1 00:00:00,381 --> 00:00:04,604 "Шашны бус үзлийн үүднээс аваад үзсэн ч 2 00:00:04,604 --> 00:00:10,659 ижил хүйстэн гэдэг нь бэлгийн гаж чиг хандлагын төлөөлөгч юм. 3 00:00:10,659 --> 00:00:15,285 Бодит байдлаас гажсан, доод бүлгийн хүмүүс, 4 00:00:15,285 --> 00:00:17,685 өрөвдмөөр хувь тавилангаа эдэлж яваа хүмүүс. 5 00:00:17,685 --> 00:00:21,508 Эдгээр цөөнх хүмүүс ямар ч энэрэл нигүүлсэл, 6 00:00:21,508 --> 00:00:24,070 засал эмчилгээ 7 00:00:24,070 --> 00:00:26,837 хүртэх эрхгүй бөгөөд 8 00:00:26,837 --> 00:00:33,515 тэднийг зөвхөн хөнөөлт өвчин тээгч гэж үзвэл зохилтой." 9 00:00:33,515 --> 00:00:38,737 Энэ бол 1966 онд намайг 3 настай байхад хэвлэгдсэн Таймс сэтгүүлийн ишлэл юм. 10 00:00:38,737 --> 00:00:42,651 Харин өнгөрсөн 2012 онд Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгч 11 00:00:42,651 --> 00:00:45,234 ижил хүйсийн гэрлэлтэд нааштай хандаж буйгаа мэдэгдсэн. 12 00:00:45,234 --> 00:00:52,683 (Алга ташилт) 13 00:00:52,683 --> 00:00:58,385 Бид тэндээс яаж энд ирснийг би асуумаар байна. 14 00:00:58,385 --> 00:01:03,125 Өвчин байсан зүйл хэрхэн хувь хүний тодорхойлт болов? 15 00:01:03,125 --> 00:01:06,085 Би зургаан настайдаа ээж, ах хоёртойгоо хамт 16 00:01:06,085 --> 00:01:09,018 гутлын дэлгүүр рүү явсан юм. 17 00:01:09,018 --> 00:01:11,425 Биднийг гутал авсны дараа худалдагч 18 00:01:11,425 --> 00:01:15,217 үлээдэг шаар авч болохыг хэллээ. 19 00:01:15,217 --> 00:01:20,883 Ах маань улаан, би харин ягаан шаар авахыг хүссэн. 20 00:01:20,883 --> 00:01:25,798 Гэтэл ээж намайг цэнхэр шаар авсан нь дээр гэж бодож байгаагаа хэлдэг юм байна. 21 00:01:25,798 --> 00:01:28,934 Би харин ягаан шаар авахыг хүссэн хэвээрээ л байлаа. 22 00:01:28,934 --> 00:01:34,353 Гэтэл ээж маань надад миний дуртай өнгө цэнхэр гэдгийг сануулсан юм. 23 00:01:34,353 --> 00:01:39,143 Одоо миний дуртай өнгө цэнхэр болсон ч би ижил хүйстэн хэвээрээ л байна. 24 00:01:39,143 --> 00:01:42,251 (Инээд) 25 00:01:42,251 --> 00:01:46,623 Ээж надад нөлөөлж чадсан ч нөлөөлөл нь хязгаартай гэдгийг хэлэх гээд байгаа юм. 26 00:01:46,623 --> 00:01:48,690 (Инээд) 27 00:01:48,690 --> 00:01:55,557 (Алга ташилт) 28 00:01:55,557 --> 00:01:58,098 Бага байхад ээж маань 29 00:01:58,114 --> 00:02:02,650 "Эцэг, эхийн хайр бол хорвоогийн хамгийн агуу хайр. 30 00:02:02,650 --> 00:02:05,995 Гэхдээ өөрөө хүүхэдтэй болох хүртлээ чи үүнийг ойлгохгүй" гэдэг байлаа. 31 00:02:05,995 --> 00:02:09,189 Багадаа би энэ үг бол ээж маань ах бид хоёрт хэчнээн хайртайгаа 32 00:02:09,189 --> 00:02:12,009 илэрхийлж байгаа хамгийн сайхан үг гэж боддог байлаа. 33 00:02:12,009 --> 00:02:14,637 Харин өсвөр насандаа би ижил хүйстэн учраас 34 00:02:14,637 --> 00:02:17,751 гэр бүлтэй болж чадахгүй гэж бодох болсон. 35 00:02:17,751 --> 00:02:20,378 Тийм болохоор ээжийн хэлсэн үг их эмзэглүүлж байлаа. 36 00:02:20,378 --> 00:02:22,014 Ижил хүйстэн гэдгээ хэлснээс хойш 37 00:02:22,014 --> 00:02:25,104 ээж маань тэр үгийг хэлэх бүрд надад хэцүү санагдах болсон. 38 00:02:25,104 --> 00:02:29,245 Ээждээ хандан, "Би ижил хүйстэн. Би гэр бүлтэй болохгүй. 39 00:02:29,245 --> 00:02:32,290 Та энэ үгээ хэлэхээ боливол сайн байна" гэх болсон. 40 00:02:35,013 --> 00:02:39,730 Хориод жилийн өмнө Нью-Йорк Таймс сэтгүүлийн эрхлэгчид маань надад 41 00:02:39,730 --> 00:02:42,511 дүлий хүмүүсийн талаар нийтлэл бичих санал тавьсан юм. 42 00:02:42,511 --> 00:02:44,348 Энэ санал намайг мэл гайхшруулсан. 43 00:02:44,348 --> 00:02:46,543 Би дүлийрлийг өвчин гэж үздэг байлаа. 44 00:02:46,543 --> 00:02:48,269 Сонсож чаддаггүй хөөрхий хүмүүс. 45 00:02:48,269 --> 00:02:50,703 Тэд сонсох чадваргүй, бид тэгээд юу хийж чадна гэж? 46 00:02:50,703 --> 00:02:53,560 Ингээд би сонсголгүй хүмүүсийн ертөнцтэй танилцахаар боллоо. 47 00:02:53,560 --> 00:02:55,551 Сонсголгүй иргэдийн клубүүдээр явлаа. 48 00:02:55,551 --> 00:02:59,471 Сонсголгүйчүүдийн театр, яруу найргийн үзүүлбэрийг үзсэн. 49 00:02:59,471 --> 00:03:05,662 Теннесси мужийн Нашвилл хотод болсон Америкийн Дүлий Миссийн тэмцээн ч үзэв. 50 00:03:05,662 --> 00:03:09,526 Тэнд өмнө зүгийн дохион хэл хэцүү байна гэж гомдоллож байлаа. 