[Эхлэл] Тэгэхээр 2 параллел шулуун байна гэж үзье. Тэгэхээр энд нэг шулуун харин нөгөө шулуун нь энд, яг өмнөх шулуунтайгаа параллел байна. Би чадахаараа параллел болгож зурья. Тэгэхээр энэ 2 шулуун нь бие биетэйгээ пареллел байна. Энэ бол энэ 2 шулууныг бие биетэйгээ параллел гэдгийг харуулдаг тэмдэглэгээ байна. Одоо тэгэхээр би энэ 2-ыг холбосон шулуун зурья. Тэгэхээр энэ шулууныг зурья. Энэ бол мөн адил шулуун. Тэгэхээр энд байгааа өнцгийг 110 градус гэдгийг мэднэ гэж авж үзье Өөр аль өнцгийг мэдэх боломжтой байна вэ? Бидний олж харах эхний зүйл бол эсрэг орших өнцгүүд бие биетэйгээ ижил гэдгийг харах боломжтой. Энэ параллел шулуун болон огтолсон шулууны хооронд орших өнцөг нь, энд байгаа өнцөгтэй тэнцүү болно гэдгийг харах боломжтой байна байгаа өнцөгтэй тэнцүү болно гэдгийг харах боломжтой байна Тэгэхээр энэ бас 110 градус болно. Бид бас босоо өнцгүүд тэнцүү болохыг мэднэ. Тэгэхээр, хэрвээ энэ 110 градус юм бол энд байгаа, эсрэг орших өнцөг нь бас адилхан 110 градус болно гэсэн үг Дээр дурьдсантай адилаар, энд ч бас ашигласнаар энд 110 градус гэдгийг мэднэ. Тиймээс энэ бас 110 градус. Бид бас өөрөөр, энэ өнцөг нь тэнд байх өнцөгтуй дотоод сольбисон өнцөг гэж үзэн тэрхүү 2 өнцгийг бие биетэйгээ тэнцүү гэж хэлж болох байсан. Гэхдээ одоо бусад өнцгүүдээ яах вэ? Тэгэхээр энэ өнцгийн хувьд орших гадаад шулуун буюу энд байх шулуунтай нийлэн өнцөг үүсгэж байгааг харж байна Энд байх ягаан өнцөг нь энэхүү 110 градустай дэлгэмэл болно. Тэгэхээр энэ ягаан өнцөг дээр 110 градус нэмэхэд 180 градус болно. Үүнээс бид ягаан өнцгийг 70 градус болно гэдгийг мэдлээ. Одоо бид өмнө үзсэнээрээ энэ өнцөг нь энэ өнцөгтэй босоо өнцөг болсноор 70 градус гэдгийг мэдэж болно. Энэ параллел шулууны яг доор байрлах болон огтолсон шулуунаас гарсан өнцөг нь тэр доор байрлах өнцөгтэй дотоод сольбисон өнцөг болон тэнцүү болно Тэгэхээр энэ бас 70 градус. Бас бид нар өөрөөр энэ өнцөг нь, энэ өнцөгтэй хамар өнцөг юм байна гэж олж болно Өөр олон төрлийн аргуудаа ашиглан олох боломжтой. Босоо өнцгөө ашиглан аль эсвэл дэлгэмэл өнцгөө ашиглан аль эсвэл дотоод сольбисон өнцөг ашиглан Өө энэ өнцөг чинь 70 градус юм байна гэдгийг олж болно