0:00:03.600,0:00:04.851 Намаскар. 0:00:05.810,0:00:08.290 Би бол 51 настай кино од. 0:00:09.588,0:00:11.844 Ботокс хараахан хэрэглэж эхлээгүй байгаа. 0:00:11.868,0:00:13.084 (Инээд) 0:00:13.108,0:00:13.958 Тиймээс би цэвэр, 0:00:13.958,0:00:18.468 гэхдээ би кинонууддаа яг л[br]21 настай залуу шиг аашилж чадна шүү. 0:00:18.468,0:00:19.684 Тийм ээ, би тэгдэг. 0:00:19.708,0:00:24.322 Би мөрөөдөл зарж, Энэтхэгийн сая сая[br]ард иргэддээ хайр бэлэглэдэг ба 0:00:24.322,0:00:26.908 тэд намайг дэлхийн хамгийн [br]гайхалтай амраг гэж боддог. 0:00:26.908,0:00:29.108 (Инээд) 0:00:29.688,0:00:32.558 Хэрвээ таныг хэнд ч хэлэхүй гэвэл би[br]тийм биш гэдгээ хэлье. 0:00:32.558,0:00:34.814 Гэхдээ энэ ойлголт хэзээ ч[br]битгий алга болоосой. 0:00:34.814,0:00:35.724 (Инээд) 0:00:35.748,0:00:37.904 Та нар дотор миний бүтээлүүдийг[br]үзээгүй хүн 0:00:37.904,0:00:39.634 их олон байгаа гэдгийг би ойлгосон. 0:00:39.634,0:00:41.774 Өмнөөс чинь маш их харамсаж байна. 0:00:41.774,0:00:43.764 (Инээд) 0:00:43.788,0:00:46.468 (Алга ташилт) 0:00:48.458,0:00:52.198 Гэсэн ч бусад кино одуудын адил[br]өөрөө өөртөө хэт итгэлтэй байхад минь 0:00:52.198,0:00:53.444 нөлөөлөөгүй л дээ. 0:00:53.468,0:00:54.524 (Инээд) 0:00:54.548,0:00:57.178 Иймээс ч миний найзууд[br]Крис, Жулиет хоёр 0:00:57.178,0:01:00.074 намайг ирээдүйн "Та" сэдвээр[br]яриулахаар урьсан. 0:01:00.078,0:01:02.984 Тэгэхээр би мэдээж одоо байгаа[br]өөрийнхөө тухай ярина гэсэн үг. 0:01:02.984,0:01:05.058 (Инээд) 0:01:06.898,0:01:10.044 Учир нь би хүн төрөлхтнийг[br]өөртэйгөө адил гэдэгт үнэхээр итгэдэг. 0:01:10.068,0:01:11.284 (Инээд) 0:01:11.308,0:01:12.684 Үнэхээр тийм шүү. 0:01:12.708,0:01:14.228 Хөгширч буй кино од л гэсэн үг, 0:01:15.428,0:01:18.004 эргэн тойрныхоо[br]бүх шинэлэг зүйлсээс зуурч, 0:01:18.028,0:01:20.684 эхнээсээ зөв байсан эсэхэд эргэлзэж, 0:01:20.708,0:01:22.724 тэгсэн мөртлөө тэр бүхнийг үл тоомсорлон 0:01:22.748,0:01:24.828 гялалзсаар байхыг хичээнэ. 0:01:25.708,0:01:29.068 Би Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотын[br]дүрвэгсдийн сууринд төрсөн. 0:01:29.948,0:01:32.444 Аав минь эрх чөлөөний төлөө[br]тэмцэгч байсан. 0:01:32.468,0:01:35.498 Ээж минь бүх ээж нар шиг[br]жирийн нэгэн тэмцэгч байлаа. 0:01:37.548,0:01:40.564 Тэгээд жинхэнэ хомосапиенсууд шиг 0:01:40.588,0:01:42.228 амьд үлдэхийн төлөө тэмцсэн. 0:01:42.908,0:01:45.044 20 гаруйхан настай байхдаа 0:01:45.068,0:01:46.804 би эцэг эхээ хоёуланг нь алдсан. 0:01:46.828,0:01:50.164 Одоо бодоход би их тоомжиргүй байж. 0:01:50.188,0:01:51.484 Гэхдээ... 0:01:51.508,0:01:54.508 (Инээд) 0:01:56.648,0:01:58.924 Аавынхаа өнгөрсөн өдрийг[br]би сайн санаж байна. 0:01:58.948,0:02:03.844 Мөн тэр үед биднийг эмнэлэгт хүргэсэн[br]хөршийн жолоочийг бас санаж байна. 0:02:03.868,0:02:06.684 Тэр "үхсэн хүн цайны мөнгө сайн[br]өгдөггүй" гэж үглээд 0:02:06.708,0:02:08.148 харанхуй руу алхан одсон. 