Би нөхөртөө хайртай Тэр минь хурхирч өглөө бүр намайг сэрээдэг ч би түүндээ хайртай Тиймээс өдөр болгон би түүнийг айлган сэрээж, хариугаа авдаг юм Уучлаарай гэж хэл, уучлаарай гээч Би чамайг сонсохгүй байна, сонсохгүй байна За, за ..... уучлаарай, уучлаарай Чи намайг сэрээснээс болоод би буцаад унтаж чадахгүй нь штээ “Food network”-оор өндгөндөө ганцxан л зүйл холихыг зөвлөдөг бол Луи ээж нь хийж өгдөг байснаар бүгдийг нь холих дуртай Тэр үүнийгээ "бүх юмтай өндөг" гэж нэрлэдэг бол Би үүнийг нь "заваан юм" гэдэг Гэхдээ тэр минь ингэж идэх дуртай Ммм... миний дуртай өндөг! гоё шүү! Тэгээд би бүх угаалгаа хийдэг Яагаад гэвэл муухай хувцастай эрэгтэй хүн эхнэрийн хайраар дутсан байдаг гэж ээж маань хэлдэг байсан Тиймээ, энэ хуучинсаг бодол гэдгийг мэднэ Гэхдээ түүний минь бүх цагаан цамц нь цав цагаан байвал ...хамт ажиллагсад нь эхнэрээрээ хайрлуулдаг гэдгийг мэдэх болно Нөхөр минь дараа заавал угаалга хийнэ гэж ч би түүнээр хийлгэдэггүй Мөн түүнийг надад хайртай гэдгийг нь би мэднэ Яагаад гэвэл намайг ажилдаа явах болгонд , араас минь ширтэж байгааг нь би мэдэрдэг Чи минь үзэсгэлэнтэй харагдаж байна Өдөр бүр ажил руугаа хөнгөлөлттэй явдаг нь миний дуртай зүйлийн маань нэг Энэ бол миний өөртөө гаргаж байгаа цаг, бас өдрийн стрессээс өмнө толгойгоо цэвэрлэхэд тусалдаг Чи ФЦЭД юмуу нүдний эвэрлэг бүрхэвчний дистрофитой байх магадлалтай байна Би сохрох нь... Нэрийг нь зөв ч хэлж мэдэхгүй ховор өвчин миний харааг үгүй хийж байна Үүнээс болоод би бүх ажлаа алдаж ч магадгүй Би Луиг ахиж айлгаж тоглож чадахгүйнээ Босоорой! Битий ингээд бай Чи зүгээр үү? Уучлаарай.. Зүгээр л намайг тайван орхичих Би түүнд юу гэж хэлэх вэ? Чи зүгээр үү? Гүй ээ зүгээрээ, би хийе, би хийе ээ Би түүнд бүх юмтай балай өндгийг дахин хийж өгч чадахгүй нь Алив би хийе, Муухай зүүд зүүдлээ юу? Яасын бэ? Зүгээр л больчих тэгэх үү? Ойлгосон уу! Өнөөдөр миний хийсэн зүйлд уучлаарай, чамайг айлгая гэж бодсонгүй,...уучлаарай Түүний хамт ажилладаг хүмүүс намайг түүнд анхаарал тавихаа больсон гэж бодох болно Надтай ярилц л даа, тэгэх үү? Би одоо ярьмааргүй байна Сэсилиа, нааш ир Чи нэг л биш байна Чи надтай ярилцахгүй байна. Хэлэлдээ юу болоод байгаа юм бэ? Би гүнзгий амьсгаа аваад, ажилруугаа ганцаараа алхмаар байгаач Чадахгүй нь ээ, Луи намайг явуулахгүй Хайртай хүндээ сохор болно гэдгээ яаж хэлэх юм бэ? Би түүний хамтрагч биш, өвчтөн болно гэж бодохоор тэсэхгүй нь Магадгүй тэр өөр нэгэнтэй илүү аз жаргалтай байна байх ...ачаа дараа болохгүй хэн нэгэн .. Эхнэр минь хараагүй болсон ч миний туслалцааг хүсдэггүй Өглөө болгон сэрэхдээ түүнд ямар их хайртайгаа.. ... бас бүх зүйл сайхан болно гэдгийг хэлмээр байгаач Тэр алийг нь ч сонсохыг хүсэхгүй байгаа Хоол ундаа бүгдийг нь би хиймээр байгаа ч тэр өөрөө хийнэ гэж зөрүүдэлсээр Тэр бүх угаалгыг ч өөрөө хийдэг болсон Ажилруугаа автобусаар ганцаараа явна гэж хүртэл зүтгэдэг Хотын төвөөр ганцаараа зам гарах бүрт нь миний зүрх зогсох шиг болдог Хэдийгээр тэр минь хүсэхгүй байгаа ч... ...түүнд мэдэгдэхгүйгээр өдөр бүр түүнийг дагадаг Учир нь жинхэнэ хайр ийм л байдаг, тийм үү? Хайр бол мэдрэмжээс илүү зүйл.. Энэ бол үйл хөдлөл Сесилиа намайг түүний төлөө хэр их зүйл хийдгийг хэзээ ч мэдэхгүй ...гэлээ гэхдээ би мэдүүлэхийг ч хүсэхгүй байна... Тэр минь намайг ингэхийг хүсэхгүй байгаа ч энэ бол миний түүндээ өгөх хайр