Mongolian υπότιτλους

← Бүх зүйлд "За" гэж хэлсэн нэг жил

Πάρτε τον Κωδικό ενσωμάτωσης
44 Γλώσσες

Showing Revision 14 created 06/08/2017 by Tuya Bat.

  1. Хэсэг хугацааны өмнө
    би нэг туршилт хийж үзсэн юм.
  2. Тэр нь нэг жилийн турш намайг
    айлгадаг бүх зүйлд тийм гэж хэлэх байлаа.
  3. Намайг тухгүй болгож, сандаргадаг
    бүх л зүйлд
  4. татгалзалгүй тийм гэж хэлсэн юм.
  5. Би олны өмнө ярих
    дуртай байсан уу?
  6. Үгүй, гэхдээ би ярьсан.
  7. Би зурагтаар гарахыг хүссэн гэж үү?
  8. Үгүй ээ, гэхдээ л би татгалзаагүй.
  9. Би жүжиглэж үзэхийг
    хүсэж байв уу?
  10. Үгүй, үгүй, бас дахин үгүй ч
    би тийм гэж хэлэхийг оролдож үзсэн.
  11. Ингэсээр галзуурмаар зүйл болсон юм:

  12. айдаг зүйлсээ хийх нь
  13. айдсыг минь үгүй болгож,
  14. айхыг минь болиулсан.
  15. Олны өмнө ярих, олон хүнээс айх
    айдас минь "Пүфф" гээд л байхгүй болчихсон
  16. "Тийм" гэх ганц үгний хүч
  17. амьдралыг минь өөрчилсөн нь гайхалтай.
  18. "Тийм" гэх нь намайг өөрчилсөн.
  19. Гэхдээ тэр дундаас миний амьдралыг
  20. хэзээ ч төсөөлж байгаагүйгээр минь
    хамгийн их өөрчилсөн
  21. нэг "тийм" байсан нь
  22. бяцхан охины минь асуусан асуултаас
    бий болсон юм.
  23. Би Харпер, Бэккет, Эмерсон
    гэдэг гурван гайхалтай охинтой.

  24. Манай Эмерсон хүн бүхнийг
    "хонгор минь" гэж дууддаг,
  25. яг л өмнө зүгийн зөөгч эмэгтэй шиг.
  26. (Инээд)

  27. "Хонгор минь, миний угжинд жоохон
    сүү хийгээд өгөөч?"

  28. (Инээд)

  29. Тэгээд нэг орой намайг гарах гэхэд
    өмнөдийн зөөгч маань

  30. намайг өөртэй нь тоглохыг гуйж
    би "Тийм" гэж хэлсэн юм.
  31. Яг тэр л тийм манай гэр бүлийн хувьд
    шинэ амьдралын эхлэл болсон юм.
  32. Тэр цагаас би өөрөө өөртөө
    амлалт өгсөн нь
  33. миний хүүхдүүд намайг цуг
    тоглохыг асуух бүрт
  34. юу ч хийж, хаашаа ч явж байсан
  35. би татгалзахгүйгээр тийм гэж хэлэх байв.
  36. Би үүндээ төгс биш л дээ,
    гэхдээ тэгэхийн тулд би маш их хичээдэг.
  37. Энэ өөрчлөлт надад болон гэр бүлд минь
  38. гайхалтай нөлөө үзүүлсэн юм.
  39. Гэхдээ ингэх нь бас
    нэг үр дагавартай байлаа.
  40. Дөнгөж саяхнаас л би
    хүүхдүүддээ тийм гэж хэлж байгаа минь
  41. карьерийг маань аварч
    байсан гэдгийг
  42. бүрэн ойлгож эхэлсэн юм.
  43. Би ихэнх хүмүүсийн хэлдгээр
    мөрөөдлийн ажлаа хийдэг.

  44. Би зохиолч. Би төсөөллөө ашиглаж
    амьдралаа залгуулдаг.
  45. Мөрөөдлийн ажил.
  46. Үгүй шүү.
  47. Би бол титан.
  48. Мөрөөдлийн ажил.
  49. Би телевизийг бүтээдэг.
    Би найруулагчаар ажилладаг.
  50. Би асар их телевизийн агуулга
    бүтээдэг.
  51. Энэ улирал гэхэд л миний бүтээл
  52. дэлхий даяарх нэвтрүүлгүүдийн
    70 цагийг бүрдүүлэх ёстой.
  53. Дөрвөн төрлийн
    нийт 70 цагийн нэвтрүүлэг.
  54. (Алга ташилт)

  55. Нэг зэрэг 3, заримдаа 4
    телевизийн цувралыг бүтээнэ.