0:02:08.988,0:02:10.884 Тэр үед би 14-хөн настай байлаа. 0:02:10.908,0:02:14.118 Би аавынхаа цогцсыг машины [br]арын суудалд тавиад, 0:02:14.118,0:02:15.604 ээжийгээ хажуудаа суулгав. 0:02:15.628,0:02:18.204 Эмнэлгээс гэр лүүгээ хөдөллөө. 0:02:18.228,0:02:21.844 Чимээгүйхэн уйлж байсан ээж минь[br]над руу хараад: 0:02:21.868,0:02:24.388 "Хүү минь, чи хэзээ жолоодож[br]сураа вэ?" гэв. 0:02:26.028,0:02:28.318 Би бодлоо л доо. 0:02:28.318,0:02:30.604 Тэгээд ээждээ: "Сая л сурлаа" гэж билээ. 0:02:30.628,0:02:32.884 (Инээд) 0:02:32.908,0:02:34.444 Тэр шөнөөс эхлээд 0:02:34.468,0:02:37.164 яг л өсвөр настай хүн төрөлхтөнтэй адил 0:02:37.188,0:02:40.508 амьд үлдэх чухал хэрэслүүдийг[br]би сурч эхэллээ. 0:02:41.148,0:02:44.804 Үнэнийг хэлэхэд, тэр үеийн амьдралын[br]тогтолцоо маш амархан байсан. 0:02:44.828,0:02:47.804 Зөвхөн олдсоноо идэж, 0:02:47.828,0:02:49.644 хэлснийг нь л хийдэг байлаа. 0:02:49.668,0:02:54.824 Би бодохдоо "Селиак" гэдэг нь[br]ногооны нэр, харин "веган" гэж 0:02:54.824,0:02:58.464 "Оддын дайн" киноны ноён Спокийн алга[br]болсон найз [Вулкэн] гэж ойлгодог байв. 0:02:58.464,0:02:59.224 (Инээд) 0:02:59.224,0:03:01.684 Анх үерхсэн охинтойгоо гэрлэж, 0:03:01.708,0:03:05.548 машиныхаа карбюраторыг засч чадвал[br]техникийн мэргэжилтэн гэгддэг байв. 0:03:07.108,0:03:11.398 Миний хувьд, англиар "гэй" гэж[br]"аз жаргал" гэсэн үгийн ухаалаг хувилбар, 0:03:11.418,0:03:15.514 бас та нарын сайн мэддэгчлэн "Лесбиан"[br]гэж Португаль улсын нийслэл байсан юм. 0:03:15.514,0:03:16.364 (Инээд) 0:03:16.388,0:03:17.788 Би хаана байсан юм бол доо. 0:03:20.708,0:03:23.514 Бид өвөг дээдсийн маань[br]хүнд хөдөлмөр, золиосын дүнд 0:03:23.514,0:03:26.488 биднийг хамгаалахын тулд[br]бий болсон тогтолцоонд найдаж, 0:03:26.488,0:03:29.874 засгийн газрыг үнэхээр[br]бидний амьдралыг сайжруулахын төлөө 0:03:29.874,0:03:31.924 ажилладаг гэж боддог байв. 0:03:31.948,0:03:34.244 Шинжлэх ухаан маш энгийн,[br]логик холбоотой байсан. 0:03:34.244,0:03:37.688 Алим тэгэхэд эхлээд Ева,[br]дараа нь Ньютоны эзэмшлийн 0:03:37.688,0:03:39.688 энгийн нэг жимс байлаа. 0:03:39.688,0:03:41.624 Стив Жобсоос өмнө шүү дээ. 0:03:41.628,0:03:42.828 Харин "Эврика" бол 0:03:42.828,0:03:45.548 гудамжаар нүцгэн гүйхийг хүссэн үедээ[br]орилдог үг байв. 0:03:46.228,0:03:49.468 Ажиллахын тулд хаана ч[br]очиж болдог ба 0:03:49.468,0:03:51.948 хүмүүс ихэнхдээ таатайгаар [br]хүлээн авдаг байсан. 0:03:52.588,0:03:54.564 Нүүдэл гэж тэр үед хүнийх биш, 0:03:54.588,0:03:57.148 цагаан тогорууныхыг л хэлдэг байсан. 0:03:57.988,0:04:00.844 Хамгийн гол нь өөрийнхөөрөө байж, 0:04:00.868,0:04:02.708 бодсоноо шууд хэлдэг байжээ. 0:04:03.388,0:04:04.904 Дараа нь би 20 гаран настайдаа 0:04:04.928,0:04:08.428 хөгжин тэлж буй их хот[br]Мумбай руу нүүснээр 0:04:08.428,0:04:09.764 миний амьдрал 0:04:09.788,0:04:13.084 яг л дөнгөж аж үйлдвэржиж буй,[br]хүсэл тэмүүлэлтэй хүн төрөлхтөнтэй адил 0:04:13.108,0:04:14.308 өөрчлөгдөж эхлэв. 