1 00:00:00,760 --> 00:00:05,296 Би багадаа Гиннесийн дэлхийн дээд амжилтын тухай номонд их дуртай, 2 00:00:05,320 --> 00:00:08,776 өөрөө дэлхийн шинэ амжилт тогтоохыг их хүсдэг байлаа. 3 00:00:08,800 --> 00:00:11,496 Гэхдээ, бага зэргийн асуудал байсан нь: 4 00:00:11,520 --> 00:00:13,680 Надад ямар ч авъяас байсангүй. 5 00:00:14,520 --> 00:00:17,936 Тэгээд би ямар нэгэн авъяас шаарддаггүй 6 00:00:17,960 --> 00:00:20,840 шинэ амжилт тогтоохоор шийдсэн юм. 7 00:00:21,840 --> 00:00:24,576 Би дэлхийн шинэ амжилтыг 8 00:00:24,600 --> 00:00:26,410 мөлхөлтийн төрлөөр тогтоохоор шийдэв. 9 00:00:27,690 --> 00:00:30,206 (Инээд) 10 00:00:30,680 --> 00:00:34,200 Тухайн үед дээд амжилт нь 20 км байв. 11 00:00:35,840 --> 00:00:39,016 Энэ нь яагаад ч юм ядах юмгүй хийж болохоор санагдаж байлаа. 12 00:00:39,040 --> 00:00:41,200 (Инээд) 13 00:00:42,640 --> 00:00:44,136 Би Анн гэдэг найзаа элсүүлж, 14 00:00:44,160 --> 00:00:47,736 бэлтгэл ч хийх шаардлагагүй гэдэг шийдвэрийг хамтран гаргав. 15 00:00:47,760 --> 00:00:51,016 (Инээд) 16 00:00:51,040 --> 00:00:53,666 Тэгээд бид 2 шинэ амжилт тогтоохоор оролдсон өдрөө 17 00:00:53,736 --> 00:00:56,536 азын жинснүүд дээрээ тавилгын зөөлөвч зүүгээд, 18 00:00:56,560 --> 00:00:57,960 гараанаас гарав. 19 00:00:58,720 --> 00:01:01,776 Дөнгөж эхлээд л асуудалд орлоо. 20 00:01:01,800 --> 00:01:05,516 Жинсний материал бидний арьсыг урж, холгож, 21 00:01:05,536 --> 00:01:08,160 тун удалгүй бидний өвдөг гэмтэж эхлэв. 22 00:01:08,920 --> 00:01:10,120 Хэдэн цагийн дараа 23 00:01:11,160 --> 00:01:12,360 бороо орж эхлэв. 24 00:01:13,520 --> 00:01:15,960 Тэгээд Анн тэмцээнийг орхив. 25 00:01:17,400 --> 00:01:19,360 Удалгүй, гадаа харанхуй болов. 26 00:01:20,680 --> 00:01:23,496 Тэр үед миний өвдөгнөөс жинс нэвтэртэл цус гарч байлаа. 27 00:01:23,520 --> 00:01:26,536 Хүйтнээс, өвдөлтөөс, нэгэн хэвийн байдлаас үүдэн 28 00:01:26,536 --> 00:01:28,456 би хий юм харж эхлэв. 29 00:01:28,480 --> 00:01:32,370 Та нарт өөрийнхөө ямар их зүдэрсэн талаар ойлгуулахын тулд дараах баримтыг хэлье. 30 00:01:33,120 --> 00:01:37,240 Би сургуулийн гүйлтийн замын эхний нэг тойрогт 10 минут зарцуулсан. 31 00:01:37,880 --> 00:01:40,680 Харин сүүлийн тойрогт бараг 30 минут болов. 32 00:01:42,000 --> 00:01:46,416 Ингээд 12 цагийн турш мөлхөсний эцэст 33 00:01:46,440 --> 00:01:47,776 би зогсов. 34 00:01:47,800 --> 00:01:50,680 Нийт явсан замаа тооцоход 13,6 км байлаа. 35 00:01:51,880 --> 00:01:55,536 20,5 км-ийн дээд амжилтыг эвдэж чадаагүй. 36 00:01:55,560 --> 00:02:00,096 Би маш олон жилийн турш энэ түүхийг хөгийн бүтэлгүйтэл гэж бодож явлаа. 37 00:02:00,120 --> 00:02:02,410 Гэхдээ өнөөдөр би өөрөөр хардаг. 