0:00:00.381,0:00:04.604 "Шашны бус үзлийн үүднээс аваад үзсэн ч 0:00:04.604,0:00:10.659 ижил хүйстэн гэдэг нь бэлгийн гаж чиг [br]хандлагын төлөөлөгч юм. 0:00:10.659,0:00:15.285 Бодит байдлаас гажсан,[br]доод бүлгийн хүмүүс, 0:00:15.285,0:00:17.685 өрөвдмөөр хувь тавилангаа[br]эдэлж яваа хүмүүс. 0:00:17.685,0:00:21.508 Эдгээр цөөнх хүмүүс ямар ч [br]энэрэл нигүүлсэл, 0:00:21.508,0:00:24.070 засал эмчилгээ 0:00:24.070,0:00:26.837 хүртэх эрхгүй бөгөөд 0:00:26.837,0:00:33.515 тэднийг зөвхөн хөнөөлт өвчин тээгч[br]гэж үзвэл зохилтой." 0:00:33.515,0:00:38.737 Энэ бол 1966 онд намайг 3 настай байхад[br]хэвлэгдсэн Таймс сэтгүүлийн ишлэл юм. 0:00:38.737,0:00:42.651 Харин өнгөрсөн 2012 онд[br]Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгч 0:00:42.651,0:00:45.234 ижил хүйсийн гэрлэлтэд[br]нааштай хандаж буйгаа мэдэгдсэн. 0:00:45.234,0:00:52.683 (Алга ташилт) 0:00:52.683,0:00:58.385 Бид тэндээс яаж энд ирснийг[br]би асуумаар байна. 0:00:58.385,0:01:03.125 Өвчин байсан зүйл хэрхэн[br]хувь хүний тодорхойлт болов? 0:01:03.125,0:01:06.085 Би зургаан настайдаа [br]ээж, ах хоёртойгоо хамт 0:01:06.085,0:01:09.018 гутлын дэлгүүр рүү явсан юм. 0:01:09.018,0:01:11.425 Биднийг гутал авсны дараа худалдагч 0:01:11.425,0:01:15.217 үлээдэг шаар авч болохыг хэллээ. 0:01:15.217,0:01:20.883 Ах маань улаан, би харин[br]ягаан шаар авахыг хүссэн. 0:01:20.883,0:01:25.798 Гэтэл ээж намайг цэнхэр шаар авсан нь дээр[br]гэж бодож байгаагаа хэлдэг юм байна. 0:01:25.798,0:01:28.934 Би харин ягаан шаар авахыг[br]хүссэн хэвээрээ л байлаа. 0:01:28.934,0:01:34.353 Гэтэл ээж маань надад миний дуртай өнгө[br]цэнхэр гэдгийг сануулсан юм. 0:01:34.353,0:01:39.143 Одоо миний дуртай өнгө цэнхэр болсон ч[br]би ижил хүйстэн хэвээрээ л байна. 0:01:39.143,0:01:42.251 (Инээд) 0:01:42.251,0:01:46.623 Ээж надад нөлөөлж чадсан ч нөлөөлөл нь [br]хязгаартай гэдгийг хэлэх гээд байгаа юм. 0:01:46.623,0:01:48.690 (Инээд) 0:01:48.690,0:01:55.557 (Алга ташилт) 0:01:55.557,0:01:58.098 Бага байхад ээж маань 0:01:58.114,0:02:02.650 "Эцэг, эхийн хайр бол[br]хорвоогийн хамгийн агуу хайр. 0:02:02.650,0:02:05.995 Гэхдээ өөрөө хүүхэдтэй болох хүртлээ[br]чи үүнийг ойлгохгүй" гэдэг байлаа. 0:02:05.995,0:02:09.189 Багадаа би энэ үг бол ээж маань [br]ах бид хоёрт хэчнээн хайртайгаа 0:02:09.189,0:02:12.009 илэрхийлж байгаа хамгийн сайхан үг[br]гэж боддог байлаа. 0:02:12.009,0:02:14.637 Харин өсвөр насандаа[br]би ижил хүйстэн учраас 0:02:14.637,0:02:17.751 гэр бүлтэй болж чадахгүй[br]гэж бодох болсон. 0:02:17.751,0:02:20.378 Тийм болохоор ээжийн хэлсэн үг[br]их эмзэглүүлж байлаа. 0:02:20.378,0:02:22.014 Ижил хүйстэн гэдгээ хэлснээс хойш 0:02:22.014,0:02:25.104 ээж маань тэр үгийг хэлэх бүрд[br]надад хэцүү санагдах болсон. 0:02:25.104,0:02:29.245 Ээждээ хандан, "Би ижил хүйстэн. [br]Би гэр бүлтэй болохгүй. 0:02:29.245,0:02:32.290 Та энэ үгээ хэлэхээ боливол сайн байна"[br]гэх болсон. 0:02:35.013,0:02:39.730 Хориод жилийн өмнө Нью-Йорк Таймс[br]сэтгүүлийн эрхлэгчид маань надад 0:02:39.730,0:02:42.511 дүлий хүмүүсийн талаар нийтлэл бичих[br]санал тавьсан юм. 0:02:42.511,0:02:44.348 Энэ санал намайг мэл гайхшруулсан. 0:02:44.348,0:02:46.543 Би дүлийрлийг өвчин гэж үздэг байлаа. 0:02:46.543,0:02:48.269 Сонсож чаддаггүй хөөрхий хүмүүс. 0:02:48.269,0:02:50.703 Тэд сонсох чадваргүй,[br]бид тэгээд юу хийж чадна гэж? 0:02:50.703,0:02:53.560 Ингээд би сонсголгүй хүмүүсийн ертөнцтэй[br]танилцахаар боллоо. 0:02:53.560,0:02:55.551 Сонсголгүй иргэдийн клубүүдээр явлаа. 0:02:55.551,0:02:59.471 Сонсголгүйчүүдийн театр,[br]яруу найргийн үзүүлбэрийг үзсэн. 0:02:59.471,0:03:05.662 Теннесси мужийн Нашвилл хотод болсон[br]Америкийн Дүлий Миссийн тэмцээн ч үзэв. 0:03:05.662,0:03:09.526 Тэнд өмнө зүгийн дохион хэл хэцүү байна[br]гэж гомдоллож байлаа. 