0:04:14.948,0:04:17.548 Их хотын амьдралын[br]амь зуух тэмцэл дунд 0:04:18.411,0:04:20.378 бүх зүйл өөрөөр харагдах болов. 0:04:20.438,0:04:24.688 Дэлхийн өнцөг булан бүрээс гаралтай,[br]янз бүрийн царай зүс, үндэстэн, 0:04:24.688,0:04:27.258 хүйс, хөрөнгөтнүүд гээд[br]олон хүнтэй би уулзаж байсан. 0:04:27.298,0:04:29.508 Тодорхойлолтууд нь хувирамтгай болж эхлэв. 0:04:30.268,0:04:33.318 Хийж буй ажил нь хүнийг тодорхойлох 0:04:33.388,0:04:36.044 маш хүчтэй хэрэгсэл болж ирсэн. 0:04:36.068,0:04:38.924 Бүхий л системүүд миний хувьд [br]найдваргүй мэт санагдаж, 0:04:38.948,0:04:42.084 хүн төрөлхтний янз бүрийн шинж чанар, 0:04:42.108,0:04:44.084 тэдний өсөлт, дэвшлийг гүйцэхээргүй 0:04:44.108,0:04:46.148 хэт хэвшмэл болсон мэт. 0:04:47.508,0:04:50.428 Шинэлэг санаанууд илүү чөлөөтэй,[br]хурдан тархаж байв. 0:04:51.388,0:04:55.138 Би хүн төрөлхтний инноваци,[br]хамтын ажиллагаа болон 0:04:55.138,0:04:58.064 өөрийнхөө бүтээлч байдлын[br]гайхамшгийг мэдэрсэн. 0:04:58.064,0:05:02.328 Би хамтын зүтгэлийн тусламжтайгаар 0:05:02.328,0:05:04.548 супер од болон ниссэн юм. 0:05:04.968,0:05:07.564 Надад үнэхээр зорьсондоо[br]хүрсэн мэт санагдаж эхэлсэн ба 0:05:07.588,0:05:10.728 40 нас хүрэхдээ би үнэхээр[br]дүүлэн нисч байлаа. 0:05:10.728,0:05:12.484 Намайг хаа сайгүй харж болно. 0:05:12.484,0:05:14.704 Тэгэхэд би 50 кино, 0:05:14.704,0:05:16.188 200 дуу гаргаж, 0:05:16.788,0:05:19.044 Малайзи улсаас одонгоор шагнагдсан. 0:05:19.068,0:05:22.364 Францын засгийн газраас төрийн[br]хамгийн өндөр алдрыг ч хүртэв. 0:05:22.388,0:05:25.724 Харамсалтай нь, нэрийг нь одоо хүртэл[br]хэлж чадахгүй байгаа. 0:05:25.748,0:05:26.804 (Инээд) 0:05:26.828,0:05:30.244 Франц улсаас уучлал гуйхын зэрэгцээ[br]талархал илэрхийлье. 0:05:30.268,0:05:33.604 Гэхдээ юу юунаас илүүтэй[br]би Анжелина Жолитой уулзаж чадсан. 0:05:33.628,0:05:36.364 (Инээд) 0:05:36.412,0:05:37.908 2,5 секундын турш. 0:05:37.908,0:05:38.678 (Инээд) 0:05:38.678,0:05:42.144 Тэр бас энэ учралын тухай хаа нэгтээ[br]эргэн дурсдаг гэдэгт итгэлтэй байна. 0:05:42.144,0:05:43.044 Үгүй ч байж магад. 0:05:43.044,0:05:46.724 Би мөн Ханна Монтанатай дугуй ширээн дээр[br]зэрэгцэн сууж үзсэн. 0:05:46.748,0:05:49.098 Ихэнхдээ нуруугаа харуулсан байсан л даа. 0:05:49.588,0:05:52.078 Өмнө хэлсэнчлэн, би Майлигаас Жоли руу[br]нисэж, 0:05:52.748,0:05:56.004 хүн төрөлхтөн ч надтай хамт дүүлж байв. 0:05:56.028,0:05:58.708 Үнэндээ бид хоёулаа[br]хяналтнаас тасарч байсан юм. 0:05:59.268,0:06:01.408 Дараа нь юу тохиолдсоныг[br]та нар мэдэж байгаа. 0:06:01.508,0:06:02.748 Интернэт гарч ирэв. 0:06:03.748,0:06:05.684 Би 40 гаруй настайдаа 0:06:05.708,0:06:08.348 яг л торон доторх бялзуухай шиг[br]жиргэж эхэлж билээ. 0:06:09.268,0:06:11.918 Би үүнийг тийм л их[br]ид шидтэй гэж бодсон учраас 0:06:11.918,0:06:13.524 миний ертөнц рүү шагайсан хүмүүс 0:06:13.548,0:06:15.644 намайг биширнэ гэж бодсон хэрэг. 