  56. Цуврал бүр өмнө хэзээ ч байгаагүй
    зуу зуун шинэ ажлын байр бий болгодог.
  57. Цуврал киноны
    нэг ангийг бүтээх зардал
  58. 3 саяаас 6 сая долларын
    хооронд байдаг.
  59. Таван сая гэж бодъё л доо.
  60. 9 хоног тутам 4 цувралын
    нэг шинэ анги гарна.
  61. Тэгэхээр 9 хоног тутамд 20 сая долларын
    өртөг бүхий
  62. 4 төрлийн 70 цагийн хөтөлбөр буюу
  63. нэгэн зэрэг гурав,
    заримдаа дөрвөн бүтээл гэсэн үг.
  64. 16 анги нэгэн зэрэг зурагтаар
    тогтмол цацагдана:
  65. "Грейнхэн" 24 анги,
    "Дуулиан" 21 анги,
  66. "Хэрхэн хэргээ нуун
    дараглуулах вэ" 15 анги,
  67. "Барилт" 10 анги,
    нийтдээ 70 цагийн хөтөлбөр,
  68. нэг улиралд 350 сая доллар.
  69. Америкт миний телевизийн нэвтрүүлгүүд
  70. Пүрэв гаригийн орой
    ар араасаа гардаг.
  71. Дэлхий дахинаа миний шоунууд
    256 нутагт 67 хэл дээр
  72. 30 гаруй сая хүнд хүрдэг.
  73. Миний тархи дэлхийн хэмжээнийх.
  74. Эфирийн 70 цагийн хөтөлбөрийн
    45 цагийг нь найруулаад зогсохгүй
  75. өөрөө зохиолоо бичихийн тулд
    би өөртөө
  76. анир чимээгүй, бүтээлч цаг
    гаргах хэрэгтэй болдог.
  77. Би шүтэн бишрэгчдээ
    тулга тойруулан цуглуулж,
  78. дотроо байгаа санааг
    хуваалцах хэрэгтэй.
  79. Эфирийн 70 цагийн 4 хөтөлбөр,
  80. нэгэн зэрэг 3, заримдаа бүр
    4 шоуны найруулга,
  81. 350 сая доллар,
    дэлхийн хаа сайгүй асах түүдэг гал.
  82. Өөр хэн ингэж ажилладгийг
    мэдэх үү?
  83. Хэн ч биш, миний хэлсэнчлэн
    би бол титан.
  84. Мөрөөдлийн ажил.
  85. (Алга ташилт)

  86. Би эдгээрийг таныг
    гайхшруулах гэж хэлээгүй.

  87. Зохиолч гэхээр юу боддогийг тань
    мэддэг болохоор би үүнийг хэлж байна.
  88. Цаг наргүй ажилладаг бүх хүмүүс,
  89. байгууллага, улс, анги, эсвэл
    дэлгүүр,
  90. гэр орноо авч явдаг хэн нь ч бай
  91. намайг "ажилтай" гэхэд
    нухацтай хүлээж аваасай,
  92. намайг өдөржин компьютер дээр сууж
    төсөөлөлд төөрдөггүйг,
  93. мөрөөдлийн ажил гэдэг нь
    мөрөөдөж суудаг
  94. ажил биш гэдгийг ойлгоосой
    гэсэндээ хэлж байгаа юм.
  95. Энэ бол дан ажил, дан бодит байдал,
    цус, хөлс, юун нулимс.
  96. Би маш их ажилладаг, түүндээ ч би дуртай.
  97. Ажилдаа гүн гүнзгий орчихсон байхад