38 00:02:02,410 --> 00:02:05,656 Учир нь би дэлхийн шинэ амжилтыг тогтоохоор оролдож байх үедээ 39 00:02:05,686 --> 00:02:07,046 3 зүйл хийж байсан юм. 40 00:02:07,046 --> 00:02:09,376 Би өөрийн тухтай бүсээсээ гарсан, 41 00:02:09,400 --> 00:02:11,656 би өөрийн хүч чадлаа сорьсон, 42 00:02:11,680 --> 00:02:14,416 мөн би өөртөө болон гаргасан шийдвэртээ 43 00:02:14,440 --> 00:02:15,840 итгэх итгэлээ олсон юм. 44 00:02:16,270 --> 00:02:17,696 Тухайн үедээ мэдээгүй ч гэсэн 45 00:02:17,720 --> 00:02:20,640 эдгээр нь бүтэлгүйтлийн шинж тэмдэг биш байлаа. 46 00:02:21,480 --> 00:02:24,080 Харин эр зоригийн илрэл байв. 47 00:02:25,280 --> 00:02:27,856 Би 1989 онд 26 настайдаа 48 00:02:27,880 --> 00:02:30,120 Сан Франциско хотын гал сөнөөгч болж, 49 00:02:30,800 --> 00:02:35,386 тэнд 1500 эрэгтэй ажилтантай хэлтсийн 15 дахь эмэгтэй болж байлаа. 50 00:02:35,386 --> 00:02:38,760 (Алга ташилт) 51 00:02:41,080 --> 00:02:43,096 Та нарын төсөөлж байгаачлан, намайг очиход 52 00:02:43,120 --> 00:02:45,816 тухайн ажлыг хийж чадах эсэх эргэлзээ маш их байлаа. 53 00:02:45,840 --> 00:02:51,176 Хэдийгээр би 177 см өндөртэй, 68 кг жинтэй коллежийн сэлүүрчин, 54 00:02:51,200 --> 00:02:55,576 мөн 12 цагийн турш өвдөгний халуу дүүгсэн өвдөлтийг тэсч чадсан хүн байсан ч, 55 00:02:55,600 --> 00:02:56,960 (Инээд) 56 00:02:56,960 --> 00:03:00,286 би өөрийнхөө хүч чадал, тэвчээрээ нотлох хэрэгтэй гэдгээ мэдэж байлаа. 57 00:03:00,286 --> 00:03:02,096 Удалгүй нэг өдөр галын дуудлага ирж, 58 00:03:02,120 --> 00:03:04,359 манай багийнхан очиход, 59 00:03:04,383 --> 00:03:08,416 зөрөг зам дээрх барилгаас хар утаа нүүгэлтэж байлаа. 60 00:03:08,440 --> 00:03:10,656 Би Скип гэдэг том залуутай хамтран 61 00:03:10,680 --> 00:03:13,416 тэр ус шүрших хоолой урд, би ардаас нь явав. 62 00:03:13,440 --> 00:03:15,256 Гал яг л асдгаараа асч 63 00:03:15,280 --> 00:03:18,160 утаатай, их халуун байлаа. 64 00:03:18,680 --> 00:03:21,250 Гэтэл гэнэтхэн дэлбэрэлт болж, 65 00:03:21,250 --> 00:03:24,376 Скип бид 2 хойш шидэгдэж, 66 00:03:24,400 --> 00:03:26,536 миний маск цохигдон далийсан байлаа. 67 00:03:26,560 --> 00:03:28,816 Хэсэг хугацаанд багагүй толгой эргэв. 68 00:03:28,840 --> 00:03:31,840 Түүний дараагаар би босоод 69 00:03:31,840 --> 00:03:34,096 цоргыг олохоор тэмтэрч 70 00:03:34,120 --> 00:03:36,616 гал сөнөөгчийн хийх ёстой зүйлийг хийсэн: 71 00:03:36,640 --> 00:03:38,376 би урагшаа зүтгэн, 72 00:03:38,400 --> 00:03:39,856 усыг нээж, 73 00:03:39,880 --> 00:03:42,180 өөрийн гараар галыг унтраасан. 