0:06:15.688,0:06:18.428 Гэвч намайг болон хүн төрөлхтнийг [br]өөр зүйл хүлээж байв. 0:06:18.748,0:06:23.288 Дэлхий дахины харилцаа холбоо сайжирснаар 0:06:23.288,0:06:26.268 шинэ санаа болон хүсэл мөрөөдөл[br]төрөн гарна гэж бодсон. 0:06:27.028,0:06:33.508 Эрх чөлөө болон шинэчлэлийн[br]эх үүсвэр болсон тэр л газраас 0:06:34.708,0:06:36.724 жижигхэн тосгонд байгаа мэт үзэл бодол, 0:06:36.748,0:06:38.884 шүүмжлэл, тодорхойлолтууд 0:06:38.908,0:06:41.148 зэрэгцэн гараасай гэж бид хүсээгүй. 0:06:42.508,0:06:44.740 Хэлсэн болгон минь өөр санаа[br]илэрхийлэх болов. 0:06:44.908,0:06:47.058 Сайн, муу, таагүй гээд хийсэн болгон минь 0:06:47.852,0:06:51.188 дэлхий дахины хувьд шүүж, [br]хэлэлцэх сэдэв боллоо. 0:06:51.188,0:06:53.788 Үнэн хэрэгтээ, миний хэлээгүй,[br]хийгээгүй бүхэн ч 0:06:54.338,0:06:55.788 ижил тавилантай учирдаг байв. 0:06:56.708,0:06:57.908 Дөрвөн жилийн өмнө 0:06:58.878,0:07:01.308 миний хайр татам эхнэр Гаури бид хоёр 0:07:01.308,0:07:03.288 3 дахь хүүхдээ төрүүлэхээр шийдсэн юм. 0:07:03.988,0:07:05.668 Интернэтэд тэр хүүхдийг маань 0:07:06.788,0:07:08.884 бидний 15 настай 0:07:08.908,0:07:10.108 том хүүгийн маань 0:07:10.708,0:07:11.988 хүүхэд гэсэн байв. 0:07:12.788,0:07:15.884 Румын улсад нэг охины машиныг унаж байхдаа 0:07:15.908,0:07:18.108 хүүхэдтэй болгосон юм байх. 0:07:18.988,0:07:21.498 Тэгээд үүнийг дагалдах хуурамч[br]бичлэг ч бас байв. 0:07:21.628,0:07:23.504 Гэр бүлд маань[br]үнэхээр таагүй санагдсан. 0:07:23.504,0:07:24.724 Одоо 19 настай хүү минь 0:07:24.748,0:07:26.564 одоог хүртэл түүнтэй зүгээр мэндлэхэд 0:07:26.588,0:07:27.628 эргэж хараад: 0:07:27.628,0:07:31.264 "Хөгшөөн, надад Европын жолооны[br]үнэмлэх ч байгаагүй шүү дээ" гэдэг. 0:07:31.264,0:07:33.244 (Инээд) 0:07:33.268,0:07:34.548 Тийм шүү. 0:07:35.028,0:07:36.618 Орчин үед 0:07:36.618,0:07:40.264 бодит байдал аажмаар виртуал болж,[br]виртуал нь эсрэгээрээ бодит болсоор байна. 0:07:40.264,0:07:41.804 Би хүссэнээрээ байж, 0:07:41.828,0:07:45.364 бодсоноо хэлж болохгүйгээ ойлгосон. 0:07:45.388,0:07:47.188 Энэ үеийн хүн төрөлхтөн 0:07:48.308,0:07:50.244 яг над шиг болсон байлаа. 0:07:50.268,0:07:53.268 Бид бүгд дунд насны [br]хямралыг туулахаас гадна 0:07:54.308,0:07:58.404 хүн төрөлхтний амьдрал минийх шиг[br]хэт ил болсон байв. 0:07:58.428,0:08:01.094 Би үсний тосноос эхлээд 0:08:01.094,0:08:03.044 түлшний генератор хүртэл[br]бүхнийг зарж эхэлсэн юм. 0:08:03.068,0:08:05.084 Хүн төрөлхтөн түүхий нефтиэс эхлээд 0:08:05.108,0:08:07.484 цөмийн реактор хүртэл авч байв. 0:08:07.508,0:08:11.484 Өөрийгөө шинээр таниулахын тулд[br]супер баатрын бариу өмсгөл 0:08:11.508,0:08:13.548 өмсөхийг ч оролдож үзсэн. 0:08:14.268,0:08:16.518 Шийдвэр минь маш буруу [br]байсныг хэлэх хэрэгтэй. 0:08:17.028,0:08:19.548 Энэ дашрамд бүх цаг үеийн 0:08:19.548,0:08:22.758 Бэтмэн, Хүн аалз, Супермэнүүдийн өмнөөс 0:08:22.758,0:08:26.044 тэднийг маш их үнэлэх[br]ёстой юм байна гэдгийг хэлье. 