0:03:09.526,0:03:13.782 (Инээд) 0:03:13.782,0:03:17.709 Дүлий хүмүүсийн ертөнцтэй[br]сайтар танилцах тусам 0:03:17.709,0:03:20.715 тэд өөрсдийн гэсэн соёлтой[br]болохыг ойлгож байсан юм. 0:03:20.715,0:03:23.077 Нэгэн дүлий хүн надад 0:03:23.077,0:03:26.444 "Бид сонсдоггүй юм биш,[br]бид нэгэн соёлын нэгээхэн хэсэг" 0:03:26.444,0:03:29.021 гэсэн нь утга учиртай санагдах болсон. 0:03:29.021,0:03:30.966 Би энэ соёлын[br]нэгэн хэсэг нь байгаагүй ч, 0:03:30.966,0:03:33.244 шуудхан нэгдэн орохыг хүсээгүй ч гэсэн 0:03:33.244,0:03:36.075 ийм соёл, иргэншил байдагт нь[br]үүний гишүүн хүмүүсийн 0:03:36.075,0:03:38.210 өмнөөс баяртай байлаа. 0:03:38.210,0:03:44.499 Латин соёл, ижил хүйстнүүдийн соёл, Еврейн[br]зан заншлын адил үнэ цэнэтэй санагдсан. 0:03:44.499,0:03:49.499 Америкчуудын соёлтой ч[br]дүйцэж очихоор чухал санагдсан. 0:03:49.499,0:03:52.713 Гэтэл найзын маань найз нь[br]одой охинтой болж таарсан юм. 0:03:52.713,0:03:54.682 Охиноо төрсний дараа тэр эмэгтэй 0:03:54.682,0:03:57.288 саяхнаас надад их чухал санагдах болсон 0:03:57.288,0:03:59.510 тийм нэг асуудалтай тулгарсан юм. 0:03:59.510,0:04:03.377 Хүүхэдтэй яаж харьцахаа[br]тэр сайн мэдэхгүй байлаа. 0:04:03.377,0:04:06.837 "Чи яг л бусад шиг, гэхдээ арай намхан"[br]гэх үү, эсвэл 0:04:06.837,0:04:10.052 Америкийн жижиг хүмүүсийн нэг[br]гэдгийг нь ойлгуулахын тулд 0:04:10.052,0:04:12.599 одой гэсэн тусгай статусын дор 0:04:12.599,0:04:15.392 өсгөх ёстой юу? 0:04:15.392,0:04:16.993 Энэ үед надад нэг бодол төрсөн нь 0:04:16.993,0:04:19.472 ихэнх дүлий хүүхдүүд[br]сонсголтой эцэг эхээс төрдөг. 0:04:19.472,0:04:21.941 Эцэг эх нь тэднийг эмчлэхийг хичээдэг. 0:04:21.941,0:04:25.777 Насанд хүрсэн хойноо тэдгээр дүлий хүмүүс[br]өөрсдийн нийгмийн бүлгийг бий болгодог. 0:04:25.777,0:04:28.896 Ихэнх ижил хүйстнүүд эсрэг хүйстнээ[br]сонирхдог эцэг эхээс төрдөг. 0:04:28.896,0:04:30.974 Тэдгээр хетеросексуал[br]эцэг эхчүүд хүүхдүүдээ 0:04:30.974,0:04:33.244 ихэнх хүмүүсийн адил[br]байгаасай гэж хүсдэг ч 0:04:33.244,0:04:36.848 ижил хүйстэн хүүхдүүд нь өөрсдийн[br]бэлгийн чиг хандлагыг сүүлд нь олж мэддэг. 0:04:36.848,0:04:39.504 Гэтэл найз маань одой охиндоо[br]хувь хүний шинж чанарыг нь 0:04:39.504,0:04:41.793 хэрхэн ойлгуулах талаар[br]асуулттай тулгарч байлаа. 0:04:41.793,0:04:44.489 Энэ бол энгийн нэгэн гэр бүл 0:04:44.489,0:04:46.135 энгийн биш, онцгой хүүхэдтэй 0:04:46.135,0:04:48.505 байгаа тухай хэрэг юм. 0:04:48.505,0:04:53.017 Ер нь бол хоёр төрлийн хувь хүний шинж[br]чанарууд байдаг нь надад тодорхой болсон. 0:04:53.017,0:04:54.941 Босоо шинж чанарууд нь 0:04:54.941,0:04:57.923 эцэг эхээс хүүхдэд үе дамжин ирдэг. 0:04:57.923,0:05:03.526 Үүнд үндэс угсаа, эх орон, хэл яриа,[br]зарим тохиолдолд шашин багтана. 0:05:03.526,0:05:08.004 Эцэг эх, хүүхдүүдийн[br]адил шинж чанарууд юм. 0:05:08.004,0:05:10.277 Зарим тохиолдолд хэцүү байж болох ч 0:05:10.277,0:05:12.471 тэднийг эмчлэх, өөрчлөх арга үгүй. 0:05:12.471,0:05:15.883 Өнөөгийн ерөнхийлөгч өнгөт арьстан[br]гэдгийг үл харгалзан, 0:05:15.883,0:05:17.857 АНУ-д өнгөт арьстан байх[br]хэцүү гэдэгтэй 0:05:17.857,0:05:19.690 та нарын зарим нь[br]маргахгүй байх. 0:05:19.690,0:05:22.389 Гэтэл хараахан хэн ч бидний дараа үеийн 0:05:22.389,0:05:26.277 Африк Америк болон Ази хүүхдүүд 0:05:26.277,0:05:29.666 цайвар арьс, шаргал үстэй байна[br]гэж батлахыг хичээхгүй байна. 0:05:29.666,0:05:33.943 Харин нөгөөх нь нийгмийн хүрээллээсээ[br]сурч өөрийн болгодог шинж чанарууд. 0:05:33.943,0:05:36.241 Би үүнийг хөндлөн шинж чанарууд[br]гэж нэрлэе, 0:05:36.241,0:05:39.136 учир нь бид нийгмийн харилцаанд[br]тэгш байдлаар оролцдог. 0:05:39.136,0:05:41.704 Эцэг эхэд чинь этгээд,[br]хачин санагдаж болох 0:05:41.704,0:05:45.889 эдгээр шинж чанаруудыг чи өөрийн[br]нийгмийн хүрээллээс олж авсан байдаг. 