51 00:03:09,526 --> 00:03:13,782 (Инээд) 52 00:03:13,782 --> 00:03:17,709 Дүлий хүмүүсийн ертөнцтэй сайтар танилцах тусам 53 00:03:17,709 --> 00:03:20,715 тэд өөрсдийн гэсэн соёлтой болохыг ойлгож байсан юм. 54 00:03:20,715 --> 00:03:23,077 Нэгэн дүлий хүн надад 55 00:03:23,077 --> 00:03:26,444 "Бид сонсдоггүй юм биш, бид нэгэн соёлын нэгээхэн хэсэг" 56 00:03:26,444 --> 00:03:29,021 гэсэн нь утга учиртай санагдах болсон. 57 00:03:29,021 --> 00:03:30,966 Би энэ соёлын нэгэн хэсэг нь байгаагүй ч, 58 00:03:30,966 --> 00:03:33,244 шуудхан нэгдэн орохыг хүсээгүй ч гэсэн 59 00:03:33,244 --> 00:03:36,075 ийм соёл, иргэншил байдагт нь үүний гишүүн хүмүүсийн 60 00:03:36,075 --> 00:03:38,210 өмнөөс баяртай байлаа. 61 00:03:38,210 --> 00:03:44,499 Латин соёл, ижил хүйстнүүдийн соёл, Еврейн зан заншлын адил үнэ цэнэтэй санагдсан. 62 00:03:44,499 --> 00:03:49,499 Америкчуудын соёлтой ч дүйцэж очихоор чухал санагдсан. 63 00:03:49,499 --> 00:03:52,713 Гэтэл найзын маань найз нь одой охинтой болж таарсан юм. 64 00:03:52,713 --> 00:03:54,682 Охиноо төрсний дараа тэр эмэгтэй 65 00:03:54,682 --> 00:03:57,288 саяхнаас надад их чухал санагдах болсон 66 00:03:57,288 --> 00:03:59,510 тийм нэг асуудалтай тулгарсан юм. 67 00:03:59,510 --> 00:04:03,377 Хүүхэдтэй яаж харьцахаа тэр сайн мэдэхгүй байлаа. 68 00:04:03,377 --> 00:04:06,837 "Чи яг л бусад шиг, гэхдээ арай намхан" гэх үү, эсвэл 69 00:04:06,837 --> 00:04:10,052 Америкийн жижиг хүмүүсийн нэг гэдгийг нь ойлгуулахын тулд 70 00:04:10,052 --> 00:04:12,599 одой гэсэн тусгай статусын дор 71 00:04:12,599 --> 00:04:15,392 өсгөх ёстой юу? 72 00:04:15,392 --> 00:04:16,993 Энэ үед надад нэг бодол төрсөн нь 73 00:04:16,993 --> 00:04:19,472 ихэнх дүлий хүүхдүүд сонсголтой эцэг эхээс төрдөг. 74 00:04:19,472 --> 00:04:21,941 Эцэг эх нь тэднийг эмчлэхийг хичээдэг. 75 00:04:21,941 --> 00:04:25,777 Насанд хүрсэн хойноо тэдгээр дүлий хүмүүс өөрсдийн нийгмийн бүлгийг бий болгодог. 76 00:04:25,777 --> 00:04:28,896 Ихэнх ижил хүйстнүүд эсрэг хүйстнээ сонирхдог эцэг эхээс төрдөг. 77 00:04:28,896 --> 00:04:30,974 Тэдгээр хетеросексуал эцэг эхчүүд хүүхдүүдээ 78 00:04:30,974 --> 00:04:33,244 ихэнх хүмүүсийн адил байгаасай гэж хүсдэг ч 79 00:04:33,244 --> 00:04:36,848 ижил хүйстэн хүүхдүүд нь өөрсдийн бэлгийн чиг хандлагыг сүүлд нь олж мэддэг. 80 00:04:36,848 --> 00:04:39,504 Гэтэл найз маань одой охиндоо хувь хүний шинж чанарыг нь 81 00:04:39,504 --> 00:04:41,793 хэрхэн ойлгуулах талаар асуулттай тулгарч байлаа. 82 00:04:41,793 --> 00:04:44,489 Энэ бол энгийн нэгэн гэр бүл 83 00:04:44,489 --> 00:04:46,135 энгийн биш, онцгой хүүхэдтэй 84 00:04:46,135 --> 00:04:48,505 байгаа тухай хэрэг юм. 85 00:04:48,505 --> 00:04:53,017 Ер нь бол хоёр төрлийн хувь хүний шинж чанарууд байдаг нь надад тодорхой болсон. 86 00:04:53,017 --> 00:04:54,941 Босоо шинж чанарууд нь 87 00:04:54,941 --> 00:04:57,923 эцэг эхээс хүүхдэд үе дамжин ирдэг. 88 00:04:57,923 --> 00:05:03,526 Үүнд үндэс угсаа, эх орон, хэл яриа, зарим тохиолдолд шашин багтана. 89 00:05:03,526 --> 00:05:08,004 Эцэг эх, хүүхдүүдийн адил шинж чанарууд юм. 90 00:05:08,004 --> 00:05:10,277 Зарим тохиолдолд хэцүү байж болох ч 91 00:05:10,277 --> 00:05:12,471 тэднийг эмчлэх, өөрчлөх арга үгүй. 92 00:05:12,471 --> 00:05:15,883 Өнөөгийн ерөнхийлөгч өнгөт арьстан гэдгийг үл харгалзан, 93 00:05:15,883 --> 00:05:17,857 АНУ-д өнгөт арьстан байх хэцүү гэдэгтэй 94 00:05:17,857 --> 00:05:19,690 та нарын зарим нь маргахгүй байх. 95 00:05:19,690 --> 00:05:22,389 Гэтэл хараахан хэн ч бидний дараа үеийн 96 00:05:22,389 --> 00:05:26,277 Африк Америк болон Ази хүүхдүүд 97 00:05:26,277 --> 00:05:29,666 цайвар арьс, шаргал үстэй байна гэж батлахыг хичээхгүй байна. 98 00:05:29,666 --> 00:05:33,943 Харин нөгөөх нь нийгмийн хүрээллээсээ сурч өөрийн болгодог шинж чанарууд. 99 00:05:33,943 --> 00:05:36,241 Би үүнийг хөндлөн шинж чанарууд гэж нэрлэе, 100 00:05:36,241 --> 00:05:39,136 учир нь бид нийгмийн харилцаанд тэгш байдлаар оролцдог. 101 00:05:39,136 --> 00:05:41,704 Эцэг эхэд чинь этгээд, хачин санагдаж болох 102 00:05:41,704 --> 00:05:45,889 эдгээр шинж чанаруудыг чи өөрийн нийгмийн хүрээллээс олж авсан байдаг. 