0:08:26.068,0:08:28.844 Учир нь тэдгээр баатруудын хувцас салтааг[br]маш их өвтгөдөг. 0:08:28.868,0:08:29.924 (Инээд) 0:08:29.948,0:08:32.428 Би үнэнээ л хэлж байна.[br]Энд заавал хэрэгтэй. 0:08:33.948,0:08:35.164 Нээрээ шүү. 0:08:35.188,0:08:38.724 Санамсаргүйгээр би цоо шинэ[br]бүжгийн хөдөлгөөн ч гаргасан. 0:08:38.748,0:08:40.883 Түүнийгээ галзуу болсныг өөрөө ч мэдээгүй. 0:08:40.907,0:08:42.037 Хэрэв дургүйцэхгүй бол, 0:08:42.037,0:08:45.488 бас та нар намайг ерөнхийдөө таньдаг[br]болохоор, би ичиж зоволгүй үзүүлье. 0:08:45.488,0:08:46.704 Лунги бүжиг гэр нэрлэсэн. 0:08:46.828,0:08:49.924 Та бүхнийг зөвшөөрвөл одоо харуулъя.[br]Би их авьяаслаг шүү. 0:08:49.948,0:08:51.164 (Алга ташилт) 0:08:51.188,0:08:53.268 Нэг иймэрхүү. 0:08:53.868,0:08:56.284 Лунги бүжиг. Лунги бүжиг.[br]Лунги бүжиг. Лунги бүжиг. 0:08:56.308,0:08:58.724 Лунги бүжиг. Лунги бүжиг.[br]Лунги бүжиг. Лунги бүжиг. 0:08:58.748,0:09:01.404 Лунги бүжиг. Лунги бүжиг.[br]Лунги бүжиг. Лунги. 0:09:01.428,0:09:03.084 Ингээд л боллоо.[br]Галзуу болсон. 0:09:03.108,0:09:04.404 (Алга ташилт) 0:09:04.428,0:09:05.628 Үнэхээрийн тэгсэн шүү. 0:09:07.948,0:09:11.604 Та бүхний анзаарсанчлан, надаас өөр хэн ч [br]юу хийж байгааг минь ойлгоогүй ч, 0:09:11.628,0:09:13.244 би огт тоогоогүй. 0:09:13.268,0:09:15.724 Учир нь дэлхий даяараа,[br]хүн төрөлхтөн тэр чигээрээ 0:09:15.724,0:09:17.798 яг л над шиг гайхширч,[br]төөрөлдсөн байсан юм. 0:09:18.548,0:09:19.804 Би тэр үед бууж өгөөгүй. 0:09:19.828,0:09:22.408 Би бүр бусад хүмүүсийн адилаар[br]олон нийтийн сүлжээн дэх 0:09:22.408,0:09:23.884 нэр хүндээ өөрчлөхийг оролдсон. 0:09:23.908,0:09:26.644 Хэрвээ би философийн жиргээ бичвэл[br]хүмүүс намайг 0:09:26.668,0:09:28.244 тийм гэж бодно гэж бодлоо л доо. 0:09:28.268,0:09:30.844 Гэвч зарим сэтгэгдлүүд толгой эргэм 0:09:30.868,0:09:34.204 ойлгомжгүй товчлолууд байсан. 0:09:34.228,0:09:36.434 ROFL, LOL.[br][Савж унатлаа инээх], [Инээд алдах] 0:09:36.434,0:09:40.328 Бодолд автуулах ёстой байсан жиргээнд минь[br]хэн нэгэн "Adidas" гэж бичсэн байв. 0:09:40.328,0:09:43.074 Яагаад пүүзний нэрийг[br]бичсэн юм бол гэж гайхсан л даа. 0:09:43.074,0:09:44.738 Яагаад пүүзний нэрийг явуулна гэж? 0:09:44.738,0:09:47.804 Тэгээд 16 настай охиноосоо [br]асуухад тэр намайг соён гэгээрүүллээ. 0:09:47.824,0:09:51.724 "Adidas"-ын шинэ утга "Өдөржин би сексийн[br]тухай боддог" [All day I dream about sex] 0:09:51.724,0:09:53.618 болсон байж.[br](Инээд) 0:09:54.588,0:09:55.884 Нээрээ шүү. 0:09:55.908,0:09:57.404 Мэдэх эсэхийг чинь мэдэхгүй. 0:09:57.428,0:10:02.004 Би дотроо зарим товчлолууд[br]хэзээ ч өөрчлөгдөхгүйд талархангаа 0:10:02.028,0:10:06.468 ноён "Adidas" руу тодоор[br]"WTF" гэж хариу бичив. 0:10:07.188,0:10:08.388 "WTF". 0:10:10.188,0:10:11.508 Харин одоо 0:10:12.388,0:10:14.084 өмнө хэлсэнчлэн,[br]би одоо 51 настай, 0:10:14.108,0:10:17.684 гэсэн ч толгой эргүүлэм энэ товчлолуудыг[br]үл ажран зогсож байна. 