Гараа угаахын ач тус
-
0:00 - 0:06250 бага насны хүүхэдтэй
-
0:06 - 0:09онгоц осолдох гэж байна гээд төсөөл дөө.
-
0:09 - 0:12Танд үүнийг болиулах арга
байсан бол та яах вэ? -
0:12 - 0:14Харин одоо
-
0:14 - 0:18таваас доош насны дүүрэн хүүхэдтэй
60 ширхэг онгоц -
0:18 - 0:21өдөр бүр осолддог гээд төсөөл дөө.
-
0:21 - 0:24Энэ бол таван нас хүрэхээсээ
өмнө хорвоог орхидог -
0:24 - 0:25хүүхдийн тоо.
-
0:25 - 0:296.6 сая хүүхэд
-
0:29 - 0:32таван насныхаа төрсөн өдрийг
тэмдэглэж чаддагүй. -
0:32 - 0:35Эдгээр эндэгдлийн ихэнх нь
урьдчилан сэргийлэх боломжтой. -
0:35 - 0:37Энэ бодол намайг сэтгэлээр унагах биш,
-
0:37 - 0:38намайг уурлуулж,
-
0:38 - 0:41бас шийдэмгий болгодог.
-
0:41 - 0:43Суулгалт, хатгаа хоёр
-
0:43 - 0:44таваас доош насны хүүхдүүдийн
-
0:44 - 0:47хамгийн түгээмэл
үхлийн шалтгаан байдаг. -
0:47 - 0:49Эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх
-
0:49 - 0:51арга нь ямар нэг ухаалаг,
-
0:51 - 0:54шинэ технологийн нээлт биш,
-
0:54 - 0:59харин хүн төрөлхтөний хамгийн анхны
нээлтүүдийн нэг болох -
0:59 - 1:02энгийн саван.
-
1:02 - 1:04Гараа савандаж угаахыг
-
1:04 - 1:06бид төдийлөн тоодоггүй ч,
-
1:06 - 1:08суулга өвчнийг тавин хувь,
-
1:08 - 1:12амьсгалын замын өвчнийг гуравны нэгээр
бууруулах боломжтой. -
1:12 - 1:14Гараа савандаж угаах нь
-
1:14 - 1:18ханиад томуу, нүдний халдварт өвчин,
-
1:18 - 1:21SARS-ын тохиолдлыг багасгахад нөлөөтэй.
-
1:21 - 1:23Мөн сүүлийн үед тогтоосноор
-
1:23 - 1:26холер болон Эбола вирусын халдварыг
-
1:26 - 1:27бууруулах гол хүчин зүйлийн нэг нь
-
1:27 - 1:30гараа тогтмол савандаж угаах.
-
1:30 - 1:33Гараа савандаж угааснаар
хүүхдүүд сургууль завсарддаггүй. -
1:33 - 1:36Нярай хүүхдийг эндэгдлээс сэргийлдэг.
-
1:36 - 1:38Гараа савандах нь
-
1:38 - 1:41хүүхдийн амийг аврах
-
1:41 - 1:43хамгийн хямд төсөр арга.
-
1:43 - 1:47Ингэснээр жилд 600 мянга гаруй
хүүхдийг аварна. -
1:47 - 1:50Энэ нь нялх, жоохон хүүхдүүдээр дүүрэн
-
1:50 - 1:52өдөрт 10 ширхэг
-
1:52 - 1:54зорчигч тээврийн онгоцыг
-
1:54 - 1:57осолдохоос аварна гэсэн үг.
-
1:57 - 1:59Үүнийг нийтийн эрүүл мэндийн
-
1:59 - 2:02маш хэрэгтэй санаачлага гэдэгтэй
та санал нийлэх байх. -
2:02 - 2:04Одоо ганцхан минутыг
-
2:04 - 2:07өөрийнхөө хажууд байгаа хүнтэй
танилцахад зарцуулахыг хүсье. -
2:07 - 2:09Зүгээр гар барьвал ямар вэ?