74 00:03:42,720 --> 00:03:44,820 Уг дэлбэрэлтийн шалтгаан нь ус халаагч байв. 75 00:03:44,820 --> 00:03:48,166 Хүн шархдаагүйгээр зогсохгүй тийм ч сүртэй осол биш байв. 76 00:03:48,166 --> 00:03:50,976 Гэхдээ дараа нь Скип над дээр ирээд, 77 00:03:51,000 --> 00:03:52,736 "Сайн ажиллалаа, Каролин" 78 00:03:52,760 --> 00:03:55,056 гэж гайхширсан хоолойгоор хэлэв. 79 00:03:55,080 --> 00:03:56,680 (Инээд) 80 00:03:57,600 --> 00:04:02,846 Галыг унтраах тийм ч хэцүү байгаагүй, гэтэл яагаад тэр над руу 81 00:04:02,846 --> 00:04:05,760 гайхсан маягтай хардаг билээ? 82 00:04:06,480 --> 00:04:08,136 Тэгээд бүх зүйл тодорхой болов: 83 00:04:08,160 --> 00:04:11,296 Скип их сайхан залуу, 84 00:04:11,320 --> 00:04:13,536 мөн маш сайн гал сөнөөгч хэдий ч 85 00:04:13,560 --> 00:04:16,935 эмэгтэй хүнийг хүчтэй биш гэж бодоод зогсохгүй, 86 00:04:16,959 --> 00:04:20,000 зоригтой ч биш гэж боддог байв. 87 00:04:20,700 --> 00:04:23,080 Мөн тэр тэгэж боддог цорын ганц хүн нь ч биш байв. 88 00:04:23,310 --> 00:04:25,620 Найзууд, танилууд болон танихгүй хүмүүс, 89 00:04:25,620 --> 00:04:28,166 мэргэжлийн маань замд таарсан эрэгтэй, эмэгтэй хүмүүс 90 00:04:28,166 --> 00:04:30,756 бүгд надаас нэг зүйлийг дахин дахин асуудаг: 91 00:04:30,756 --> 00:04:35,456 "Каролин, тэр их гал, тэр их аюулаас чи айхгүй байна уу?" гэж. 92 00:04:35,456 --> 00:04:39,390 Үнэндээ би хэзээ ч эрэгтэй гал сөнөөгчөөс энэ асуултыг асууж байхыг сонсоогүй. 93 00:04:39,390 --> 00:04:41,230 Тэгээд би сонирхож эхлэв. 94 00:04:41,230 --> 00:04:45,380 Яагаад хүмүүс эмэгтэй хүнийг зоригтой байж чадна гэж боддоггүй юм бол? 95 00:04:45,470 --> 00:04:47,716 Энэ асуултын хариу нь ингэж тодорхой болсон юм. 96 00:04:47,716 --> 00:04:49,636 Нэг найз маань бага охиныхоо 97 00:04:49,636 --> 00:04:51,776 маш аймхай талаар надад гомдоллов. 98 00:04:51,800 --> 00:04:55,360 Ингээд би найзын маань охин үнэхээр аймхайг анзаарч, 99 00:04:55,360 --> 00:04:59,700 гэхдээ түүнээс илүүтэйгээр эцэг эх нь санаа зовсон байдалтай байв. 100 00:05:00,120 --> 00:05:03,376 Тэд охиноо гадаа байхад нь ихэнхдээ дараах зүйлсийг хэлж байв: 101 00:05:03,400 --> 00:05:07,000 "Болгоомжтой бай", "Анхаараарай", эсвэл "Үгүй". 102 00:05:08,920 --> 00:05:11,576 Миний найзууд мэдээж муу эцэг эх биш. 103 00:05:11,600 --> 00:05:14,566 Тэд зүгээр л ихэнх эцэг, эхчүүдийн хийдэг зүйлийг хийж байлаа. 104 00:05:14,566 --> 00:05:18,320 Тэр нь хөвгүүдээс илүү охиддоо анхаарал тавьж, болгоомжилж байв. 105 00:05:19,440 --> 00:05:23,520 Инээдтэй нь тоглоомын талбайд байрладаг галын шонтой холбоотой нэг судалгаа байв. 106 00:05:24,480 --> 00:05:28,576 Түүний үр дүнд бяцхан охидуудад галын шонгийн аюулын талаар 107 00:05:28,600 --> 00:05:32,296 аав ээж нь сануулга өгөх магадлал их байсан байна. 