0:05:45.889,0:05:48.974 Эдгээр хөндлөн шинж чанаруудыг 0:05:48.974,0:05:52.690 хүмүүс үргэлж л өөрчилж,[br]эмчлэх гэж оролдож байдаг. 0:05:52.690,0:05:55.358 Ингээд би хүмүүс эдгээр[br]хувийн шинж чанаруудтайгаа 0:05:55.358,0:05:57.575 хэрхэн дасан зохицсон 0:05:57.575,0:06:00.303 талаар судлахыг хүссэн юм. 0:06:00.303,0:06:04.556 Судалсны үндсэн дээр хүмүүс [br]гурван төвшинд хүлээн зөвшөөрөгддөг нь 0:06:04.556,0:06:05.995 тодорхой болсон. 0:06:05.995,0:06:11.544 Өөрийгөө хүлээн зөвшөөрөх, гэр бүл нь[br]хүлээн зөвшөөрөх, нийгэм хүлээн зөвшөөрөх. 0:06:11.544,0:06:13.491 Харин эдгээр нь байнга[br]зэрэг биелдэггүй. 0:06:13.491,0:06:18.717 Ихэнх тохиолдолд хүлээн зөвшөөрөгдөөгүй[br]хүмүүс ихээхэн бухимдалтай байдаг. 0:06:18.717,0:06:22.021 Тэд өөрсдийгөө эцэг эхдээ хайрлагдаагүй[br]хүмүүс гэж үздэг ч, 0:06:22.021,0:06:24.990 яг үнэндээ эцэг эх нь тэднийг[br]хүлээн зөвшөөрөөгүй байдаг. 0:06:24.990,0:06:28.156 Эцэг эх хүүхдийн хоорондох хайранд 0:06:28.156,0:06:31.203 уг нь нөхцөл зааг байх ёсгүй. 0:06:31.203,0:06:34.469 Гэтэл хүлээн зөвшөөрөхөд хугацаа шаарддаг. 0:06:34.469,0:06:36.704 Ямар ч тохиолдолд хугацаа хэрэгтэй байдаг. 0:06:36.704,0:06:41.596 Клинтон Браун гэх миний мэдэх[br]нэг одой залуу бий. 0:06:41.596,0:06:44.868 Түүнийг төрөхөд нь л одой байх 0:06:44.868,0:06:46.886 хүнд хэлбэрийн өвчтэй гэж оношилсон юм. 0:06:46.886,0:06:50.182 Эцэг эхэд нь түүнийг хэзээ ч[br]алхаж чадахгүй, хэзээ ч ярьж чадахгүй, 0:06:50.182,0:06:52.157 эрүүлээр сэтгэх боломжгүй, 0:06:52.157,0:06:54.856 ер нь эцэг эхээ ч танихгүй[br]өснө гэж хэлсэн байна. 0:06:54.856,0:06:58.277 Эмч нар хүүг эмнэлэгт орхиод, [br]тайван үхүүлсэн нь дээр гэж 0:06:58.277,0:07:00.491 эцэг эхэд нь хэлж л дээ. 0:07:00.491,0:07:02.455 Харин ээж нь тэгж орхихыг хүссэнгүй. 0:07:02.455,0:07:04.222 Тэгээд гэртээ авчирсан. 0:07:04.222,0:07:07.856 Хэдий ээжид нь өндөр боловсрол,[br]санхүүгийн хангалттай чадавхи байгаагүй ч, 0:07:07.856,0:07:09.804 улсдаа энэ чиглэлээр 0:07:09.804,0:07:12.003 хамгийн шилдэг гэсэн эмчийг олж, 0:07:12.003,0:07:14.169 Клинтон хүүг эмчлүүлж эхэлсэн юм. 0:07:14.169,0:07:16.250 Хүүхэд насандаа Клинтон 0:07:16.250,0:07:19.323 30 мэс засалд орсон байна. 0:07:19.323,0:07:21.260 Мэс засал болон нөхөн сэргээх бүхий л 0:07:21.260,0:07:22.833 ажиллагааны туршид ихэнх цагийг 0:07:22.833,0:07:25.611 эмнэлэгт өнгөрөөсний дараа[br]одоо алхаж чаддаг болсон юм. 0:07:25.611,0:07:29.571 Эмнэлэгт байхад нь багш нар түүнд туслан,[br]хичээл зааж байлаа. 0:07:29.571,0:07:32.790 Шаргуу хичээхээс өөр сонголт байгаагүй тул[br]хичээн сургуулилж байлаа. 0:07:32.790,0:07:34.537 Харин үр дүнд нь тэр гэр бүлийнхээ 0:07:34.537,0:07:38.112 хэнийх нь ч хүрж чадаагүй[br]өндөр боловсролтой болсон юм. 0:07:38.112,0:07:41.442 Гэр бүлийнхэн дундаасаа [br]коллежид орсон анхны гишүүн нь болов. 0:07:41.442,0:07:44.824 Сургуулийн дотуур байранд амьдарч, 0:07:44.824,0:07:47.608 өвөрмөц биед нь тусгайлан[br]зориулсан машин унадаг байв. 0:07:47.608,0:07:50.571 Харин ээж нь надад[br]хүүгийнхээ сургуулийн ойролцоо 0:07:50.571,0:07:52.336 нэг удаа явж байгаад 0:07:52.336,0:07:55.423 "Шөнийн цэнгээний газрын[br]машин зогсоол дээр 0:07:55.423,0:07:59.846 хүүгийнхээ машиныг харсан, хаана ч хараад[br]танина л даа" гэж хэлсэн юм. (Инээд)] 0:07:59.846,0:08:03.646 "Тэгээд би бодлоо, тэд 180 см өндөртэй,[br]харин хүү минь 90 см л өндөртэй. 