-
2:09 - 2:11Гар бариарай.
-
2:11 - 2:13За, одоо нэг нэгэнтэйгээ танилцаарай.
-
2:13 - 2:14Тэд үнэхээр хөөрхөн байна.
-
2:14 - 2:16За.
-
2:16 - 2:18Харин одоо танд
-
2:18 - 2:21дөнгөж гар барьсан хүн чинь
-
2:21 - 2:23угаалгын өрөө орсныхоо дараа
-
2:23 - 2:25гараа угаагаагүй гэвэл ямар байна?
(Инээд) -
2:25 - 2:29Тэд тийм ч хөөрхөн харагдахаа
больчихсон уу? -
2:29 - 2:32Жаахан онцгүй гэдэгтэй
та санал нийлэх байх. -
2:32 - 2:34Статистикийн үзүүлэлтээр
-
2:34 - 2:36дэлхий даяар таван хүн тутмын
-
2:36 - 2:39дөрөв нь угаалгын өрөөнөөс гарахдаа
-
2:39 - 2:40гараа угаадаггүй байна.
-
2:40 - 2:42Мөн л адилхан,
-
2:42 - 2:45бидэнд тансаг угаалгын өрөө,
-
2:45 - 2:48крантны ус, саван байсан ч угаадаггүй.
-
2:48 - 2:51Хамгийн их хүүхдийн эндэгдэлтэй орнуудад
-
2:51 - 2:53энэ үзэгдэл яг ижил.
-
2:53 - 2:55Яагаад? Саван байхгүй гэж үү?
-
2:55 - 2:58Үнэндээ саван байдаг.
-
2:58 - 3:01Энэтхэг улсын айл өрхүүдийн 90 хувь,
-
3:01 - 3:04Кени улсын 94 хувьд нь
-
3:04 - 3:05саван байдаг.
-
3:05 - 3:09Тэр байтугай хамгийн бага савантай гэгдэх
-
3:09 - 3:13Этиопт тал хувь нь савантай.
-
3:13 - 3:14Тэгвэл яагаад?
-
3:14 - 3:17Хүмүүс яагаад гараа угаахгүй байна вэ?
-
3:17 - 3:19Яагаад миний Энэтхэгт танилцсан
-
3:19 - 3:22Маянк гэх энэ хүү
-
3:22 - 3:23гараа угаахгүй байна вэ?
-
3:23 - 3:26Маянк хүүгийн гэрт
-
3:26 - 3:28саванг усанд ороход,
-
3:28 - 3:30хувцсаа угаахад,
-
3:30 - 3:33аяга тавгаа угаахад хэрэглэдэг.
-
3:33 - 3:35Аав, ээж хоёр нь заримдаа
-
3:35 - 3:37үнэтэй хэрэглээ гэж бодоод
-
3:37 - 3:39шүүгээндээ хадгалдаг.
-
3:39 - 3:42Савангаа дэмий үрэхгүйн тулд хүүгээс
хол байлгадаг. -
3:42 - 3:44Дунджаар, Маянкийн гэр бүлд
-
3:44 - 3:46саванг хамгийн ихдээ өдөрт нэг удаа
-
3:46 - 3:49гараа угаахад ашигладаг.
-
3:49 - 3:50Заримдаа бүр долоо хоногт
-
3:50 - 3:53нэг удаа угаах нь ч бий.
-
3:53 - 3:55Үүний үр дагавар ямар байна вэ?
-
3:55 - 3:58Хүүхдүүд хамгийн их хайрлуулж,
-
3:58 - 4:01хамгаалагдах учиртай газар болох
-
4:01 - 4:03гэртээ өвчин авч байна.
-
4:04 - 4:06Та хаанаас гараа угааж сурснаа сана.
-
4:06 - 4:09Гэртээ сурсан уу?
-
4:09 - 4:12Сургуульдаа юу?
-
4:12 - 4:14Зан үйл судлаачид
-
4:14 - 4:17бага насандаа олж авсан дадлаа
-
4:17 - 4:20өөрчлөхөд маш хэцүү гэж хэлэх байх.
