Return to Video

Биеийн хэл бодож байгаагаас чинь чухал

  • 0:01 - 0:06
    Би та нарт нарийн техник шаардахгүй
    нэгэн үнэгүй арга зааж өгье.
  • 0:06 - 0:09
    Та зөвхөн хоёрхон минутын турш
  • 0:09 - 0:13
    байрлалаа өөрчлөхөд хангалттай.
  • 0:13 - 0:16
    Гэхдээ би яагаад гэдгийг хэлэхээсээ өмнө
  • 0:16 - 0:20
    та бүхнийг бие болон хөдөгөөнөө
    нэг анзаарахыг хүсье.
  • 0:20 - 0:22
    Та нарын хэд нь өөрийгөө хумиж
    жижигхэн болгож байна?
  • 0:22 - 0:27
    Магадгүй бөгтийж, хөлөө зөрүүлж,
    нэг хөлөөрөө нөгөөгөө ороодог.
  • 0:27 - 0:30
    Заримдаа бид нар ингэж гараа барьдаг.
  • 0:30 - 0:33
    Заримдаа бүр тэлдэг.
    (Инээд)
  • 0:33 - 0:36
    Би таныг харж байна шүү.
    (Инээд)
  • 0:36 - 0:39
    Таныг яг одоо ямар хөдөлгөөн хийж
    байгаагаа анзаарахыг хүсье.
  • 0:39 - 0:41
    Удахгүй эргээд энэ талаар ярих болно.
  • 0:41 - 0:44
    Хэрвээ энэ бяцхан залийг сурчихвал
  • 0:44 - 0:47
    таны амьдралыг хэрхэн өрнөхийг мэдэгдэхүйц
    өөрчилнө гэж би найдаж байна.
  • 0:47 - 0:52
    Биеийн хэл нь биднийг
    үнэхээр гайхшруулдаг.
  • 0:52 - 0:56
    Ялангуяа бусдын биеийн хэл
    их сонирхол татдаг.
  • 0:56 - 1:00
    Та нар мэднэ дээ.
    (Инээд)
  • 1:00 - 1:05
    Эв хавгүй харилцаа, инээмсэглэл,
  • 1:05 - 1:09
    зэвүү хүрмээр харц,
    эв муутайгаар нүдээ ирмэх,
  • 1:09 - 1:12
    эсвэл зүгээр л гар барих ч байж болно.
  • 1:12 - 1:15
    Тайлбарлагч: Тэд 10 дугаарт ирж байна.
  • 1:15 - 1:20
    Хардаа, энэ азтай цагдаа АНУ-ын
    ерөнхийлөгчтэй гар барьчихлаа.
  • 1:20 - 1:25
    Дараа нь ерөнхий сайдтай... барьсангүй.
    (Инээд) (Алга ташилт)
  • 1:25 - 1:27
    (Инээд) (Алга ташилт)
  • 1:27 - 1:31
    Эми Кадди: Гар барьсан
    эсвэл бариагүй тухай
  • 1:31 - 1:34
    бид хэдэн долоо хоногийн турш ярьж болно.
  • 1:34 - 1:36
    BBC суваг, New York Times сонин хүртэл.
  • 1:36 - 1:40
    Үүнээс харахад үггүй харилцаа буюу
  • 1:40 - 1:43
    биеийн хэл эсвэл нийгмийн шинжлэх
    ухаанчдын хэлдгээр үггүй илэрхийлэл нь
  • 1:43 - 1:46
    нэг төрлийн хэл,
    тиймээс холбоо гэсэн үг.
  • 1:46 - 1:48
    Холбоо гэхээр харилцаа санаанд ордог.
  • 1:48 - 1:51
    Тэгэхээр таны биеийн хэл
    надад юу гэж байна вэ?
  • 1:51 - 1:54
    Минийх юу гэж байна вэ?
  • 1:54 - 1:59
    Энэ үндэслэлтэй зүйл гэдгийг
    харуулах олон шалтгаан бий.
  • 1:59 - 2:00
    Нийгмийн ухааны эрдэмтэд
  • 2:00 - 2:04
    бидний болон бусад хүмүүсийн биеийн хэл
  • 2:04 - 2:06
    ямар сэтгэгдэл төрүүлдэг тухай
    маш их судалгаа хийсэн.
  • 2:06 - 2:10
    Бид биеийн хэлэн дээр үндэслэн
    хоромхон зуур дүгнэлт хийдэг.
  • 2:10 - 2:14
    Тэдгээр нь амьдралын нэн чухал үр дүнг
    урьдчилан хэлж чаддаг.
  • 2:14 - 2:17
    Жишээ нь, хэнийг ажилд авах эсвэл
    дэвшүүлэх, хэнийг болзоонд урих гэх мэт.
  • 2:17 - 2:22
    Тухайлбал, Тафтс Их Сургуулийн судлаач
    Налини Амбади
  • 2:22 - 2:27
    хүмүүс эмч өвчтөн хоёрын
    харилцааг харуулсан 30 секундын
  • 2:27 - 2:30
    дуу авиагүй бичлэгийг үзээд
  • 2:30 - 2:32
    эмчийн хандлагын талаар дүгнэлт хийсэн.
  • 2:32 - 2:35
    Тэгээд тэр эмчийг өвчтөн нь шүүхэд
    өгөх эсэхийг зөв таамагласан.
  • 2:35 - 2:38
    Энэ нь эмчийн чадвараас
    хамааралгүй байсан ба
  • 2:38 - 2:40
    харин эмч бидэнд хэр таалагдсан,
  • 2:40 - 2:42
    харилцаа нь ямар байсан нь илүү чухал.
