Return to Video

Нийгмийн эрүүл мэндийг илүү ухаалаг, оновчтой өнцгөөс харах арга

  • 0:02 - 0:05
    Эхлээд би багахан танилцуулга хийе.
  • 0:06 - 0:09
    Миний ээж Жэнни энэ зургийг авсан.
  • 0:09 - 0:11
    Голд байгаа нь миний аав Фрэнк.
  • 0:12 - 0:14
    Түүний зүүн талд миний дүү нар байна.
  • 0:15 - 0:19
    Мэри Кэтрин, Жүдит Энн, Тереза Мари,
  • 0:19 - 0:23
    мөн аавын өвөр дээр Жон Патрик,
    түүний баруун талд Кэвин Майкл байна.
  • 0:24 - 0:26
    Мөн цайвар цэнхэр цувтай нь
  • 0:26 - 0:28
    Сюзан Дайан. Би.
  • 0:29 - 0:33
    Том гэр бүлд өсөх надад
    их таалагдсан.
  • 0:33 - 0:37
    Нэр сонгох нь миний хамгийн дуртай
    зүйлсийн нэг байлаа.
  • 0:38 - 0:41
    Гэхдээ долоо дахь хүүхэд төрөх үед
  • 0:41 - 0:44
    бид түүнд өгөх нэр олох гэж
    ихээхэн юм болов.
  • 0:45 - 0:47
    Удаан хэлэлцсэний эцэст
  • 0:47 - 0:51
    бид Жэннифер Бриджет дээр
    арайхийж тохиролцсон.
  • 0:52 - 0:55
    Энэ танхимд сууж буй эцэг эх бүр
  • 0:55 - 0:58
    шинэ хүүхдэд нэр сонгохын
  • 0:58 - 1:00
    баяр, догдлолыг мэднэ.
  • 1:01 - 1:03
    Тэрхүү онцгой ёслолын мөчид
  • 1:03 - 1:07
    ээждээ туслахдаа би туйлын баярлаж,
    сэтгэл минь хөөрдөг байв.
  • 1:08 - 1:11
    Гэвч хаа сайгүй ийм байдаггүй юм.
  • 1:11 - 1:14
    Би их аялдаг, мөн их зүйл хардаг.
  • 1:14 - 1:17
    Намайг гайхшруулсан нэг зүйл гэвэл
  • 1:17 - 1:20
    Этиопын нэгэн бүс нутагт
  • 1:20 - 1:22
    эцэг эхчүүд шинээр төрсөн хүүхэддээ
    нэр сонгохоо сар эсвэл
  • 1:22 - 1:25
    бүр тэрнээс удаанаар
    хойшлуулдаг.
  • 1:26 - 1:28
    Яагаад хойшлуулдаг вэ гэж үү?
  • 1:28 - 1:32
    Энэ баярт мөчийг яагаад тэмдэглэхгүй гэж?
  • 1:32 - 1:35
    Тэд айж байгаа учраас хойшлуулдаг юм.
  • 1:36 - 1:39
    Хүүхэд нь эндэхээс тэд айдаг.
  • 1:39 - 1:45
    Тиймдээ ч энэхүү уй гашуу нэргүй бол
    арай тэсэж болохоор байдаг байх.
  • 1:45 - 1:48
    Нэр оноогоогүй царай
    гэрийхнийг нь
  • 1:48 - 1:52
    хэтэрхий дотно мэдрэмжээс
    хөндийрүүлдэг байх.
  • 1:53 - 1:56
    Тэгэхээр дэлхийн нэг хэсэгт байгаа
    бидэнд баяр хөөр, догдлол,
  • 1:56 - 2:00
    ирээдүйн тухай мөрөөдөл
    авчирдаг энэ мөч
  • 2:01 - 2:03
    өөр нэг ертөнцөд
  • 2:03 - 2:06
    эцэг эхчүүдийг айдаст автуулж,
  • 2:06 - 2:09
    хүүхдийнхээ ирээдүйн тухай
    хэдхэн гайхалтай долоо хоногоос цааш
  • 2:09 - 2:12
    мөрөөдөх ч боломж олгодоггүй.