-
4:22 - 4:25Гэвч бид бусдын хийж байгааг дуурайдаг.
-
4:25 - 4:27Харин нийгмийн хэм хэмжээ
-
4:27 - 4:31бидний үйл хөдлөлийг өөрчилж байдаг.
-
4:31 - 4:33Энд хувийн хэвшлийн оролцоо хэрэгтэй.
-
4:33 - 4:37Секунд тутам Ази болон Африкт
-
4:37 - 4:40111 эх хүн
-
4:40 - 4:44энэ саванг гэр бүлээ хамгаалахаар
авах болно. -
4:44 - 4:46Энэтхэгт олон эмэгтэй
-
4:46 - 4:48ариун цэвэр, өвчний талаар
-
4:48 - 4:52энэхүү Лайфбой брэндийн савангаас
олж мэдсэн гэж хэлнэ. -
4:52 - 4:54Энэ шиг алдартай брэндүүд
-
4:54 - 4:56бүтээгдэхүүнээ борлуулдаг газартаа
-
4:56 - 4:58сайн үйлс хийж байх үүрэгтэй.
-
4:58 - 5:01Энэхүү итгэл үнэмшил, мөн Юнилевер
компаний цар хүрээ -
5:01 - 5:04гараа савангаар угаах,
ариун цэвэр сахих талаар -
5:04 - 5:08эдгээр ээжүүдэд заах боломжийг
бидэнд олгодог. -
5:08 - 5:11Том компаниуд, мөн брэндүүд
-
5:11 - 5:13нийгмийн хэм хэмжээг өөрчилж,
-
5:13 - 5:15"зөрүүд" дадал зуршлыг
-
5:15 - 5:17залруулж чадна.
-
5:17 - 5:18Та бод доо.
-
5:18 - 5:22Маркетингийн мэргэжилтнүүд бүхий л цагаа
-
5:22 - 5:26биднийг нэг брэндээс нөгөө рүү шилжихийг
ятгахад зарцуулдаг. -
5:26 - 5:29Үнэндээ тэд шинжлэх ухаан, тоо баримтыг
-
5:29 - 5:32маргахын аргагүй мэдээ болгож чаддаг.
-
5:32 - 5:34Тэднийг гараа савандаж угаах тухай
-
5:34 - 5:37ийм хүчтэй мэдээг түгээхэд
тэднийг бүх хүчээ -
5:37 - 5:40дайчилж байна гээд
та нэг төсөөлөөд үзээрэй. -
5:40 - 5:43Санхүүгийн ашиг олох зорилго нь
дэлхийн эрүүл мэндийн -
5:43 - 5:45үр нөлөөг өөрчилж байна.
-
5:45 - 5:47Гэхдээ энэ хэдэн зууны турш
болсоор ирсэн. -
5:47 - 5:50Лайфбой брэнд анх 1894 онд
-
5:50 - 5:51хатан хаан Викториягийн үеийн Англид
-
5:51 - 5:54холер өвчинтэй тэмцэх зорилгоор
үүсгэн байгуулсагдсан. -
5:54 - 5:56Өнгөрсөн долоо хоногт би
эрүүл мэндийн сайдын хамт -
5:56 - 5:58Гана улсад очоод ирсэн.
-
5:58 - 5:59Учир нь Ганад яг одоо
-
5:59 - 6:01холерийн халдвар дэгдээд байгаа.
-
6:02 - 6:04118 жилийн дараа
-
6:04 - 6:06асуудлын шийдэл яг хэвээрээ.
-
6:06 - 6:08Тэдэнд энэ саванг
-
6:08 - 6:10хүрэлцээтэй байлгаж,
-
6:10 - 6:11тэднийг хэрэглэж байгаа
эсэхэд анхаарах. -
6:11 - 6:13Учир нь энэ бол холерийг
-
6:13 - 6:17зогсоох шалгарсан арга.
