WEBVTT 00:00:00.760 --> 00:00:03.926 Намайг зургаан настай байхад олон бэлэг ирсэн. 00:00:04.140 --> 00:00:07.776 Нэгдүгээр ангийн багшид маань нэг гайхалтай санаа төрсөн юм. 00:00:07.800 --> 00:00:10.980 Багш биднийг бэлэг авах ямар байдгийг, 00:00:10.980 --> 00:00:15.160 мөн нэгнийгээ магтахын ашиг тусыг мэдрээсэй гэж хүссэн. 00:00:15.640 --> 00:00:18.536 Тэгээд багш бүх хүүхдүүдийг ангийн өмнө гаргаад, 00:00:18.560 --> 00:00:21.530 бидэнд авсан бэлгээ ангийн буланд тавьсан байлаа. 00:00:21.530 --> 00:00:22.600 Багш хэллээ: 00:00:22.600 --> 00:00:25.866 “Бүгдээрээ энд зогсоод бие биендээ магтаалын үгс хэлбэл ямар вэ? 00:00:25.866 --> 00:00:27.396 Хэрвээ өөрийнхөө нэрийг сонсвол 00:00:27.396 --> 00:00:29.520 очиж бэлгээ аваад байрандаа суугаарай." 00:00:30.180 --> 00:00:32.110 Ямар гайхалтай санаа вэ, тийм ээ? 00:00:32.560 --> 00:00:34.426 Буруудах зүйл юу л байв гэж? NOTE Paragraph 00:00:34.426 --> 00:00:35.640 (Инээд) NOTE Paragraph 00:00:36.400 --> 00:00:38.456 Эхэндээ нийт 40 хүүхэд байлаа. 00:00:38.480 --> 00:00:40.920 Хэн нэгний нэрийг дуудах тутам 00:00:40.920 --> 00:00:42.900 би чангаар алгаа ташиж байлаа. 00:00:43.280 --> 00:00:45.776 Ингэсээр 20 хүүхэд үлдэв. 00:00:45.800 --> 00:00:47.576 Тэгээд 10 үлдлээ, 00:00:47.600 --> 00:00:48.960 5 болоод... 00:00:49.560 --> 00:00:50.936 3 хүүхэд үлдлээ. 00:00:50.960 --> 00:00:52.160 Би тэдний нэг байсан юм. 00:00:52.720 --> 00:00:54.430 Энэ үед магтаалууд дууссан. 00:00:55.560 --> 00:00:57.600 Тэр үед би уйлж байлаа. 00:00:58.600 --> 00:01:00.616 Багш ч бүр сандарч эхлэв. 00:01:00.640 --> 00:01:04.506 Тэр "Энэ хүүхдүүдийн талаар сайн зүйлс хэлэх хүн байна уу?" гэв. NOTE Paragraph 00:01:04.506 --> 00:01:05.536 (Инээд) NOTE Paragraph 00:01:05.560 --> 00:01:08.440 "Хэн ч байхгүй юу? Та хэд бэлгээ очиж аваад суувал ямар вэ? 00:01:08.440 --> 00:01:09.896 Ирэх жил илүү сайн байгаарай 00:01:09.960 --> 00:01:12.096 хэн нэгэн та нарыг магтаж магадгүй." NOTE Paragraph 00:01:12.096 --> 00:01:13.670 (Инээд) NOTE Paragraph 00:01:13.670 --> 00:01:17.230 Миний ярианаас энэ явдлыг маш сайн санаж байгааг 00:01:17.230 --> 00:01:18.636 та нар ойлгосон байх. NOTE Paragraph 00:01:18.660 --> 00:01:20.160 (Инээд) NOTE Paragraph 00:01:20.400 --> 00:01:22.896 Гэвч тэр өдөр хэн илүү гонсгор хоцорсныг мэдэхгүй. 00:01:22.920 --> 00:01:25.096 Би юу? Багш уу? 00:01:25.120 --> 00:01:27.610 Тэр багийг илүү бататгах арга хэмжээг 00:01:27.610 --> 00:01:31.330 гурван 6 настны элэглэл болгосноо мэдсэн байх. 00:01:31.610 --> 00:01:33.056 Ямар ч хошигнолгүйгээр шүү. 00:01:33.080 --> 00:01:35.416 Зурагтаар хүмүүсийн элэглэлийг үзэхэд 00:01:35.440 --> 00:01:36.656 инээд хүрдэг. 00:01:36.680 --> 00:01:38.978 Тэр өдрийн тухайд инээдтэй зүйл огт байгаагүй. NOTE Paragraph 00:01:39.320 --> 00:01:42.336 Энэ бол миний нэг хувилбар. 00:01:42.360 --> 00:01:44.520 Олны өмнө шоовдорлогдож 00:01:44.520 --> 00:01:47.760 дахин тийм байдалд орсноос үхсэн минь дээр. 00:01:48.440 --> 00:01:49.896 Энэ бол нэг хувилбар нь. 00:01:49.920 --> 00:01:52.286 Найман жилийн дараа. 00:01:52.320 --> 00:01:54.376 Билл Гейтс миний амьдардаг газар болох 00:01:54.400 --> 00:01:55.616 Хятадын Бээжин хотод 00:01:55.640 --> 00:01:56.856 илтгэл тавихаар ирсэн юм. 00:01:56.880 --> 00:01:58.786 Би түүний хэлснийг уншаад, 00:01:58.786 --> 00:02:00.936 тэр залууд шууд дурласан. 00:02:00.960 --> 00:02:03.856 Би бодохдоо: "Хөөх, би юу хийхээ одоо мэдлээ." 