  • 2:42 - 2:45
    Илүү сонирхолтой нь, Принстон
    Их Сургуулийн судлаач Алекс Тодоров
  • 2:45 - 2:49
    нэр дэвшигчдийн нэг секундын
    царайны илрэлээр
  • 2:49 - 2:53
    АНУ-ын сенатын болон мужийн захирагчийн
    сонгуулийн үр дүнг
  • 2:53 - 2:57
    70 хувийн оновчтой таамагладгийг,
  • 2:57 - 2:59
    тэр байтугай цахим ертөнцөд
  • 2:59 - 3:03
    сэтгэл хөдлөлийн тэмдэгтүүдийг
    сайн ашиглаж чадвал
  • 3:03 - 3:06
    илүү үнэ цэнэтэй хэлэлцээр хийдгийг
    тус тус харуулсан.
  • 3:06 - 3:09
    Мэдээж буруу ашигладаг бол
    энэ тийм ч сайхан санаа биш.
  • 3:09 - 3:13
    Тиймээс үггүй илэрхийллийн тухай ярихад,
    бид бусдыг хэрхэн дүгнэдэг,
  • 3:13 - 3:15
    биднийг хэрхэн дүгнэдэг,
    мөн үр дагаврын тухай боддог.
  • 3:15 - 3:17
    Гэвч бидний энэ илэрхийллийн нөлөөлдөг
  • 3:17 - 3:21
    өөр нэг хүлээн авагчийг буюу
    өөрсдийгөө мартдаг.
  • 3:21 - 3:24
    Бидэнд өөрсдөд маань ч гэсэн бидний
  • 3:24 - 3:26
    биеийн хэл, оюун ухаан, мэдрэмж,
    бие махбодь нөлөөлдөг.
  • 3:26 - 3:29
    Ямар биеийн хэлийг би хэлээд байна вэ?
  • 3:29 - 3:32
    Би бол сэтгэл судлаач,
    өрөөсгөл хандлагыг судалдаг.
  • 3:32 - 3:35
    Мөн нэр хүндтэй бизнесийн
    сургуульд багшилдаг.
  • 3:35 - 3:39
    Тиймээс би эрх мэдлийн тухай
    сонирхох нь гарцаагүй байсан.
  • 3:39 - 3:43
    Ялангуяа эрх мэдэл болон давамгайллын
  • 3:43 - 3:45
    биеийн хэлийг их сонирхох болсон.
  • 3:45 - 3:48
    Эрх мэдэл, давамгайллын
    биеийн хэл гэж юу вэ?
  • 3:48 - 3:50
    Одоо тайлбарлая.
  • 3:50 - 3:53
    Амьтны ертөнцөд энэ нь сунах үйлдэл.
  • 3:53 - 3:56
    Өөрийгөө том болгон сунгаж,
  • 3:56 - 3:59
    илүү зай эзэлж, нээлттэй болгодог.
  • 3:59 - 4:01
    Нээлттэй болгох нь чухал.
  • 4:01 - 4:03
    Бүх амьтдад хамаатай.
  • 4:03 - 4:06
    Зөвхөн мичний төрөлд биш.
  • 4:06 - 4:09
    Хүмүүс ч мөн адил.
    (Инээд)
  • 4:09 - 4:14
    Хүн өөрийгөө тухайн мөчид
    хүчирхэгээр мэдрэх үедээ
  • 4:14 - 4:16
    аль алийг нь хийдэг.
  • 4:16 - 4:19
    Хамгийн сонирхолтой нь эндээс
  • 4:19 - 4:23
    энэ хөдөлгөөний нэгдсэн утга болон
    маш эртнийх гэдэг нь харагдаж байна.
  • 4:23 - 4:25
    Энэ бахархал гэдэг хөдөлгөөнийг
  • 4:25 - 4:28
    Жессика Трэйси сайн судалсан.
  • 4:28 - 4:31
    Түүний олж мэдсэнээр, хараатай болон
  • 4:31 - 4:33
    төрөлхийн хараагүй хүмүүс бүгд
  • 4:33 - 4:36
    биеийн хүчний тэмцээнд
    ялахдаа үүнийг хийдэг байна.
  • 4:36 - 4:38
    Тэдгээр хүмүүс барианд орж
    ялалтад хүрэхдээ
  • 4:38 - 4:40
    урд нь харж байсан эсэхээс үл хамааран
  • 4:40 - 4:41
    үүнийг хийдэг.
  • 4:41 - 4:44
    Хоёр гараа V хэлбэртэй болгож,
    эрүүгээ дээш өргөдөг.
  • 4:44 - 4:47
    Харин бид хүчгүй мэдрэмж
    төрсөн үедээ
  • 4:47 - 4:48
    яг эсрэгээр нь хийдэг.
  • 4:48 - 4:51
    Бид хаалт үүсгэж биеэ ороодог.
  • 4:51 - 4:52
    Өөрсдийгөө жижиг болгодог.
  • 4:52 - 4:54
    Дэргэдэх хүнтэйгээ мөргөлдөхийг хүсдэггүй.
  • 4:54 - 4:57
    Хүн болон амьтад адилхан үйлдэл хийдэг.
  • 4:57 - 5:02
    Хүч чадал ба сул дорой байдлыг
    нэгтгэхэд ийм болдог.
  • 5:02 - 5:05
    Хүч чадлын тухайд бид юу хийдэг вэ гэвэл
  • 5:05 - 5:07
    бид нэг нэгнийхээ биеийн хэлийг нөхдөг.
  • 5:07 - 5:10
    Хэн нэгэн бидэнд маш хүчирхэг санагдвал
  • 5:10 - 5:12
    бид жижиг болдог.
    Тэднийг дуурайдаггүй.
  • 5:12 - 5:14
    Тэднээс эсрэгээр хийдэг.
  • 5:14 - 5:17
    Энэ үйлдэлийг хичээл дээр ажиглахад
  • 5:17 - 5:20
    би юуг анзаарсан бэ?
  • 5:20 - 5:27
    Магистрын оюутнууд бүх л төрлийн хүчирхэг
    хөдөлгөөнүүд харуулдгийг анзаарсан.