  98. надад өөр юу ч мэдрэгддэггүй.
  99. Миний хувьд миний ажил бол
    хоосон агаараас улс үндэстэн бий болгох,
  100. цэргийн салааг удирдах,
    уран зураг зурахтай адил.
  101. Ажиллах нь сайхан дуулах,
    марафонд гүйх,
  102. Бейонсе байхтай ижил.
  103. Энэ бүгдийг нэгэн зэрэг хийх мэт.
  104. Би ажиллах маш их дуртай.
  105. Бүтээлч, ярвигтай,
    ядармаар, догдлол дүүрэн,
  106. зугаатай, хэцүү үедээ хэцүү,
    хиймэл ч, бодит ч,
  107. заримдаа аймшигтай
    ажил.
  108. Харин эдгээрийг ийм сайхан
    болгодог зүйл нь "хмм".
  109. Ажил сайн болж эхлэхээр
    миний дотор нэг өөрчлөлт гардаг.
  110. Тархинд минь "хмм" бүрэлдэж,
  111. ургасаар, ургасаар тэр "хмм"
    хэзээ ч зогсохгүйгээр жолоодож болох
  112. нээлттэй зам болон хувирдаг.
  113. Намайг "хмм" гэдэг зүйлийг
    тайлбарлахаар олон хүн
  114. бичих тухай ярьж байна,
  115. бичихдээ намайг их жаргалтай
    болдог гэж андуурдаг.
  116. Тийм ээ, бичихдээ би
    баяртай байдаг,
  117. гэхдээ энэ хмм гэх зүйл...
  118. намайг найруулгч хийхээс
    өмнө байдаггүй байсан,
  119. тэгээд намайг ажиллаж, бүтээж,
  120. босгож, бий болгож,
    хамтран ажиллах үед
  121. энэ зүйл бүрэлдэн бий болсон юм.
  122. Хмм бол бичихээс ч илүү.
  123. Хмм бол үйлдэл бөгөөд үйл ажиллагаа.
    Хмм бол бараг л хар тамхи.
  124. Хмм бол хөгжим.
    Хмм бол гэрэл бөгөөд агаар.
  125. Хмм нь миний чихэн дэхь бурханы шивнээ.
  126. Тэгээд танд тийм "хмм" мэдрэгдэх үед,
  127. танд агуу зүйл рүү тэмүүлэхээс
    өөр арга үлдэхгүй.
  128. Ямар ч үнээр хамаагүй агуу зүйл рүү
    тэмүүлэх тэр л мэдрэмж.
  129. Түүнийг "хмм" гэж нэрлэдэг.
  130. Гэхдээ бас ажилд донтох ч
    гэдэг байж магадгүй.

  131. (Инээд)

  132. Үүнийг магадгүй гоц ухаан,
  133. эго ч гэж болох юм.
  134. Бүр эсвэл бүтэлгүйтлээс айх ч
    байж магадгүй.
  135. Би сайн мэдэхгүй.
  136. Би зүгээр л өөрийгөө бүтэлгүйтэл биш,
  137. бас тэр "хмм"-д хайртай гэдгээ мэднэ.
  138. Би өөрийгөө бусдад титан гэж хэлэхдээ
    дуртай гэдгээ,
  139. бас түүнийгээ үгүйсгэх дургүй
    гэдгээ л мэднэ.

  140. Гэхдээ нэг зүйл хэлье.
  141. Хичнээн их амжилтанд хүрч,
  142. илүү олон шоу, шинэ анги гаргаж,
    хүлээлтийг эвдэнэ,
  143. төдий чинээ ажил маань ихсэж,
  144. агаарт төдий чинээ
    олон бөмбөлөг хөөрч,
  145. төдий чинээ олон хүн намайг харж,
    төдий чинээ үүрэг нэмэгдэж,
  146. төдий чинээ их хүлээлт үүсдэг байлаа.
  147. Амжилттай болох тусам
  148. хийх ажил минь нэмэгдсээр л байв.
  149. Би ажлын тухай юу гэдэг билээ?
  150. Би ажиллах дуртай, тийм биз?
  151. Миний бүтээж буй улс,
    гүйж буй марафон,
  152. цэргийн салаа, уран зураг,
    дуу, "хмм",
  153. тэр "хмм" гэдэг мэдрэмж...
  154. Миний хайртай, дуртай
    тэр мэдрэмж.
  155. Миний хэрэгцээ болсон "хмм".
  156. "Хмм" үгүй бол би юу юм бэ?

  157. Тэгээд тэр "хмм" гэх мэдрэмж
    алга болчихсон.
  158. Хэт их ажил, хэт их шахалт,
  159. "шатсан" байдалтай.
  160. Хмм зогсчихсон.