108 00:05:32,320 --> 00:05:35,776 Тэгсэн хэдий ч бяцхан охидууд галын шон дээр тоглохыг хүсвэл, 109 00:05:35,800 --> 00:05:39,336 эцэг, эх нь хажууд нь туслах элбэг байв. 110 00:05:39,336 --> 00:05:41,140 Гэхдээ бяцхан хөвгүүдэд? 111 00:05:41,160 --> 00:05:43,936 Тэдэнд ямар ч айдас байсан хамаагүй, 112 00:05:43,960 --> 00:05:46,896 галын шон дээр тоглохыг нь дэмжиж, 113 00:05:46,920 --> 00:05:52,040 ихэнхдээ яаж хэрэглэдэг талаар зааварчилгаа өгч байв. 114 00:05:53,480 --> 00:05:57,440 Тэгэхээр энэ нь охид, хөвгүүдэд ямар ойлголт өгдөг вэ? 115 00:05:57,920 --> 00:06:01,856 Ерөнхийдөө охид эмзэг бөгөөд тусламж их хүсдэг бол 116 00:06:01,880 --> 00:06:05,920 хөвгүүд ямар ч хэцүү даалгаврыг өөрсдөө даван туулах ёстой. 117 00:06:06,520 --> 00:06:09,256 Энэ нь охид аймхай байж, 118 00:06:09,280 --> 00:06:12,320 хөвгүүд зоригтой байх ёстой гэдэг мэссэж өгч байна. 119 00:06:13,160 --> 00:06:15,656 Инээдтэй нь бага насандаа охид болон хөвгүүд 120 00:06:15,680 --> 00:06:18,176 бие махбодын хувьд их төстэй байдаг байна. 121 00:06:18,200 --> 00:06:20,260 Үнэндээ бэлгийн бойжилт хүртлээ 122 00:06:20,260 --> 00:06:22,520 ихэнх охид илүү хүчтэй бөгөөд томоожсон байдаг. 123 00:06:22,520 --> 00:06:24,456 Гэсэн хэдий ч насанд хүрсэн бид нар 124 00:06:24,480 --> 00:06:26,816 охидыг илүү эмзгээр төсөөлж, 125 00:06:26,840 --> 00:06:28,670 тэдэнд тусламж илүү хэрэгтэй, 126 00:06:28,670 --> 00:06:31,170 тэд их зүйлийг даван туулж чадахгүй мэтээр аашилдаг. 127 00:06:31,170 --> 00:06:33,736 Энэ нь бидний багадаа хүлээн авдаг мэдээлэл ба 128 00:06:33,760 --> 00:06:36,990 биднийг өсч бойжих үед бүрэн шингэсэн байдаг. 129 00:06:37,030 --> 00:06:39,936 Эмэгтэйчүүд бид нар үүнд итгэдэг, эрэгтэйчүүд ч үүнд итгэдэг, 130 00:06:39,960 --> 00:06:41,496 тэгээд яадаг гээч? 131 00:06:41,520 --> 00:06:44,856 Бид эцэг, эх болох үедээ, энэ мэдээллийг хүүхдүүддээ дамжуулдаг, 132 00:06:44,880 --> 00:06:46,200 тэгээд дахин үргэлжилдэг. 133 00:06:46,720 --> 00:06:48,970 Тэгэхээр одоо би хариултаа оллоо. 134 00:06:48,970 --> 00:06:51,886 Ийм л учраас эмэгтэйчүүд, бүр гал сөнөөгч эмэгтэйчүүд хүртэл 135 00:06:51,886 --> 00:06:53,936 айх ёстой мэт нийгмийн хүлээлттэй учирдаг. 136 00:06:53,960 --> 00:06:57,040 Ингээд л эмэгтэйчүүд илүү аймхай болж төлөвших нь. 137 00:06:57,920 --> 00:07:01,056 Харин одоо намайг ингэж хэлэхэд та нарын зарим нь итгэхгүй байх, 138 00:07:01,080 --> 00:07:03,560 гэхдээ би айдсыг эсэргүүцдэг хүн биш. 139 00:07:04,200 --> 00:07:08,016 Айдас биднийг хамгаалахын тулд оршдог чухал мэдрэмж гэдгийг мэднэ. 