  • 5:27 - 5:29
    Зарим нь яг шог зураг шиг
  • 5:29 - 5:34
    ангид орж ирээд шууд ангийн голд
    хичээл ч эхлээгүй байхад суудлаа эзэлдэг.
  • 5:34 - 5:36
    Бүх зайг эзлэхийг хүссэн мэт.
  • 5:36 - 5:38
    Ерөнхийдөө нилээн ханхайж суудаг.
  • 5:38 - 5:40
    Гараа яг ингэж өргөдөг.
  • 5:40 - 5:44
    Зарим хүмүүс нурж унах гэж
    байгаа юм шиг л орж ирнэ.
  • 5:44 - 5:45
    Орж ирэнгүүт нь харагдана.
  • 5:45 - 5:48
    Тэдний нүүр, биен дээр нь бичээстэй.
  • 5:48 - 5:50
    Тэд сандал дээр суугаад
    биеэ жижигрүүлдэг.
  • 5:50 - 5:53
    Бас гараа өргөхдөө ингэж өргөдөг.
  • 5:53 - 5:55
    Би хэдэн зүйл эндээс анзаарсан.
  • 5:55 - 5:56
    Нэг нь тийм ч гайхмаар биш.
  • 5:56 - 5:59
    Хүйсийн ялгаатай хамааралтай.
  • 5:59 - 6:04
    Эмэгтэйчүүд эрчүүдээс илүүтэй ингэдэг.
  • 6:04 - 6:07
    Эртнээс хойш эмэгтэйчүүд
    хүч муутай мэт байсан.
  • 6:07 - 6:09
    Энэ тийм ч гайхмаар биш.
  • 6:09 - 6:11
    Харин нөгөө нь биеийн хэл
  • 6:11 - 6:15
    оюутнуудын хичээлийн идэвхтэй
  • 6:15 - 6:17
    холбоотой байсан юм.
  • 6:17 - 6:20
    Энэ Бизнесийн удирдлагын магистрын
    ангид маш чухал.
  • 6:20 - 6:23
    Учир нь тэдний дүнгийн тэн хагасыг
    хичээлийн идэвхээр тооцдог.
  • 6:23 - 6:27
    Бизнесийн сургуулиуд хүйсийн дүнгийн
    зөрүүтэй байдалтай тулгарсан.
  • 6:27 - 6:30
    Яг ижилхэн чадвартай эрэгтэй,
    эмэгтэй хүмүүсийг авдаг ч,
  • 6:30 - 6:33
    дараа нь эдгээр дүнгийн ялгаа гарч ирнэ.
  • 6:33 - 6:36
    Зарим нэг талаараа хичээлийн
    идэвхтэй холбоотой санагдана.
  • 6:36 - 6:38
    Ингээд би ингэж бодсон юм.
  • 6:38 - 6:42
    Оюутнууд ингээд орж ирээд
    хичээлд оролцож байна.
  • 6:42 - 6:45
    Тэгээд хүмүүс хичээлд
    оролцож буй мэт дүр исгэх нь
  • 6:45 - 6:47
    тэдний идэвхийг үнэхээр
    нэмэгдүүлэх болов уу?
  • 6:47 - 6:51
    Би өөрийн гол хамтрагч болох Беркелейн
    Их Сургуулийн судлаач Дэна Карнитай хамт
  • 6:51 - 6:55
    зорилгодоо хүртлээ дүр исгэж
    болох эсэхийг мэдэхийг хүссэн.
  • 6:55 - 6:58
    Хэсэг хугацаанд ямар нэг зүйл хийх нь
  • 6:58 - 7:00
    эцэст нь биеэ авч явах байдалд нөлөөлж
  • 7:00 - 7:02
    илүү хүчирхэг санагдуулах болов уу?
  • 7:02 - 7:05
    Биеийн хэл бусад хүмүүс биднийг
    хэрхэн ойлгож хүлээж авдгийг
  • 7:05 - 7:07
    захирдаг гэж бид мэднэ.
    Маш олон нотолгоо байдаг.
  • 7:07 - 7:10
    Гэхдээ бидний гол асуулт:
    "Биеийн хэл нь бид өөрсдийгөө ойлгож
  • 7:10 - 7:13
    хүлээж авах байдалд нөлөөлөх үү?"
    гэдэг байсан.
  • 7:13 - 7:16
    Зарим нэг нотолгоо бий.
  • 7:16 - 7:21
    Жишээ нь, бид аз жаргалтай
    байхдаа инээмсэглэдэг.
  • 7:21 - 7:23
    Гэхдээ бид үзгээ амандаа зуугаад
  • 7:23 - 7:27
    хүчээр инээхэд аз жаргалтай
    мэдрэмж бас төрдөг.
  • 7:27 - 7:29
    Аль аль талаасаа нөлөөлнө.
  • 7:29 - 7:33
    Хүчирхэг байх тухайд мөн адил.
  • 7:33 - 7:36
    Тиймээс хүчирхэг санагдсан үедээ
  • 7:36 - 7:37
    ингэх магадлалтай.
  • 7:37 - 7:43
    Гэхдээ бас өөрийгөө хүчирхэг гэж бодоход
  • 7:43 - 7:47
    жинхэнээсээ хүчирхэг болох талтай.
  • 7:47 - 7:49
    Хоёр дах асуулт маань
  • 7:49 - 7:53
    бидний бодол үйл хөдлөлийг маань
    өөрчилдөг юм чинь,
  • 7:53 - 7:57
    үйл хөдлөл маань бодлыг
    бас өөрчилж чадах уу?
  • 7:57 - 8:00
    Хүч чадлын тухайд бодол гэдэг нь
  • 8:00 - 8:01
    юуг хэлээд байна вэ?