00:02:03.880 --> 00:02:06.016 Ингээд тэр орой би гэрийхэндээ захиа бичив: 00:02:06.040 --> 00:02:08.336 “25 нас хүрээд 00:02:08.360 --> 00:02:10.976 би дэлхий дээрх хамгийн том компанийг байгуулаад 00:02:11.000 --> 00:02:12.936 тэр компани Microsoft-ыг худалдаж авна.” NOTE Paragraph 00:02:12.960 --> 00:02:14.856 (Инээд) NOTE Paragraph 00:02:14.880 --> 00:02:17.896 Дэлхийг эзэгнэх энэ санаандаа би автсан байлаа. 00:02:19.160 --> 00:02:21.976 Би үүнийг зохиогоогүй, үнэхээр тийм захиа бичсэн. 00:02:22.000 --> 00:02:23.336 Энэ байна. NOTE Paragraph 00:02:23.360 --> 00:02:25.336 (Инээд) NOTE Paragraph 00:02:25.360 --> 00:02:27.176 Та нар бүгдийг нь унших албагүй. NOTE Paragraph 00:02:27.200 --> 00:02:28.436 (Инээд) NOTE Paragraph 00:02:28.620 --> 00:02:32.520 Бичгийн хэв маань их муухай байсан, гэвч би гол үгнүүдийг дугуйлсан. 00:02:33.600 --> 00:02:35.136 Гол санааг нь ойлгосон байх. NOTE Paragraph 00:02:35.136 --> 00:02:36.616 (Инээд) NOTE Paragraph 00:02:36.640 --> 00:02:37.840 Тэгэхээр 00:02:39.280 --> 00:02:41.296 энэ бол миний бас нэг хувилбар. 00:02:41.320 --> 00:02:43.000 Дэлхийг эзэгнэх нэгэн. NOTE Paragraph 00:02:43.880 --> 00:02:45.336 Үүнээс хоёр жилийн дараа 00:02:45.360 --> 00:02:49.296 надад АНУ руу явах боломж гарсан. 00:02:49.296 --> 00:02:51.132 Би тэр даруй энэ завшааныг ашигласан. 00:02:51.132 --> 00:02:53.366 Яагаад гэвэл тэнд Билл Гейтс амьдардаг биз дээ? NOTE Paragraph 00:02:53.366 --> 00:02:54.376 (Инээд) NOTE Paragraph 00:02:54.400 --> 00:02:57.510 Энэ миний энтрепренёр болох замналын эхлэл байсан гэж хэлж болно. 00:02:57.680 --> 00:02:59.856 Тэгээд дахиад 14 жил өнгөрөв. 00:02:59.880 --> 00:03:01.296 Би 30 нас хүрлээ. 00:03:01.320 --> 00:03:03.696 Үгүй ээ, би тэр компанийг босгож чадаагүй. 00:03:03.720 --> 00:03:05.256 Би эхэлж ч чадаагүй. 00:03:05.280 --> 00:03:08.816 Би Fortune 500-д багтдаг нэгэн компанид маркетингийн менежер хийдэг байлаа. 00:03:08.900 --> 00:03:10.896 Надад гацсан мэт мэдрэмж төрсөн. 00:03:10.920 --> 00:03:12.580 Би зогсонги байдалд орсон байв. 00:03:13.080 --> 00:03:14.296 Яагаад ийм юм болов? 00:03:14.320 --> 00:03:16.560 Тэр захидлыг бичсэн 14 настай хүү хаачив? 00:03:17.260 --> 00:03:19.177 Тэр хичээгээгүйгээс ийм зүйл болоогүй. 00:03:19.480 --> 00:03:22.536 Учир нь надад шинэ санаа төрөх болгонд, 00:03:22.560 --> 00:03:24.536 шинэ зүйлийг туршиж үзэх болгонд, 00:03:24.560 --> 00:03:25.776 ажил дээр хүртэл 00:03:25.800 --> 00:03:27.536 санал дэвшүүлэхийг хүсэх болгонд, 00:03:27.560 --> 00:03:31.096 олон хүний өмнө гарч ярих болгонд, 00:03:31.120 --> 00:03:35.716 миний доторх 14 болон 6 настнууд тэмцэлдэж байгааг мэдэрдэг. 00:03:35.716 --> 00:03:37.240 Нэг нь дэлхийг эзэлж, 00:03:37.240 --> 00:03:39.136 өөрчлөлтийг хийхийг хүсч байхад, 00:03:39.160 --> 00:03:41.640 нөгөө нь үл тоогдохоос айдаг байсан. 00:03:41.960 --> 00:03:44.480 Ингэх бүрт зургаан настан дийлдэг байлаа. NOTE Paragraph 00:03:45.760 --> 00:03:49.736 Энэ айдас намайг өөрийн компаниа эхлүүлэх хүртэл дагасан. 00:03:49.760 --> 00:03:52.776 Би өөрийнхөө компанийг 30 хүрээд эхлүүлсэн л дээ. 00:03:52.780 --> 00:03:54.310 Билл Гейтс шиг болохыг хүсвэл, 00:03:54.310 --> 00:03:56.460 үүнээс хамаагүй эрт эхлэх ёстой биз дээ? 00:03:57.080 --> 00:03:59.616 Энтрепренёр болсныхоо дараа 00:03:59.640 --> 00:04:02.536 надад хөрөнгө оруулагч олох боломж гарсан ч, 00:04:02.560 --> 00:04:04.360 би татгалзсан хариу авсан. 