алга ташилт)[br]