-
6:17 - 6:19Миний бодлоор, энэхүү ашиг олох
-
6:19 - 6:21зорилго маш хүчтэй.
-
6:21 - 6:23Заримдаа хамгийн сайн ажилладаг
-
6:23 - 6:26сайн дурын эсвэл улсын байгууллагаас ч
илүү хүчтэй. -
6:26 - 6:28Засгийн газар бүхий л чадлаараа
-
6:28 - 6:31ялангуяа холер эсвэл
-
6:31 - 6:33яг одоо тархаад байгаа Эбола вирус шиг
-
6:33 - 6:35тахалт өвчнүүдтэй
-
6:35 - 6:37эрэмбэ дарааллаар нь тэмцэж байна.
-
6:37 - 6:40Төсөв байнга олдоод байдаггүй.
-
6:40 - 6:42Үүнийг сонсоод та
-
6:42 - 6:44гараа угаахыг өдөр тутмын
дадал болгохын тулд -
6:44 - 6:46яах ёстой юм бол гэж бодох байх.
-
6:46 - 6:49Ингэхийн тулд
-
6:49 - 6:53тогтмол санхүүжилт шаардлагатай.
-
6:53 - 6:58Товчхондоо, нийтийн эрүүл мэндийн төлөө
ажилладаг газрууд -
6:58 - 7:00яг үнэндээ гараа савандаж угаахыг
сурталчилдаг -
7:00 - 7:03савангийн компаниудаас хамааралтай.
-
7:03 - 7:05Бидэнд USAID,
-
7:05 - 7:08Дэлхийн Гараа Савангаар Угаах
Төр, Хувийн Хэвшлийн Түншлэл, -
7:08 - 7:12Лондонгийн Ариун Цэвэр болон Халуун Бүсийн
Эрүүл мэндийн Сургууль, -
7:12 - 7:14Плэн, УотэрЭйд зэрэг олон найзууд бий.
-
7:14 - 7:15Тэд бүгд үүнийг
-
7:15 - 7:19олон талын ашигтай
хамтын ажиллагаа гэж итгэж байгаа. -
7:19 - 7:21Төрийн байгууллагад
-
7:21 - 7:24зорилгодоо хүрэхэд нь тусална.
-
7:24 - 7:26Хувийн хэвшлийхэнд гараа угаадаг
-
7:26 - 7:28шинэ үеийн хүмүүсийг
-
7:28 - 7:29бэлдэж өгнө.
-
7:29 - 7:32Хамгийн чухал нь,
-
7:32 - 7:34хамгийн эмзэг хэсэгт ашигтай.
-
7:34 - 7:3610 сарын 15-нд
-
7:36 - 7:39Дэлхийн Гараа Угаах өдөр болно.
-
7:39 - 7:40Сургуулиуд, байгууллагууд,
-
7:40 - 7:42төрийн болон
-
7:42 - 7:45хувийн хэвшлийн найзууд маань,
-
7:45 - 7:47өрсөлдөгч нар маань хүртэл
-
7:47 - 7:49гар нийлүүлэн
-
7:49 - 7:51нийтийн эрүүл мэндийн
дэлхийн хамгийн чухал -
7:51 - 7:53аяныг тэмдэглэн өнгөрүүлэх болно.
-
7:53 - 7:54Ингэхийн тулд
-
7:54 - 7:57нөгөө л хувийн хэвшлийнхэн
өөрчлөлт хийх арга бол -
7:57 - 8:01бүтээлчээр сэтгэсэн, маш том
-
8:01 - 8:03ухуулга сурталчилгаа явуулах юм.
-
8:03 - 8:06Жишээ нь, бид "Хүүхдүүдэд
5 нас хүрэхэд нь тусалъя" -
8:06 - 8:09сэдвийн дор хүн бүрт
-
8:09 - 8:11аль болох ойр тусах аргаар
-
8:11 - 8:13гараа угааж байхыг сануулсан
-
8:13 - 8:15гайхалтай кинонуудыг бүтээсэн.