  • 2:13 - 2:14
    Яаж ингэж болдог юм бэ?
  • 2:15 - 2:21
    Яагаад дэлхий даяар 2.6 сая нярай
  • 2:21 - 2:22
    нэг сар хүрэхээсээ өмнө
  • 2:23 - 2:25
    эндэж байдаг юм бэ?
  • 2:26 - 2:28
    2.6 сая.
  • 2:29 - 2:31
    Ванкувер хотын нийт хүн амтай тэнцүү тоо.
  • 2:33 - 2:34
    Хамгийн цочирдмоор зүйл нь
  • 2:34 - 2:37
    хэтэрхий олон тохиолдолд
  • 2:37 - 2:40
    бид учир шалтгааныг нь
    огт мэддэггүй.
  • 2:41 - 2:45
    Тэгэхээр, би саяхан нэг шинэчлэгдсэн
    дугуй график харж байснаа санаж байна.
  • 2:45 - 2:47
    Дугуй графикийн нэр нь
  • 2:47 - 2:51
    "Дэлхий даяарх 5-аас доош насны
    хүүхдүүдийн эндэгдлийн шалтгаан".
  • 2:52 - 2:56
    Тэр графикийн ихээхэн хэсэг буюу
    ойролцоогоор 40 хувь нь
  • 2:56 - 2:59
    "нярайн" гэж хаяглагдсан байв.
  • 3:00 - 3:03
    Тэгэхээр, "нярайн" гэдэг нь үхлийн
    шалтгаан биш.
  • 3:03 - 3:06
    Нярайн гэдэг нь зүгээр л
    нэг тэмдэг нэр.
  • 3:06 - 3:11
    Нэг сар хүрээгүй хүүхдийг тодорхойлсон
    тэмдэг нэр.
  • 3:12 - 3:17
    Миний хувьд, "нярайн" гэдэг нь:
    "Бидэнд ямар ч санаа оноо алга" гэж байв.
  • 3:17 - 3:19
    Би бол шинжлэх ухаан, эмч хүн.
  • 3:19 - 3:21
    Би шийдэл, гарц олмоор байна.
  • 3:22 - 3:25
    Гэхдээ та тодорхойлж чадахгүй юмаа
    засаж чадахгүй шүү дээ.
  • 3:26 - 3:29
    Тэдгээр эцэг, эхийн мөрөөдлийг
  • 3:29 - 3:31
    эргүүлэн авчрах эхний алхам нь
  • 3:31 - 3:33
    "Яагаад хүүхдүүд эндээд байна вэ?" гэдэг
  • 3:33 - 3:35
    асуултанд хариулах юм.
  • 3:36 - 3:40
    Өнөөдөр би нэгэн шинэ аргын тухай
    ярьмаар байна.
  • 3:40 - 3:44
    Бидэнд яагаад хүүхдүүдийг
    аварч чадахгүй байгааг
  • 3:44 - 3:47
    олж мэдэхэд туслахаас гадна,
  • 3:47 - 3:51
    дэлхийн эрүүл мэндийн салбарыг бүхэлд нь
  • 3:51 - 3:53
    өөрчлөх эхлэл болж магадгүй.
  • 3:54 - 3:57
    Үүнийг "Нарийвчилсан Нийгмийн
    Эрүүл Мэнд" гэдэг.
  • 3:59 - 4:04
    Миний хувьд, нарийвчилсан анагаах ухаан
    маш онцгой газраас улбаатай.
  • 4:05 - 4:08
    Би бол хавдрын эмч.
  • 4:08 - 4:12
    Би хүмүүст эдгэхэд нь тусалмаар байсан
    учраас энэ чиглэлийг сонгосон.
  • 4:12 - 4:16
    Гэхдээ ихэнх тохиолдолд миний эмчилгээ
    тэднийг дордуулж байлаа.