00:04:04.940 --> 00:04:07.056 Тэр явдал надад их хүндээр тусаж 00:04:07.056 --> 00:04:10.400 тэр даруйдаа бүгдийг хаяад бууж өгмөөр санагдсан. 00:04:10.880 --> 00:04:12.496 Гэхдээ би: "Билл Гейтс ганц хөрөнгө оруулалтын 00:04:12.520 --> 00:04:16.360 татгалзсан хариунаас болж бууж өгөх байсан уу?" гэж бодсон. 00:04:16.920 --> 00:04:19.916 Ямар ч амжилттай этрепренёр тийм амархан бууж өгөх үү? 00:04:19.916 --> 00:04:21.100 Хэзээ ч үгүй. 00:04:21.100 --> 00:04:23.060 Яг энэ үед надад мэргэн санаа төрсөн. 00:04:23.060 --> 00:04:24.870 Би илүү сайн компани босгож чадна. 00:04:24.870 --> 00:04:27.256 Илүү сайн баг эсвэл бүтээгдэхүүнтэй болж чадна. 00:04:27.280 --> 00:04:28.680 Гэхдээ нэг зүйл бол гарцаагүй. 00:04:28.702 --> 00:04:30.756 Би илүү хүчтэй удирдагч болох хэрэгтэй. 00:04:30.800 --> 00:04:32.720 Би илүү дээр хүн болох хэрэгтэй. 00:04:32.720 --> 00:04:36.096 Тэр зургаан настнаар амьдралаа удирдуулаад байж болохгүй. 00:04:36.120 --> 00:04:38.780 Түүнийг байх ёстой байранд нь тавих хэрэгтэй байсан. NOTE Paragraph 00:04:39.000 --> 00:04:41.210 Ингээд би интернетээс тусламж хайлаа. 00:04:41.210 --> 00:04:42.936 Google миний сайн найз байсан л даа. NOTE Paragraph 00:04:42.936 --> 00:04:43.760 (Инээд) NOTE Paragraph 00:04:43.760 --> 00:04:46.910 Би "Үл тоогдох айдсыг хэрхэн даван туулах вэ?" гэж хайв. 00:04:46.960 --> 00:04:49.816 Айдас болон өвдөлт хаанаас үүдэлтэй талаар 00:04:49.840 --> 00:04:52.696 баахан сэтгэлзүйн өгүүллүүд гарч ирсэн. 00:04:52.720 --> 00:04:55.430 Үүний дараагаар зоригжуулсан өгүүллүүдэд: 00:04:55.430 --> 00:04:58.661 "Өөр дээрээ битгий хүлээж ав, зүгээр л даван туул" гэсэн байв. 00:04:59.200 --> 00:05:00.856 Үүнийг мэдэхгүй хэн байна аа? NOTE Paragraph 00:05:00.880 --> 00:05:02.456 (Инээд) NOTE Paragraph 00:05:02.480 --> 00:05:04.616 Тэгвэл миний айдас яагаад хэвээрээ байна вэ? 00:05:04.640 --> 00:05:06.656 Тэгээд би азаар нэг вэбсайт олсон. NOTE Paragraph 00:05:06.704 --> 00:05:09.080 "бүтэлгүйтлийн-эмчилгээ.com" гэсэн хаягтай. 00:05:09.080 --> 00:05:11.336 (Инээд) 00:05:11.400 --> 00:05:15.576 "Бүтэлгүйтлийн эмчилгээ" нь Канадын нэг энтрепренёрын зохиосон тоглоом. 00:05:15.600 --> 00:05:17.296 Түүнийг Жейсон Комли гэдэг. 00:05:17.320 --> 00:05:22.416 Гол санаа нь 30 өдрийн турш бүтэлгүйтэх арга замыг хайж 00:05:22.440 --> 00:05:24.696 өдөр бүр нэг зүйлд татгалзсан хариу авах. 00:05:24.720 --> 00:05:28.240 Тэгсээр эцэст нь айдсаа даван туулна. 00:05:29.200 --> 00:05:30.896 Надад энэ санаа маш их таалагдсан. NOTE Paragraph 00:05:30.920 --> 00:05:32.276 (Инээд) NOTE Paragraph 00:05:32.340 --> 00:05:34.616 Би өөртөө: "Юу гээч, үүнийг хийнээ. 00:05:34.640 --> 00:05:37.656 Би 100 өдрийн турш үл тоогдох болно" гэж хэлсэн. 00:05:37.680 --> 00:05:40.316 Өөрийн гэсэн бүтэлгүйтэх аргуудыг бодож олоод 00:05:40.340 --> 00:05:42.840 үүгээрээ би видео блог хөтөлсөн. NOTE Paragraph 00:05:43.600 --> 00:05:45.536 Энэ миний хийсэн зүйл. 00:05:45.560 --> 00:05:48.176 Блог нэг иймэрхүү харагдаж байсан. 00:05:48.200 --> 00:05:49.400 Эхний өдөр... NOTE Paragraph 00:05:50.000 --> 00:05:51.296 (Инээд) NOTE Paragraph 00:05:51.320 --> 00:05:54.560 Танихгүй хүнээс 100 доллар зээлэх. 00:05:55.720 --> 00:05:58.456 Тэгээд би ажиллаж байсан газраа очлоо. 00:05:58.480 --> 00:06:00.036 Шатаар буугаад 00:06:00.100 --> 00:06:02.456 ширээний ард сууж байсан нэг том залууг харлаа. 