-
8:15 - 8:1730 сая гаруй хүн үүнийг үзсэн.
-
8:17 - 8:19Энэ тухай яриа интернетэд одоо ч
үргэлжилсээр байгаа. -
8:19 - 8:22Би та бүхнээс тавхан минут зарцуулаад
-
8:22 - 8:25тэр кинонуудыг үзэхийг хүсч байна.
-
8:25 - 8:27Би дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг
-
8:27 - 8:29Мали улсаас гаралтай.
-
8:29 - 8:32Манай гэрт оройн хоол болгон дээр
-
8:32 - 8:34нийгмийн шударга ёсны тухай
ярилцдаг байсан. -
8:34 - 8:37Би Европын нэр хүндтэй сургуульд
нийтийн эрүүл мэндээр сурсан. -
8:37 - 8:39Би улсдаа хэдхэн байдаг
-
8:39 - 8:42эрүүл мэндийн чиглэлээр өндөр боловсрол
эзэмшсэн эмэгтэйчүүдийн нэг байх. -
8:42 - 8:45Бас гараа савангаар угаах сэдвээр
-
8:45 - 8:47докторын зэрэг хамгаалсан ганц хүн.
-
8:48 - 8:49(Инээд)
-
8:49 - 8:53(Алга ташилт)
-
8:56 - 8:58Есөн жилийн өмнө
-
8:58 - 9:01нийтийн эрүүл мэндээр амжилттай
ажиллаж чадвал -
9:01 - 9:05дэлхий дээрх хамгийн хэрэгтэй бүтээл болох
саванг зарж сурталчлан, -
9:05 - 9:08хамгийн том хувь нэмрээ
-
9:08 - 9:10оруулж чадахаа ойлгосон.
-
9:10 - 9:12Аль ч эрүүл мэндийн стандартаар
-
9:12 - 9:14хамгийн томд тооцогдох
-
9:14 - 9:16гар угаах хөтөлбөрийг
бид хэрэгжүүлж байна. -
9:16 - 9:18Үүнд нийт 16 орны
-
9:18 - 9:22183 сая хүн хамрагдсан.
-
9:23 - 9:25Манай багийнхан 2020 он гэхэд
-
9:25 - 9:29нэг тэрбумд хүргэх зорилт тавьсан.
-
9:29 - 9:31Сүүлийн 4 жилийн хугацаанд
-
9:31 - 9:33энэ бизнес 2 оронтой тоогоор нэмэгдсэн ба
-
9:33 - 9:37савангийн хэрэглээ нэмэгдсэн бүх газарт
-
9:37 - 9:40хүүхдийн эндэгдэл буурсан.
-
9:40 - 9:42Бизнесийн өсөлт, аварсан хүний тоо
-
9:42 - 9:44хоёрыг адилтгах нь
-
9:44 - 9:48зарим хүмүүст таагүй
сонсогдож магадгүй л дээ. -
9:48 - 9:50Гэхдээ бизнесийн өсөлт л
-
9:50 - 9:52бидэнд илүү ихийг хийх боломж олгож байна.
-
9:52 - 9:56Бизнесийн өсөлт байхгүй бол,
мөн үүний талаар ярихгүйгээр -
9:56 - 9:58бидний хүссэн өөрчлөлт ирэхгүй.
-
9:59 - 10:01Өнгөрсөн долоо хоногт би багийхантайгаа
-
10:01 - 10:04дөнгөж төрсөн нялх үрсээ алдаж,
-
10:04 - 10:07адилхан зовлон амссан
-
10:07 - 10:09ээж нартай уулзсан.
-
10:09 - 10:12Би бол эх хүн.
Би үүнээс илүү агуу мөртлөө, -
10:12 - 10:15үүнээс илүү уй гашууг төсөөлж чадахгүй.
-
10:15 - 10:18Энэ эмэгтэй Мьянмарых.