  • 4:17 - 4:22
    Манай эмнэлэгт ээжээрээ хүргүүлж ирдэг
    залуу бүсгүйчүүдийг би одоог хүртэл
  • 4:22 - 4:24
    санаж байна.
  • 4:25 - 4:29
    Оношилгооны өрөөнд ээжийнхээ тусламжтай
    орж ирдэг насанд хүрсэн хүмүүс.
  • 4:31 - 4:32
    Тэд миний хийсэн
  • 4:32 - 4:34
    эмчилгээнээс маш их сульдсан байлаа.
  • 4:35 - 4:39
    Гэхдээ тэр үед хавдрын эсрэг
    дайны талбарт
  • 4:39 - 4:41
    бидэнд цөөн арга хэрэгсэл байлаа.
  • 4:42 - 4:45
    Бидэнд байсан арга замууд
  • 4:45 - 4:49
    бидний хүчтэй цохилт өгөхийг хүссэн
    хавдрын эсүүд болон
  • 4:50 - 4:53
    хадгалж үлдээх гэсэн эрүүл эсүүдийг
    хооронд нь ялгаж чаддаггүй байв.
  • 4:55 - 4:58
    Тиймээс ч үс унах, тэсэхийн аргагүй өвдөх
  • 4:58 - 5:00
    дархлаа суларснаас болж халдвар авах
    магадлал ихсэх зэрэг
  • 5:00 - 5:05
    та бүхний сайн мэдэх гаж нөлөөнүүд
  • 5:05 - 5:08
    эмчилгээг маань байнга
    дагалдаж байсан юм.
  • 5:09 - 5:12
    Түүний дараагаар би биотехнологийн
    салбар луу шилжсэн.
  • 5:12 - 5:16
    Тэгээд би хөхний хорт хавдартай
    өвчтөнүүдэд зориулсан,
  • 5:16 - 5:21
    эрүүл эсийг өвчтэй, хавдрын эсээс
    арай дээр ялгаж чадах
  • 5:21 - 5:24
    шинэ технологи дээр ажилласан юм.
  • 5:25 - 5:27
    Тэр нь Герцептин гэдэг эм.
  • 5:27 - 5:31
    Герцептин нь бидэнд
  • 5:31 - 5:36
    оновчтойгоор "HER2-эерэг" гэж тогтоогдсон
    хавдрын эсийг яг онилох боломжийг өгсөн.
  • 5:36 - 5:40
    Энэ тухайн үеийн хамгийн аймшигтай
    хавдрын хэлбэр байсан.
  • 5:40 - 5:44
    Тэрхүү нарийвчлал нь бидэнд хорт хавдрын
    эсүүдэд хүчтэй цохилт өгөхийн зэрэгцээ
  • 5:45 - 5:49
    жирийн эсүүдэд зөөлөн хандаж, амьд үлдээх
    боломжийг олгосон юм.
  • 5:50 - 5:52
    Асар том ахиц дэвшил.
  • 5:52 - 5:54
    Яг л ид шид байсан.
  • 5:55 - 5:58
    Тиймдээ ч өнөөдөр бид
  • 5:58 - 6:01
    төрөл бүрийн өвчинтэй тэмцэхийн тулд
  • 6:01 - 6:07
    том дата, хэрэглэгчдийн хяналт,
    генийн дараалал тогтоох зэрэг олон аргыг
  • 6:07 - 6:10
    хамтатган ашиглаж байна.
  • 6:11 - 6:16
    Үүний ачаар бид хувь хүмүүст
  • 6:16 - 6:19
    зөв цагт нь зөв эмчилгээг нь
    өгч чадаж байна.
  • 6:21 - 6:25
    Нарийвчилсан анагаах ухаан хорт хавдрын
    эмчилгээнд хувьсгал хийсэн.
  • 6:26 - 6:27
    Бүх юм өөрчлөгдсөн.
  • 6:28 - 6:31
    Дахиад ч өөрчлөгдөөсэй гэж
    би хүсч байна.