  • 8:01 - 8:03
    Миний хэлж байгаа бодол, мэдрэмжүүд болон
  • 8:03 - 8:07
    бусад тэдгээрийг бий болгодог
    бие махбодийн бодит зүйл бол
  • 8:07 - 8:10
    миний хувьд дааврууд байсан юм.
  • 8:10 - 8:14
    Хүчтэй болон хүчгүй хүмүүсийн бодол санаа
    юугаараа ялгаатай вэ?
  • 8:14 - 8:19
    Хүчирхэг хүмүүс илүү нүүрэмгий,
    өөртөө итгэлтэй,
  • 8:19 - 8:23
    эерэг бодолтой байдаг нь тийм ч их
    гайхах байх зүйл биш ээ.
  • 8:23 - 8:26
    Тэд бүр аз сорьсон тоглоомонд хүртэл
    хожно гэдэгтээ итгэдэг.
  • 8:26 - 8:30
    Тэд илүү цар хүрээтэй сэтгэдэг.
  • 8:30 - 8:33
    Маш олон ялгаатай.
    Тэд илүү их эрсдэл хийдэг.
  • 8:33 - 8:35
    Тиймээс хүчтэй, хүчгүй хүний хооронд
    маш их ялгаа бий.
  • 8:35 - 8:39
    Биеийн онцлогийн хувьд ч гэсэн
  • 8:39 - 8:44
    хоёр гол даавар ялгардаг:
    тестостерон буюу ноёрхлын даавар,
  • 8:44 - 8:46
    кортизол буюу стрессийн даавар.
  • 8:46 - 8:53
    Мичний төрлийн амьтдын хүчирхэг
    эр хүйстнүүд
  • 8:53 - 8:57
    тестостероны хэмжээ өндөр,
    кортизолын хэмжээ бага байдаг ба
  • 8:57 - 9:00
    хүчирхэг, амжилттай удирдагчид
  • 9:00 - 9:03
    мөн өндөр тестостерон,
    бага кортизолтой байдаг.
  • 9:03 - 9:04
    Энэ юу гэсэн үг вэ?
  • 9:04 - 9:07
    Хүч чадал гэхээр зөвхөн тестостерон
    хүмүүсийн санаанд ордог.
  • 9:07 - 9:09
    Учир нь энэ даавар
    давамгайллыг илэрхийлдэг.
  • 9:09 - 9:13
    Хүч чадал нь мөн стресст үзүүлдэг
    хариу үйлдэлтэй холбоотой.
  • 9:13 - 9:15
    Тэгэхээр та хүчирхэг удирдагчийг
  • 9:15 - 9:18
    өндөр тестостеронтой, стресст өртөмтгий
    байгаасай гэж хүсч байна уу?
  • 9:18 - 9:20
    Үгүй л болов уу.
  • 9:20 - 9:23
    Та илүү хүчирхэг, нүүрэмгий,
    ноёрхогч бөгөөд
  • 9:23 - 9:27
    стресст өртөмтгий, идэвхгүй
    хүнийг хүсэхгүй байх.
  • 9:27 - 9:31
    Бидний мэдэхээр мичний төрөлд
  • 9:31 - 9:37
    толгойлогч нь ямар нэг
    үүрэг хүлээж авдаг шиг,
  • 9:37 - 9:39
    хэн нэг хүн төстэй үүрэг хэдхэн хоногт
  • 9:39 - 9:42
    хүлээж авах бол түүний
    тестостерон мэдэгдэхүйц нэмэгдэж,
  • 9:42 - 9:46
    кортизол нь буурсан байдаг.
  • 9:46 - 9:49
    Ингээд бид хүний бие бодлыг нь
    бий болгодог гэсэн нотолгоотой болсон.
  • 9:49 - 9:51
    Ямартай ч нүүрний хувирлын тухайд.
  • 9:51 - 9:55
    Мөн тэдгээр үүргийн өөрчлөлт нь
    бодол санаанд нөлөөлдөг.
  • 9:55 - 9:58
    Үүрэг нь маш багаар
  • 9:58 - 10:01
    өөрчлөгдөхөд яах бол?
  • 10:01 - 10:03
    Яг энэ багахан туршилт шиг.
  • 10:03 - 10:06
    Хоёрхон минут ингэж зогсох нь
  • 10:06 - 10:09
    таныг хүчирхэг болгоно гэвэл ямар вэ дээ.
  • 10:09 - 10:12
    Бид яг үүнийг туршиж үзсэн юм.
  • 10:12 - 10:16
    Хүмүүсийг туршилтын өрөөнд авчраад
    багахан туршилт хийсэн.
  • 10:16 - 10:19
    Хоёр минутын турш тэдгээр хүмүүс
  • 10:19 - 10:23
    нэг бол хүчирхэг эсвэл
    сул дорой байрлал авсан.
  • 10:23 - 10:25
    Эдгээрээс тавхан байрлалыг харуулъя.
  • 10:25 - 10:28
    Гэхдээ тэр хүмүүс хоёрыг нь л авсан.
  • 10:28 - 10:30
    Энэ нэг нь байна.
  • 10:30 - 10:32
    Дахиад хоёр.
  • 10:32 - 10:37
    Энийг нийгмийн сүлжээнд
    "Шидэт эмэгтэй" гэж нэрлэсэн.
  • 10:37 - 10:38
    Энэ дахиад хоёр байна.
  • 10:38 - 10:40
    Суух эсвэл зогсох гээд аль нь ч болно.
  • 10:40 - 10:42
    Энэ сул дорой байрлалууд.
  • 10:42 - 10:46
    Өөрийгөө эвхээд жижигхэн болгосон.
  • 10:46 - 10:49
    Энэ бол маш сул дорой байрлал.
  • 10:49 - 10:52
    Хүзүүгээ гараараа оролдох нь
    өөрийгөө маш ихээр хамгаалдаг.
  • 10:52 - 10:54
    Ийм маягаар хийдэг.