  161. Миний гурван хүүхэд
    ээжийгээ
  162. ажлын титан гэдэг үнэнтэй
    эвлэрчихсэн.
  163. Охин Харпер маань хүмүүст:
  164. "Манай ээж амжихгүй, гэхдээ
    та миний асрагчид хэлж болно" гэдэг.
  165. Харин Эмерсон: "Хонгор минь,
    би ШондаЛэнд рүү явмаар байна" гэдэг.
  166. Тэд бол титаны хүүхдүүд.
  167. Тэд бяцхан титанууд.
  168. Хмм зогсоход тэд 12, 3 болон 1
    настай байсан.
  169. Хмм-ыг хөдөлгөгч зогсчихсон.
  170. Би ажилд дуртай байхаа больж,
    хөдөлгүүрээ асааж чадахгүй байсан.
  171. Нөгөө мэдрэмж ирдэггүй.
  172. "Хмм" гэх мэдрэмж
    үгүй болчихсон байлаа.
  173. Би өмнө нь хийдэг байсан зүйлсээ,
    титаны ажлаа хийсээр,
  174. өдрийн 15 цаг, амралтын өдрүүдэд
    ажилласаар,
  175. харамсахгүй, бууж өгөхгүй,
    титан хэзээ ч унтахгүй, шантрахгүй,
  176. бүх сэтгэлээ гаргана,
    нүдээ чилээнэ.
  177. Гэхдээ л тэр мэдрэмж
    төрдөггүй.
  178. Дотор минь чив чимээгүй.
  179. Эфирийн 70 цагийн 4 хөтөлбөр,
  180. нэгэн зэрэг 3 найруулга,
    заримдаа 4.
  181. Эфирийн 70 цагийн 4 хөтөлбөр,
    нэгэн зэрэг 3 найруулга...
  182. Би төгс титан байлаа.
  183. Би чиний ээждээ авч очиж болох
    тийм титан байлаа.
  184. Бүх өнгөнүүд адил болж,
    би дахиж жаргалтай байхаа болив.
  185. Хмм миний амьдрал болсон байв.
  186. Түүнийг л хийдэг болсон байв.
  187. Би өөрөө "хмм" гэдэг мэдрэмж байлаа.
  188. Тэгэхээр чиний хийх дуртай зүйл,
    хийдэг зүйлс

  189. элс шиг амтагдаад эхэлбэл
    яах вэ?
  190. Одоо энд хэн нэгэн:
    "Уйлаач, титан зохиолч тэнэг эмэгтэй минь"

  191. гэж бодож байгаа байх.

  192. (Инээд)
  193. Гэхдээ та нар мэдэж байгаа,
  194. хэрвээ өөрийн хийдэг зүйлдээ
    дуртай бол
  195. багшлах, банкир байх,
    ээж байх, зурах,
  196. Билл Гейтс байх,
  197. чи зүгээр л хэн нэгэнд хайртай бол,
  198. чи тэр "хмм"-г мэддэг бол,
  199. тэр мэдрэмжийг мэддэг бол,
    "хмм" болж байсан бол
  200. тэр мэдрэмж үгүй болоход
    чи хэн юм бэ?
  201. Чи юу юм бэ?
  202. Би юу юм бэ?
  203. Би титан хэвээрээ гэж үү?

  204. Хэрвээ зүрх сэтгэл минь дуулахаа
    больчихвол
  205. анир чимээгүй тэр ертөнцөд би байж
    чадах уу?
  206. Тэр үед миний Өмнөдийн үйлчлэгч
    бяцхан охин
  207. намайг хоцрох гээд хаалгаар гарах гэхэд
    нэг асуулт асуусан юм.

  208. "Ээж ээ, тоглох уу?"
  209. Би "Үгүй" гэж хэлэхийн даваан дээр
    2 зүйлийг санасан.
  210. Нэгт, би бүх зүйлд "За" гэх ёстой.
  211. Хоёрт, миний Өмнөдийн үйлчлэгч
    намайг "хонгор" гэж дуудсангүй.
  212. Тэр хүмүүсийг дахиж "хонгор" гэж
    дуудахаа больсон байлаа.
  213. Хэзээ больчихсон юм бол оо?
  214. Би титан байх, онгодын тэнгэрийнхээ
    тухай бодсоор
  215. охиноо өсөхийг
    анзааралгүй өнгөрөөж байлаа.
  216. Охин минь "Ээж, тоглох уу?" гэхэд
  217. би "За" гэж хэлсэн юм.
  218. Онцгой зүйл үгүй.
  219. Бид тоглож, том 2 охин маань
    нэгдэж,
  220. бид бүгд маш их хөгжилдөв.
  221. Би "Хүн бүр хүндэрдэг" номноос
    сүртэйгээр уншиж өгөв.