103 00:05:45,889 --> 00:05:48,974 Эдгээр хөндлөн шинж чанаруудыг 104 00:05:48,974 --> 00:05:52,690 хүмүүс үргэлж л өөрчилж, эмчлэх гэж оролдож байдаг. 105 00:05:52,690 --> 00:05:55,358 Ингээд би хүмүүс эдгээр хувийн шинж чанаруудтайгаа 106 00:05:55,358 --> 00:05:57,575 хэрхэн дасан зохицсон 107 00:05:57,575 --> 00:06:00,303 талаар судлахыг хүссэн юм. 108 00:06:00,303 --> 00:06:04,556 Судалсны үндсэн дээр хүмүүс гурван төвшинд хүлээн зөвшөөрөгддөг нь 109 00:06:04,556 --> 00:06:05,995 тодорхой болсон. 110 00:06:05,995 --> 00:06:11,544 Өөрийгөө хүлээн зөвшөөрөх, гэр бүл нь хүлээн зөвшөөрөх, нийгэм хүлээн зөвшөөрөх. 111 00:06:11,544 --> 00:06:13,491 Харин эдгээр нь байнга зэрэг биелдэггүй. 112 00:06:13,491 --> 00:06:18,717 Ихэнх тохиолдолд хүлээн зөвшөөрөгдөөгүй хүмүүс ихээхэн бухимдалтай байдаг. 113 00:06:18,717 --> 00:06:22,021 Тэд өөрсдийгөө эцэг эхдээ хайрлагдаагүй хүмүүс гэж үздэг ч, 114 00:06:22,021 --> 00:06:24,990 яг үнэндээ эцэг эх нь тэднийг хүлээн зөвшөөрөөгүй байдаг. 115 00:06:24,990 --> 00:06:28,156 Эцэг эх хүүхдийн хоорондох хайранд 116 00:06:28,156 --> 00:06:31,203 уг нь нөхцөл зааг байх ёсгүй. 117 00:06:31,203 --> 00:06:34,469 Гэтэл хүлээн зөвшөөрөхөд хугацаа шаарддаг. 118 00:06:34,469 --> 00:06:36,704 Ямар ч тохиолдолд хугацаа хэрэгтэй байдаг. 119 00:06:36,704 --> 00:06:41,596 Клинтон Браун гэх миний мэдэх нэг одой залуу бий. 120 00:06:41,596 --> 00:06:44,868 Түүнийг төрөхөд нь л одой байх 121 00:06:44,868 --> 00:06:46,886 хүнд хэлбэрийн өвчтэй гэж оношилсон юм. 122 00:06:46,886 --> 00:06:50,182 Эцэг эхэд нь түүнийг хэзээ ч алхаж чадахгүй, хэзээ ч ярьж чадахгүй, 123 00:06:50,182 --> 00:06:52,157 эрүүлээр сэтгэх боломжгүй, 124 00:06:52,157 --> 00:06:54,856 ер нь эцэг эхээ ч танихгүй өснө гэж хэлсэн байна. 125 00:06:54,856 --> 00:06:58,277 Эмч нар хүүг эмнэлэгт орхиод, тайван үхүүлсэн нь дээр гэж 126 00:06:58,277 --> 00:07:00,491 эцэг эхэд нь хэлж л дээ. 127 00:07:00,491 --> 00:07:02,455 Харин ээж нь тэгж орхихыг хүссэнгүй. 128 00:07:02,455 --> 00:07:04,222 Тэгээд гэртээ авчирсан. 129 00:07:04,222 --> 00:07:07,856 Хэдий ээжид нь өндөр боловсрол, санхүүгийн хангалттай чадавхи байгаагүй ч, 130 00:07:07,856 --> 00:07:09,804 улсдаа энэ чиглэлээр 131 00:07:09,804 --> 00:07:12,003 хамгийн шилдэг гэсэн эмчийг олж, 132 00:07:12,003 --> 00:07:14,169 Клинтон хүүг эмчлүүлж эхэлсэн юм. 133 00:07:14,169 --> 00:07:16,250 Хүүхэд насандаа Клинтон 134 00:07:16,250 --> 00:07:19,323 30 мэс засалд орсон байна. 135 00:07:19,323 --> 00:07:21,260 Мэс засал болон нөхөн сэргээх бүхий л 136 00:07:21,260 --> 00:07:22,833 ажиллагааны туршид ихэнх цагийг 137 00:07:22,833 --> 00:07:25,611 эмнэлэгт өнгөрөөсний дараа одоо алхаж чаддаг болсон юм. 138 00:07:25,611 --> 00:07:29,571 Эмнэлэгт байхад нь багш нар түүнд туслан, хичээл зааж байлаа. 139 00:07:29,571 --> 00:07:32,790 Шаргуу хичээхээс өөр сонголт байгаагүй тул хичээн сургуулилж байлаа. 140 00:07:32,790 --> 00:07:34,537 Харин үр дүнд нь тэр гэр бүлийнхээ 141 00:07:34,537 --> 00:07:38,112 хэнийх нь ч хүрж чадаагүй өндөр боловсролтой болсон юм. 142 00:07:38,112 --> 00:07:41,442 Гэр бүлийнхэн дундаасаа коллежид орсон анхны гишүүн нь болов. 143 00:07:41,442 --> 00:07:44,824 Сургуулийн дотуур байранд амьдарч, 144 00:07:44,824 --> 00:07:47,608 өвөрмөц биед нь тусгайлан зориулсан машин унадаг байв. 145 00:07:47,608 --> 00:07:50,571 Харин ээж нь надад хүүгийнхээ сургуулийн ойролцоо 146 00:07:50,571 --> 00:07:52,336 нэг удаа явж байгаад 147 00:07:52,336 --> 00:07:55,423 "Шөнийн цэнгээний газрын машин зогсоол дээр 148 00:07:55,423 --> 00:07:59,846 хүүгийнхээ машиныг харсан, хаана ч хараад танина л даа" гэж хэлсэн юм. (Инээд)] 149 00:07:59,846 --> 00:08:03,646 "Тэгээд би бодлоо, тэд 180 см өндөртэй, харин хүү минь 90 см л өндөртэй. 