0:08:03.646,0:08:06.756 Тэр хүүхдүүдийн 2 шил шар айраг нь[br]миний хүүд бол 4 шил гэсэн үг. 0:08:06.756,0:08:09.859 Би тийшээ ороод түүнд саад болж[br]болохгүйгээ мэдэж байсан болохоор 0:08:09.859,0:08:13.557 гэртээ хариад утсанд нь 8 шуудан[br]үлдээсэн" гээд үргэлжлүүлэн, 0:08:13.557,0:08:14.792 "Тэгээд бодлоо л доо, 0:08:14.792,0:08:18.322 хүүг минь анх төрөх үед нь би түүнийг[br]том болоход коллежийн найзуудтайгаа 0:08:18.322,0:08:22.755 согтуугаар жолоо барих болов уу гэж[br]санаа зовно гэж хэн нэг нь хэлсэн бол ч" 0:08:22.755,0:08:31.537 (Алга ташилт) 0:08:31.537,0:08:34.156 Би түүнээс "Таны хүү сэтгэл татам,[br]амжилттай, гайхалтай 0:08:34.156,0:08:38.036 хүн болоход нь таны хийсэн юу ихээр[br]нөлөөлсөн гэж боддог вэ?" гэж асуухад тэр 0:08:38.036,0:08:42.723 "Би юу хийсэн бэ гэж үү? Би түүнийг[br]хайрласан, тэгээд л боллоо. 0:08:42.723,0:08:45.859 Клинтон өөрөө үргэлж л гэрэлтсээр ирсэн. 0:08:45.859,0:08:52.272 Харин аав бид хоёр нь тэр гэрлийг хамгийн[br]түрүүнд харах азтай хүмүүс байсан юм." 0:08:52.272,0:08:55.310 Би 60-аад оны өөр нэгэн[br]сэтгүүлээс ишлэх гэсэн юм. 0:08:55.310,0:09:01.004 1968 оны Ардчилсан Америкийн дуу хоолой[br]болох Атлантик монтли сэтгүүлд салбартаа 0:09:01.004,0:09:04.678 чухалд тооцогдох биологийн үүднээс[br]ёс зүй судлаачийн бичсэн өгүүлэл байна. 0:09:04.678,0:09:07.616 Тэр бичихдээ, 0:09:07.616,0:09:10.921 "Дауны синдромтой хүүхдээ эмнэлэгт ч бай, 0:09:10.921,0:09:15.980 үхлийн нөхцөл байдалд ч бай орхих нь 0:09:15.980,0:09:19.889 тийм ч гэмшмээр зүйл биш юм. 0:09:19.889,0:09:24.837 Тиймээ, энэ гунигтай хэрэг, аймшигтай. [br]Гэхдээ л гэмших хэрэггүй. 0:09:24.837,0:09:28.937 Зөвхөн хүний эсрэг гаргасан[br]зөрчилд гэмших хэрэгтэй 0:09:28.937,0:09:33.538 харин Дауны синдромтой[br]бол тэр хүн биш." 0:09:33.538,0:09:37.479 Бид ижил хүйстэн хүмүүсийг[br]хүлээн зөвшөөрөх тал дээр 0:09:37.479,0:09:39.606 гайхалтай ахиц дэвшил гаргасан. 0:09:39.606,0:09:43.642 Өдөр өдрөөр хүмүүсийн хандлага өөрчлөгдөж[br]байгааг сонины гарчгаас ч харж болно. 0:09:43.642,0:09:48.338 Гэвч бусдаас арай өөр,[br]хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хандах 0:09:48.338,0:09:50.476 хандлага маань хэчнээн өөрчлөгдсөнийг, 0:09:50.476,0:09:53.389 бид тэдэнд хэчнээн аймшигтай[br]хандсанаа мартсан байна. 0:09:53.389,0:09:55.267 Өнөөг хүртэл гаргасан амжилтдаа 0:09:55.267,0:09:57.093 бид төдийлөн ач холбогдол өгч, 0:09:57.093,0:09:59.969 анхаарал хандуулахгүй байсаар байна. 0:09:59.969,0:10:03.921 Нью Иоркод амьдардаг залуухан,[br]амжилттай хосууд болох 0:10:03.921,0:10:07.649 Том болон Карен Робардсын гэр бүлээс[br]би ярилцлага авч байсан юм. 0:10:07.649,0:10:11.104 Тэдний анхны хүүхэд нь Дауны синдромтой[br]хэмээн оношлогдсон байлаа. 0:10:11.104,0:10:15.190 Тэд судалж үзээд одоогийн боловсролын[br]систем хүсэж байгаа боловсролыг нь 0:10:15.190,0:10:19.043 хүүхдэд нь өгч чадахгүйг мэдээд,[br]хэдэн өөр эцэг эхчүүдтэй хамтран 0:10:19.043,0:10:22.707 Дауны синдромтой хүүхдүүдийг хичээллүүлэх 0:10:22.707,0:10:25.170 хоёр ангитай жижиг төв байгуулсан. 0:10:25.170,0:10:29.070 Цаг хугацаа өнгөрөхийн хирээр[br]энэ байгууллага өргөжин 0:10:29.070,0:10:31.227 мянга мянган оюуны бэрхшээлтэй[br] 0:10:31.227,0:10:35.004 хүүхдүүд суралцдаг Күүк төв болсон юм. 0:10:35.004,0:10:38.142 Атлантик монтли сэтгүүл дээр [br]өмнөх нийтлэл гарснаас хойш 0:10:38.142,0:10:42.315 Дауны синдромтой хүмүүсийн[br]дундаж наслалт гурав дахин өссөн. 0:10:42.315,0:10:47.074 Дауны синдромтой хүмүүс дотор[br]жүжигчид, зохиолчид ч багтдаг ба 0:10:47.074,0:10:52.667 насанд хүрсэн хойноо бүрэн[br]бие даан амьдарч буй олон хүн бий. 0:10:52.667,0:10:54.782 Робардсынхан ч үүнтэй[br]олон зүйлээр холбоотой. 0:10:54.782,0:10:56.116 Би тэднээс "Та харамсдаг уу? 0:10:56.116,0:10:59.039 Хүүхэд чинь Дауны синдромгүй[br]байсан ч болоосой гэж хүсдэг үү? 0:10:59.039,0:11:02.538 Энэ өвчний тухай сонсож ч байгаагүй ч[br]болоосой гэж боддог уу?" гэж асуухад 0:11:02.538,0:11:03.605 хүүгийн аав надад 0:11:03.605,0:11:06.282 "Юу л даа, Дэвидийн хувьд бол[br]надад харамсалтай байдаг. 