  222. Онцгой зүйл нэг ч үгүй.

  223. (Инээд)
  224. Гэхдээ энэ л их онцгой.
  225. Яагаад гэвэл би өвдөлт,
    цочирдолт,
  226. онгод олохгүй ганцаардахаараа
  227. анхаарлаа төвлөрүүлэхээс өөр
    аргагүй болдог.
  228. Би төвлөрдөг.
  229. Би тайван байдаг.
  230. Миний барьж буй улс,
    гүйж буй марафон,
  231. цэргийн салаа, уран зураг,
    дуу бүгд байхгүй болдог.
  232. Зөвхөн наалдамхай хуруунууд,
  233. зөөлөн үнсэлтүүд,
    нарийн хоолой, тосон будаг,
  234. "Фрозен" хүүхэлдэйн дээр
    гардаг охины

  235. тавьж явуулах ёстой зүйлийн
    тухай дуу л оршдог.

  236. (Инээд)
  237. Гагцхүү амар тайван, энгийн байдал.
  238. Тэнд би арай гэж л амьсгалж
    чадахаар тийм сийрэг агаар.
  239. Тоглох бол ажиллахын яг эсрэг нь.
  240. Гэсэн ч би жаргалтай байв.
  241. Миний доторх нэг зүйл тайвширч,
  242. тархины минь хаалга томоо онгойж,
  243. эрч хүчний урсгал орж ирнэ.
  244. Шууд биш ч гэлээ, нэг зүйл
    дотор минь өөрчлөгддөг.
  245. Надад мэдрэгддэг.
  246. "Хмм" дахин сэргэлээ.
  247. Өмнөх шигээ биш,
    маш бага хэмжээгээр.
  248. Маш чимээгүй, сонсох гэж маш удаан
    хүлээх хэрэгтэй ч байсаар л байв.

  249. Өмнөхтэй ижил биш ч,
    арай өөр "хмм" гэх мэдрэмж.
  250. Одоо надад нэгэн ид шидийн
    нууцыг мэддэг юм шиг санагдаж байна.
  251. За, хэт их сэтгэлдээ хөдлөлдөө
    автаад яахав.
  252. Зүгээр л хайр. Тэгээд л болоо.
  253. Ид шид биш. Нууц биш. Зүгээр л хайр.
  254. Бидний мартчихсан тэр зүйл.
  255. Хмм, ажлын хмм,
    титаны хмм,
  256. эд бол зүгээр л орлуулах зүйлс.
  257. Хэрвээ би чамаас
    хэн гэдгээ асуух болбол
  258. өөрийгөө танилцуулахдаа
  259. хийсэн шоу болон
    эфирийн цаг,
  260. миний тархи яаж ажилладгаар тайлбарлавал
  261. би жинхэнэ "хмм" юу вэ гэдгийг
    мартсан байна.
  262. Хмм нь хүч биш,
    мөн ганц ажил төрлийнх биш.
  263. Хмм гэдэг өөрөө амьдралын
    баяр баясгалан.
  264. Жинхэнэ хмм
    хайраас бий болдог.
  265. Хмм бол сэтгэл хөдлөлөөс
    үүсч, биеэр гүйх тэр тог.
  266. Жинхэнэ хмм нь өөртөө итгэх итгэл
    бөгөөд амар амгалан.
  267. Жинхэнэ хмм бол
    түүх, агаарт байх шаарны тоо,
  268. хариуцлага, дарамтаас
    үл хамаардаг.
  269. Жинхэнэ тэр мэдрэмж давтагдашгүй.
  270. Чихэн дэх бурхны шивнээ.
  271. Магадгүй өмнө нь бурхан
    буруу үгсийг шивнэж байсан байх.