00:06:02.480 --> 00:06:04.216 Тэр яг харуул шиг харагдаж байсан. 00:06:04.240 --> 00:06:05.776 Би түүн дээр очивоо. 00:06:05.800 --> 00:06:07.536 Би алхаад л байсан. 00:06:07.560 --> 00:06:09.896 Миний амьдралын хамгийн урт алхалт байлаа. 00:06:09.920 --> 00:06:11.996 Миний шилэн хүзүүний үс босоод, 00:06:12.000 --> 00:06:14.616 хөлс гарч, зүрх минь хүчтэй цохилж байлаа. 00:06:14.616 --> 00:06:15.680 Би тэнд очоод: 00:06:15.680 --> 00:06:18.616 "Эрхэм ээ, та надад 100 доллар зээлэх үү?" гэлээ. NOTE Paragraph 00:06:18.616 --> 00:06:19.816 (Инээд) NOTE Paragraph 00:06:19.840 --> 00:06:21.640 Тэр над руу хараад: "Үгүй ээ." 00:06:22.640 --> 00:06:23.840 “Яагаад?” NOTE Paragraph 00:06:24.200 --> 00:06:26.496 Би зүгээр л: "Үгүй ээ? Намайг уучлаарай" гээд 00:06:26.520 --> 00:06:28.235 эргэж хараад шууд гүйсэн. NOTE Paragraph 00:06:28.259 --> 00:06:29.619 (Инээд) NOTE Paragraph 00:06:30.960 --> 00:06:32.216 Би маш их ичсэн. 00:06:32.240 --> 00:06:34.276 Гэхдээ би өөрийгөө бичиж авсан байсан учир 00:06:34.276 --> 00:06:37.336 тэр орой би бүтэлгүйтэж байгаа бичлэгээ үзээд 00:06:37.360 --> 00:06:39.160 өөрийгөө маш их айсан байсныг харсан. 00:06:39.160 --> 00:06:42.056 "Зургаа дахь мэдрэхүй" дээр гардаг хүүхэд шиг л харагдсан. 00:06:42.056 --> 00:06:43.376 Үхсэн хүн харсан мэт. NOTE Paragraph 00:06:43.400 --> 00:06:45.016 (Инээд) NOTE Paragraph 00:06:45.040 --> 00:06:46.576 Тэгээд нөгөө залууг харлаа. 00:06:46.600 --> 00:06:48.496 Тэр тийм аймаар байгаагүй л дээ. 00:06:48.520 --> 00:06:50.896 Тэр бага зэрэг махлаг, дажгүй залуу байсан. 00:06:50.920 --> 00:06:53.800 Надаас бүр "Яагаад?" гэж асуусан. 00:06:53.820 --> 00:06:56.816 Үнэн хэрэгтээ, тэр надад өөрийгөө тайлбарлах боломжийг олгосон. 00:06:56.840 --> 00:06:58.416 Би зөндөө юм хэлж болох байсан. 00:06:58.440 --> 00:07:00.736 Би тайлбар хийж, тохиролцож болох байсан. 00:07:00.760 --> 00:07:02.200 Би алийг нь ч хийгээгүй. 00:07:02.680 --> 00:07:04.560 Би зүгээр л зугтсан. 00:07:05.160 --> 00:07:08.320 Үүнийг амьдралын минь бичил загвар гэдгийг харсан. 00:07:08.920 --> 00:07:11.456 Бага зэргийн бүтэлгүйтэл тохиолдоход, 00:07:11.480 --> 00:07:13.616 би хар эрчээрээ зугтдаг байлаа. 00:07:13.640 --> 00:07:14.716 Тэгээд юу гээч? 00:07:14.720 --> 00:07:16.936 Дараагийн өдөр юу ч тохиолдсон бай хамаагүй, 00:07:16.936 --> 00:07:18.256 би дахиж зугтахгүй. 00:07:18.280 --> 00:07:19.480 Би тууштай байх болно. NOTE Paragraph 00:07:19.920 --> 00:07:22.296 Хоёр дахь өдөр: "Бургер үнэгүй нэмүүлэх хүсэлт тавих". NOTE Paragraph 00:07:22.296 --> 00:07:24.000 (Инээд) NOTE Paragraph 00:07:24.000 --> 00:07:26.160 Би бургерийн газар очоод 00:07:26.160 --> 00:07:28.976 хоолоо идэж дуусгаад, касс дээр очоод хэллээ: 00:07:29.000 --> 00:07:31.156 "Сайн уу, би бургер үнэгүй нэмүүлж болох уу?" NOTE Paragraph 00:07:31.280 --> 00:07:32.556 (Инээд) NOTE Paragraph 00:07:32.560 --> 00:07:35.256 Тэр бүр гайхаж: "Бургер үнэгүй нэмүүлнэ гэж юу юм бэ?" NOTE Paragraph 00:07:35.280 --> 00:07:36.350 (Инээд) NOTE Paragraph 00:07:36.350 --> 00:07:39.780 Би түүнд: "Ундаа үнэгүй нэмүүлдэгтэй адилхан, гэхдээ бургер нэмүүлэх" гэв. 00:07:39.780 --> 00:07:42.736 Тэр: "Уучлаарай, манайд тийм зүйл байхгүй" гэв. NOTE Paragraph 00:07:42.760 --> 00:07:44.096 (Инээд) NOTE Paragraph 00:07:44.120 --> 00:07:48.176 Тэр мөчид бүтэлгүйтэж зугтмаар байсан ч би үлдсэн. 