150 00:08:03,646 --> 00:08:06,756 Тэр хүүхдүүдийн 2 шил шар айраг нь миний хүүд бол 4 шил гэсэн үг. 151 00:08:06,756 --> 00:08:09,859 Би тийшээ ороод түүнд саад болж болохгүйгээ мэдэж байсан болохоор 152 00:08:09,859 --> 00:08:13,557 гэртээ хариад утсанд нь 8 шуудан үлдээсэн" гээд үргэлжлүүлэн, 153 00:08:13,557 --> 00:08:14,792 "Тэгээд бодлоо л доо, 154 00:08:14,792 --> 00:08:18,322 хүүг минь анх төрөх үед нь би түүнийг том болоход коллежийн найзуудтайгаа 155 00:08:18,322 --> 00:08:22,755 согтуугаар жолоо барих болов уу гэж санаа зовно гэж хэн нэг нь хэлсэн бол ч" 156 00:08:22,755 --> 00:08:31,537 (Алга ташилт) 157 00:08:31,537 --> 00:08:34,156 Би түүнээс "Таны хүү сэтгэл татам, амжилттай, гайхалтай 158 00:08:34,156 --> 00:08:38,036 хүн болоход нь таны хийсэн юу ихээр нөлөөлсөн гэж боддог вэ?" гэж асуухад тэр 159 00:08:38,036 --> 00:08:42,723 "Би юу хийсэн бэ гэж үү? Би түүнийг хайрласан, тэгээд л боллоо. 160 00:08:42,723 --> 00:08:45,859 Клинтон өөрөө үргэлж л гэрэлтсээр ирсэн. 161 00:08:45,859 --> 00:08:52,272 Харин аав бид хоёр нь тэр гэрлийг хамгийн түрүүнд харах азтай хүмүүс байсан юм." 162 00:08:52,272 --> 00:08:55,310 Би 60-аад оны өөр нэгэн сэтгүүлээс ишлэх гэсэн юм. 163 00:08:55,310 --> 00:09:01,004 1968 оны Ардчилсан Америкийн дуу хоолой болох Атлантик монтли сэтгүүлд салбартаа 164 00:09:01,004 --> 00:09:04,678 чухалд тооцогдох биологийн үүднээс ёс зүй судлаачийн бичсэн өгүүлэл байна. 165 00:09:04,678 --> 00:09:07,616 Тэр бичихдээ, 166 00:09:07,616 --> 00:09:10,921 "Дауны синдромтой хүүхдээ эмнэлэгт ч бай, 167 00:09:10,921 --> 00:09:15,980 үхлийн нөхцөл байдалд ч бай орхих нь 168 00:09:15,980 --> 00:09:19,889 тийм ч гэмшмээр зүйл биш юм. 169 00:09:19,889 --> 00:09:24,837 Тиймээ, энэ гунигтай хэрэг, аймшигтай. Гэхдээ л гэмших хэрэггүй. 170 00:09:24,837 --> 00:09:28,937 Зөвхөн хүний эсрэг гаргасан зөрчилд гэмших хэрэгтэй 171 00:09:28,937 --> 00:09:33,538 харин Дауны синдромтой бол тэр хүн биш." 172 00:09:33,538 --> 00:09:37,479 Бид ижил хүйстэн хүмүүсийг хүлээн зөвшөөрөх тал дээр 173 00:09:37,479 --> 00:09:39,606 гайхалтай ахиц дэвшил гаргасан. 174 00:09:39,606 --> 00:09:43,642 Өдөр өдрөөр хүмүүсийн хандлага өөрчлөгдөж байгааг сонины гарчгаас ч харж болно. 175 00:09:43,642 --> 00:09:48,338 Гэвч бусдаас арай өөр, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хандах 176 00:09:48,338 --> 00:09:50,476 хандлага маань хэчнээн өөрчлөгдсөнийг, 177 00:09:50,476 --> 00:09:53,389 бид тэдэнд хэчнээн аймшигтай хандсанаа мартсан байна. 178 00:09:53,389 --> 00:09:55,267 Өнөөг хүртэл гаргасан амжилтдаа 179 00:09:55,267 --> 00:09:57,093 бид төдийлөн ач холбогдол өгч, 180 00:09:57,093 --> 00:09:59,969 анхаарал хандуулахгүй байсаар байна. 181 00:09:59,969 --> 00:10:03,921 Нью Иоркод амьдардаг залуухан, амжилттай хосууд болох 182 00:10:03,921 --> 00:10:07,649 Том болон Карен Робардсын гэр бүлээс би ярилцлага авч байсан юм. 183 00:10:07,649 --> 00:10:11,104 Тэдний анхны хүүхэд нь Дауны синдромтой хэмээн оношлогдсон байлаа. 184 00:10:11,104 --> 00:10:15,190 Тэд судалж үзээд одоогийн боловсролын систем хүсэж байгаа боловсролыг нь 185 00:10:15,190 --> 00:10:19,043 хүүхдэд нь өгч чадахгүйг мэдээд, хэдэн өөр эцэг эхчүүдтэй хамтран 186 00:10:19,043 --> 00:10:22,707 Дауны синдромтой хүүхдүүдийг хичээллүүлэх 187 00:10:22,707 --> 00:10:25,170 хоёр ангитай жижиг төв байгуулсан. 188 00:10:25,170 --> 00:10:29,070 Цаг хугацаа өнгөрөхийн хирээр энэ байгууллага өргөжин 189 00:10:29,070 --> 00:10:31,227 мянга мянган оюуны бэрхшээлтэй 190 00:10:31,227 --> 00:10:35,004 хүүхдүүд суралцдаг Күүк төв болсон юм. 191 00:10:35,004 --> 00:10:38,142 Атлантик монтли сэтгүүл дээр өмнөх нийтлэл гарснаас хойш 192 00:10:38,142 --> 00:10:42,315 Дауны синдромтой хүмүүсийн дундаж наслалт гурав дахин өссөн. 193 00:10:42,315 --> 00:10:47,074 Дауны синдромтой хүмүүс дотор жүжигчид, зохиолчид ч багтдаг ба 194 00:10:47,074 --> 00:10:52,667 насанд хүрсэн хойноо бүрэн бие даан амьдарч буй олон хүн бий. 195 00:10:52,667 --> 00:10:54,782 Робардсынхан ч үүнтэй олон зүйлээр холбоотой. 196 00:10:54,782 --> 00:10:56,116 Би тэднээс "Та харамсдаг уу? 197 00:10:56,116 --> 00:10:59,039 Хүүхэд чинь Дауны синдромгүй байсан ч болоосой гэж хүсдэг үү? 198 00:10:59,039 --> 00:11:02,538 Энэ өвчний тухай сонсож ч байгаагүй ч болоосой гэж боддог уу?" гэж асуухад 199 00:11:02,538 --> 00:11:03,605 хүүгийн аав надад 200 00:11:03,605 --> 00:11:06,282 "Юу л даа, Дэвидийн хувьд бол надад харамсалтай байдаг. 201 00:11:06,282 --> 00:11:09,582 Яагаад гэвэл ийм байх нь Дэвидийн амьдралыг ярвигтай болгож байгаа юм, 202 00:11:09,582 --> 00:11:12,690 гэтэл би түүнийг арай хялбар амьдралаар амьдраасай гэж хүсдэг. 