  • 10:54 - 10:57
    Тэд орж ирээд хуруу шилэнд шүлсээ хийнэ.
  • 10:57 - 11:00
    Тэгээд бид "Хоёр минут ингээрэй" гэнэ.
  • 11:00 - 11:01
    Тэд байрлалуудын зургийг харахгүй.
  • 11:01 - 11:03
    Хүч чадлын тухай сануулахгүй хүсээгүй.
  • 11:03 - 11:05
    Тэднийг өөрсдийг мэдрүүлэхийг хүссэн.
  • 11:05 - 11:07
    Тэгээд хоёр минут үүнийг хийсэн.
  • 11:07 - 11:11
    Дараа нь "Та хэр хүчирхэг санагдаж байна?"
    гэж янз бүрийн хэмжээг асууна.
  • 11:11 - 11:13
    Бас мөрийтэй тоглох боломж олгосон.
  • 11:13 - 11:16
    Эцэст нь шүлсийг нь дахин шинжилсэн.
  • 11:16 - 11:18
    Туршилт маань ингээд л боллоо.
  • 11:18 - 11:19
    Бидний олж мэдсэн зүйл бол энэ:
  • 11:19 - 11:22
    эрсдэл даах чадвар буюу
    мөрийтэй тоглоомны тухайд
  • 11:22 - 11:25
    хүчирхэг байрлалтай үедээ
  • 11:25 - 11:27
    86 хувь нь тоглосон.
  • 11:27 - 11:29
    Харин сул дорой байрлал авсан бол
  • 11:29 - 11:33
    зөвхөн 60 хувь нь л тоглосон.
    Энэ бол маш том зөрүү.
  • 11:33 - 11:35
    Тестостероны хувьд,
  • 11:35 - 11:38
    анх ирэхдээ байсан хэмжээнээс
  • 11:38 - 11:43
    хүчирхэг байрлалтай нь
    20 хувиар нэмэгдсэн.
  • 11:43 - 11:47
    Харин хүчгүйгийнх нь 10 хувиар буурсан.
  • 11:47 - 11:49
    Мөн л хоёрхон минутын дотор
    энэ өөрчлөлт гарсан.
  • 11:49 - 11:51
    Кортизолын тухайд гэвэл
  • 11:51 - 11:55
    Хүчирхэг хүмүүсийнх 25 хувиар буурч,
  • 11:55 - 11:59
    хүчгүй хүмүүсийнх 15 хувиар нэмэгдсэн.
  • 11:59 - 12:02
    Хоёрхон минутын дотор л
    дааврын өөрчлөлт гарч
  • 12:02 - 12:05
    тархи хүнийг нэг бол нүүрэмгий,
  • 12:05 - 12:08
    өөртөө итгэлтэй, чөлөөтэй болгож,
  • 12:08 - 12:12
    эсвэл стресст өртөмтгий,
    сэтгэл санаагаар унагаж байсан.
  • 12:12 - 12:16
    Ийм мэдрэмж бидэнд төрж байсан, тийм үү?
  • 12:16 - 12:21
    Тиймээс биеийн хэл нь бидний бодол,
    мэдрэмжийг удирддаг.
  • 12:21 - 12:23
    Зөвхөн бусдад ч биш,
    бидэнд бас хамаатай.
  • 12:23 - 12:26
    Мөн бие маань бодолд нөлөөлнө.
  • 12:26 - 12:28
    Харин дараагийн асуулт бол мэдээж
  • 12:28 - 12:30
    хэдэн минут байрлал авах нь
  • 12:30 - 12:32
    амьдралд ач холбогдолтой
    өөрчлөлт хийж чадах уу?
  • 12:32 - 12:36
    Сая зүгээр л нэг өрөөнд орж нэг
    даалгаварт хоёрхон минут зарцуулсан.
  • 12:36 - 12:38
    Үүнийг хаана бодитоор ашиглаж болох вэ?
  • 12:38 - 12:40
    Бидэнд энэ мэдээж сонин байсан.
  • 12:40 - 12:46
    Үүнийг хаана ашиглаж болох вэ гэхээр
    дүгнэгдэхүйц нөхцөл байдал юм.
  • 12:46 - 12:49
    Жишээ нь, нийгмийн зүгээс
    аюултай нөхцөл байдал.
  • 12:49 - 12:52
    Таныг хаана дүгнэж цэгнэж байдаг вэ?
    Найз нөхдөөрөө юу?
  • 12:52 - 12:55
    Өсвөр үеийнхэнд бол сургууль дээрээ
    өдрийн хоолны үеэр.
  • 12:55 - 12:58
    Зарим хүмүүсийн хувьд сургуулийн
    захиргааны уулзалтын үеэр үг хэлэх.
  • 12:58 - 13:02
    Магадгүй санал өгөх,
    над шиг ийм илтгэл тавих эсвэл
  • 13:02 - 13:05
    ажлын ярилцлаганд орох байж болно.
  • 13:05 - 13:07
    Бид хүмүүст хамгийн их тохиолддогийг нь
    сонгохоор шийдсэн.
  • 13:07 - 13:10
    Ихэнх хүмүүсийн тулгарч байсан нь
    ажлын ярилцлага байсан.
  • 13:10 - 13:13
    Бид үр дүнг нь нийтлүүлсэн.
  • 13:13 - 13:15
    Тэгэхэд хэвлэл мэдэллийнхэн их шуугисан.
  • 13:15 - 13:17
    Тэд: "Ярилцлаганд орохдоо
  • 13:17 - 13:19
    ингэх ёстой юм байна, тийм үү?" гээд л.
  • 13:19 - 13:20
    (Инээд)
  • 13:20 - 13:22
    Бид мэдээж их эмээсэн.
  • 13:22 - 13:25
    "Үгүй дээ, үгүй. Бид тийм санаа илэрхийлэх
    гээгүй юм шүү" гэсэн.