0:11:06.282,0:11:09.582 Яагаад гэвэл ийм байх нь Дэвидийн[br]амьдралыг ярвигтай болгож байгаа юм, 0:11:09.582,0:11:12.690 гэтэл би түүнийг арай хялбар[br]амьдралаар амьдраасай гэж хүсдэг. 0:11:12.690,0:11:17.170 Гэхдээ бид Дауны синдромтой бүх хүмүүсээ[br]алдсан бол аймшигтай алдаа байх байсан." 0:11:17.170,0:11:20.601 Гэхэд Кэрин Робардс,[br]"Би Томтой санал нийлж байна. 0:11:20.601,0:11:24.542 Дэвидийн амьдралыг арай хялбар болгохын[br]тулд түүнийг эмчлэхийг хүсэх байсан. 0:11:24.542,0:11:29.978 Харин миний хувьд бол би 23 жилийн[br]өмнө хүүг төрөхөөс өмнө бол өдийд 0:11:29.978,0:11:32.428 өөрийгөө ийм болсон байна гэж[br]төсөөлөхөөргүй байлаа. 0:11:32.428,0:11:36.336 Энэ бүхэн намайг илүү сайн,[br]сайхан сэтгэлтэй хүн болгож, 0:11:36.336,0:11:39.370 амьдралыг минь илүү утга учиртай болгосон. 0:11:39.370,0:11:45.779 Би энэ бүхнийг юугаар ч солихгүй байсан." 0:11:45.779,0:11:49.924 Бидний амьдарч байгаа өнөө үед[br]нийгмийн хүлээн зөвшөөрч байгаа 0:11:49.924,0:11:51.902 байдал алхам алхмаар[br]урагшилсаар байна. 0:11:51.902,0:11:53.738 Үүгээр үл барам бид өөрсдөө өмнө нь 0:11:53.738,0:11:56.629 төсөөлж ч байгаагүйгээр[br]эдгээр бэрхшээлүүдийг арилгаж 0:11:56.629,0:11:59.147 чадах төвшинд ирсэн байна. 0:11:59.147,0:12:02.381 Америкийн Нэгдсэн Улсад төрж буй[br]ихэнх сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд 0:12:02.396,0:12:04.289 одоо Коклер имплантийг суулгах болсон. 0:12:04.289,0:12:09.004 Үүнийг тархинд суулгаснаар,[br]хүүхдийн сонсгол болон 0:12:09.004,0:12:14.022 яриа хариуцсан хэсэгт нөлөөлдөг. 0:12:14.022,0:12:18.321 БМН-111 гэх хүний мөгөөрсний[br]хэвийн биш хөгжлийн генээс 0:12:18.321,0:12:23.374 урьдчилсан сэргийлэх зорилготой[br]холимогийг хулгана дээр туршиж байна. 0:12:23.374,0:12:26.119 Мөгөөрсний хэвийн биш[br]хөгжил нь одой хүүхэд төрөх 0:12:26.119,0:12:29.216 хамгийн түгээмэл шалтгаан болдог бөгөөд [br]уг бэлдмэлийг хэрэглэсэн 0:12:29.216,0:12:32.544 хэвийн биш хөгжлийн гентэй хулгана[br]хэвийн хэмжээнд хүртлээ өссөн байна. 0:12:32.544,0:12:34.555 Удахгүй хүн дээр туршихаар ажиллаж байна. 0:12:34.555,0:12:36.811 Дауны синдромыг[br]жирэмслэлтийн эрт үед илрүүлэх 0:12:36.811,0:12:42.306 цусны шинжилгээг туршиж байгаа бөгөөд 0:12:42.306,0:12:47.260 энэ нь эдгээр жирэмслэлтийг[br]бууруулах эсвэл 0:12:47.260,0:12:48.870 бүр зогсоох боломжийг олгох юм. 0:12:48.870,0:12:53.537 Үүнээс харахад бид нийгмийн болон[br]эрүүл мэндийн салбарт дэвшилттэй байна. 0:12:53.537,0:12:55.389 Илүү дээр болно гэдэгт ч би итгэдэг. 0:12:55.389,0:12:59.384 Би нийгэмд гарч буй эдгээр эерэг[br]өөрчлөлтүүдийг гайхалтай, утга учиртай, 0:12:59.384,0:13:02.540 сайхан гэж боддог. Эрүүл мэндийн[br]салбарын дэвшилтүүдийг ч мөн адил. 0:13:02.540,0:13:05.803 Гэхдээ энэ хоёр нэг нь нөгөөгөөсөө[br]ангид байгаа нь гунигтай юм. 0:13:05.803,0:13:09.004 Харин нийгэм, эрүүл мэндийн байдлууд[br]өмнө дурдсан гурван тохиолдолд 0:13:09.004,0:13:11.188 огтлолцож байгаа шиг[br]нөхцөл байдлууд үүсэхэд 0:13:11.188,0:13:14.838 дуурийн гол дүрийн эр[br]эмэгтэйдээ хайртай гэдгээ 0:13:14.838,0:13:17.442 түүнийг орон дээр үхэтхийн унах 0:13:17.442,0:13:21.889 яг тэр агшинд ухаардаг[br]мөч шиг санагддаг юм. 0:13:21.889,0:13:24.688 (Инээд) 0:13:24.688,0:13:28.570 Бид эмчилгээг хэрхэн бүх талаас нь[br]хийх тухай бодох хэрэгтэй. 0:13:28.570,0:13:31.436 Харин эцэг эхчүүд хүүхдийнхээ[br]юуг нь хүлээн зөвшөөрч, 0:13:31.436,0:13:33.288 юуг нь өөрчлөх вэ? 0:13:33.288,0:13:35.040 гэсэн асуулттай тулгардаг. 0:13:35.040,0:13:39.211 Аутизмийн нэрт идэвхтэн болох[br]Жим Синклэйр хэлэхдээ 0:13:39.211,0:13:43.865 "Эцэг эхчүүд 'Миний хүүхэд аутизмгүй[br]байсан ч болоосой' гэж хэлэх нь 0:13:43.865,0:13:48.724 үнэндээ бол 'Энэ хүүхэд төрөөгүй болоосой[br]харин оронд нь аутизмгүй, 0:13:48.724,0:13:52.743 өөр хүүхэдтэй байсан ч болоосой'[br]гэж хэлж байгаа хэрэг юм. 0:13:52.743,0:13:57.535 Дахиад унш даа. Бидний төлөө[br]шаналахад чинь үүнийг л бид сонсдог. 