203 00:11:12,690 --> 00:11:17,170 Гэхдээ бид Дауны синдромтой бүх хүмүүсээ алдсан бол аймшигтай алдаа байх байсан." 204 00:11:17,170 --> 00:11:20,601 Гэхэд Кэрин Робардс, "Би Томтой санал нийлж байна. 205 00:11:20,601 --> 00:11:24,542 Дэвидийн амьдралыг арай хялбар болгохын тулд түүнийг эмчлэхийг хүсэх байсан. 206 00:11:24,542 --> 00:11:29,978 Харин миний хувьд бол би 23 жилийн өмнө хүүг төрөхөөс өмнө бол өдийд 207 00:11:29,978 --> 00:11:32,428 өөрийгөө ийм болсон байна гэж төсөөлөхөөргүй байлаа. 208 00:11:32,428 --> 00:11:36,336 Энэ бүхэн намайг илүү сайн, сайхан сэтгэлтэй хүн болгож, 209 00:11:36,336 --> 00:11:39,370 амьдралыг минь илүү утга учиртай болгосон. 210 00:11:39,370 --> 00:11:45,779 Би энэ бүхнийг юугаар ч солихгүй байсан." 211 00:11:45,779 --> 00:11:49,924 Бидний амьдарч байгаа өнөө үед нийгмийн хүлээн зөвшөөрч байгаа 212 00:11:49,924 --> 00:11:51,902 байдал алхам алхмаар урагшилсаар байна. 213 00:11:51,902 --> 00:11:53,738 Үүгээр үл барам бид өөрсдөө өмнө нь 214 00:11:53,738 --> 00:11:56,629 төсөөлж ч байгаагүйгээр эдгээр бэрхшээлүүдийг арилгаж 215 00:11:56,629 --> 00:11:59,147 чадах төвшинд ирсэн байна. 216 00:11:59,147 --> 00:12:02,381 Америкийн Нэгдсэн Улсад төрж буй ихэнх сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд 217 00:12:02,396 --> 00:12:04,289 одоо Коклер имплантийг суулгах болсон. 218 00:12:04,289 --> 00:12:09,004 Үүнийг тархинд суулгаснаар, хүүхдийн сонсгол болон 219 00:12:09,004 --> 00:12:14,022 яриа хариуцсан хэсэгт нөлөөлдөг. 220 00:12:14,022 --> 00:12:18,321 БМН-111 гэх хүний мөгөөрсний хэвийн биш хөгжлийн генээс 221 00:12:18,321 --> 00:12:23,374 урьдчилсан сэргийлэх зорилготой холимогийг хулгана дээр туршиж байна. 222 00:12:23,374 --> 00:12:26,119 Мөгөөрсний хэвийн биш хөгжил нь одой хүүхэд төрөх 223 00:12:26,119 --> 00:12:29,216 хамгийн түгээмэл шалтгаан болдог бөгөөд уг бэлдмэлийг хэрэглэсэн 224 00:12:29,216 --> 00:12:32,544 хэвийн биш хөгжлийн гентэй хулгана хэвийн хэмжээнд хүртлээ өссөн байна. 225 00:12:32,544 --> 00:12:34,555 Удахгүй хүн дээр туршихаар ажиллаж байна. 226 00:12:34,555 --> 00:12:36,811 Дауны синдромыг жирэмслэлтийн эрт үед илрүүлэх 227 00:12:36,811 --> 00:12:42,306 цусны шинжилгээг туршиж байгаа бөгөөд 228 00:12:42,306 --> 00:12:47,260 энэ нь эдгээр жирэмслэлтийг бууруулах эсвэл 229 00:12:47,260 --> 00:12:48,870 бүр зогсоох боломжийг олгох юм. 230 00:12:48,870 --> 00:12:53,537 Үүнээс харахад бид нийгмийн болон эрүүл мэндийн салбарт дэвшилттэй байна. 231 00:12:53,537 --> 00:12:55,389 Илүү дээр болно гэдэгт ч би итгэдэг. 232 00:12:55,389 --> 00:12:59,384 Би нийгэмд гарч буй эдгээр эерэг өөрчлөлтүүдийг гайхалтай, утга учиртай, 233 00:12:59,384 --> 00:13:02,540 сайхан гэж боддог. Эрүүл мэндийн салбарын дэвшилтүүдийг ч мөн адил. 234 00:13:02,540 --> 00:13:05,803 Гэхдээ энэ хоёр нэг нь нөгөөгөөсөө ангид байгаа нь гунигтай юм. 235 00:13:05,803 --> 00:13:09,004 Харин нийгэм, эрүүл мэндийн байдлууд өмнө дурдсан гурван тохиолдолд 236 00:13:09,004 --> 00:13:11,188 огтлолцож байгаа шиг нөхцөл байдлууд үүсэхэд 237 00:13:11,188 --> 00:13:14,838 дуурийн гол дүрийн эр эмэгтэйдээ хайртай гэдгээ 238 00:13:14,838 --> 00:13:17,442 түүнийг орон дээр үхэтхийн унах 239 00:13:17,442 --> 00:13:21,889 яг тэр агшинд ухаардаг мөч шиг санагддаг юм. 240 00:13:21,889 --> 00:13:24,688 (Инээд) 241 00:13:24,688 --> 00:13:28,570 Бид эмчилгээг хэрхэн бүх талаас нь хийх тухай бодох хэрэгтэй. 242 00:13:28,570 --> 00:13:31,436 Харин эцэг эхчүүд хүүхдийнхээ юуг нь хүлээн зөвшөөрч, 243 00:13:31,436 --> 00:13:33,288 юуг нь өөрчлөх вэ? 244 00:13:33,288 --> 00:13:35,040 гэсэн асуулттай тулгардаг. 245 00:13:35,040 --> 00:13:39,211 Аутизмийн нэрт идэвхтэн болох Жим Синклэйр хэлэхдээ 246 00:13:39,211 --> 00:13:43,865 "Эцэг эхчүүд 'Миний хүүхэд аутизмгүй байсан ч болоосой' гэж хэлэх нь 247 00:13:43,865 --> 00:13:48,724 үнэндээ бол 'Энэ хүүхэд төрөөгүй болоосой харин оронд нь аутизмгүй, 248 00:13:48,724 --> 00:13:52,743 өөр хүүхэдтэй байсан ч болоосой' гэж хэлж байгаа хэрэг юм. 249 00:13:52,743 --> 00:13:57,535 Дахиад унш даа. Бидний төлөө шаналахад чинь үүнийг л бид сонсдог. 