  • 13:25 - 13:27
    Яасан ч битгий тэгээрэй.
  • 13:27 - 13:30
    Энэ бол таны бусад хүмүүстэй
    хэрхэн ярилцах тухай биш.
  • 13:30 - 13:32
    Харин таныг өөртэйгээ
    ярилцахыг хэлж байна.
  • 13:32 - 13:34
    Ажлын ярилцлаганд орохын өмнө юу хийх вэ?
    Ингээрэй.
  • 13:34 - 13:37
    Та суугаад, iPhone эсвэл Андройд
    утас руугаа ширтээд
  • 13:37 - 13:39
    хэнийг ч үлдээчихгүйг хичээх болно.
  • 13:39 - 13:41
    Тэмдэглэлээ хараад
  • 13:41 - 13:43
    бөгтийсөөр өөрийгөө хумина.
  • 13:43 - 13:45
    Харин таны хийх ёстой зүйл бол энэ.
  • 13:45 - 13:48
    Жишээ нь, угаалгын өрөөнд.
    Үүнийг хий, өөртөө хоёр минут зарцуул.
  • 13:48 - 13:50
    Бид үүнийг л шалгахыг хүссэн.
  • 13:50 - 13:52
    Хүмүүсийг өрөөнд оруулаад,
  • 13:52 - 13:55
    дахин хүчтэй болон хүчгүй
    байрлал авахуулж,
  • 13:55 - 13:58
    дараа нь маш хэцүү
    ажлын ярилцлаганд оруулсан.
  • 13:58 - 14:02
    Таван минут үргэлжилнэ.
    Тэдний бичлэгийг хийсэн.
  • 14:02 - 14:04
    Тэдэнд бас үнэлгээ өгсөн.
  • 14:04 - 14:08
    Шүүгчдийг биеийн хэлээ
    маш сайн удирдаж байхаар бэлтгэсэн.
  • 14:08 - 14:10
    Тэд ингэж л харагдана.
  • 14:10 - 14:12
    Энэ хүн тантай ярилцлага
    хийж байна гэж төсөөл.
  • 14:12 - 14:17
    Таван минутын турш яах ч үгүй.
    Энэ байцаагдахаас хэцүү.
  • 14:17 - 14:19
    Хүмүүс үүнийг үзэн яддаг.
  • 14:19 - 14:22
    Энэ бол Мэрриан ЛэФрэнсийн нэрлэснээр
    "нийгэм дэх шигддэг элс".
  • 14:22 - 14:24
    Кортизолыг дээд цэгт хүргэнэ.
  • 14:24 - 14:26
    Энэ бол саяны ажлын ярилцлага.
  • 14:26 - 14:28
    Бид юу болохыг харахыг хүссэн.
  • 14:28 - 14:32
    Кодлох хүмүүст дөрвөн бичлэгийг үзүүлсэн.
  • 14:32 - 14:35
    Тэд таамаг болон нөхцөл байдлын
    талаар юу ч мэдэхгүй.
  • 14:35 - 14:38
    Хэн ямар байрлал авсан
    гэдгийг гадарлаагүй байж байгаад
  • 14:38 - 14:42
    тэдгээр бичлэгүүдийг үзсэн.
  • 14:42 - 14:45
    Тэгээд тэд “Бид эдгээр хүмүүсийг
    ажилд авмаар байна” гэж
  • 14:45 - 14:47
    бүх хүчирхэг байрлал авсан
    хүмүүсийг хэлсэн.
  • 14:47 - 14:49
    "Эдгээр хүмүүсийг ажилд авахгүй.
  • 14:49 - 14:51
    Харин ч илүү өргөсөн үнэлгээ өгсөн" гэсэн.
  • 14:51 - 14:54
    Юу нөлөөлж байна вэ?
  • 14:54 - 14:56
    Ярианы утга нь чухал биш.
  • 14:56 - 14:59
    Харин тэд өөрийгөө хэр их
    дайчилж байгаа нь чухал.
  • 14:59 - 15:02
    Учир нь бид ур чадварын
    үзүүлэлтүүдийг нь дүгнэж байсан.
  • 15:02 - 15:05
    Жишээ нь, хариултын бүтэц нь
    дэс дараатай байсан эсэх.
  • 15:05 - 15:08
    Хэр сайн байсан? Ямар мэргэшилтэй вэ?
  • 15:08 - 15:10
    Эдгээрээс бусад нь нөлөөлөхгүй.
  • 15:10 - 15:11
    Иймэрхүү үзүүлэлтүүд.
  • 15:11 - 15:13
    Өөрийгөө жинхэнэ утгаар нь харуулж байсан.
  • 15:13 - 15:15
    Өөрсдийгөө л харуулсан.
  • 15:15 - 15:17
    Тэд зөвхөн цэвэр өөрийгөө,
  • 15:17 - 15:20
    ямар нэг халхавчгүйгээр харуулсан.
  • 15:20 - 15:24
    Энэ шууд болон шууд бусаар
    нөлөөлж байсан.
  • 15:24 - 15:27
    Би хүмүүст:
  • 15:27 - 15:31
    "Бидний бие бодлыг, харин бодол бидний
    биеэ авч явах байдлыг өөрчилнө.
  • 15:31 - 15:33
    Энэ нь эцэстээ үр дүнг өөрчилнө."
  • 15:33 - 15:35
    Харин тэд: "Нэг л хуурамч
    санагдаад байна" гэдэг.
  • 15:35 - 15:37
    "Чадтал нь сайн жүжиглэ" гэдэг.
  • 15:37 - 15:39
    "Энэ би биш.
  • 15:39 - 15:42
    Би зорьсондоо хүрсэн хэрнээ
    залилагч шиг баймааргүй байна.
  • 15:42 - 15:44
    Би мэхлэгч байхыг хүсэхгүй байна.