00:07:48.200 --> 00:07:50.336 Би түүнд хэллээ: "Би танай бургерт үнэхээр дуртай, 00:07:50.360 --> 00:07:51.876 танайхаар үйлчлүүлэх ч дуртай, 00:07:51.900 --> 00:07:53.896 танайх бургерээ үнэгүй нэмдэг болбол 00:07:53.920 --> 00:07:55.836 би танайд бүр их хайртай болох болно." NOTE Paragraph 00:07:55.860 --> 00:07:56.656 (Инээд) NOTE Paragraph 00:07:56.660 --> 00:07:59.176 Тэр: "За яахав, би менежертээ хэлье. 00:07:59.200 --> 00:08:02.576 Яваандаа бид үнэгүй нэмж магадгүй л юм, гэхдээ өнөөдөр болохгүй нь" гэв. 00:08:02.596 --> 00:08:03.616 Тэгээд би явсан. 00:08:03.640 --> 00:08:05.136 Сониноос 00:08:05.140 --> 00:08:07.776 тэд ер нь бургер үнэгүй нэмж үзээгүй байх. NOTE Paragraph 00:08:07.800 --> 00:08:09.016 (Инээд) NOTE Paragraph 00:08:09.040 --> 00:08:10.600 Тэд хуучнаараа л байгаа байх. 00:08:10.990 --> 00:08:14.456 Гэхдээ миний анхандаа мэдэрч байсан амьдрах уу? үхэх үү? гэсэн мэдрэмж 00:08:14.480 --> 00:08:15.816 алга болсон байсан. 00:08:15.840 --> 00:08:17.576 Би тууштай байж чадсан болохоор, 00:08:17.600 --> 00:08:19.216 би зугтаагүй болохоор тэр шүү дээ. 00:08:19.240 --> 00:08:22.420 Би: "Хөөх, гайхалтай. Би аль хэдийнээ шинэ зүйл сурч байна. 00:08:22.520 --> 00:08:23.736 Гайхалтай." NOTE Paragraph 00:08:23.760 --> 00:08:26.280 3 дахь өдөр: "Олимпийн цагирган хэлбэртэй боорцог авах". 00:08:26.760 --> 00:08:29.280 Энэ өдөр миний амьдрал орвонгоороо өөрчлөгдсөн. 00:08:29.860 --> 00:08:31.300 Би Krispy Kreme рүү очсон. 00:08:31.320 --> 00:08:33.916 Энэ бол голдуу АНУ-ын зүүн хойд хэсгээр байрладаг 00:08:33.916 --> 00:08:35.596 цагирган нарийн боовны дэлгүүр. 00:08:35.596 --> 00:08:37.496 Энд ч гэсэн байдаг байх. 00:08:37.520 --> 00:08:38.775 Би дотогш ороод хэллээ: 00:08:38.799 --> 00:08:41.936 "Олимпийн билэг тэмдэг шиг боорцог хийж өгч болох уу? 00:08:41.960 --> 00:08:44.856 Ерөнхийдөө таван донатыг хооронд нь холбоод..." 00:08:44.880 --> 00:08:47.480 Ер нь тэд яагаад ч зөвшөөрөхгүй биз дээ? 00:08:47.500 --> 00:08:50.216 Тэнд ажилладаг хүн намайг маш нухацтайгаар хүлээж авсан. NOTE Paragraph 00:08:50.236 --> 00:08:51.256 (Инээд) NOTE Paragraph 00:08:51.280 --> 00:08:52.496 Тэр цаас гаргаж ирээд, 00:08:52.520 --> 00:08:54.696 цагираг болон өнгөнүүдийг зураад, 00:08:54.744 --> 00:08:56.760 "Үүнийг яаж хийх вэ?" гээд л. 00:08:56.760 --> 00:08:58.656 Үүнээс 15 минутын дараа 00:08:58.680 --> 00:09:02.096 тэр Олимпийн цагираг шиг боорцогтой хайрцаг авч ирсэн. 00:09:02.120 --> 00:09:03.776 Миний сэтгэл маш их хөдөлсөн. 00:09:03.800 --> 00:09:05.936 Би итгэж чадахгүй байлаа. 00:09:06.050 --> 00:09:09.810 Тэр бичлэгийг Youtube дээр таван сая гаруй удаа үзсэн байсан. 00:09:10.250 --> 00:09:12.796 Бусад хүмүүс ч гэсэн үүнд итгэж чадахгүй байлаа. NOTE Paragraph 00:09:12.796 --> 00:09:14.080 (Инээд) NOTE Paragraph 00:09:15.440 --> 00:09:17.870 Энэ явдлаас болж би сонин дээр гарч 00:09:17.870 --> 00:09:20.096 зурагтын яриа гээд олон юманд орсон. 00:09:20.120 --> 00:09:21.616 Би олонд танигдсан. 00:09:21.640 --> 00:09:23.776 Их олон хүн над руу и-мэйл бичиж: 00:09:23.800 --> 00:09:26.336 "Чиний хийж буй зүйл чинь гайхалтай шүү" гэж байв. 00:09:26.360 --> 00:09:29.896 Нэр хүнд надад нөлөөлөөгүй. 00:09:29.920 --> 00:09:31.736 Миний хүссэн зүйл бол суралцаж, 00:09:31.760 --> 00:09:33.236 өөрийгөө өөрчлөх явдал байлаа. 00:09:33.320 --> 00:09:35.616 Тэгэхээр би бүтэлгүйтэх 100 өдрөө 00:09:35.640 --> 00:09:37.536 тоглох талбар, 00:09:37.560 --> 00:09:39.696 судалгааны ажил болгож хувиргасан. 