250 00:13:57,535 --> 00:14:00,737 Биднийг эмчлэгдээсэй гэж залбирахад чинь бид ийм л үг сонсдог, 251 00:14:00,737 --> 00:14:02,642 та нарын хамгийн гэнэн хүсэл чинь 252 00:14:02,642 --> 00:14:05,021 нэг л өдөр бид ийм байхаа больж, 253 00:14:05,021 --> 00:14:10,576 нүүр царайны минь цаана өөр хүн оршоосой гэж хүсэж байгаа юм шиг л санагддаг". 254 00:14:10,576 --> 00:14:13,642 Дэндүү туйлширсан хэрэг байж болох ч, 255 00:14:13,642 --> 00:14:17,771 ийм амьдралтай хүмүүс өөрсдөө эмчлэгдэхийг, 256 00:14:17,771 --> 00:14:22,336 өөрчлөгдөхийг эсвэл бүр алга болохыг хүсдэггүй. 257 00:14:22,336 --> 00:14:25,556 Ямар байсан, тэр чигээрээ байхыг хүсдэг. 258 00:14:25,556 --> 00:14:29,356 Энэ төслийн хүрээнд миний сурвалжилсан гэр бүлүүдийн нэг нь Дилан Клеболдийх. 259 00:14:29,356 --> 00:14:34,610 Тэр бол Колумбиний алан хядлага үйлдэгчдийн нэг. 260 00:14:34,610 --> 00:14:37,405 Тэднийг ятгахад урт хугацаа орсон хэдий ч 261 00:14:37,405 --> 00:14:40,169 зөвшөөрснийхөө дараа өөрсдийн түүхээ 262 00:14:40,169 --> 00:14:41,868 зогсолтгүй ярьсаар байсан юм. 263 00:14:41,868 --> 00:14:44,085 20 гаруй цагийн бичлэг хийсэн 264 00:14:44,085 --> 00:14:47,606 олон амралтын өдрүүдийн уулзалтуудын анхныхад нь ийм зүйл болсон юм. 265 00:14:47,606 --> 00:14:49,749 Ням гаригийн шөнө болоход бүгд ядарсан байв. 266 00:14:49,749 --> 00:14:52,755 Бид гал тогоонд суугаад, Сүе Клеболд оройн хоол бэлтгэж байлаа. 267 00:14:52,755 --> 00:14:55,276 "Хэрвээ Дилан яг одоо энд байсан бол 268 00:14:55,276 --> 00:14:58,121 түүнээс юу асуух байсан бэ?" гэж намайг асуухад аав нь 269 00:14:58,121 --> 00:15:00,489 "Ямар чөтгөрөө бодож 270 00:15:00,489 --> 00:15:04,038 тийм юм хийснийг л асуумаар байна." 271 00:15:04,038 --> 00:15:07,676 Харин Сүе шал уруу харан хэсэг азнаснаа 272 00:15:07,676 --> 00:15:09,855 над руу эргэж хараад 273 00:15:09,855 --> 00:15:13,918 "Ээж нь мөртлөө түүнийг дотроо 274 00:15:13,918 --> 00:15:18,342 юу санаж боддогийг нь мэдээгүйдээ уучлал гуйх байсан." 275 00:15:18,342 --> 00:15:21,310 Харин энэ явдлаас хэдэн жилийн дараа 276 00:15:21,310 --> 00:15:23,237 тэднийд оройн хоол идэж байтал тэр надад 277 00:15:23,237 --> 00:15:26,647 "Юу гээч, энэ бүхэн анх болсны дараа би хэзээ ч гэрлээгүй болоосой, 278 00:15:26,647 --> 00:15:30,455 хэзээ ч хүүхэдтэй болоогүй болоосой гэж хүсдэг байсан. 279 00:15:30,455 --> 00:15:33,947 Охио муж уруу яваагүй, Томтой танилцаагүй, энэ хүүхэд хэзээ ч төрөөгүй бас 280 00:15:33,947 --> 00:15:37,589 ийм аймшигтай үйл явдал хэзээ ч болоогүй байсан ч болоосой гэж хүсдэг байсан. 281 00:15:37,589 --> 00:15:42,104 Гэтэл би хүүдээ хичнээн их хайртайгаа, түүнгүйгээр өөрийнхөө амьдралыг 282 00:15:42,104 --> 00:15:45,407 төсөөлж ч чадахгүйгээ ойлгосон. 283 00:15:45,407 --> 00:15:50,116 Бусад хүмүүст ямар аймшигтай зүйл тохиолдсоныг мэдэж байгаа ч, 284 00:15:50,116 --> 00:15:53,800 энэ аймшигтай зүйлд ямар ч өршөөл үгүйг ойлгож байгаа ч, би ч гэсэн шаналдаг" 285 00:15:53,800 --> 00:15:57,592 "Хэрвээ Дилан хэзээ ч төрөөгүй байсан бол 286 00:15:57,592 --> 00:16:00,102 хүмүүст илүү дээр байж болох байсан ч 287 00:16:00,102 --> 00:16:05,584 надад бол тийм биш гэдгийг би мэдэрдэг." 288 00:16:05,584 --> 00:16:11,628 Эдгээр өвчин, шаналалтай хүүхдүүдийн гэр бүлийнхэн өвчнөөс нь 289 00:16:11,628 --> 00:16:15,101 ямар ч аргаар хамаагүй салгахыг хүсдэг ч, эдгээр хэцүү асуудлууд дундаас 290 00:16:15,101 --> 00:16:18,920 эцэг эх байхын гайхамшгийг мэдэрч байгаа нь сайхан санагддаг. 291 00:16:18,920 --> 00:16:22,121 Бүх хүмүүс өөрсдийн хүүхдүүдийг 292 00:16:22,121 --> 00:16:24,813 сул талуудтай нь хамт хайрладаг. 293 00:16:24,813 --> 00:16:29,069 Хэрэв шидэт дагина дээвэр нэвтлэн өрөөнд орж ирээд 294 00:16:29,069 --> 00:16:31,279 одоо байгаа хүүхдийг минь авч яваад оронд нь 295 00:16:31,279 --> 00:16:37,873 илүү дээр, илүү эелдэг, хөгжилтэй, ухаалаг хүүхэд өгье гэсэн бол 296 00:16:37,873 --> 00:16:42,978 би өөрийнхөө хүүхдийг тэвэрч аваад, тэр аймшигт шидтнийг хөөж явуулах байсан. 