  • 6:32 - 6:34
    Тэгээд би өөрөөсөө асуудаг болсон зүйл бол
  • 6:34 - 6:39
    яагаад энэхүү илүү ухаалаг, нарийн,
  • 6:39 - 6:43
    үр дүнтэй аргыг бид чинээлэг
    орнуудаар хязгаарлах ёстой гэж?
  • 6:44 - 6:46
    Буруугаар битгий ойлгоорой.
  • 6:46 - 6:49
    Герцептин шиг үнэтэй эм бэлдмэлийг
    хөгжиж буй орнуудад
  • 6:49 - 6:51
    нэвтрүүлэх талаар би яриагүй юм.
  • 6:51 - 6:53
    Гэхдээ энэ санаа бас
    таалагдаж байгаа л даа.
  • 6:54 - 6:56
    Би юу яриад байна вэ гэвэл:
  • 6:56 - 7:00
    энэхүү нарийн аргыг нийгмийн
    эрүүл мэндийн асуудлуудтай
  • 7:00 - 7:03
    тэмцэхийн тулд хувь хүнээс
  • 7:03 - 7:04
    нийт хүн ам руу чиглүүлэн өөрчилнө.
  • 7:06 - 7:11
    Одоо та нар намайг "Яг галзуурсан байна.
    Ингэх боломжгүй шүү дээ.
  • 7:11 - 7:14
    Наадах чинь биелүүлэхэд маш хэцүү"
    гэж бодож байж магадгүй.
  • 7:15 - 7:16
    Гэхдээ юу вэ гэвэл
  • 7:17 - 7:20
    бид аль хэдийн үүнийг бага ч гэсэн
    хэрэгжүүлж байгаа,
  • 7:21 - 7:24
    энэ ажил маань ч аль хэдийн
    маш том өөрчлөлт гаргаж эхэлсэн.
  • 7:25 - 7:26
    Болж байгаа зүйлийн тухай яръя.
  • 7:27 - 7:30
    Би хорт хавдрын эмчээр мэргэшсэн
    гэсэн дээ.
  • 7:30 - 7:34
    Гэсэн хэдий ч Сан Франциско хотод 80-аад
    онд бэлтгэгдсэн маш олон эмч нарын адил
  • 7:34 - 7:36
    би ДОХ-ын эмчээр давхар бэлтгэгдсэн юм.
  • 7:37 - 7:39
    Их аймшигтай цаг үе.
  • 7:40 - 7:42
    ДОХ бол үхлийн ял байлаа.
  • 7:42 - 7:44
    Миний бүх өвчтөнүүд нас барсан.
  • 7:45 - 7:47
    Байдал арай дээрдсэн хэдий ч
  • 7:47 - 7:52
    ХДХВ/ДОХ нь дэлхий нийтийн томоохон
    бэрхшээл хэвээрээ байна.
  • 7:52 - 7:58
    Дэлхий дээр ойролцоогоор 17 сая эмэгтэй
    ХДХВ-ийн халдвартай амьдарч байна.
  • 7:59 - 8:02
    Эдгээр эмэгтэйчүүд жирэмсэн болбол вирус
  • 8:02 - 8:05
    хүүхдэд нь дамжих магадлалтай гэдгийг
    бид мэднэ.
  • 8:07 - 8:09
    Мөн эмчилгээ байхгүй тохиолдолд
  • 8:09 - 8:13
    тэдгээр хүүхдүүдийн тал нь хоёр нас хүрч
    чадалгүй эндэнэ гэдгийг бид мэднэ.
  • 8:13 - 8:19
    Гэхдээ ретровирусын эсрэг эмчилгээ нь
  • 8:19 - 8:22
    тэр ээж хүүхэддээ вирус халдаахгүй байх
    баталгаа болдог.
  • 8:22 - 8:23
    Тэгэхээр бид яавал дээр вэ?