140 00:07:08,040 --> 00:07:10,480 Гэхдээ асуудал нь юу вэ гэхээр 141 00:07:10,530 --> 00:07:13,766 охид өөрсдийн тухтай бүсээсээ гадуур ямар нэг зүйлтэй учрахад 142 00:07:13,796 --> 00:07:17,010 бидний зааж дэмждэг хамгийн эхний хариу үйлдэл нь айдас байгаа юм. 143 00:07:17,760 --> 00:07:20,400 Би олон жилийн турш параплан нисгэгч байлаа. 144 00:07:21,800 --> 00:07:23,720 (Алга ташилт) 145 00:07:23,810 --> 00:07:26,716 Параплан гэдэг нь шүхэр маягийн далавч бөгөөд 146 00:07:26,776 --> 00:07:29,896 үнэхээр сайн нисдэг, 147 00:07:29,920 --> 00:07:32,816 гэвч энэ нь олон хүний хувьд уяагаар холбогдсон 148 00:07:32,840 --> 00:07:34,336 орны даавуу шиг л харагддаг. 149 00:07:34,360 --> 00:07:35,536 (Инээд) 150 00:07:35,560 --> 00:07:38,016 Тэгээд би уулын орой дээр маш их хугацааг 151 00:07:38,040 --> 00:07:39,616 тэрхүү орны даавууг хийлэхэд, 152 00:07:39,640 --> 00:07:41,320 гүйхэд болон нисэхэд зарцуулсан. 153 00:07:42,020 --> 00:07:44,466 Би одоо та нарын юу гэж бодож байгааг мэдэж байна. 154 00:07:44,466 --> 00:07:48,270 Та нар, Каролин багахан ч гэсэн айсан байх учиртай гэж байгаа байх. 155 00:07:48,800 --> 00:07:50,656 Мэдээж та нарын зөв. 156 00:07:50,680 --> 00:07:53,176 Би үнэхээр айж байсан. 157 00:07:53,200 --> 00:07:54,456 Гэхдээ уулын орой дээр 158 00:07:54,480 --> 00:07:56,536 салхины зөв чиглэлийг хүлээн зогсохдоо, 159 00:07:56,560 --> 00:07:58,776 би өөр маш олон зүйлийг мэдэрсэн: 160 00:07:58,800 --> 00:08:01,080 сэтгэл догдлол, өөртөө итгэх итгэл. 161 00:08:01,690 --> 00:08:04,010 Би өөрийгөө сайн нисгэгч гэдгээ мэдэж байсан. 162 00:08:04,010 --> 00:08:07,536 Би нөхцөл байдал сайн байгааг, үгүй бол тэнд зогсохгүй байснаа мэднэ. 163 00:08:07,536 --> 00:08:10,906 Би агаар дээр мянган бээрийн өндөрт ямар гайхамшигтай байхыг мэдэрсэн. 164 00:08:10,996 --> 00:08:13,016 Мэдээж айсан, 165 00:08:13,040 --> 00:08:15,216 гэхдээ би айдсаа нухацтай шинжилж үзээд, 166 00:08:15,240 --> 00:08:17,896 хэр чухал болохыг нь тодорхойлоод, 167 00:08:17,920 --> 00:08:21,536 байх ёстой газар нь байрлуулсан: 168 00:08:21,536 --> 00:08:26,302 миний сэтгэл догдлол, төсөөлөл, өөртөө итгэх итгэлийн ард. 169 00:08:27,430 --> 00:08:29,416 Тэгэхээр би айдсын эсрэг хүн биш. 170 00:08:29,440 --> 00:08:31,960 Би зүгээр л их зоригтой хүн. 171 00:08:34,520 --> 00:08:37,736 Би таны охидыг заавал гал сөнөөгч, 172 00:08:37,760 --> 00:08:39,976 эсвэл параплан шүхэрчин болох ёстой гээгүй, 173 00:08:40,000 --> 00:08:44,580 зүгээр л бид охидоо хулчгар, бүр нэмэргүй хүн болгон өсгөж байна гэдгийг, 174 00:08:44,580 --> 00:08:47,420 бие махбодын эрсдэлээс сэргийлэн анхааруулсан цагаас 175 00:08:47,420 --> 00:08:49,240 энэ байдал эхэлдэг л гэж хэлж байна. 176 00:08:49,240 --> 00:08:51,856 Бидний сурсан айдас болон туулж өнгөрүүлээгүй туршлага 177 00:08:51,880 --> 00:08:53,696 бидэнтэй хамт өсч томордог. 