297 00:16:42,978 --> 00:16:44,970 Яг л бид 298 00:16:44,970 --> 00:16:48,548 галд шатдаггүй унтлагын хувцас хүүхэддээ өмсүүлчихээд 299 00:16:48,548 --> 00:16:53,020 түүнийг зууханд хүрэх үедээ түлэгдэх нь үү гэдгийг шалгаж байгаа мэт 300 00:16:53,020 --> 00:16:57,088 эдгээр гэр бүлүүдийн онцлог байдал нь хүн бүрийн 301 00:16:57,088 --> 00:16:59,769 хүүхэддээ хандах хандлагад нөлөөлж байна. 302 00:16:59,769 --> 00:17:02,813 Бид бүгд л хүүхэд рүүгээ хараад 303 00:17:02,813 --> 00:17:06,092 ингэхэд чи хаанаас ирсэн юм бэ? гэж боддог шүү дээ. 304 00:17:06,092 --> 00:17:08,546 (Инээд) 305 00:17:08,546 --> 00:17:11,531 Хэдийгээр хүн бүр адилгүй ч 306 00:17:11,531 --> 00:17:16,066 хорвоо дээр шизофрен буюу сэтгэцийн өвчинтэй тэмцэж буй, 307 00:17:16,066 --> 00:17:18,703 трансжендер хүүхэдтэй, 308 00:17:18,703 --> 00:17:20,897 гоц авьяастантай 309 00:17:20,897 --> 00:17:23,181 олон ч гэр бүлүүд 310 00:17:23,181 --> 00:17:25,871 бүгд ижил сорилтуудтай тулгарсаар байгаа. 311 00:17:25,871 --> 00:17:27,303 Та өөрийнхөө гэр бүлийн 312 00:17:27,303 --> 00:17:30,869 бусдаас ялгаатай талыг бодоод үзвэл 313 00:17:30,869 --> 00:17:32,899 энэ бараг л дэлхий нийтэд бүгдэд нь 314 00:17:32,899 --> 00:17:36,636 хамааралтай асуудал гэдгийг ойлгох болно. 315 00:17:36,636 --> 00:17:41,271 Хөгжилтэй нь бидний ялгаатай байдлууд, бидний даван туулдаг сорилтууд л 316 00:17:41,271 --> 00:17:43,699 биднийг нэгтгэдэг. 317 00:17:43,699 --> 00:17:49,013 Би энэ төсөл дээр ажиллаж байх үедээ хүүхэдтэй болохоор шийдсэн юм. 318 00:17:49,013 --> 00:17:51,229 Олон ч хүмүүс гайхширч, надаас 319 00:17:51,239 --> 00:17:53,977 "Бүх зүйл буруугаар эргэж болох тохиолдлуудыг судалж байж 320 00:17:53,977 --> 00:17:58,083 чи яаж ийм шийдвэр гаргаа вэ?" гэж асууж байлаа. Би хариуд нь 321 00:17:58,083 --> 00:18:01,313 "Бүх зүйл хэрхэн буруугаар эргэж болох талаар би судлаагүй. 322 00:18:01,313 --> 00:18:04,404 Харин бүх зүйл буруу юм шиг болчхоод байх үед ч 323 00:18:04,404 --> 00:18:09,129 хичнээн их хайраар хайрлаж болдогийг судалж байна" гэж хариулсан. 324 00:18:09,129 --> 00:18:14,764 Би асрагчийн анхааралгүй байдлаас болж нас барсан хөгжлийн бэрхшээлтэй 325 00:18:14,764 --> 00:18:18,536 хүүгийн эхийн талаар их боддог юм. 326 00:18:18,536 --> 00:18:21,346 Хүүгийн үнсийг цацаж оршуулсны дараа ээж нь надад 327 00:18:21,346 --> 00:18:29,380 "Би хүссэн хүүхдээ, хайрласан хүүгээ алдсаныхаа төлөө 328 00:18:29,380 --> 00:18:35,436 өршөөл эрэн залбирахаар энд ирсэн" гэсэн юм. 329 00:18:37,327 --> 00:18:40,072 Тэр үед би хэн ч бай, ямар ч болсон 330 00:18:40,072 --> 00:18:42,604 хүүхдийг хайрлаж болдгийг ойлгосон. 331 00:18:42,604 --> 00:18:47,629 Нөхөр маань Минниаполис хотод амьдардаг лесби найзуудынхаа 332 00:18:47,629 --> 00:18:50,390 хоёр хүүхдийн биологийн хувьд эцэг нь. 333 00:18:50,390 --> 00:18:56,214 Коллежийн дотны найз маань гэр бүлээ цуцлуулсан ч, хүүхэдтэй болохыг хүссэн. 334 00:18:56,214 --> 00:18:58,112 Тэгээд тэр бүсгүй бид охинтой болсон ба 335 00:18:58,112 --> 00:19:00,323 тэд одоо Техас мужид амьдардаг. 336 00:19:00,323 --> 00:19:03,562 Харин нөхөр бид хоёр Миниполист амьдардаг 337 00:19:03,562 --> 00:19:05,946 Оливер, Луси хоёрын эх болох 338 00:19:05,946 --> 00:19:09,866 ижил хүйстэн бүсгүй Лаура тээгч эх болон төрүүлж, би биологийн эцэг нь болох 339 00:19:09,881 --> 00:19:12,929 хүүтэйгээ хамт амьдардаг. 340 00:19:12,929 --> 00:19:21,584 (Алга ташилт) 341 00:19:21,584 --> 00:19:27,048 Товчхондоо бол гурван өөр мужид амьдардаг дөрвөн хүүхдийн таван эцэг эх. 342 00:19:27,048 --> 00:19:30,404 Гэтэл зарим хүмүүс миний энэ гэр бүл өөрсдийнх нь 343 00:19:30,404 --> 00:19:35,069 гэр бүлийн тухай ойлголтыг гутааж, сулруулж бүр сүйтгэж байна гэж үздэг. 344 00:19:35,069 --> 00:19:38,697 Зарим нь бүр манайх шиг ийм гэр бүл 345 00:19:38,697 --> 00:19:40,381 оршин тогтнох ёсгүй гэх нь ч бий. 346 00:19:40,381 --> 00:19:46,036 Хайранд багасгасан хувилбар гэж үгүй, зөвхөн илүү их хайр бий гэдэгт би итгэдэг. 347 00:19:46,036 --> 00:19:49,562 Бас би дэлхий ертөнц дээр 348 00:19:49,562 --> 00:19:51,813 өөр өөр төрлийн хүмүүс байдагт, 349 00:19:51,813 --> 00:19:56,014 гэр бүлүүд, хайр өөр олон төрөлтэй 350 00:19:56,014 --> 00:20:00,415 байдагт итгэдэг. 