  • 8:24 - 8:28
    Нөгөөх химийн эмчилгээгээр бүх эсийг
    бөмбөгдөх шиг арга хэрэглэвэл
  • 8:28 - 8:31
    бид дэлхий дээрх жирэмсэн эмэгтэйчүүдийг
    нэг бүрчлэн оношилж эмчлэх юм.
  • 8:32 - 8:33
    Ингэвэл асуудал шийдэгдэнэ.
  • 8:34 - 8:37
    Гэхдээ хэтэрхий хүндрэлтэй болж ирнэ.
  • 8:37 - 8:41
    Тэрний оронд, хамгийн өндөр ХДХВ-ийн
    халдвартай
  • 8:41 - 8:43
    бүс нутгуудыг бид онилж ажиллана.
  • 8:43 - 8:48
    Африкийн Сахарын цөл орчмын,
    халдварын түвшин хамгийн өндөр
  • 8:48 - 8:52
    зарим орнуудад бид жирэмсэн эмэгтэйчүүдийг
    оношилж эмчилж болно.
  • 8:53 - 8:56
    Нийгмийн эрүүл мэндийн асуудалтай тэмцэх
    уг нарийвчилсан арга нь
  • 8:56 - 8:58
    эхээс хүүхэд рүү шилжих ХДХВ-ийн халдварыг
  • 8:58 - 9:01
    сүүлийн таван жилд
  • 9:01 - 9:03
    бараг хоёр дахин бууруулсан.
  • 9:03 - 9:08
    (Алга ташилт)
  • 9:09 - 9:14
    Хөгжиж буй тодорхой орнуудын жирэмсэн
    эмэгтэйчүүдийг үзлэгт хамруулах нь
  • 9:14 - 9:17
    нарийвчилсан аргаар нийгмийн
    эрүүл мэндийн асуудлыг
  • 9:17 - 9:23
    илүү далайцтай шийдэж болохыг
    харуулсан чухал жишээ юм.
  • 9:24 - 9:26
    Тэгэхээр ...
  • 9:26 - 9:27
    Үүнийг харин яаж хийх вэ?
  • 9:27 - 9:30
    Мэдэж байгаа учраас бид үүнийг хийж чадна.
  • 9:30 - 9:32
    Бид хэнийг анхаарах,
  • 9:32 - 9:34
    юутай тэмцэх,
  • 9:34 - 9:36
    хаана тэмцэх, мөн хэрхэн тэмцэхээ мэднэ.
  • 9:37 - 9:41
    Эдгээр нь нийгмийн эрүүл мэндийн
    нарийвчилсан аргын чухал бүрэлдэхүүн.
  • 9:42 - 9:44
    Хэнийг, юуг, хаана, бас яаж.
  • 9:46 - 9:50
    Одоо бүгдээрээ нэг сар
    хүрэхээсээ өмнө энддэг
  • 9:50 - 9:52
    2.6 сая нялх хүүхдүүдээ эргээд
    авч үзье.
  • 9:52 - 9:54
    Гол асуудал нь бид зүгээр л
    мэддэггүй.
  • 9:55 - 9:57
    Үүнд итгэхэд хэцүү байж магадгүй л дээ,
  • 9:57 - 10:02
    гэхдээ хамгийн өндөр нярайн эндэгдэлтэй
    эдгээр улсуудын
  • 10:02 - 10:05
    нярайн эндэгдлийн шалтгааныг олох арга нь
  • 10:05 - 10:07
    ээжтэй нь харилцан ярих юм.
  • 10:08 - 10:12
    Хүүхдээ дөнгөж алдсан ээжээс
    эмнэлгийн ажилтан:
  • 10:12 - 10:16
    "Хүүхэд бөөлжиж байсан уу?
    Тэр халуунтай байсан уу?" гэж асууна.
  • 10:16 - 10:18
    Уг харилцан яриа нь
  • 10:18 - 10:22
    хүүхэд нас барснаас хойш гурван сарын
    дараа ч явагдаж болно.
  • 10:23 - 10:26
    Өөрийгөө тэр ээжийн оронд тавиад үз дээ.