0:13:57.535,0:14:00.737 Биднийг эмчлэгдээсэй гэж залбирахад[br]чинь бид ийм л үг сонсдог, 0:14:00.737,0:14:02.642 та нарын хамгийн гэнэн хүсэл чинь 0:14:02.642,0:14:05.021 нэг л өдөр бид ийм байхаа больж, 0:14:05.021,0:14:10.576 нүүр царайны минь цаана өөр хүн оршоосой[br]гэж хүсэж байгаа юм шиг л санагддаг". 0:14:10.576,0:14:13.642 Дэндүү туйлширсан хэрэг байж болох ч, 0:14:13.642,0:14:17.771 ийм амьдралтай хүмүүс[br]өөрсдөө эмчлэгдэхийг, 0:14:17.771,0:14:22.336 өөрчлөгдөхийг эсвэл[br]бүр алга болохыг хүсдэггүй. 0:14:22.336,0:14:25.556 Ямар байсан, тэр чигээрээ байхыг хүсдэг. 0:14:25.556,0:14:29.356 Энэ төслийн хүрээнд миний сурвалжилсан[br]гэр бүлүүдийн нэг нь Дилан Клеболдийх. 0:14:29.356,0:14:34.610 Тэр бол Колумбиний[br]алан хядлага үйлдэгчдийн нэг. 0:14:34.610,0:14:37.405 Тэднийг ятгахад урт хугацаа орсон хэдий ч 0:14:37.405,0:14:40.169 зөвшөөрснийхөө дараа өөрсдийн түүхээ 0:14:40.169,0:14:41.868 зогсолтгүй ярьсаар байсан юм. 0:14:41.868,0:14:44.085 20 гаруй цагийн бичлэг хийсэн 0:14:44.085,0:14:47.606 олон амралтын өдрүүдийн уулзалтуудын[br]анхныхад нь ийм зүйл болсон юм. 0:14:47.606,0:14:49.749 Ням гаригийн шөнө болоход[br]бүгд ядарсан байв. 0:14:49.749,0:14:52.755 Бид гал тогоонд суугаад,[br]Сүе Клеболд оройн хоол бэлтгэж байлаа. 0:14:52.755,0:14:55.276 "Хэрвээ Дилан яг одоо энд байсан бол 0:14:55.276,0:14:58.121 түүнээс юу асуух байсан бэ?" [br]гэж намайг асуухад аав нь 0:14:58.121,0:15:00.489 "Ямар чөтгөрөө бодож 0:15:00.489,0:15:04.038 тийм юм хийснийг л асуумаар байна." 0:15:04.038,0:15:07.676 Харин Сүе шал уруу харан хэсэг азнаснаа 0:15:07.676,0:15:09.855 над руу эргэж хараад 0:15:09.855,0:15:13.918 "Ээж нь мөртлөө түүнийг дотроо 0:15:13.918,0:15:18.342 юу санаж боддогийг нь[br]мэдээгүйдээ уучлал гуйх байсан." 0:15:18.342,0:15:21.310 Харин энэ явдлаас хэдэн жилийн дараа 0:15:21.310,0:15:23.237 тэднийд оройн хоол идэж байтал тэр надад 0:15:23.237,0:15:26.647 "Юу гээч, энэ бүхэн анх болсны дараа[br]би хэзээ ч гэрлээгүй болоосой, 0:15:26.647,0:15:30.455 хэзээ ч хүүхэдтэй болоогүй болоосой[br]гэж хүсдэг байсан. 0:15:30.455,0:15:33.947 Охио муж уруу яваагүй, Томтой танилцаагүй,[br]энэ хүүхэд хэзээ ч төрөөгүй бас 0:15:33.947,0:15:37.589 ийм аймшигтай үйл явдал хэзээ ч болоогүй[br]байсан ч болоосой гэж хүсдэг байсан. 0:15:37.589,0:15:42.104 Гэтэл би хүүдээ хичнээн их хайртайгаа,[br]түүнгүйгээр өөрийнхөө амьдралыг 0:15:42.104,0:15:45.407 төсөөлж ч чадахгүйгээ ойлгосон. 0:15:45.407,0:15:50.116 Бусад хүмүүст ямар аймшигтай зүйл[br]тохиолдсоныг мэдэж байгаа ч, 0:15:50.116,0:15:53.800 энэ аймшигтай зүйлд ямар ч өршөөл үгүйг[br]ойлгож байгаа ч, би ч гэсэн шаналдаг" 0:15:53.800,0:15:57.592 "Хэрвээ Дилан хэзээ ч төрөөгүй байсан бол 0:15:57.592,0:16:00.102 хүмүүст илүү дээр байж болох байсан ч 0:16:00.102,0:16:05.584 надад бол тийм биш гэдгийг би мэдэрдэг." 0:16:05.584,0:16:11.628 Эдгээр өвчин, шаналалтай хүүхдүүдийн[br]гэр бүлийнхэн өвчнөөс нь 0:16:11.628,0:16:15.101 ямар ч аргаар хамаагүй салгахыг хүсдэг ч,[br]эдгээр хэцүү асуудлууд дундаас 0:16:15.101,0:16:18.920 эцэг эх байхын гайхамшгийг мэдэрч[br]байгаа нь сайхан санагддаг. 0:16:18.920,0:16:22.121 Бүх хүмүүс өөрсдийн хүүхдүүдийг 0:16:22.121,0:16:24.813 сул талуудтай нь хамт хайрладаг. 0:16:24.813,0:16:29.069 Хэрэв шидэт дагина дээвэр нэвтлэн[br]өрөөнд орж ирээд 0:16:29.069,0:16:31.279 одоо байгаа хүүхдийг минь[br]авч яваад оронд нь 0:16:31.279,0:16:37.873 илүү дээр, илүү эелдэг, хөгжилтэй,[br]ухаалаг хүүхэд өгье гэсэн бол 0:16:37.873,0:16:42.978 би өөрийнхөө хүүхдийг тэвэрч аваад,[br]тэр аймшигт шидтнийг хөөж явуулах байсан. 