  272. Ямар бурхан нь намайг титан
    гэсэн юм бэ?
  273. Хайр шүү дээ.
  274. Бидэнд үргэлж арай илүү хайрлах,
  275. бүр ихээр хайрлах боломж бий.
  276. Хүүхэд минь надаас тоглохыг асуух бүрт
  277. би тийм гэж хэлнэ.
  278. Би үүнийг өөрийн хатуу дүрэм болгодог,
  279. ажил хийхгүй байх гэмт мэдрэмжээсээ
  280. өөрөө өөртөө чөлөө олгох боломж олддог.
  281. Энэ бол дүрэм,
  282. онгод мэдрэмжээ сонсъё гэвэл

  283. "За" гэж хэлэхээс өөр аргагүй.
  284. Тийм амархан байсан ч болоосой.
  285. Би тоглохдоо тийм ч сайн биш.
  286. Би тоглох дургүй.
  287. Би ажилдаа дуртай байдаг шигээ
    тоглох тийм ч дуртай биш.
  288. Үнэн гэвэл үнэхээр гутармаар,
    ичмээр.
  289. Би тоглох дургүй.
  290. Би ажиллах дуртай болохоороо байнга л
    ажиллаж байдаг.
  291. Би гэртээ байхаасаа илүү
    ажиллах дуртай.
  292. Үнэнтэй нүүр тулах нь маш хэцүү,

  293. учир нь ямар гээчийн хүн гэртээ байхаасаа
    илүү ажиллах дуртай байдаг байна аа?
  294. Би.
  295. Шудрага л байя,
    би өөрийгөө титан гэж нэрлэдэг.

  296. Би нилээн асуудалтай байх.

  297. (Инээд)

  298. Тэгээд асуудал нь
    миний тайван байдал биш.

  299. (Инээд)
  300. Бид хашаагаар урагш хойш гүйнэ.
  301. 30 секундын бүжгийн үдэшлэг
    зохионо.
  302. Бид хамтдаа дуулж,
    бас бөмбөгөөр тоглодог.
  303. Би хөөс үлээж, тэд хагалдаг.
  304. Тэгээд би ихэнхдээ ядарсан, эв хавгүй,
    будилсан байдаг.
  305. Би үргэлж утас руугаа тэмүүлж байдаг.
  306. Гэхдээ зүгээр ээ.
  307. Миний жижиг хүмүүс надад яаж амьдрахыг
    заахад "хмм" эргэн ирдэг.
  308. Тэгээд би тоглосоор тоглосоор

  309. сүүлдээ яагаад ер нь тоглохоо
    больдог юм бэ гэж гайхдаг.
  310. Та ч гэсэн ингэж чадна.
  311. Хүүхдээ тоглоё гэж асуух бүрт нь
    "За" гэж хэлж чадна.
  312. Та намайг алмаазан гуталтай,
    тэнэг амьтан гэж бодож байна уу?
  313. Таны зөв, тэгсэн ч та "За" гэж хэлж чадна.
  314. Танд цаг бий.
  315. Яагаад гэж үү?

  316. Яагаад гэвэл та Рианна
    юм уу Маппет биш.
  317. Таны хүүхэд таныг тийм ч сонирхолтой
    гэж боддоггүй.

  318. (Инээд)
  319. Танд ердөө 15 минут л хэрэгтэй.
  320. Манай 2, 4 настай хүүхдүүд
  321. надтай 15 минут тоглочихоод л
  322. өөр юм хийж эхэлдэг.
  323. Гайхалтай 15 минут,
    гэхдээ ердөө л 15 минут.

  324. Хэрвээ би цох хорхой, чихэр биш л бол
    15 минутын дараа намайг харах ч үгүй.

  325. (Инээд)
  326. Харин 13 настай охин маань надтай
    15 минут яривал

  327. би "Жилийн шилдэг ээж" болно.

  328. (Инээд)
  329. Танд 15 минут л хэрэгтэй.
  330. Би хамгийн хүнд өдрөөсөө
    сатааралгүй 15 минутыг зориулж чадна.
  331. Сатааралгүй гэдэг нь чухал.
  332. Утас, угаалга бүгдийг нь орхино.
  333. Та завгүй амьдралтай.
    Та оройн хоолоо хийх ёстой.
  334. Та тэднийг усанд орохыг нь шаардах ёстой.
    Гэхдээ та 15 минутыг гаргаж чадна шүү дээ.
  335. Хүүхдүүд маань аз жаргал,
    миний ертөнц.
  336. Гэхдээ энэхүү эрч хүчийг өгдөг,
  337. баяр баяслаар дүүргэдэг зүйл
  338. ганцхан таны хүүхэд байна
    гэсэн үг биш.
  339. Хүүхэдтэйгээ тоглохдоо ч биш,
  340. гол нь аз жаргалыг
    мэдрэх нь чухал.
  341. Гол нь амьдралыг мэдэрч,
    тогло.
  342. Тэр 15 минутыг өөртөө зарцуул.
  343. Юу таныг баярлуулдгийг
    мэдэж ав.

