Бид дэлхийг байгаагаар нь биш харин өөрсдийн харахыг хүссэнээрээ хардаг. Хүний тухай домог Өрсөлдөөнд суурилсан нийгэмд ихэнхдээ нэг хүн нөгөөгөө хайр найргүй мөлжиж бусдын зовлонгоор ашиг олох гэж зорих нь ашиг хонжоо олох гэсэн ганцхан зорилгоос үүдэлтэй асуудлуудыг үүсгэх ба засаглалын үзэл суртал олонх тохиолдол энэ зан байдлыг хүний үл хувирах, суурь мөн чанар гэсэн хандлагаар зөвтгөж байдаг. Тэгэхээр бидний нийгэмд хүн бол төрөлхөөсөө өрсөлдөөнч бөгөөд биеэ даасан, хувиа хичээсэн гэж үздэг. Бодит байдал үүнээс огт өөр ажээ. Бидэнд тодорхой хүний хэрэгцээ бий. Хүний мөн чанарын тухай бодитойгоор ярихын тулд хүний гэх тодорхой хэрэгцээ байдгийг таних хэрэгтэй. Бидэнд нөхөрлөл гэсэн хүний хэрэгцээ бий, дотно байхад, хайрлахад, холбогдоход хүлээн зөвшөөрөгдөхөд, харагдахад, хэн гэдгээрээ бусдад хүрэхэд шүү дээ. Хэрвээ эдгээр хэрэгцээ хангагдсан бол, бид нинжин сэтгэлтэй, нийтэч, бусдыг бүрэн ойлгож чадах нэгэн болдог. Тэгэхээр нийгэм бидний харж байгаачлан үүний эсрэг буюу хүний мөн чанар гажуудсан, учир нь маш цөөхөн хүний хэрэгцээ хангагдаж чадсан байна. Тийм ээ тэгэхээр та хүний мөн чанарын тухай ярихдаа хангагдаж чадвал тодорхой онцлогт хүргэдэг, үгүй бол өөр онцлогт хүргэдэг мөн чанарын тухай ярьж болох юм.