351 00:20:00,415 --> 00:20:03,065 Хүү маань төрсний маргааш хүүхдийн эмч өрөөнд орж ирээд 352 00:20:03,065 --> 00:20:07,637 түүнийг эрүүл гэдэгт эргэлзэж буйгаа хэлсэн юм. 353 00:20:07,637 --> 00:20:10,770 Хүү хөлөө зөв тэнийлгэхгүй байж. 354 00:20:10,770 --> 00:20:13,679 Тархины гэмтэлтэй байж магадгүй гэж эмч хэлсэн. 355 00:20:13,679 --> 00:20:17,040 Хөлөө тэгш хэмтэй тэнийлгэхгүй байсан болохоор 356 00:20:17,040 --> 00:20:20,903 түүний хөдөлгөөн хариуцдаг хэсэгт нь хавдар байж болзошгүй гэсэн юм. 357 00:20:20,903 --> 00:20:25,686 Мөн их том толгойтой байсан нь тархины усжилттайн илрэл байж болзошгүй гэв. 358 00:20:25,686 --> 00:20:27,316 Эмч энэ бүхнийг хэлсний дараа 359 00:20:27,316 --> 00:20:31,311 миний хувьд дэлхий цөмрөх шиг л болсон. 360 00:20:31,311 --> 00:20:33,654 Хүүхдүүд нь хөгжлийн бэрхшээлтэй байлаа ч 361 00:20:33,654 --> 00:20:36,203 эцэг эхчүүд нь энэ байдлаасаа 362 00:20:36,203 --> 00:20:39,736 хэрхэн амьдралын утга учрыг олдог тухай номондоо 363 00:20:39,736 --> 00:20:43,636 хэдэн жилийг зориулан ажилласны дараа ч би тэдний нэг болохыг хүсэхгүй байлаа. 364 00:20:43,636 --> 00:20:46,331 Учир нь би өвчний талаар л бодож байсан юм. 365 00:20:46,331 --> 00:20:48,581 Бүх л эцэг эхчүүдийн адилаар 366 00:20:48,581 --> 00:20:51,927 хүүхдээ өвчнөөс хамгаалахыг хүсч байсан. 367 00:20:51,927 --> 00:20:55,138 Өөрийгөө ч өвчнөөс хамгаалахыг хүссэн. 368 00:20:55,138 --> 00:20:57,698 Хэрвээ бид түүнд шинжилгээ хийлгэж, ямар нэг өвчтэй нь 369 00:20:57,698 --> 00:21:01,375 илэрвэл энэ нь түүнийг илэрхийлэх шинж чанар нь болно. 370 00:21:01,375 --> 00:21:04,878 Харин түүний шинж чанар нь эцгийнх нь хувьд миний ч шинж чанар болно. 371 00:21:04,878 --> 00:21:09,112 Өвчин бидний амьдралд ихээр нөлөөлөхийг 372 00:21:09,112 --> 00:21:13,269 өөрийн ажлын туршлагаасаа мэдэж байлаа. 373 00:21:13,269 --> 00:21:16,300 Хүүг MRI машинд харуулан, компьютер томографт үзүүлж 374 00:21:16,300 --> 00:21:19,818 нэгхэн өдөр амьдарч буй хүүгийнхээ артерийн судсаар нь шинжилгээ өглөө. 375 00:21:19,818 --> 00:21:21,492 Бид үнэхээр арчаагүй санагдаж байв. 376 00:21:21,492 --> 00:21:23,260 Гэтэл таван цагийн шинжилгээний дараа 377 00:21:23,260 --> 00:21:25,674 эмч нар хүүгийн маань тархи эрүүл гэдгийг хэлэх үед 378 00:21:25,674 --> 00:21:28,204 хүү хөлөө зөв тэнийлгэдэг болсон байв. 379 00:21:28,204 --> 00:21:31,136 Хүүхдийн эмчээс юу болсныг асуухад, 380 00:21:31,136 --> 00:21:35,471 өглөө хүүгийн булчинг зангирсан гэж бодсноо хэлсэн юм. 381 00:21:35,471 --> 00:21:39,036 (Инээд) 382 00:21:39,036 --> 00:21:46,869 Гэхдээ л би ээжтэйгээ санал нийлдэг юм. 383 00:21:46,869 --> 00:21:50,364 Хүүхдээ хайрлах хайр бол хорвоогийн хамгийн агуу хайр. 384 00:21:50,364 --> 00:21:53,694 Хүүхэдтэй болох хүртлээ ямар гэдгийг нь 385 00:21:53,694 --> 00:21:59,858 чи ойлгохгүй гэж би боддог. 386 00:21:59,858 --> 00:22:02,299 Эцэг хүний хагацлын мэдрэмжийг мэдэрсний маань дараа 387 00:22:02,299 --> 00:22:05,705 хүүхдүүд намайг өөрсөд рүүгээ урхидан татсан мэт надад санагддаг. 388 00:22:05,705 --> 00:22:07,637 Гэхдээ хэрэв би энэ төсөлдөө ингэтлээ 389 00:22:07,637 --> 00:22:13,162 бүх л зүрх сэтгэлээ зориулаагүй бол эдгээрийг ойлгох байсан эсэхдээ эргэлздэг. 390 00:22:13,162 --> 00:22:16,394 Би хэтэрхий олон хачин гэмээр хайрыг 391 00:22:16,394 --> 00:22:20,179 олж харан түүндээ ихээр татагдсан. 392 00:22:20,179 --> 00:22:26,906 Хамгийн өрөвдөлтэй хэврэгхэн байдлыг ч яаж гэрэл гэгээтэй болгож болдгийг харсан. 393 00:22:26,906 --> 00:22:30,712 Арван жилийн хугацаанд би тэсэшгүй хүнд 394 00:22:30,712 --> 00:22:34,204 үүрэг хариуцлагын гайхамшигт аз жаргалыг харж, 395 00:22:34,204 --> 00:22:37,736 тэр зүйл бүхнийг өөрчилж буйг ч мэдэрсэн. 396 00:22:37,736 --> 00:22:42,037 Ярилцлага өгсөн эцэг эхчүүд өөрсдийн амьдралыг талархал ч илэрхийлдэггүй 397 00:22:42,037 --> 00:22:46,237 хүүхдүүддээ зориулан, зовлон дундах өвөрмөц байдалд хүүхдүүдээ өсгөж буйг 398 00:22:46,237 --> 00:22:49,426 хараад тэднийг тэнэгүүд гэж бодох үедээ миний хийсэн судалгаа намайг 399 00:22:49,426 --> 00:22:52,192 тэдний нэг байхад бэлэн байхаар бэлдэж байсныг ойлгосон юм. 400 00:22:52,192 --> 00:22:54,832 Одоо бол би тэдний онгоцонд суун, нэгдэхэд бэлэн болсон. 401 00:22:57,986 --> 00:22:59,803 Баярлалаа. 402 00:22:59,803 --> 00:23:05,454 (Алга ташилт)