  • 15:44 - 15:48
    Би тэнд байх ёстой учраас л
    очсон мэт баймааргүй байна" гээд л.
  • 15:48 - 15:50
    Энэ надад их ойр санагдсан юм.
  • 15:50 - 15:53
    Би та бүхэнд залилагч шиг байж
  • 15:53 - 15:56
    өөрийгөө тэнд байх ёсгүй мэт
    бодох талаар нэгэн түүх ярья.
  • 15:56 - 15:59
    Би 19 настайдаа
    маш хүнд осолд орсон.
  • 15:59 - 16:02
    Машинаасаа шидэгдэж
    хэд хэд өнхөрсөн.
  • 16:02 - 16:05
    Машинаас шидэгдсэн учир
  • 16:05 - 16:07
    тархины гэмтлийн сэхээний тасагт сэрсэн.
  • 16:07 - 16:09
    Намайг сургуулиас минь гаргасан.
  • 16:09 - 16:15
    Миний IQ хоёр стандарт хэлбэлзлээр буурч
  • 16:15 - 16:18
    надад маш хүндээр туссан.
  • 16:18 - 16:21
    Намайг ухаатай, авьяаслаг гэж
    тодорхойлдог байсан учир
  • 16:21 - 16:23
    би IQ-гаа сайн мэдэж байсан юм.
  • 16:23 - 16:25
    Сургуулиасаа гарсан ч
    буцаж орохыг хичээсээр байсан.
  • 16:25 - 16:28
    Тэгэхэд хүмүүс надад
    “Чи сургуулиа төгсөж чадахгүй ээ.
  • 16:28 - 16:30
    Чамд өөр хийх зүйл зөндөө олдоно,
  • 16:30 - 16:32
    гэхдээ сургууль л биш” гэж байсан.
  • 16:32 - 16:36
    Би тэмцсээр байсан.
  • 16:36 - 16:39
    Хувь хүнийхээ гол чадварыг буюу
  • 16:39 - 16:41
    миний хувьд ухаантай байхаа алдаж
  • 16:41 - 16:43
    юу ч үгүй үлдэхээс илүү өөр юу ч
  • 16:43 - 16:45
    хүчгүй байх мэдрэмж төрүүлж чадахгүй.
  • 16:45 - 16:47
    Би ямар ч хүчгүй болсон байсан.
  • 16:47 - 16:49
    Би тэмцээд л, тэгэж байж надад аз дайрсан.
  • 16:49 - 16:51
    Тэгээд ажилласаар л дахин аз таарсан.
  • 16:51 - 16:53
    Эцэст нь би сургуулиа төгссөн.
  • 16:53 - 16:55
    Би үеийнхнээсээ дөрвөн
    жил илүү зарцуулсан.
  • 16:55 - 17:00
    Тэгээд би өөрийн хайртай
    удирдагч Сюзан Фискег
  • 17:00 - 17:03
    намайг авахыг ятгаж чадсанаар
    Принстон Их Сургуульд элссэн.
  • 17:03 - 17:06
    Тэр үед би өөрийгөө тэнд байх
    ёсгүй мэт бодож байсан.
  • 17:06 - 17:07
    Би бол мэхлэгч байсан.
  • 17:07 - 17:09
    Принстоны эхний жилийн илтгэлийн
    өмнөх шөнө байсан юм.
  • 17:09 - 17:12
    Тэр илтгэлийг 20 минутын турш
    20 хүнд тавьдаг.
  • 17:12 - 17:13
    Тийм л хэцүү байдаг.
  • 17:13 - 17:16
    Намайг маргааш нь илчлэх вий
    гэхээс айсандаа
  • 17:16 - 17:19
    би түүн рүү залгаад "Би болилоо" гэсэн.
  • 17:19 - 17:21
    Тэр надад "Чи болихгүй ээ.
  • 17:21 - 17:23
    Учир нь би чам дээр бооцоо тавьсан.
    Чи үлдэнэ.
  • 17:23 - 17:25
    Харин үлдэхийн тулд ингэх хэрэгтэй.
  • 17:25 - 17:27
    Чи жүжиглэ.
  • 17:27 - 17:31
    Чамайг хий гэсэн бүх илтгэлийг тавь.
  • 17:31 - 17:32
    Зүгээр л хийгээд бай.
  • 17:32 - 17:35
    Хичнээн их айж хөшсөн ч хамаагүй.
  • 17:35 - 17:38
    Хэрээс хэтэрсэн санагдсан ч хамаагүй."
  • 17:38 - 17:41
    "Хөөх би үүнийг чадаж байна шүү дээ.
  • 17:41 - 17:44
    Би ийм болчихлоо. Би үнэхээр чадаж байна"
    гэж бодох хүртлээ хий.
  • 17:44 - 17:45
    Би ийм л арга хэрэглэсэн.
  • 17:45 - 17:47
    Нортуэстерн Их Сургуулийн
  • 17:47 - 17:48
    магистрт таван жил,
  • 17:48 - 17:50
    дараа нь Харвард руу шилжсэн.
  • 17:50 - 17:54
    Одоо бодохоо больсон ч өмнө нь байнга:
  • 17:54 - 17:56
    "Би энд байх ёсгүй шүү дээ"
    гэж боддог байлаа.
  • 17:56 - 17:59
    Харвардад очсон эхний жилийн сүүлд
  • 17:59 - 18:04
    бүтэн семестрийн турш
    дуугараагүй нэг оюутанд би:
  • 18:04 - 18:06
    "Чи хичээлд оролцохгүй бол
    муу авах нь байна" гэсэн.
  • 18:06 - 18:09
    Түүнийг миний ажлын өрөөнд орж ирэхэд
    огт таньдаггүй байсан юм.
  • 18:09 - 18:13
    Тэр бүр сэтгэлээр унасан байсан ба
  • 18:13 - 18:17
    “Би энд байх ёсгүй” гэж хэлсэн.