  • 10:27 - 10:31
    Энэ бол сэтгэл шимшрүүлэм,
    тэсэхийн аргагүй яриа.
  • 10:32 - 10:35
    Тэр байтугай энэ ямар ч тус болохгүй,
  • 10:36 - 10:39
    учир нь бид хүүхдийг халуурч эсвэл
    бөөлжсөн гэж мэдэж болох ч,
  • 10:39 - 10:40
    яагаад гэдгийг мэдэхгүй шүү дээ.
  • 10:41 - 10:45
    Тиймээс, тэр мэдлэггүйгээр бид
    тэдгээр ээж,
  • 10:45 - 10:48
    гэр бүл, эсвэл тэр нийгмийн
    бусад гэр бүлийг
  • 10:48 - 10:50
    ижилхэн эмгэнэлт явдлаар шаналахаас
  • 10:50 - 10:52
    сэргийлж чадахгүй юм.
  • 10:53 - 10:56
    Бид нарийвчилсан нийгмийн эрүүл мэндийн
    аргыг хэрэглэвэл яах бол?
  • 10:57 - 10:58
    Жишээлбэл,
  • 10:58 - 11:01
    Африкийн зарим нутагт
  • 11:01 - 11:05
    хүүхдүүд Б бүлгийн стрептококк гэх эхээс
    хүүхэд рүү дамждаг
  • 11:05 - 11:08
    бактерийн халдвараар үхэж байгааг
  • 11:08 - 11:10
    олж тогтоолоо гэж бодъё л доо.
  • 11:11 - 11:17
    Эмчилгээ хийхгүй тохиолдолд тэр ээжийн
    дараагийн хүүхэд
  • 11:17 - 11:19
    нас барах магадлал долоо дахин их байна.
  • 11:20 - 11:24
    Асуудлыг тодорхойлж чадвал
    уг эндэгдлээс бид
  • 11:24 - 11:28
    хямд бөгөөд аюулгүй пенициллиний ачаар
    сэргийлж чадна.
  • 11:30 - 11:32
    Бид мэдэж байх учраас сэргийлж чадна.
  • 11:33 - 11:35
    Асуудлын гол нь энэ.
  • 11:35 - 11:38
    Мэдчих л юм бол, зөв хүн амд,
  • 11:38 - 11:42
    зөв газарт нь хүмүүсийн амийг аврах
  • 11:42 - 11:43
    зөв арга хэмжээг авч чадна.
  • 11:45 - 11:49
    Энэ арга барил,
    мөн иймэрхүү арга хэмжээнүүдийг
  • 11:49 - 11:51
    авсан байхад
  • 11:51 - 11:53
    нарийвчилсан нийгмийн эрүүл мэнд нь
  • 11:53 - 11:55
    бидний 15 жилийн зорилгыг биелүүлэхэд
  • 11:55 - 11:59
    тус болно гэдэгт би огт эргэлзэхгүй байна.
  • 11:59 - 12:04
    Тэгээд тэр нь жил бүр нэг сая хүүхдийн
  • 12:04 - 12:05
    амийг аварна гэсэн үг.
  • 12:06 - 12:11
    Жил бүр нэг сая нялх хүүхэд.
  • 12:12 - 12:14
    Бид яагаад тэнд зогсоно гэж?
  • 12:14 - 12:18
    Нийгмийн эрүүл мэндэд чиглэсэн хамаагүй
    үр дүнтэй аргын тусламжтай
  • 12:18 - 12:20
    юу хийж болохыг төсөөлөөд үз дээ.
  • 12:21 - 12:24
    Яагаад бид хоол тэжээлийн дутагдалтай илүү
    үр дүнтэй тэмцэж чадахгүй гэж
  • 12:26 - 12:30
    Яагаад бид эмэгтэйчүүдийн умайн хүзүүний
    хорт хавдараас урьдчилан сэргийлэхгүй гэж?