0:16:42.978,0:16:44.970 Яг л бид 0:16:44.970,0:16:48.548 галд шатдаггүй унтлагын хувцас[br]хүүхэддээ өмсүүлчихээд 0:16:48.548,0:16:53.020 түүнийг зууханд хүрэх үедээ түлэгдэх нь үү[br]гэдгийг шалгаж байгаа мэт 0:16:53.020,0:16:57.088 эдгээр гэр бүлүүдийн [br]онцлог байдал нь хүн бүрийн 0:16:57.088,0:16:59.769 хүүхэддээ хандах хандлагад нөлөөлж байна. 0:16:59.769,0:17:02.813 Бид бүгд л хүүхэд рүүгээ хараад 0:17:02.813,0:17:06.092 ингэхэд чи хаанаас ирсэн юм бэ?[br]гэж боддог шүү дээ. 0:17:06.092,0:17:08.546 (Инээд) 0:17:08.546,0:17:11.531 Хэдийгээр хүн бүр адилгүй ч 0:17:11.531,0:17:16.066 хорвоо дээр шизофрен буюу[br]сэтгэцийн өвчинтэй тэмцэж буй, 0:17:16.066,0:17:18.703 трансжендер хүүхэдтэй, 0:17:18.703,0:17:20.897 гоц авьяастантай 0:17:20.897,0:17:23.181 олон ч гэр бүлүүд 0:17:23.181,0:17:25.871 бүгд ижил сорилтуудтай тулгарсаар байгаа. 0:17:25.871,0:17:27.303 Та өөрийнхөө гэр бүлийн 0:17:27.303,0:17:30.869 бусдаас ялгаатай талыг бодоод үзвэл 0:17:30.869,0:17:32.899 энэ бараг л дэлхий нийтэд бүгдэд нь 0:17:32.899,0:17:36.636 хамааралтай асуудал гэдгийг ойлгох болно. 0:17:36.636,0:17:41.271 Хөгжилтэй нь бидний ялгаатай байдлууд,[br]бидний даван туулдаг сорилтууд л 0:17:41.271,0:17:43.699 биднийг нэгтгэдэг. 0:17:43.699,0:17:49.013 Би энэ төсөл дээр ажиллаж байх үедээ[br]хүүхэдтэй болохоор шийдсэн юм. 0:17:49.013,0:17:51.229 Олон ч хүмүүс гайхширч, надаас 0:17:51.239,0:17:53.977 "Бүх зүйл буруугаар эргэж[br]болох тохиолдлуудыг судалж байж 0:17:53.977,0:17:58.083 чи яаж ийм шийдвэр гаргаа вэ?"[br]гэж асууж байлаа. Би хариуд нь 0:17:58.083,0:18:01.313 "Бүх зүйл хэрхэн буруугаар[br]эргэж болох талаар би судлаагүй. 0:18:01.313,0:18:04.404 Харин бүх зүйл буруу юм шиг[br]болчхоод байх үед ч 0:18:04.404,0:18:09.129 хичнээн их хайраар хайрлаж[br]болдогийг судалж байна" гэж хариулсан. 0:18:09.129,0:18:14.764 Би асрагчийн анхааралгүй байдлаас болж[br]нас барсан хөгжлийн бэрхшээлтэй 0:18:14.764,0:18:18.536 хүүгийн эхийн талаар их боддог юм. 0:18:18.536,0:18:21.346 Хүүгийн үнсийг цацаж оршуулсны дараа[br]ээж нь надад 0:18:21.346,0:18:29.380 "Би хүссэн хүүхдээ,[br]хайрласан хүүгээ алдсаныхаа төлөө 0:18:29.380,0:18:35.436 өршөөл эрэн залбирахаар энд ирсэн"[br]гэсэн юм. 0:18:37.327,0:18:40.072 Тэр үед би хэн ч бай, ямар ч болсон 0:18:40.072,0:18:42.604 хүүхдийг хайрлаж болдгийг ойлгосон. 0:18:42.604,0:18:47.629 Нөхөр маань Минниаполис хотод амьдардаг[br]лесби найзуудынхаа 0:18:47.629,0:18:50.390 хоёр хүүхдийн биологийн хувьд эцэг нь. 0:18:50.390,0:18:56.214 Коллежийн дотны найз маань гэр бүлээ[br]цуцлуулсан ч, хүүхэдтэй болохыг хүссэн. 0:18:56.214,0:18:58.112 Тэгээд тэр бүсгүй бид охинтой болсон ба 0:18:58.112,0:19:00.323 тэд одоо Техас мужид амьдардаг. 0:19:00.323,0:19:03.562 Харин нөхөр бид хоёр Миниполист амьдардаг 0:19:03.562,0:19:05.946 Оливер, Луси хоёрын эх болох 0:19:05.946,0:19:09.866 ижил хүйстэн бүсгүй Лаура тээгч эх болон[br]төрүүлж, би биологийн эцэг нь болох 0:19:09.881,0:19:12.929 хүүтэйгээ хамт амьдардаг. 0:19:12.929,0:19:21.584 (Алга ташилт) 0:19:21.584,0:19:27.048 Товчхондоо бол гурван өөр мужид амьдардаг [br]дөрвөн хүүхдийн таван эцэг эх. 0:19:27.048,0:19:30.404 Гэтэл зарим хүмүүс миний энэ гэр бүл[br]өөрсдийнх нь 0:19:30.404,0:19:35.069 гэр бүлийн тухай ойлголтыг гутааж,[br]сулруулж бүр сүйтгэж байна гэж үздэг. 0:19:35.069,0:19:38.697 Зарим нь бүр манайх шиг ийм гэр бүл 0:19:38.697,0:19:40.381 оршин тогтнох ёсгүй гэх нь ч бий. 0:19:40.381,0:19:46.036 Хайранд багасгасан хувилбар гэж үгүй,[br]зөвхөн илүү их хайр бий гэдэгт би итгэдэг. 0:19:46.036,0:19:49.562 Бас би дэлхий ертөнц дээр 0:19:49.562,0:19:51.813 өөр өөр төрлийн хүмүүс байдагт, 0:19:51.813,0:19:56.014 гэр бүлүүд, хайр өөр олон төрөлтэй 0:19:56.014,0:20:00.415 байдагт итгэдэг. 