0:10:17.708,0:10:19.074 Миний хэлэх гэсэн зүйл гэвэл 0:10:19.074,0:10:22.244 хүн төрөлхтний хувьд оршин тогтнох[br]шийдвэрлэх үе гэж байдаг бол 0:10:22.268,0:10:23.884 одоо цаг нь ирээд байна. 0:10:23.908,0:10:26.148 Учир нь одоогийн чи бол зоригтой. 0:10:26.998,0:10:28.644 Одоогийн чамд[br]итгэл найдвар байна. 0:10:28.668,0:10:31.964 Одоогийн чи бол бүтээлч, бас авхаалжтай. 0:10:31.988,0:10:35.228 Мэдээж одоогийн чи бол [br]тодорхойлоход төвөгтэй. 0:10:36.308,0:10:37.948 Энэ биширмээр, төгс бус 0:10:38.788,0:10:40.438 оршин тогтнол дунд 0:10:40.438,0:10:43.324 энд ирэхээс өмнө бага зэрэг[br]өөрийгөө зоригтой байгааг мэдэрч, 0:10:43.348,0:10:46.348 өөр лүүгээ нэг чухал харахаар шийдлээ. 0:10:47.668,0:10:50.178 Тэгээд Мадам Тюссогийн музейд байдаг 0:10:50.178,0:10:53.764 өөрийнхөө лааны тосон баримал шиг [br]харагдаж байгаагаа ойлгосон. 0:10:53.788,0:10:56.044 (Инээд) 0:10:56.068,0:10:58.564 Ухаарлын энэ мөчид би 0:10:58.588,0:11:02.828 хүн төрөлхтөн болон миний хувьд хамгийн[br]чухал, тулгамдаад буй асуултыг асуулаа. 0:11:04.268,0:11:06.148 Би нүүр царайгаа засах хэрэгтэй юу? 0:11:07.388,0:11:10.724 Би жүжигчин шүү дээ. 0:11:10.748,0:11:14.124 Хүн төрөлхтний бүтээлч байдлын[br]орчин үеийн илэрхийлэл. 0:11:14.148,0:11:15.684 Миний эх нутаг бол 0:11:15.708,0:11:20.668 тайлбарлашгүй мөртлөө маш энгийн[br]шүтлэгтэй газар. 0:11:21.708,0:11:24.388 Агуу өгөөмөр сэтгэлтэй 0:11:24.388,0:11:27.124 Энэтхэг улс маань санамсаргүйгээр 0:11:27.148,0:11:31.124 ядуу эрх чөлөөний төлөө тэмцэгч хүний[br]лалын шашинт хүүг, 0:11:31.148,0:11:34.988 мөрөөдөл худалддаг бизнест [br]өөрийн мэдэлгүй орчихсон намайг 0:11:35.908,0:11:39.828 хайр дурлалын хаанаар өргөмжилж 0:11:40.828,0:11:43.188 "Болливудын Бадшах [хаан]", 0:11:43.868,0:11:46.628 улсын хамгийн агуу амраг гэж үзсэн. 0:11:47.508,0:11:48.868 Ийм царайтай байж шүү дээ. 0:11:49.228,0:11:50.968 Харин тийм ээ.[br](Инээд) 0:11:50.968,0:11:52.588 Миний царай удаа дараа 0:11:52.588,0:11:53.968 царай муутай, уламжлалт бус, 0:11:53.968,0:11:57.224 бас хачирхалтайгаар хангалттай [br]шоколадлаг биш гэж дүгнэгдэж байсан. 0:11:57.224,0:11:59.228 (Инээд) 0:12:01.668,0:12:04.004 Энэ эртний нутгийн хүмүүс 0:12:04.028,0:12:06.444 намайг дуусашгүй хайраараа өлгийдсөн. 0:12:06.468,0:12:08.408 Харин миний тэднээс сурсан зүйл бол 0:12:08.578,0:12:12.068 эрх мэдэл, ядуурлын аль нь ч 0:12:12.228,0:12:15.804 хүний амьдралыг илүү гайхалтай эсвэл[br]зовлон зүдгүүртэй болгодоггүй. 0:12:15.948,0:12:17.678 Би нутгийнхаа ард түмнээс 0:12:17.678,0:12:25.524 амьдралын, хүн төрөлхтний, соёлын,[br]шашин шүтлэгийн, улс орны нэр хүнд 0:12:25.524,0:12:27.318 яг үнэндээ 0:12:27.318,0:12:30.448 талархал болон өрөвч сэтгэлд[br]оршдгийг ойлгосон. 