  • 18:21 - 18:22
    Тэгэхэд би ойлгосон юм.
  • 18:22 - 18:24
    Учир нь хоёр зүйл болсон.
  • 18:24 - 18:25
    Нэг нь би тэгэхэд
  • 18:25 - 18:27
    би нөгөө бодлоосоо салсан байсан.
  • 18:27 - 18:31
    Харин түүнийг тэгж хэлэхэд
    надад дахин бодогдсон юм.
  • 18:31 - 18:33
    Хоёр дах нь: "Тэр энд байх ёстой"
    гэж бодсон.
  • 18:33 - 18:36
    Тэр дүр эсгээд хийж чадна.
  • 18:36 - 18:39
    Тэгээд би "Тэгэлгүй яахав дээ!
    Чи энд байх ёстой!
  • 18:39 - 18:41
    Маргааш чи жүжиглээд ч хамаагүй
  • 18:41 - 18:43
    Өөрийгөө хүч чадалтай
    болгох хэрэгтэй" гэсэн.
  • 18:43 - 18:50
    (Алга ташилт)
  • 18:50 - 18:53
    “Чи ангид ороод
  • 18:53 - 18:55
    хамгийн шилдэг сэтгэгдэл хэлэх болно.”
  • 18:55 - 18:58
    Яасан гээч? Тэр хамгийн
    шилдгийг нь хэлсэн.
  • 18:58 - 19:00
    Оюутнууд эргэж хараад:
  • 19:00 - 19:03
    “Бурхан минь, түүнийг энд байсныг
    анзаарсангүй” гэцгээж байсан. (Инээд)
  • 19:03 - 19:05
    Хэдэн сарын дараа тэр над дээр ирэхэд
  • 19:05 - 19:08
    тэр чадах хүртлээ жүжиглээд зогсоогүй,
  • 19:08 - 19:11
    тэр тийм хүн болтлоо жүжиглэсэн байсан.
  • 19:11 - 19:12
    Тэр их өөрчлөгдсөн.
  • 19:12 - 19:17
    Тэгэхээр та нар ч бас
    чадах хүртлээ жүжиглэх биш,
  • 19:17 - 19:19
    тийм хүн болтлоо дүр эсгээрэй.
  • 19:19 - 19:23
    Өөртөө уусгаж тийм хүн болтлоо
    хангалттай их хийгээрэй.
  • 19:23 - 19:26
    Миний сүүлийн та нарт хэлэх зүйл бол:
  • 19:26 - 19:30
    "Бяцхан заль том өөрчлөлт хийж чадна."
  • 19:30 - 19:33
    Тиймээс хоёр минут,
  • 19:33 - 19:34
    хоёр минут, хоёр минут, хоёр минут.
  • 19:34 - 19:38
    Дараагийн удаа сандарсан
    нөхцөл байдалд орохын өмнө
  • 19:38 - 19:40
    хоёрхон минут цахилгаан шатанд,
  • 19:40 - 19:44
    угаалгын өрөөнд, ширээнийхээ ард
    үүнийг хийгээд үзээрэй.
  • 19:44 - 19:45
    Танд таалагдах болно.
  • 19:45 - 19:48
    Хамгийн сайн үр дүн үзүүлэхээр
    тархиа удирд.
  • 19:48 - 19:51
    Тестостероноо ихэсгэж, кортизолоо бууруул.
  • 19:51 - 19:55
    Тэр байдлаас "Би өөрийгөө харуулж
    чадсангүй дээ" гэх биш,
  • 19:55 - 19:56
    харин оронд нь
  • 19:56 - 19:59
    "Би өөрийгөө хэн гэдгээ хэлээд,
    бас харуулмаар байна" гээрэй.
  • 19:59 - 20:05
    Тиймээс би таныг хүчирхэг
    байрлалыг авч үзээд,
  • 20:05 - 20:10
    дараа нь үүнийгээ бусадтай хуваалцаасай
    гэж хүсч байна. Энэ маш энгийн.
  • 20:10 - 20:12
    Энэ миний хувийн сонирхол биш.
    (Инээд)
  • 20:12 - 20:14
    Бусдад өг, бусадтай хуваалц.
  • 20:14 - 20:16
    Учир нь энэ хамгийн хэрэг болдог хүмүүс нь
  • 20:16 - 20:20
    эх үүсвэргүй, техникгүй,
  • 20:20 - 20:22
    нийгэмд эзлэх байр суурьгүй,
    хүчгүй хүмүүс байдаг.
  • 20:22 - 20:25
    Тэд үүнийг ганцаараа байхдаа ашиглана.
  • 20:25 - 20:27
    Тэдэнд ганцаараа
    хоёр минут байхад л хангалттай.
  • 20:27 - 20:30
    Энэ нь тэдний амьдралыг
    мэдэгдэхүйц өөрчилж чадна.
  • 20:30 - 20:32
    Баярлалаа.
  • 20:32 - 20:39
    (Алга ташилт)
Title:
Биеийн хэл бодож байгаагаас чинь чухал
Speaker:
Эми Кадди
Description:

Биеийн хэл нь бидний тухай бусдын бодол санаанд нөлөөлөхөөс гадна өөрсдийгөө хэрхэн харахад бас нөлөөлж чадна. Нийгмийн сэтгэл судлаач Эми Каддигийн үзсэнээр хүчирхэг хүнийг илэрхийлэх зогсолт нь биднийг өөртөө итгэлтэй болоход тусладаг. Тэр бүү хэл энэхүү "хүчирхэг зогсолт" нь бидний тархин дахь тестостерон болон кортизол дааврын хэмжээнд нөлөөлж магадгүй цаашдын амжилтанд нөлөөлж болдогийг энэхүү илтгэлдээ харууллаа.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
21:02

Mongolian subtitles

Revisions