178 00:08:53,720 --> 00:08:57,976 Түүнчлэн бидний даван туулж буй бүх зүйлд уусан шингэж дараах байдлаар илэрч байна: 179 00:08:58,000 --> 00:09:00,296 илэн далангүй ярилцахаас татгалзах, 180 00:09:00,320 --> 00:09:02,976 бусдад таалагдахын тулд дүр эсгэх, 181 00:09:03,000 --> 00:09:06,000 мөн өөрийн гаргасан шийдвэртээ эргэлзэн, итгэлгүй байх гэх мэт. 182 00:09:06,960 --> 00:09:09,280 Тэгэхээр бид яаж зоригтой болдог вэ? 183 00:09:10,440 --> 00:09:12,216 Сайхан мэдээ нь гэвэл 184 00:09:12,240 --> 00:09:14,080 зоригтой байхад суралцаж болдог. 185 00:09:14,080 --> 00:09:16,376 Тэгээд суралцаж болдог бүх л зүйлийн адилаар, 186 00:09:16,376 --> 00:09:18,040 дасгалжуулалт хэрэгтэй. 187 00:09:18,040 --> 00:09:19,616 Тэгэхээр нэгдүгээрт, 188 00:09:19,640 --> 00:09:21,336 бид гүнзгий амьсгаа аваад 189 00:09:21,360 --> 00:09:23,416 өөрсдийн охидоо тэшүүрээр гулгахад нь, 190 00:09:23,440 --> 00:09:26,136 модонд болон тоглоомын талбайн галын шон дээр 191 00:09:26,160 --> 00:09:28,720 авирахыг нь дэмжих хэрэгтэй. 192 00:09:29,480 --> 00:09:31,656 Миний ээж ийм л зүйл хийсэн. 193 00:09:31,680 --> 00:09:33,456 Тухайн үед түүний мэдэлгүй 194 00:09:33,480 --> 00:09:35,776 хэрэгжүүлсэн зүйлийг судлаачид Эрсдэлтэй Тоглоом 195 00:09:35,800 --> 00:09:37,640 гэж нэрлэдэг байна. 196 00:09:37,640 --> 00:09:41,570 Судалгааны үр дүнд эрсдэлтэй тоглоом нь хүүхэд бүрт маш хэрэгтэйг тогтоосон: 197 00:09:41,570 --> 00:09:44,976 Яагаад гэвэл энэ тоглоомын хэлбэр аюулын үнэлгээ, 198 00:09:44,976 --> 00:09:47,152 сэтгэл ханамжийн үнэ цэнэ, 199 00:09:47,200 --> 00:09:48,976 уян хатан чанар, 200 00:09:49,000 --> 00:09:51,000 мөн өөртөө итгэх итгэлийг сургадаг юм. 201 00:09:51,080 --> 00:09:52,536 Өөрөөр хэлбэл 202 00:09:52,560 --> 00:09:55,856 хүүхэд гадаа тоглон зоригтой байхад суралцахдаа давхар 203 00:09:55,880 --> 00:09:59,040 амьдралын үнэт хичээлийг сурдаг юм. 204 00:10:00,600 --> 00:10:05,336 Хоёрт, бид охиддоо хэт их сэрэмжлүүлэг өгөхөө болих хэрэгтэй. 205 00:10:05,360 --> 00:10:07,776 Тэгэхээр дараагийн удаа 206 00:10:07,800 --> 00:10:09,986 "Болгоомжтой байгаарай, гэмтэх нь" эсвэл 207 00:10:09,986 --> 00:10:11,950 "Битгий, аюултай" гэж хэлэхээ азнаарай. 208 00:10:12,480 --> 00:10:16,056 Яг үнэндээ дараах зүйлсийг ихэвчлэн хэлж байгаагаа санаарай: 209 00:10:16,080 --> 00:10:18,496 тэр өөрийгөө дайчлах хэрэггүй, 210 00:10:18,520 --> 00:10:20,696 тэр хангалттай сайн биш, 211 00:10:20,720 --> 00:10:22,520 тэр аймхай байх ёстой. 212 00:10:24,320 --> 00:10:25,520 Гуравт, 213 00:10:26,080 --> 00:10:29,080 эмэгтэйчүүд бид ч гэсэн зоригтой байхад сурч эхлэх хэрэгтэй. 