0:12:30.508,0:12:35.588 Чиний сэтгэлийг хөдөлгөж,[br]бүтээх, бий болгох урам өгдөг, 0:12:35.588,0:12:37.274 алдахаас чинь сэргийлдэг, 0:12:37.274,0:12:39.584 амьд үлдэхэд чинь тусалдаг тэр зүйл бол 0:12:39.584,0:12:44.218 магадгүй хүн төрөлхтний хувьд хамгийн[br]эртний, хамгийн энгийн сэтгэл хөдлөл байх. 0:12:44.228,0:12:46.598 Энэ бол хайр. 0:12:47.058,0:12:50.404 Нутгийн маань нэгэн нууцлаг алдартай[br]яруу найрагч ингэж бичсэн байдаг. 0:12:50.428,0:12:57.434 (Хинди хэл дээрх шүлэг) 0:13:01.108,0:13:02.764 (Шүлгийн төгсгөл) 0:13:02.788,0:13:05.364 Үүнийг утгачлан орчуулбал... 0:13:05.388,0:13:07.744 Хэрвээ та хинди хэл мэддэг бол[br]алга ташаарай. 0:13:07.744,0:13:08.924 (Алга ташилт) 0:13:08.948,0:13:10.472 Санахад их хэцүү. 0:13:11.428,0:13:14.004 Утгачлан орчуулбал, 0:13:14.028,0:13:16.484 бүхий л мэдлэг олгох номнуудыг уншиж, 0:13:16.508,0:13:19.404 авсан мэдлэгээ шинэчлэл, 0:13:19.428,0:13:22.764 бүтээлч байдал, технологиор[br]дамжуулан хуваалцаж болох ч, 0:13:22.788,0:13:29.164 хажууд байгаа хүмүүсээ гэсэн хайр,[br]энэрэлтэй хослуулахгүй л юм бол 0:13:29.164,0:13:32.068 ирээдүйдээ хэзээ ч илүү ухаалаг[br]байж чадахгүй. 0:13:32.708,0:13:36.284 Хоёр бүтэн болон нэг хагас[br]үсэгнээс бүрддэг "प्रेम" гэсэн үг бий. 0:13:36.308,0:13:37.724 Энэ үг "хайр" гэсэн утгатай. 0:13:37.748,0:13:39.644 Үүнийг ойлгож, 0:13:39.668,0:13:41.244 хэрэгжүүлж чадвал, 0:13:41.268,0:13:44.468 энэ нь өөрөө хүн төрөлхтнийг[br]гэрэлтүүлэх болно. 0:13:45.308,0:13:47.418 Ирээдүйн "Та" бол 0:13:47.758,0:13:50.268 хайрлах чадвартай "Та" байх ёстой гэдэгт[br]би итгэдэг. 0:13:50.768,0:13:53.198 Үгүй бол хэзээ ч цэцэглэхгүй. 0:13:53.628,0:13:56.988 Өөрөө өөртөө уусан үгүй болно. 0:13:58.508,0:13:59.948 Хүч чадлаа ашиглан 0:14:00.668,0:14:02.364 хэрэм босгож 0:14:02.388,0:14:04.568 хүмүүсээс тусдаа байж болно. 0:14:05.148,0:14:08.948 Аль эсвэл саадыг эвдэж[br]тэднийг урьж оруулсан ч бас болно. 0:14:10.028,0:14:11.804 Итгэл үнэмшлээрээ 0:14:11.828,0:14:13.558 хүмүүсийг айлган сүрдүүлж, 0:14:14.348,0:14:16.308 өөрөө захирч болно. 0:14:17.058,0:14:19.684 Эсвэл хүмүүст урам зориг хайрлан 0:14:19.708,0:14:23.444 тэднийг гэгээрлийн агуу өндөрлөгт[br]хүргэж бас болно. 0:14:23.468,0:14:25.404 Эрч хүчээ ашиглан цөмийн бөмбөг хийж 0:14:25.428,0:14:28.764 харанхуй сүйрлийг авчрахад [br]ашиглаж болно. 0:14:28.788,0:14:32.548 Эсвэл сая сая хүмүүст аз жаргалын[br]гэгээ цацруулж болно. 0:14:33.548,0:14:37.564 Хүйтэн сэтгэлтэй нэгэн шиг далай тэнгисийг[br]бохирдуулж, ой модыг тайрч болно. 0:14:37.588,0:14:40.004 Байгаль орчныг үгүй хийж 0:14:40.028,0:14:42.204 эсвэл тэднийг хайрлан 0:14:42.228,0:14:44.468 мод, уснаас үүсэх амьдралыг[br]дахин сэргээж болно. 0:14:45.468,0:14:47.044 Ангараг гаригт газардан 0:14:47.268,0:14:49.028 зэвсэгт хамгаалалт барьж болно. 0:14:50.668,0:14:55.588 Эсвэл амьд биет, төрөл зүйлийг[br]олж судлан, хамгаалж болно. 0:14:56.428,0:14:59.418 Олсон бүх мөнгөөрөө 0:14:59.418,0:15:01.898 ямар ч үр ашиггүй дайныг санхүүжүүлж, 0:15:02.888,0:15:05.578 бяцхан хүүхдүүдийн гарт зэвсэг бариулаад 0:15:06.054,0:15:07.528 бие биенийг нь алуулж болно. 