  344. Мэдэж аваад тэр газраа сайн тогло.
  345. Би үүндээ төгс биш.
    Амжилтынхаа тоотой тэнцүү бүтэлгүйтдэг.
  346. Найзуудтайгаа уулзах, ном унших,
    зүгээр л хана ширтэж суух.
  347. "Тоглох уу?" гэдэг нь миний
    анхны телевизийн шоу хийх үедээ,
  348. титан болж өөрөө өөртэйгөө нууцаар
    дайтаж эхлэхдээ алдчихсан
  349. тэр нэг аз жаргал руу хүрэх
  350. хамгийн дөт замнал.
  351. Өөртөө 15 минутын турш
  352. бүтэн анхаарлаа
    хандууллаа гээд яав л гэж?
  353. Яах ч үгүй.
  354. Ажлаасаа түр холдож байж л би
    хүчээ сэлбэж,
  355. ажилдаа эргэж төвлөрөх
    боломжтой болсон.

  356. Тоглож, зугаацахгүй бол
    ажил ч явахгүй.
  357. Эхэндээ цаг авах ч
    цаг хугацаа өнгөрөх тусам
  358. шинэ хаалга нээгдэж,
    сэтгэл маань хөдөлж,
  359. үл таних нэгэн аялгуугаар
    эгшиглэж
  360. эргэн тойрон маань
    шинэ санаагаар буцалж эхэлнэ.
  361. Ингээд онгод, урам зориг маань
    эргэн сэргэж,
  362. би цааш бүтээх, зохиох
    эрч хүчийг олж авдаг.
  363. Эргээд би ажилдаа
    дуртай болж эхэлсэн.
  364. Одоо би тэр "хмм" гэдэг мэдрэмждээ
    дуртай, гэхдээ хайртай бол биш.
  365. Тэр мэдрэмж заавал
    төрөх албагүй.
  366. Би тэр өмнө байсан "хмм"
    биш болсон.
  367. Би бол хөөс, наалдамхай хуруунууд,
    найзуудын оройн хоол.
  368. Тэр "хмм" харин миний жинхэнэ
    онгод байлаа.
  369. Амьдрал бол хмм.
  370. Хайр бол хмм.
  371. Ажил минь амьдралын чухал хэсэг ч,
    бүх зүйл бол биш.
  372. Үүнд ч би үнэхээр баярлаж байгаа.
  373. Титан байх надад одоо
    сонин биш,

  374. яагаад гэвэл би титаныг тоглоод
    сууж байхыг хараагүй.
  375. Би ажиллахаа багасгаж тоглохоо ихэсгэсэн ч
    амьдралаа авч явсаар байна.
  376. Бүтээл маань дэлхий даяар гарч,
    хүмүүс намайг тойрон хүрээлж байна.
  377. Хэр их тоглоно, төдий чинээ
    хүүхдүүд маань ч, би ч жаргалтай.
  378. Тоглох тусам би илүү сайн ээж болдог.
  379. Тоглох тусам сэтгэхүй маань
    чөлөөлөгддөг.
  380. Тоглосон хэрээр ажил маань
    сайжирдаг.
  381. Тоглох тусам би дотоод сэтгэлээ
    мэдэрнэ.
  382. Бүтээж буй улс гүрэн, гүйж буй марафон,
  383. цэргийн салаа, уран зураг,
    дуу, тэгээд би.
  384. Өөр нэг би, жинхэнэ би,
  385. амьдралын дуу эгшиг.
  386. Энийг ойлгох тусам
  387. энэ эв дүйгүй,
    айсан,
  388. шинэ, титан байхаа больсон
    төрх
  389. жинхэнэ "би" бий болж байгаа нь
    мэдрэгдэнэ.
  390. Энийг ойлгох тусам,
    би жинхэнэ "Би" болж байлаа.
  391. Би бол зохиолч,
    би зохиодог, төсөөлдөг.
  392. Ажлын маань энэ тал
    үнэхээр мөрөөдлийн ажил.
  393. Ажил хийдэг хүмүүсийн мөрөөдөл.

  394. Мөрөөдлийн ажил
    мөрөөдлийнх л байх ёстой тул
  395. би бага ажил, их тоглоомонд
    "За" гэж хэлсэн.

  396. Заавал титан байх албагүй.

  397. Тоглох уу?

  398. Баярлалаа.
  399. (Алга ташилт)