00:09:39.720 --> 00:09:41.800 Би юу суралцаж чадахаа мэдмээр байсан. NOTE Paragraph 00:09:41.940 --> 00:09:44.016 Үүгээр дамжуулан би маш олон зүйлийг сурсан. 00:09:44.040 --> 00:09:45.716 Би маш олон нууц илрүүлсэн. 00:09:45.800 --> 00:09:48.536 Жишээ нь, би хэрэв зугтахгүй л бол 00:09:48.560 --> 00:09:49.756 бүтэлгүйтсэн ч 00:09:49.760 --> 00:09:52.256 би "үгүй" гэдгийг "тийм" болгож чадна. 00:09:52.280 --> 00:09:53.560 Шидэт үг нь: "Яагаад?" NOTE Paragraph 00:09:53.560 --> 00:09:57.656 Тэгээд нэг өдөр би танихгүй айлд гартаа цэцэг бариад очлоо. 00:09:57.680 --> 00:09:59.096 Хаалгыг нь тогшоод асуулаа: 00:09:59.120 --> 00:10:01.996 "Сайн уу? танай арын хашаанд энэ цэцгийг суулгаж болох уу?" NOTE Paragraph 00:10:01.996 --> 00:10:02.936 (Инээд) NOTE Paragraph 00:10:02.960 --> 00:10:04.680 Тэр "Үгүй" гэж хэлсэн. 00:10:05.640 --> 00:10:07.376 Түүнийг явахаас өмнө би: 00:10:07.400 --> 00:10:09.496 "Яагаад гэдгийг нь мэдэж болох уу?" гэсэн. 00:10:09.540 --> 00:10:12.416 Тэр хэлэхдээ: "Манайх нэг нохойтой л доо, 00:10:12.440 --> 00:10:14.776 тэр арын хашаанд юу ч байсан ухчихдаг юм. 00:10:14.800 --> 00:10:16.696 Цэцгийг чинь хий дэмий үрмээргүй байна. 00:10:16.696 --> 00:10:19.706 Чи цэцэг таримаар байгаа бол эсрэг гудамжны Конни дээр оч. 00:10:19.706 --> 00:10:20.920 Тэр цэцгэнд дуртай." 00:10:20.920 --> 00:10:22.236 Би түүний хэлснийг хийсэн. 00:10:22.236 --> 00:10:24.216 Би явж очоод Коннигийн хаалгыг тогшлоо. 00:10:24.240 --> 00:10:26.096 Тэр намайг ирсэнд маш их баярласан. NOTE Paragraph 00:10:26.120 --> 00:10:27.816 (Инээд) NOTE Paragraph 00:10:27.840 --> 00:10:29.216 Хагас цагийн дараа, 00:10:29.240 --> 00:10:31.296 энэ цэцгийг Коннигийн хашаанд суулгасан. 00:10:31.320 --> 00:10:32.736 Одоо илүү гоё ургасан байх. NOTE Paragraph 00:10:32.760 --> 00:10:34.056 (Инээд) NOTE Paragraph 00:10:34.080 --> 00:10:37.016 Би хэрэв эхний татгалзсан хариуг сонсоод явчихсан бол 00:10:37.040 --> 00:10:38.256 дотроо ингэж бодох байсан: 00:10:38.280 --> 00:10:40.100 "Тэр залуу надаа итгээгүй, 00:10:40.100 --> 00:10:41.480 би галзуу юм шиг санагдсан, 00:10:41.480 --> 00:10:43.870 би сонин хувцастай байсан, би онцгүй харагдсан." 00:10:43.870 --> 00:10:45.256 Гэвч аль нь ч биш байсан. 00:10:45.280 --> 00:10:48.106 Шалтгаан нь миний санал болгосон зүйл түүнд хэрэггүй байсан. 00:10:48.106 --> 00:10:49.900 Худалдааны үг ашиглавал 00:10:49.900 --> 00:10:51.936 тэр өөр хүн санал болготлоо надад итгэсэн. 00:10:51.960 --> 00:10:53.740 Би санал болгосныг нь биелүүлсэн. NOTE Paragraph 00:10:54.560 --> 00:10:55.776 Тэгтэл нэг өдөр 00:10:55.800 --> 00:10:57.860 би мөн зарим зүйлийг хэлснээр 00:10:57.860 --> 00:11:00.756 "За" гэсэн хариулт авах боломжоо нэмэгдүүлдгийг мэдсэн. 00:11:00.756 --> 00:11:02.896 Жишээ нь, нэг өдөр би Starbucks-т очоод 00:11:02.920 --> 00:11:06.496 менежерээс нь асуулаа: "Би Starbucks-т угтагч хийж болох уу?" 00:11:06.520 --> 00:11:08.896 "Старбаксын угтагч гэж юу юм бэ?" 00:11:08.920 --> 00:11:11.016 Би хэллээ: "Walmart-ын угтагч нарыг мэдэх үү? 00:11:11.040 --> 00:11:14.456 Hүмүүс дэлгүүрт орж ирэхэд "Сайн байна уу?" гэж хэлээд, 00:11:14.480 --> 00:11:16.696 юм хулгайлахгүй байхыг нь хариуцдаг хүмүүс. 00:11:16.720 --> 00:11:19.856 Би Starbucks-ын үйлчлүүлэгчдэд Walmart-ын мэдрэмжийг өгмөөр байна." NOTE Paragraph 00:11:19.880 --> 00:11:21.336 (Инээд) NOTE Paragraph 00:11:21.360 --> 00:11:24.360 Би үүнийг тийм ч хэрэгтэй гэж бодохгүй байна л даа. 00:11:25.600 --> 00:11:28.096 Үнэн хэрэгтээ муу зүйл байх. 00:11:28.120 --> 00:11:30.176 Тэр тэгснээ: "Өө". 