0:15:08.408,0:15:10.918 Эсвэл тэдний гэдсийг дүүргэхийн тулд 0:15:10.918,0:15:13.588 илүү их хоол хүнс өгч болно. 0:15:14.668,0:15:19.064 Миний эх орон надад[br]хүн төрөлхтний хайрлах чадвар 0:15:19.064,0:15:21.128 бурханлаг үзэлтэй адил гэдгийг зааж өгсөн. 0:15:21.748,0:15:25.368 Соёл иргэншлийн хэдийнэ 0:15:25.368,0:15:31.308 бохирдуулсан дэлхий дээр[br]зөвхөн хайр л тодорч гэрэлтдэг. 0:15:32.518,0:15:34.868 Сүүлийн хэд хоногт энд тавигдсан[br]илтгэлүүд, 0:15:34.868,0:15:38.928 ирж өөрсдийн авьяас, гаргасан амжилтуудыг[br]сонирхуулсан гайхалтай хүмүүс, 0:15:38.928,0:15:41.134 инноваци, технологи, шинжлэх ухаан, 0:15:41.134,0:15:43.884 мөн эдгээр TED илтгэлүүдийн ачаар 0:15:43.908,0:15:46.138 олж авсан мэдлэг,[br]мөн Та бүгд 0:15:46.138,0:15:49.854 ирээдүйн "Бид"-ний төлөө баярлан тэмдэглэх[br]хангалттай шалтгаан мөн. 0:15:49.854,0:15:51.228 Гэвч энэ тэмдэглэлт баярт 0:15:52.388,0:15:56.228 өөрсдийн хайрлаж, энэрэх чадварыг[br]суулгаж өгөх чухал даалгаврыг 0:15:57.388,0:16:00.428 баттай ойлгуулах хэрэгтэй,[br]баттай ойлгуулах хэрэгтэй, 0:16:01.148,0:16:02.988 яг адилхан хэмжээгээр. 0:16:03.948,0:16:06.188 Ирээдүйн "Та"-ныг 0:16:07.028,0:16:08.818 хязгааргүй гэдэгт би итгэлтэй байна. 0:16:09.228,0:16:12.058 Үүнийг Энэтхэгт тойрог хэлбэрийн[br]"чакра" гэдэг. 0:16:12.828,0:16:15.818 Бүрэн хэлбэртээ орохын тулд[br]эхэлсэн газартаа төгсөнө. 0:16:17.068,0:16:21.954 Цаг хугацаа болон орон зайг[br]өөр өөрөөр хүлээж авдаг "Та" 0:16:25.918,0:16:29.438 өөрийгөө төсөөлшгүй бөгөөд 0:16:29.438,0:16:31.758 гайхалтай хэмжээнд чухал гэдгээ, 0:16:31.828,0:16:33.884 тэгсэн мөртлөө огторгуйн уудамд 0:16:33.884,0:16:37.548 ямар ч ач холбогдолгүй өчүүхэн гэдгээ[br]аль алийг нь та мэднэ. 0:16:38.768,0:16:40.748 Чин сэтгэлээсээ хайрладаг, 0:16:40.908,0:16:42.764 зөвхөн үнэнийг л хардаг, 0:16:42.828,0:16:44.908 цагаахан зүйлсийг мөрөөддөг 0:16:45.748,0:16:51.468 хүн төрөлхтний тийм л анхны[br]цэвэр ариун байдал руу 0:16:51.508,0:16:55.128 эргэн очдог "Та". 0:16:56.268,0:16:57.588 Ирээдүйн "Та" 0:16:58.548,0:17:00.418 хөгширч буй кино од шиг л[br]байх хэрэгтэй. 0:17:01.068,0:17:04.004 Түүний итгэдэг зүйл нь 0:17:04.028,0:17:08.613 бүрэн, тэр чигээрээ, хэтэрхий ихээр 0:17:08.613,0:17:11.728 өөрийгөө хайрладаг дэлхий байх[br]боломжтой. 0:17:11.947,0:17:15.244 Өөрөө өөртөө хамгийн сайн 0:17:15.268,0:17:17.204 амраг нь байх тэр дэлхийг 0:17:17.227,0:17:19.028 зөвхөн та л бүтээж чадна. 0:17:20.028,0:17:21.348 Ноёд, хатагтай нар аа, 0:17:21.348,0:17:23.894 би үүнийг л ирээдүйн "Та"[br]байна гэдэгт итгэлтэй байна. 0:17:23.894,0:17:24.884 Маш их баярлалаа. 0:17:24.908,0:17:26.124 Шукрия. 0:17:26.148,0:17:28.283 (Алга ташилт) 0:17:28.308,0:17:29.523 Баярлалаа. 0:17:29.548,0:17:32.484 (Алга ташилт) 0:17:32.508,0:17:33.764 Баярлалаа. 0:17:33.788,0:17:36.388 (Алга ташилт)