-
10:18 - 10:20Түүний инээмсэглэл
хамгийн үзэсгэлэнтэй нь. -
10:20 - 10:22Амьдрал хоёр дахь боломж олгоход
-
10:22 - 10:24ингэж инээмсэглэдэг гэж би боддог.
-
10:24 - 10:28Хүү Мьо нь түүний хоёр дахь хүүхэд.
-
10:28 - 10:30Тэр охинтой байсан боловч
-
10:30 - 10:32охин нь гурвхан долоо хоногтойдоо
нас барсан. -
10:32 - 10:34Эндсэн хүүхдүүдийн ихэнх нь
-
10:34 - 10:36амьдралынхаа эхний сард
-
10:36 - 10:38энддэг гэдгийг бид мэддэг.
-
10:38 - 10:41Хэрвээ туршлагатай эх баригч бүрт
-
10:41 - 10:43саван өгч,
-
10:43 - 10:45хүүхдүүдэд хүрэхээсээ өмнө
савангаар угаадаг болбол -
10:45 - 10:47энэ тоог багасгаж болно
-
10:47 - 10:49гэдгийг бид бас мэднэ.
-
10:49 - 10:51Энэ л намайг зоригжуулдаг.
-
10:51 - 10:53Энэ бодол намайг даалгавраа үргэлжлүүлж,
-
10:53 - 10:55тэр нэгэн эмэгтэйг
-
10:55 - 10:57хэрэгтэй зүйлээр нь хангаж
-
10:57 - 10:59дэлхий дээрх хамгийн гайхалтай ажил болох
-
10:59 - 11:01дөнгөж мэндэлсэн үрээ асрах
-
11:01 - 11:03боломж олгоход тусалдаг.
-
11:03 - 11:05Дараагийн удаа та шинэхэн ээж болон
-
11:05 - 11:07түүний гэр бүлд бэлэг авахдаа
-
11:07 - 11:10удаан хайх хэрэггүй, саван бэлэглээрэй.
-
11:10 - 11:13Энэ бол нийтийн эрүүл мэндийн салбарын
хамгийн гоё бүтээл. -
11:13 - 11:16Таныг бидэнтэй нэгдэж гар угаахыг
-
11:16 - 11:18таны болон бидний
өдөр тутмын амьдралын -
11:18 - 11:20нэг хэсэг болгож,
-
11:20 - 11:23Мьо шиг олон хүүхдэд таван насныхаа
төрсөн өдрийг тэмдэглэхэд -
11:23 - 11:24туслана гэж найдаж байна.
-
11:24 - 11:25Баярлалаа.
-
11:25 - 11:28(Алга ташилт)
- Title:
- Гараа угаахын ач тус
- Speaker:
- Мириам Сидибэ
- Description:
-
Мириам Сидибэ бол хүүхдийн эрүүл мэндийн төлөө тэмцэгч. Түүний тэмцлийн зэвсэг юу вэ гэж үү? Гарын саван. Өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хямд төсөр чанараараа гараа хөөсөртөл нь савандаж угаах аргыг юу ч гүйцэхгүй. Ингэснээр хатгаа, суулгалт, холер гэх мэт олон өвчний эрсдлийг бууруулна. Нийтийн эрүүл мэндийн мэргэжилтэн, тэрээр гарын ариун цэвэр сахиулах, орон нутгийн бизнесийн тогтвортой байдлыг дэмжих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны ухаалаг шийдлийг дэвшүүлжээ.
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 11:41
Indra Ganzorig approved Mongolian subtitles for The simple power of handwashing | ||
Indra Ganzorig edited Mongolian subtitles for The simple power of handwashing | ||
Indra Ganzorig edited Mongolian subtitles for The simple power of handwashing | ||
Indra Ganzorig edited Mongolian subtitles for The simple power of handwashing | ||
Marla Munkh-Achit accepted Mongolian subtitles for The simple power of handwashing | ||
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for The simple power of handwashing | ||
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for The simple power of handwashing | ||
Tuya Bat edited Mongolian subtitles for The simple power of handwashing |