00:11:30.200 --> 00:11:32.456 Энэ түүний зураг, нэрийг нь Эрик гэдэг. 00:11:32.480 --> 00:11:34.316 "Би итгэлтэй биш байна." 00:11:34.316 --> 00:11:36.136 Тэр тэгж л бодсон. "Итгэлтэй биш". 00:11:36.160 --> 00:11:38.216 Тэгэхээр нь би "Энэ сонин байна уу?" гэлээ. 00:11:38.216 --> 00:11:40.180 Тэр: "Тийм ээ, ёстой хачин байна." 00:11:40.600 --> 00:11:43.656 Гэхдээ тэр үүнийг хэлэнгүүт түүний байгаа байдал өөрчлөгдсөн. 00:11:43.680 --> 00:11:46.500 Түүнд төрсөн бүх эргэлзээ алга болсон мэт болов. 00:11:46.500 --> 00:11:48.476 Тэгээд тэр хэллээ: "Чи үүнийг хийж болно, 00:11:48.486 --> 00:11:49.926 гэхдээ битгий хэтрүүлээрэй." NOTE Paragraph 00:11:49.960 --> 00:11:51.020 (Инээд) NOTE Paragraph 00:11:51.020 --> 00:11:53.496 Дараагийн нэг цагийн турш би Starbucks-ын угтагч боллоо. 00:11:53.520 --> 00:11:56.236 Орж ирсэн үйлчлүүлэгч болгонтой мэндлэн 00:11:56.236 --> 00:11:57.900 баярын мэнд хүргэж байв. 00:11:57.900 --> 00:12:00.390 Сониноос, таныг ямар ажил хийдгийг мэдэхгүй ч, 00:12:00.390 --> 00:12:02.096 угтагч л битгий болоорой. NOTE Paragraph 00:12:02.096 --> 00:12:03.216 (Инээд) NOTE Paragraph 00:12:03.240 --> 00:12:04.440 Үнэхээр уйтгартай байсан. 00:12:05.040 --> 00:12:10.136 "Энэ сонин байна уу?" гэж хэлснээс болж тэр зөвшөөрснийг би олж мэдсэн. 00:12:10.160 --> 00:12:12.296 Түүнд байсан эргэлзээг нь би хэлсэн. 00:12:12.320 --> 00:12:15.856 "Энэ сонин байна уу?" гэж хэлснээр би өөрөө хачирхалтай байгаагүй. 00:12:15.880 --> 00:12:18.416 Би түүнтэй яг адилхан юмыг бодсон учир 00:12:18.440 --> 00:12:20.816 уг явдлын хачныг олж харсан. 00:12:20.840 --> 00:12:22.096 Дахин бас дахин 00:12:22.120 --> 00:12:25.256 хэрэв би хүмүүст төрсөн эргэлзээг 00:12:25.280 --> 00:12:27.096 асуулт асуухаасаа өмнө олж хэлснээр 00:12:27.120 --> 00:12:28.796 хүмүүсийн итгэлийг олсон. 00:12:28.796 --> 00:12:30.760 Хүмүүс тийм гэх магадлал өндөр болсон. NOTE Paragraph 00:12:30.800 --> 00:12:33.736 Ингээд би насан туршдаа хүссэн зүйлээ 00:12:33.760 --> 00:12:35.576 асууснаар гүйцэлдүүлж болохыг мэдэв. 00:12:35.600 --> 00:12:38.696 Би дөрвөн үеийн багш нарын гэрт өссөн. 00:12:38.720 --> 00:12:41.536 Эмээ маань надад үргэлж: 00:12:41.560 --> 00:12:43.660 "Жиа, чи юу ч хийж чадна. 00:12:43.660 --> 00:12:46.016 Гэвч багш болбол үнэхээр сайхан" гэдэг байсан. NOTE Paragraph 00:12:46.016 --> 00:12:46.840 (Инээд) NOTE Paragraph 00:12:46.840 --> 00:12:49.656 Гэвч би энтрепренёр болмоор байсан тул багш болоогүй. 00:12:49.680 --> 00:12:53.056 Гэхдээ би ямар нэг зүйл заахыг үргэлж мөрөөддөг байсан. 00:12:53.080 --> 00:12:54.650 Тэгээд би өөртөө хэллээ: 00:12:54.650 --> 00:12:57.300 "Би их сургуульд хичээл заавал ямар вэ?" 00:12:57.300 --> 00:12:59.016 Тэр үед би Оустинд амьдардаг байсан. 00:12:59.040 --> 00:13:01.096 Тэгээд Техасын их сургууль дээр очоод 00:13:01.120 --> 00:13:04.416 багш нарын хаалгыг тогшин асуулаа: "Таны хичээлийг зааж болох уу?" 00:13:04.416 --> 00:13:06.856 Эхний хэдэн удаа ямар ч үр дүнд хүрсэнгүй. 00:13:06.880 --> 00:13:09.376 Би зугталгүй эцсийг хүртэл явсан учир 00:13:09.400 --> 00:13:12.736 гурав дахь оролдлого дээр маань нэг профессор намайг үнэхээр биширсэн. 00:13:12.760 --> 00:13:14.816 Тэр: "Өмнө нь хэн ч ингэж байгаагүй" гэлээ. 