  • 12:31 - 12:34
    Хумхаа өвчинг үндсээр нь устгаж яагаад
    болохгүй гэж?
  • 12:34 - 12:35
    (Алга ташилт)
  • 12:35 - 12:36
    Тийм ээ, алга ташаарай!
  • 12:36 - 12:40
    (Алга ташилт)
  • 12:40 - 12:43
    Би хоёр өөр ертөнцөд амьдардаг.
  • 12:43 - 12:46
    Нэг нь шинжлэх ухаанчдаар дүүрэн,
  • 12:47 - 12:50
    нөгөөх нь нийгмийн эрүүл мэндийн
    мэргэжилтнүүдээр дүүрэн.
  • 12:51 - 12:54
    Нарийвчилсан нийгмийн эрүүл мэндийн
    зорилт нь
  • 12:54 - 12:56
    энэхүү хоёр ертөнцийг нэгтгэх юм.
  • 12:57 - 13:00
    Гэхдээ таны мэдэж байгаачлан,
    бид бүгд хоёр ертөнцөд амьдардаг.
  • 13:01 - 13:04
    Энэ бол баян ба ядуу ертөнц.
  • 13:06 - 13:10
    Нарийвчилсан нийгмийн эрүүл мэндийн
    энэ хоёр ертөнцийг холбож буй нь
  • 13:10 - 13:12
    намайг хамгийн их баярлуулдаг.
  • 13:13 - 13:16
    Баян ертөнцөд бид өдөр бүр
  • 13:16 - 13:19
    бүрэн бидний мэдэлд байх
  • 13:19 - 13:21
    гайхалтай авьяас, арга хэрэгслийг ашиглан
  • 13:21 - 13:26
    миний хэзээ ч төсөөлж байгаагүй аргаар
  • 13:26 - 13:28
    өвчнийг нарийн онилж байна.
  • 13:28 - 13:33
    Мэдээж хэрэг, бид энэ төрлийн авьяас,
    мөн арга хэрэгслийг ядуу ертөнцийн
  • 13:33 - 13:36
    хүүхдийн үхлийг зогсооход хэрэглэж болно.
  • 13:37 - 13:39
    Бид хэрэв тэгж чадвал,
  • 13:39 - 13:43
    эцэг эх бүр
  • 13:43 - 13:48
    хүүхдээ төрсөн даруйд нь нэр өгөх
    итгэлтэй болж,
  • 13:49 - 13:54
    тэр хүүхдийн амьдрал өдрөөр биш,
    олон арван жилээр хэмжигдэнэ гэж
  • 13:54 - 13:56
    мөрөөдөж зүрхэлнэ.
  • 13:56 - 13:57
    Баярлалаа.
  • 13:58 - 14:04
    (Алга ташилт)
Title:
Нийгмийн эрүүл мэндийг илүү ухаалаг, оновчтой өнцгөөс харах арга
Speaker:
Сью Дэсмонд-Хэллманн
Description:

Сью Дэсмонд-Хэллманн "Big data" буюу том дата, мөн хэрэглэгчдийн судалгаа, генийн инженерчлэл зэрэг олон дэвшилтэт аргыг хавсруулан нийгмийн эрүүл мэндийг нарийвчилсан байдлаар судалдаг. Тэрээр энэ ажлаа дэлхийн хамгийн хэцүү анагаах ухааны асуудлуудыг шийдэхэд чиглүүлдэг. Энэхүү арга нь аль хэдийнэ Африкийн Сахарын цөл орчимд эхээс хүүхэд рүү шилжих ХДХВ-ийн халдварыг бараг хоёр дахин бууруулсан байна. Одоо энэ аргын тусламжтай нялхсын эндэгдэлтэй тэмцэхээр ажиллаж байна. Түүний зорилго бол хүн амын аливаа бүлэгт шаардлагатай арга хэмжээг авахдаа зөв цагт нь, зөв аргыг хэрэглэснээр хүмүүсийн амийг аврах юм.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
14:18

Mongolian subtitles

Revisions Compare revisions