214 00:10:29,880 --> 00:10:33,040 Бид өөрсөддөө заахгүй л бол охидууддаа зааж өгч чадахгүй. 215 00:10:33,960 --> 00:10:35,856 Тэгэхээр бас нэг зүйл байна: 216 00:10:35,880 --> 00:10:38,976 айдас болон сэтгэл догдлол нь 217 00:10:39,000 --> 00:10:40,760 үнэхээр төстэй мэдрэмж юм. 218 00:10:41,760 --> 00:10:44,336 Чичирсэн гар, түргэссэн зүрхний цохилт, 219 00:10:44,360 --> 00:10:45,736 сандарсан байдал, 220 00:10:45,760 --> 00:10:47,496 би та нарын ихэнх нь 221 00:10:47,520 --> 00:10:50,030 өөрсдийгөө айж байна гэж бодсон сүүлийн удаадаа, 222 00:10:50,030 --> 00:10:53,676 зүгээр л сэтгэл догдлолыг мэдэрч байсан болов уу гэж мөрийцөхөд бэлэн байна. 223 00:10:53,676 --> 00:10:55,550 Тэгээд та нэг боломжоо алдсан байна. 224 00:10:55,720 --> 00:10:56,920 Тийм учраас сайн давт. 225 00:10:57,560 --> 00:11:00,536 Охидууд гадаа гарч зоригтой байхыг сурдаг бол, 226 00:11:00,560 --> 00:11:06,656 томчууд тэшүүрээр гулгаж, модонд авирахыг хүсдэггүйг ойлгож байна. 227 00:11:06,680 --> 00:11:10,136 Тэгэхээр бид энэ занг байнга сургуулилж байх хэрэгтэй. 228 00:11:10,160 --> 00:11:12,376 Гэртээ, ажил дээрээ 229 00:11:12,400 --> 00:11:14,496 энд хүртэл, 230 00:11:14,520 --> 00:11:17,250 өөрийнхөө биширдэг хүнтэй ярилцах зоригтой байх хэрэгтэй. 231 00:11:18,360 --> 00:11:22,376 Эцэст нь, таны охин эгц уулын орой дээрээс 232 00:11:22,400 --> 00:11:26,436 дугуйтай доошоо буухаас хэтэрхий айж байна гэж бодъё. 233 00:11:27,960 --> 00:11:31,230 Ийм үед түүнийг зоригтой байдалдаа хүрэхэд нь чиглүүл. 234 00:11:31,230 --> 00:11:34,976 Эцсийн үр дүнд тэр уул үнэхээр эгц байсан ч гэсэн 235 00:11:35,000 --> 00:11:38,920 таны охин айдсаар биш эр зоригоор үр дүнд хүрдгийг мэдэх болно. 236 00:11:39,920 --> 00:11:43,816 Яагаад гэвэл урд нь байгаа эгц уул гол нь биш. 237 00:11:43,840 --> 00:11:48,010 Түүний өмнө байгаа амьдралд чухал нөлөөтэй. 238 00:11:48,010 --> 00:11:51,556 Охид бидний хамгаалж чадахгүй бүхий л аюул, 239 00:11:51,556 --> 00:11:54,936 бидний зөвлөн туслаж чадахгүй бүхий л бэрхшээлүүдийг 240 00:11:54,936 --> 00:11:57,480 үнэлж, зохицуулж сурна. 241 00:11:58,160 --> 00:12:00,616 Энд байгаа бидний охид болон 242 00:12:00,640 --> 00:12:02,016 дэлхийг тойрсон бүх охидын 243 00:12:02,040 --> 00:12:03,840 ирээдүйд нь тохиолдох л зүйл. 244 00:12:06,200 --> 00:12:07,440 Дашрамд дурдахад, 245 00:12:08,400 --> 00:12:11,176 мөлхөлтийн төрлөөр дэлхийн дээд амжилт 246 00:12:11,200 --> 00:12:13,576 (Инээд) 247 00:12:13,600 --> 00:12:16,640 өнөөдрийн байдлаар 56 км байгаа, 248 00:12:18,520 --> 00:12:21,976 би энэ дээд амжилтыг эмэгтэй хүн эвдэхийг хармаар байна. 249 00:12:22,000 --> 00:12:28,356 (Алга ташилт)