0:20:00.415,0:20:03.065 Хүү маань төрсний маргааш[br]хүүхдийн эмч өрөөнд орж ирээд 0:20:03.065,0:20:07.637 түүнийг эрүүл гэдэгт[br]эргэлзэж буйгаа хэлсэн юм. 0:20:07.637,0:20:10.770 Хүү хөлөө зөв тэнийлгэхгүй байж. 0:20:10.770,0:20:13.679 Тархины гэмтэлтэй байж магадгүй[br]гэж эмч хэлсэн. 0:20:13.679,0:20:17.040 Хөлөө тэгш хэмтэй тэнийлгэхгүй[br]байсан болохоор 0:20:17.040,0:20:20.903 түүний хөдөлгөөн хариуцдаг хэсэгт нь[br]хавдар байж болзошгүй гэсэн юм. 0:20:20.903,0:20:25.686 Мөн их том толгойтой байсан нь тархины[br]усжилттайн илрэл байж болзошгүй гэв. 0:20:25.686,0:20:27.316 Эмч энэ бүхнийг хэлсний дараа 0:20:27.316,0:20:31.311 миний хувьд дэлхий цөмрөх шиг л болсон. 0:20:31.311,0:20:33.654 Хүүхдүүд нь хөгжлийн бэрхшээлтэй байлаа ч 0:20:33.654,0:20:36.203 эцэг эхчүүд нь энэ байдлаасаа 0:20:36.203,0:20:39.736 хэрхэн амьдралын утга учрыг[br]олдог тухай номондоо 0:20:39.736,0:20:43.636 хэдэн жилийг зориулан ажилласны дараа ч[br]би тэдний нэг болохыг хүсэхгүй байлаа. 0:20:43.636,0:20:46.331 Учир нь би өвчний талаар л[br]бодож байсан юм. 0:20:46.331,0:20:48.581 Бүх л эцэг эхчүүдийн адилаар 0:20:48.581,0:20:51.927 хүүхдээ өвчнөөс хамгаалахыг хүсч байсан. 0:20:51.927,0:20:55.138 Өөрийгөө ч өвчнөөс хамгаалахыг хүссэн. 0:20:55.138,0:20:57.698 Хэрвээ бид түүнд шинжилгээ хийлгэж,[br]ямар нэг өвчтэй нь 0:20:57.698,0:21:01.375 илэрвэл энэ нь түүнийг илэрхийлэх[br]шинж чанар нь болно. 0:21:01.375,0:21:04.878 Харин түүний шинж чанар нь [br]эцгийнх нь хувьд миний ч шинж чанар болно. 0:21:04.878,0:21:09.112 Өвчин бидний амьдралд ихээр нөлөөлөхийг 0:21:09.112,0:21:13.269 өөрийн ажлын туршлагаасаа мэдэж байлаа. 0:21:13.269,0:21:16.300 Хүүг MRI машинд харуулан,[br]компьютер томографт үзүүлж 0:21:16.300,0:21:19.818 нэгхэн өдөр амьдарч буй хүүгийнхээ[br]артерийн судсаар нь шинжилгээ өглөө. 0:21:19.818,0:21:21.492 Бид үнэхээр арчаагүй санагдаж байв. 0:21:21.492,0:21:23.260 Гэтэл таван цагийн шинжилгээний дараа 0:21:23.260,0:21:25.674 эмч нар хүүгийн маань тархи[br]эрүүл гэдгийг хэлэх үед 0:21:25.674,0:21:28.204 хүү хөлөө зөв тэнийлгэдэг болсон байв. 0:21:28.204,0:21:31.136 Хүүхдийн эмчээс юу болсныг асуухад, 0:21:31.136,0:21:35.471 өглөө хүүгийн булчинг зангирсан[br]гэж бодсноо хэлсэн юм. 0:21:35.471,0:21:39.036 (Инээд) 0:21:39.036,0:21:46.869 Гэхдээ л би ээжтэйгээ санал нийлдэг юм. 0:21:46.869,0:21:50.364 Хүүхдээ хайрлах хайр бол[br]хорвоогийн хамгийн агуу хайр. 0:21:50.364,0:21:53.694 Хүүхэдтэй болох хүртлээ ямар гэдгийг нь 0:21:53.694,0:21:59.858 чи ойлгохгүй гэж би боддог. 0:21:59.858,0:22:02.299 Эцэг хүний хагацлын мэдрэмжийг[br]мэдэрсний маань дараа 0:22:02.299,0:22:05.705 хүүхдүүд намайг өөрсөд рүүгээ урхидан[br]татсан мэт надад санагддаг. 0:22:05.705,0:22:07.637 Гэхдээ хэрэв би энэ төсөлдөө ингэтлээ 0:22:07.637,0:22:13.162 бүх л зүрх сэтгэлээ зориулаагүй бол[br]эдгээрийг ойлгох байсан эсэхдээ эргэлздэг. 0:22:13.162,0:22:16.394 Би хэтэрхий олон хачин гэмээр хайрыг 0:22:16.394,0:22:20.179 олж харан түүндээ ихээр татагдсан. 0:22:20.179,0:22:26.906 Хамгийн өрөвдөлтэй хэврэгхэн байдлыг ч[br]яаж гэрэл гэгээтэй болгож болдгийг харсан. 0:22:26.906,0:22:30.712 Арван жилийн хугацаанд би тэсэшгүй хүнд 0:22:30.712,0:22:34.204 үүрэг хариуцлагын[br]гайхамшигт аз жаргалыг харж, 0:22:34.204,0:22:37.736 тэр зүйл бүхнийг өөрчилж буйг ч мэдэрсэн. 0:22:37.736,0:22:42.037 Ярилцлага өгсөн эцэг эхчүүд өөрсдийн[br]амьдралыг талархал ч илэрхийлдэггүй 0:22:42.037,0:22:46.237 хүүхдүүддээ зориулан, зовлон дундах[br]өвөрмөц байдалд хүүхдүүдээ өсгөж буйг 0:22:46.237,0:22:49.426 хараад тэднийг тэнэгүүд гэж бодох үедээ[br]миний хийсэн судалгаа намайг 0:22:49.426,0:22:52.192 тэдний нэг байхад бэлэн байхаар[br]бэлдэж байсныг ойлгосон юм. 0:22:52.192,0:22:54.832 Одоо бол би тэдний онгоцонд суун,[br]нэгдэхэд бэлэн болсон. 0:22:57.986,0:22:59.803 Баярлалаа. 0:22:59.803,0:23:05.454 (Алга ташилт)