00:13:14.840 --> 00:13:18.736 Би заах материалаа бэлдээд ирсэн байсан. 00:13:18.800 --> 00:13:21.036 "Үүнийг ашиглаж болох юм байна. 00:13:21.036 --> 00:13:24.396 Чи хоёр сарын дараа хүрээд ир, хичээлийн хувиартаа оруулсан байя" гэв. 00:13:24.396 --> 00:13:26.776 Тэгээд хоёр сарын дараа би хичээл зааж эхэлсэн. NOTE Paragraph 00:13:26.776 --> 00:13:30.236 Энэ би. Их бүдэг гарсан болохоор та хэдэд сайн харагдахгүй байж магадгүй. 00:13:30.236 --> 00:13:32.496 Заримдаа гэрлэнд хүртэл үл тоогдох юм даа. NOTE Paragraph 00:13:32.520 --> 00:13:33.720 (Инээд) NOTE Paragraph 00:13:34.680 --> 00:13:35.896 Гэхдээ 00:13:35.920 --> 00:13:38.656 эхний хичээлээ заагаад гарч ирэхдээ би уйлсан. 00:13:38.680 --> 00:13:41.256 Яагаад гэвэл би зүгээр л асуусны үр дүнд 00:13:41.256 --> 00:13:43.776 мөрөөдөлдөө хүрч чадна гэдгийг ойлгосон. 00:13:43.800 --> 00:13:45.680 Өмнө нь би энэ бүгдийг олж авахын тулд, 00:13:45.680 --> 00:13:49.530 багшлахын тулд мундаг энтрепренёр эсвэл докторын зэрэгтэй болох ёстой гэж бодсон. 00:13:49.530 --> 00:13:51.816 Гэвч тийм биш, зүгээр л асуух хэрэгтэй юм байна. 00:13:51.816 --> 00:13:53.050 Ингээд би багшилж чадсан. NOTE Paragraph 00:13:53.140 --> 00:13:55.776 Тэгээд тэр сайн харагдахгүй байгаа зурган дээр 00:13:55.800 --> 00:13:59.096 би Мартин Лютер Кинг Жуниороос иш татсан. 00:13:59.120 --> 00:14:03.520 Яагаад гэвэл миний хийсэн судалгаанаас дэлхийг үнэхээр өөрчилсөн хүмүүс, 00:14:03.520 --> 00:14:06.786 бидний амьдарч буй хэв маяг болон бодож байгааг өөрчилсөн хүмүүс 00:14:06.786 --> 00:14:10.736 хамгийн ихээр үл тоогдсон хүмүүс байсан. 00:14:10.760 --> 00:14:12.816 Мартин Лютер Кинг Жуниор, 00:14:12.840 --> 00:14:14.896 Махатма Ганди, Нэлсон Мандела шиг хүмүүс, 00:14:14.920 --> 00:14:16.456 бүр Есүс Христ ч байж магадгүй. 00:14:16.480 --> 00:14:19.856 Эдгээр хүмүүс бүтэлгүйтлээр өөрсдийгөө тодорхойлуулаагүй. 00:14:19.880 --> 00:14:24.040 Тэд даван туулснаар өөрсдийгөө илэрхийлж чадсан. 00:14:24.700 --> 00:14:26.730 Тэд бүтэлгүйтлээ хүлээн зөвшөөрсөн. NOTE Paragraph 00:14:27.360 --> 00:14:30.576 Бид бүтэлгүйтлийг тэдэн шиг болж байж ойлгох албагүй. 00:14:30.600 --> 00:14:31.856 Миний хувьд, 00:14:31.880 --> 00:14:33.896 үл тоогдох байдал миний хараал, 00:14:33.920 --> 00:14:35.336 миний хар дарсан зүүд байсан. 00:14:35.336 --> 00:14:39.376 Үүнээс зугтаад байсан нь миний амьдралд саад болсоор ирсэн. 00:14:39.400 --> 00:14:41.120 Хүлээн зөвшөөрч эхлэх үед 00:14:41.630 --> 00:14:44.520 үүнийг өөрийн амьдралын хамгийн том завшаан болгож чадсан. 00:14:45.320 --> 00:14:49.776 Би хүмүүст бүтэлгүйтлийг хэрхэн боломж болгон ашиглахыг зааж эхэлсэн. 00:14:49.800 --> 00:14:51.816 Би өөрийн блог болон илтгэлүүд, 00:14:51.840 --> 00:14:53.736 гаргаад уаагүй байгаа номыг ашиглаж, 00:14:53.760 --> 00:14:58.320 бүр технологи бүтээн хүмүүсийг айдсаа даван туулахад тусалж байна. NOTE Paragraph 00:15:00.200 --> 00:15:02.106 Та амьдралдаа татгалзсан хариу авахдаа 00:15:02.106 --> 00:15:04.176 дараагийн саад эсвэл 00:15:04.200 --> 00:15:06.406 бүтэлгүйтэлтэй нүүр тулахад, 00:15:06.406 --> 00:15:08.056 боломжуудаа санаарай. 00:15:08.080 --> 00:15:09.296 Зугтаах хэрэггүй. 00:15:09.320 --> 00:15:10.856 Хэрэв хүлээн зөвшөөрч чадвал 00:15:10.856 --> 00:15:12.990 энэ таны ч гэсэн онцгой чадвар болох болно. NOTE Paragraph 00:15:13.160 --> 00:15:14.376 Баярлалаа. NOTE Paragraph 00:15:14.400 --> 00:15:18.744 (Алга ташилт)